A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                                                                                                                                                           Монгол Улсын Засгийн газрын 2010 оны

                                                                                                               237 дугаар тогтоолын хавсралт




УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

(Энэ тогтоолыг Засгийн газрын 2020 оны 230 дугаар тогтоолоор хүчингүй
болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө )

                                  

Нэг. Иргэний бүртгэлийн үйлчилгээ


1.1. Төрсөн иргэнийг бүртгэх -үнэ төлбөргүй

1.2. Иргэний байдлын бүртгэл хийх -2500 төгрөг

-гэрлэлтийг бүртгэх;
-гэрлэлт цуцалсныг бүртгэх;
-гэрлэлт сэргээснийг бүртгэх;
-хүүхэд үрчилснийг бүртгэх;
-эцэг тогтоосныг бүртгэх;
-овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэх.

1.3. Нас барсныг бүртгэх -үнэ төлбөргүй.

1.4. Иргэний бүртгэлийн гэрчилгээ дахин олгох -5000 төгрөг.

1.5. Нийслэлээс аймагт, аймгаас аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх -2500 төгрөг.

1.6. Аймгаас нийслэлд шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх -5000 төгрөг.

1.7. Аймаг, нийслэлийн дотор шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх -1500 төгрөг.

1.8. 16 нас хүрээгүй хүүхдийн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх -үнэ төлбөргүй.

1.9. Түр шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэж, оршин суух үнэмлэх олгох -2500 төгрөг.
 

Хоёр. Иргэний үнэмлэх олгох үйлчилгээ


2.1. Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, дахин олгох -15000 төгрөг./ЗГ-ын 2012-10-13-ны 86-р тогтоолоор өөрчлөлт орсон/


Гурав. Архивын үйлчилгээ


3.1. Улсын бүртгэлийн хураангуй лавлагаа олгох -1000 төгрөг.

3.2. Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа олгох -5000 төгрөг.

3.3. Архивын баримтаас иргэний бүртгэлийн хуулбар хийж, олгох (хуудас тутам) -200 төгрөг.

3.4. Архивын баримтаас эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн хуулбар хийж олгох (хуудас тутам) -500 төгрөг.

3.5. Улсын бүртгэлийн архивын лавлагааны хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч лавлагаа олгох -800 төгрөг.


Дөрөв. Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ


4.1. Үндэсний энгийн гадаад паспорт 1 жилээр олгох -17500 төгрөг /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 94-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/  

4.2. Үндэсний энгийн гадаад паспорт 5 жилээр олгох -27500 төгрөг.

4.3. Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгах:

-1 жил -2000 төгрөг;
-2 жил -4000 төгрөг;
-3 жил -6000 төгрөг;
-4 жил -8000 төгрөг;
-5 жил -10000 төгрөг.

/Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 94-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


4.4. Үндэсний энгийн гадаад паспортыг гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох (5 жилээр) -48500 төгрөг.

4.5. Үндэсний энгийн гадаад паспортыг хүчингүй болгох -үнэ төлбөргүй.

4.6. Дипломат, албан паспорт олгох -17500 төгрөг.

4.7. Дипломат, албан паспортын хугацааг сунгах (1-5 жилээр) -5100 төгрөг. /Энэ заалтыг ЗГ-ын 2/017 оны 94-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.8. Гадаад паспортад хавсаргагдах үнэмлэх (хүүхдийн) олгох -3000 төгрөг.

4.9. Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үндэсний энгийн гадаад паспортад хүүхдийн зургийг нааж баталгаажуулах -3000 төгрөг.

4.10. Хил орчмын нутагт зорчих нэг удаагийн үнэмлэх олгох -3000 төгрөг.

4.11. Хил орчмын нутагт зорчих олон удаагийн үнэмлэх олгох -10000 төгрөг.

4.12. Оросын Холбооны Улсад визгүй зорчих хуудас олгох -1000 төгрөг.

4.13. Буцах үнэмлэх олгох -35000 төгрөг.


Тав. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ


5.1. Үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх -үнэ төлбөргүй.

5.2. Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар өмчлөх эрхийг баталгаажуулах -үнэ төлбөргүй.

5.3. Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах -5000 төгрөг.

5.4. Эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх -эрхийн бүртгэлд тусгасан дүнгийн 1 хувь.

5.5. Эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг бүртгэх -20000 төгрөг:

-худалдах, худалдан авах гэрээ;
-бэлэглэлийн гэрээ;
-арилжааны гэрээ;
-өв залгамжлах эрх;
-шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;
-албадан дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах гэрээ.

5.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах -8000 төгрөг:

-өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт, залруулга хийх;
-хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах;
-эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх;
-эд хөрөнгийг салгах, нэгтгэх.

5.7. Эд хөрөнгийн барьцаа (ипотек) болон батлан даалтын гэрээний эрхийг улсын бүртгэлд бүртгэх -барьцаагаар хангагдах үнийн дүнгийн 0.05 хувь.

5.8. Барьцаалбар бүртгэх -3000 төгрөг.

5.9. Гэрээнд өөрчлөлт орох, сунгахыг бүртгэх -5000 төгрөг.

5.10. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах -үнэ төлбөргүй.

5.11. Өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх -10000 төгрөг:

-түрээсийн гэрээ;
-сервитут;
-узуфрукт;
-санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ;
-бусдын газар дээр барилга, байгууламж барих эрх;
-газар эзэмших, ашиглах эрх.

5.12. Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийх -5000 төгрөг.

5.13. Эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох -үнэ төлбөргүй.

5.14. Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэмтээсэн гэрчилгээг дахин олгох -20000 төгрөг.

5.15. Эд хөрөнгө өмчлөх эрхийн үрэгдүүлсэн гэрчилгээг нөхөн олгох -20000 төгрөг.

5.16. Эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн хувийн хэрэг хаах -үнэ төлбөргүй.


Зургаа. Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ


6.1. Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах -500 төгрөг.

6.2. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ олгох -5000 төгрөг.
 

Долоо. Яаралтай үйлчилгээ


7.1. Иргэний үнэмлэх яаралтай олгох үйлчилгээг ажлын 7 өдөр, үндэсний энгийн гадаад паспорт яаралтай олгох үйлчилгээг ажлын 3 өдөр багтаан үзүүлнэ. Бусад яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан үзүүлнэ.

7.2. Яаралтай үйлчилгээнд энэ хавсралтын 1.1-1.9, 3.3-3.5, 4.3-4.13, 5.1, 5.2, 5.4, 5.14, 5.15, 6.1-д заасан үйлчилгээ хамаарахгүй.

7.3. Яаралтай үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээний хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ.

7.4. Гадаад паспорт олгох яаралтай үйлчилгээний хөлс -10000 төгрөг байна.


Тайлбар: Гадаадад суугаа Дипломат болон Консулын төлөөлөгчийн газраас үзүүлэх үйлчилгээний хөлсийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар чөлөөт валютад хөрвүүлэн тооцож болно.


 

---оОо---