- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны
250 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
250 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
"ЗӨГИЙН ҮҮР" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хариуцах байгууллага
|
Хугацаа
|
Шаардлагатай санхүүжилтийн хэмжээ (төгрөг)
|
Нэг. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо ирж ажиллах, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, судалгаа хийх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадаадад байгаа монгол иргэдийн талаар мэдээллээр хангах
|
||||
1.1
|
Төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийн сангуудыг нэгтгэж, нэгдсэн сүлжээнд хамруулан байнга баяжуулах, гадаадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
ГХЯ, БСШУЯ,
УБЕГ, ТББ
|
2010-2012
|
20 сая
|
1.2
|
Төрөлжсөн мэдээллийн сангуудыг үүсгэн баяжуулж байх (мэргэжил, ажиллаж байгаа салбар, судалгааны чиглэл, эрдэм шинжилгээний бүтээлийн төрөлжүүлсэн мэдээллийн санг бий болгох)
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
ГХЯ, Дипломат төлөөлөгчийн газар,
БСШУЯ, ТББ
|
2010-2012
|
10 сая
|
1.3
|
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн ур чадвар, мэргэжлийн дадлага, туршлагын талаар асуулга, судалгаа хийх
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
ТББ
|
2010-2012
|
5 сая
|
Хоёр.Монголын аж ахуйн нэгж, байгууллага болон хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд мэдээллээр байнга холбогдож, мэдээлэл солилцоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр онлайн портал (вэб сайт, электрон мэдээллийн сан, санал солилцох форум) ажиллуулах
|
||||
2.1
|
Иргэд, ажил олгогчид, төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллээр хангахад чиглэсэн мэдээлэл солилцооны онлайн портал бий болгох
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
Хөдөлмөрийн төв бирж
|
2010
|
10 сая
|
2.2
|
Онлайн порталаар дамжуулан хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг бүртгэж, тогтмол баяжуулах
|
Эдийн засгийн хөгжлийн яам, УБЕГ
|
2010-2012
|
5 сая
|
2.3
|
Онлайн порталаар дамжуулан ажил олгогчид ажлын байрны холбогдолтой мэдээлэл, ажил хайгчид өөрийн боловсрол, ур чадварын талаархи мэдээлэл солилцох, гадаад, дотоод аутсорсингийн хүний нөөцийн мэдээллийн бааз бүрдүүлэх
|
Эдийн засгийн хөгжлийн яам, НЗДТГ,
Хөдөлмөрийн төв бирж
|
2010-2012
|
5 сая
|
Гурав. Хилийн чанадаас эргэн ирж бизнесийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхэлж байгаа болон хилийн чанадаас Монголын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлж урамшуулах, энэ чиглэлээр үзэсгэлэн, уулзалт, форум зохион байгуулах
|
||||
3.1
|
Хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхэлж байгаа болон хилийн чанадаас Монголын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байгаа иргэдийн туршлагыг Монгол Улсад болон хилийн чанадад сурталчлах, түгээн дэлгэрүүлж урамшуулах, энэ чиглэлээр үзэсгэлэн, уулзалт, форум зохион байгуулах
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
Холбогдох яамд,
ТББ
|
2011-2012
|
17 сая
|
Дөрөв. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд Монголын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх санал боловсруулах
|
||||
4.1
|
"Зөгийн үүр" хөтөлбөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг захиран зарцуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
СЯ
|
2010
|
-
|
4.2
|
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирэхэд эрүүл мэндийн даатгалд шууд хамруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
ЭМЯ, НХХЯ, ГХЯ
|
2010-2012
|
2 сая
|
4.3
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
НХХЯ, ГХЯ
|
2010-2012
|
2 сая
|
|
4.4
|
Төрийн албанд ажиллаж байгаад төрийн сангийн зээлээр гадаадад магистр, докторантурт суралцаж ирсэн иргэдийг өмнө нь ажиллаж байсан газарт нь буцааж авах, гадаадад олон улсад нэр хүнд бүхий сургууль төгсөгчид төрийн албанд шинээр орж ажиллах боломжийг нээх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
ХЗДХЯ, БСШУЯ,
ТАЗ
|
2010-2012
|
2 сая
|
Тав. Хилийн чанадад байгаа болон эргэж ирсэн Монгол Улсын иргэдийг ур чадварт нь тохирсон ажлын байранд зуучлах, үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн төв бирж болон бусад байгууллагын үйл ажиллагааны уялдааг сайжруулах
|
||||
5.1
|
Хилийн чанадаас эргэн ирж байгаа иргэдийг ур чадварт нь тохирсон байнгын ажлын байранд зуучлах
|
Эдийн засгийн хөгжлийн яам, ТАЗ, ТӨХ, Хөдөлмөрийн төв бирж, ТББ
|
2010-2012
|
6 сая
|
5.2
|
Хилийн чанадаас эргэн ирж байгаа иргэдийг богино хугацаагаар ирж ажиллахад зуучлах
|
Эдийн засгийн хөгжлийн яам, холбогдох яамд,
Хөдөлмөрийн төв бирж,
ТББ
|
2010-2012
|
5 сая
|
Зургаа. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд Монголын ажил олгогчидтой хамтран бизнес эрхлэхэд зуучлах
|
||||
6.1
|
Монгол Улсын иргэд Монголын ажил олгогчидтой хамтран бизнес эрхлэхэд болон хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд Монголд байгаа байгууллагуудын захиалгаар судалгааны ажил хийхэд зуучлах
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
Холбогдох яамд, ТББ
|
2010-2012
|
6 сая
|
Долоо. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж шинээр бизнес эхлүүлэх тохиолдолд зах зээлийн орчин болон төрийн үйлчилгээ, зээл, бизнес инкубаторт хамрагдах боломжийн талаар тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх
|
||||
7.1
|
Бизнесийн үйл ажиллагаа явуулахыг дэмжих (бизнес эрхлэх талаар сургалтад хамруулах, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, инкубатор, аж үйлдвэрийн паркад үйл ажиллагаа явуулах давуу эрх олгох)
|
Эдийн засгийн хөгжлийн яам, НЗДТГ, ТББ
|
2010-2012
|
6 сая
|
Найм. Хилийн чанадад байгаа болон эргэж ирсэн Монгол Улсын иргэдийг хууль, эрх зүйн орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ (шинэ нөхцөлд дасан зохицоход нь шаардлагатай бусад)-тэй холбоотой мэдээллээр нэг цэгээс хангах
|
||||
8.1
|
Эх орондоо дасан зохицоход нь туслах зорилгоор хууль, эрх зүйн орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ (шинэ нөхцөлд дасан зохицоход нь шаардлагатай бусад)-тэй холбоотой мэдээллээр нэг цэгээс хангах
|
Эдийн засгийн хөгжлийн яам, ТББ
|
2010-2012
|
15 сая
|
Ес. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
|
||||
9.1
|
Бизнесийн төсөлд дараахь хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:
-хөнгөлөлттэй зээл олгох (20 сая хүртэл төгрөг)
-бизнесийн зөвлөх үйлчилгээг бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлэх (5 сая хүртэл төгрөг)
|
Эдийн засгийн хөгжлийн яам, ХХААХҮЯ,
НХХЯ
|
2011-2012
|
250 сая
|
9.2
|
Судалгааны (зах зээлийн, технологийн) төсөлд дараахь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:
-замын зардал (2 сая хүртэл төгрөг)
-судалгааны зардал (10 сая хүртэл төгрөг)
|
Эдийн засгийн хөгжлийн яам, БСШУЯ
|
2011-2012
|
200 сая
|
9.3
|
Хүмүүнлэгийн төсөлд дараахь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:
-замын зардал (2 сая хүртэл төгрөг)
-урамшуулал (хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн төслийн үнийн дүнгийн 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээтэй)
|
Эдийн засгийн хөгжлийн яам, ЭМЯ
|
2011-2012
|
10 сая
|
9.4
|
Богино хугацаагаар ирж багшлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд дараахь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:
-замын зардал (2 сая хүртэл төгрөг)
-урамшуулал (2 сая хүртэл төгрөг)
|
Эдийн засгийн хөгжлийн яам, БСШУЯ, ХХААХҮЯ, ЭМЯ
|
2011-2012
|
45 сая
|
9.5
|
Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд дараахь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:
-замын зардал (2 сая хүртэл төгрөг)
-нэвтрүүлж буй технологийн эдийн засаг, нийгмийн үр ашгаас хамааран урамшуулал (1-10 сая хүртэл төгрөг)
|
Эдийн засгийн хөгжлийн яам, БСШУЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, НЗДТГ
|
2011-2012
|
100 сая
|
9.6
|
Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дараахь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:
-замын зардал (2 сая хүртэл төгрөг)
-урамшуулал (1 сая хүртэл төгрөг)
|
Эдийн засгийн хөгжлийн яам, ГХЯ
|
2011-2012
|
15 сая
|
Арав. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, салбарт хэрэгжиж байгаа, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөх боломжгүй бөгөөд ажиллах хүчин онц шаардлагатай төсөл (ашгийн бус байгууллага)-д ирж ажиллах тохиолдолд урамшуулал олгох
|
||||
10.1
|
-Замын зардлын дэмжлэг 2 сая хүртэл төгрөг байна
-Тээврийн зардлын дэмжлэг 2 сая хүртэл төгрөг байна
-Дээд тал нь 6 сарын хугацаатай сарын 500 мянган төгрөг хүртэл
урамшуулал олгоно
-Төрийн албанд ажиллах тохиолдолд ажилласан хугацаа харгалзахгүйгээр төрийн албан хаагчийн орон сууцны зээлд хамруулах, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 5 сая хүртэл төгрөгийг санхүүжүүлнэ
|
Эдийн засгийн хөгжлийн яам,
холбогдох яам, агентлагууд
|
2011-2012
|
152 сая
|
Арван нэг. Төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр салбарын яамнаас тогтоосны дагуу дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй болон инженер, технологийн нарийн мэргэжлээр олон улсын нэр хүнд бүхий сургуульд амжилттай сурч байгаа оюутан, судлаачдад судалгааны тэтгэлэг олгох
|
||||
11.1
|
Хилийн чанадад хувийн зардлаар суралцаж байгаа оюутнуудад жил бүр сонгон шалгаруулалтын үндсэн дээр судалгааны тэтгэлэг олгох
|
Эдийн засгийн хөгжлийн яам, БСШУЯ, холбогдох бусад яамд
|
2011-2012
|
30 сая
|
|
Нийт
|
920 сая
|
Энэ хавсралтад ЗГ-ын 2012-8-29-ний 20-р тогтоолоор өөрчлөлт орсон /"Зөвлөл" гэснийг "Эдийн засгийн хөгжлийн яам" болгож өөрчилсөн/
---оОо---
Текст томруулах
A
A
A