A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ХООРОНД ТОХИРОЛЦСОН “БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХУВААРЬ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1993 оны 116 дугаар тогтоолын хавсралт
 
 
МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ХООРОНД ТОХИРОЛЦСОН "БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХУВААРЬ
 
Салбар
Зорилго
Хэрэгжүүлэх ажил
Хугацаа
Гүйцэтгэх яам, газар
Төсвийн салбарт
Санхүүгийн бодлого хэрэгжүүлэх хүрээг өргөжүүлэх
1996 онд гэхэд санхүүгийн нийт алдагдлыг дотоодын нийт бүтэгдэхүүний 15 хувиар хязгаарлаж, төсвийн урсгал балансыг жил тутамд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиар сайжруулах
1993-1996 онд
Сангийн яам
 
 
-Төсвийн зарлагыг салбарын зориулалт болон эдийн засгийн ангиллаар улирал тутамд мэдээлдэг журам нэвтрүүлэх
1993 онд
Сангийн яам
 
 
-Дотоод хяналт шалгалтын журам зааврыг боловсронгуй болгож, бие даасан хөндлөнгийн хяналт шалгалт явуулахад шаардагдах хууль зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэх
1993 онд
Сангийн яам
 
 
-Үйл ажиллагаагаа бүрэн явуулж байгаагаас бусад улсын үйлдвэрлэлийн чанартай Засгийн газрын төслүүдийн зардал, санхүүжилтийг төсөвт тусгаж байх
1994 оны 1 сар
Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар
 
Татварын суурь хүрээг өргөжүүлж орчин үеийн татварын тогтолцоо бүрдүүлэх
-Гаалийн татварын үнэлгээний кодыг нэвтрүүлэх
 
 
 
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг боловсронгуй болгох үүднээс заавар боловсруулах
1993 онд
 
 
 
 
1994 онд
Улсын гаалийн ерөнхий газар
 
Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам
 
 
Албан татварын сүлжээг шинэчилж, татварын олон янзын хувь хэмжээг цөөрүүлэх
1995 онд
Сангийн яам
 
 
 
Орлогын бүх эх үүсвэрийг хамарсан татварын сүлжээ нэвтрүүлэх замаар хүн амын орлогын албан татварын тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулах
1995 онд
Сангийн яам
 
Төсвийн зардлыг хязгаарлан, бүтцийн хувьд өөрчлөх
- Төсөвт байгууллагад ажиллагчдын цалингийн нийт өсөлт болон цалингийн доод хэмжээг инфляцийн түвшингээс доогуур байлгах
1993-1996 онд
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
 
 
-Хотын хүн амын тээвэр, өвс тэжээлийн тээвэрлэлтэд өгч буй төсвийн дотацийг ээлж дараалалтайгаар халах
1993-1995 онд
Сангийн яам
 
 
-Өндөр насны тэтгэвэр авч эхлэх насыг нэг жишигт оруулах, тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэрт гарах нөхцөлүүдийг багасгах
1994-1995 онд
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
 
 
-Тэтгэврийн бус нийгмийн халамжийг зайлшгүй туслалцаа шаардагдаж буй хүмүүст чиглүүлж бүтцийг нь өөрчлөх
1993 онд
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
 
 
-Эмнэлгийн үйлчилгээ, ажиллагчдын нөхвөр, ажилгүйдлийн тэтгэмж, өндөр насны тэтгэврийг санхүүжүүлэх даатгалын сангийн эх үүсвэрийг хувь хүн, байгууллага, өөрсдөө бүрдүүлэх систем нэвтрүүлэх
 
 
 
1994-1995
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
Хөрөнгө оруулалттын хөтөлбөр
Төсвийн хөрөнгө оруулалтыг түүний ач холбогдлын дагуу тодорхойлох ажлыг сайжруулах
-Дэлхийн банктай зөвшилцөн 3 жилийн хугацаанд үргэлжлэх улсын салбарын хөрөнгө оруулалтын хөтөлбөр бэлтгэх
1994-1996 онд
Үндэсний хөгжлийн газар
Банк, мөнгөний салбарт
Мөнгөний бодлогын үр ашгийг дээшлүүлэх
-Засгийн газрын шийдвэрийн дагуу зээлийг гол төлөв үйлдвэрийн газруудад олгодог практикийг аажмаар халах
1994 онд
Сангийн яам
 
 
-Зээлийн хүүг бодит инфляцын түвшингээс дээгүүр байлгах
1993-1996 онд
Монгол банк
 
 
-төлбөр тооцооны шинэ арга хэрэгсэл нэвтрүүлж хөгжүүлэхэд банк хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Монгол банкаар толгойлуулсан Үндэсний төлбөр тооцооны зөвлөл байгуулах
1994 оны дунд үе
Монгол банк
 
 
-Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулж эхлэх
1995 онд
Монгол банк
 
Банкны системийн санхүү төлбөрийн байдал, үр ашгийг сайжруулах
-Төлөгдөх найдваргүй зээлийн үлдэгдлийг арилжааны банкуудын баланс дээр тодорхойлох
1993 онд
Монгол банк
 
 
-Эдгээр зээлийн асуудлыг шийдвэрлэх журам боловсруулж хэрэгжүүлэх. Уг журамд зээлийн алдагдлыг зохицуулах, активыг оруулах /жишээлбэл/ Засгийн газрын облигацийн хэлбэр/ гэх мэт асуудлыг авч үзэх
1993-1996 онд
Монгол банк
 
 
-Төв банкны дүрмийг батлуулах
1993 онд
Монгол банк
 
 
-Монгол банкны хяналт шалгалтын ажлыг сайжруулж, түүний үүрэг ролийг нь дээшлүүлэх, үүний дотор арилжааны банкуудад явуулах шалгалтын ажлыг эрчимжүүлэх
1993 онд
Монгол банк
 
 
-Төв банк болон арилжааны банкууд хамтран тайлан бүртгэл, банкны хяналт, зээлийн үнэлгээ, дүгнэлт зэрэг асуудлаар арилжааны банкны боловсон хүчин бэлтгэх, банк хоорондын сургалтын төв байгуулж ажиллуулах
1993-1996 онд
Монгол банк
 
 
-Иргэд, байгууллага банкны систем дахь валютын хадгаламжаасаа төлбөр хийх, валют бэлнээр авах тохиолдолд гарч байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэх программ боловсруулж хэрэгжүүлэх
1993 онд
Монгол банк
Гадаад худалдаа
Гадаад худалдаа, валютын ханшийн чөлөөт тогтолцоог бүрдүүлэх
-экспортын линцензийн хүрээг байгаль орчныг хамгаалах ба соёлын үнэт зүйлсээр хязгаарлаж, экспортын квота, татвар, хориг, экспортын үнийн доод хэмжээ зэргийг тогтоож нэвтрүүлэхээс зайлсхийх
1993-1996 онд
Худалдаа, үйлдвэрийн яам
 
 
-Мал, мах, улаан буудайн экспортын лицензийг эргэж хянах
1993 он 12 сар
Худалдаа, үйлдвэрийн яам
 
 
-Хар тамхи, тэсрэх болон химийн бодисоос бусад зүйлд импортын лицензи хэрэглэхгүй байх, импортыг тоо хэмжээний хувьд хязгаарлахгүй байх
1993-1996
Худалдаа, үйлдвэрийн яам
 
 
-Импортын гаалийн татварыг харьцангуй доогуур, нэгдсэн хувь хэмжээтэй байлгах
1993-1996 онд
Сангийн яам, Улсын гаалийн ерөнхий газар
 
 
-Гадаад худалдаанд голчлон бараа солилцооны гэрээ хэлцэлд түшиглэж ирснийг эргэж авч үзэж, худалдааг чөлөөт валютаар хийхэд илүү чиглүүлэх
1993-1996 онд
Худалдаа, үйлдвэрийн яам
 
 
-Импортыг төвлөрсөн журмаар гүйцэтгэдгийг аажмаар зогсоох /нефть бүтээгдэхүүн болон аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн буцалтгүй тусламж үүнд хамаарахгүй/
1993 оны 12 сар
Худалаа, үйлдвэрийн яам
 
 
-экспортыг зөвхөн статистикийн мэдээллийн зориулалтаар бүртгэдэг болж энэ үүргийг Улсын гаалийн ерөнхий газарт хариуцуулах
1993 оны 12 сар
Худалдаа, үйлдвэрийн яам
 
Валютын ханшийн бодлогыг боловсронгуй болгох
-Валютын захын нөхцөл, хүчин зүйлүүдээс шалтгаалан бүрддэг валютын ханшийн нэгдсэн систем тогтоож мөрдөх
1993-1996 онд
Монгол банк, Сангийн яам
 
 
-Зах зээлийн хүчин зүйлүүдээс шалтгаалан бүрдэх валютыг ханш болон урсгал дансны хөрвөлтийн зарчмуудыг тусгасан валютын тухай хууль батлуулах
1993 оны 12 сар
Монгол банк Сангийн яам
 
Гадаад салбартай холбоотой бусад бодлогыг боловсронгуй болгох
-Хугацаа хэтэрсэн гадаадын өр төлбөрийг барагдуулах
1994 оны 6 сар
Худалдаа, үйлдвэрийн яам, Монгол банк
 
Гадаадын зээл болон хөрөнгө оруулалтын удирдлагыг боловсронгуй болгох
-Улсын шугамаар шинээр гадаадаас авч буй зээлийг хянах, зөвшөөрөл олгох журам заавал боловсруулж мөрдүүлэх
1993 онд
Үндэсний хөгжлийн газар
 
 
-Одоо байгаа болон ирээдүйд үүсэх улсын ба хувийн секторын бүх зээл, өрийн бүртгэлийг хөтөлж, уг бүртгэлд зээлийн нөхцөл, төлбөрийн хуваарийг тусгаж байх
1993-1996 онд
Сангийн яам
 
 
-Гадаадын хөрөнгө оруулалтыг тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах өргөн хүрээтэй бөгөөд хялбар журам заавар боловсруулан гаргаж мөрдүүлэх
1993 онд
Худалдаа, үйлдвэрийн яам
Эдийн засгийн тоо мэдээ
Макроэдийн засгийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх
-Макроэдийн засгийн болон санхүү мөнгөний гол үзүүлэлтийг шуурхай мэдээлдэг тогтолцоо бүрдүүлэх
1993 онд
Үндэсний хөгжлийн газар
Нягтлан бодох бүртгэл
 
-Нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандарт батлан гаргаж,эхиний үед согож авсан зарим улсын үйлдвэрийн газарт нэвтрүүлэх, үйлдвэрийн газрууд болон арилжааны банкуудын үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдийн тайлангийн системийг мэргэжлийн түвшинд хүргэх
1994 оны дунд үе
Сангийн яам
 
 
-Нягтлан бодох бүртгэлийн стандартыг улсын бүх үйлдвэрийн газруудад нэвтрүүлэх
 
 
1995 онд
Сангийн яам
 
 
-Арилжааны банкуудаас баланс болон орлогын тайлангаа хэвлэн нийтэлж байх
 
Үнийн салбарт
Үнийг чөлөөтэй болгож, хөрөнгө нөөцийн хуваарилалтыг боловсронгуй болгох
-Хүнсний картыг халж, оронд нь зөвхөн шаардлагатай хүмүүст туслалцаа үзүүлдэг тогтолцоо бүрдүүлэх
1993 оны эцэс гэхэд
Худалдаа, үйлдвэрийн яам
 
 
-Нийтийн үйлчилгээний салбарын тариф тогтоох зорилгоор улсын болон хувийн хэвшлээс төлөөлөгчид орсон зохицуулалтын үүрэг бүхий комисс байгуулах
1994 оны дунд үе
Худалдаа, үйлдвэрийн яам
Өмч хувьчлал
Улсын эзэмшлийн үйлдвэрийн газар болон бусад хөрөнгийн хувьчлалыг дэмжин өрнүүлэх
-барилга, байгууламж, түүнчлэнхот, суурины эдэлбэргазрыг хувьчлах ажлыг эхлэх
1993 оны сүүлчээр
Өмч хувьчлалын комисс, хөрөнгийн бирж
 
 
-Одоогийн өмч хувьчлалын хуулийн дагуу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хийгдэж буй үйлдвэрийн газруудын өмч хувьчлалыг явуулж дуусгах
1993 оны сүүлчээр
Өмч хувьчлалын комисс, хөрөнгийн бирж
 
 
-Хөрөнгийн биржийг зохицуулах болон хувьцаа арилжаалах хоёрдогч зах зээлийг ажиллуулах үндэслэл болох үнэт цаасны хуулийг батлуулж мөрдөх
1994 оны 3 сар
Өмч хувьчлалын комисс, хөрөнгийн бирж
Хөдөө аж ахуй
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн орцыг оновчтой болгох
-мал эмнэлгийн үйлчилгээг зардлаа нөхдөг болгох талаар баталсан программ гаргаж хэрэгжүүлэх
1993-1995 онд
Хүнс, хөдөө аж ахуйн яам
Аж үйлдвэр
Улсын үйлдвэрийн газруудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж үйл ажиллагааг нь оновчтой болгох
-Алдагдалтай ажиллаж байгаа болон цаашид үр ашигтай ажиллах найдваргүй улсын үйлдвэрийн газруудыг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааг хаахад чиглэгдсэн механизм бий болгох
1993 онд
Худалдаа, үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар
 
 
-Дээр дурдсан механизмыг хэрэгжүүлэх
1993-1996 онд
Худалдаа, үйлдвэрийн яам
 
 
-Өмч хувьчлалд хамрагдахгүй төрийн өмчид үлдэж байгаа үйлдвэрийн газруудад төсвийн хатуу хяналт тавьж байх
1993 онд
Сангийн яам
Эрчим хүч
Түлш, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дэс дарааллыг тодорхойлж, түлш, эрчим хүчний үнийг боловсронгуй болгох
-Түлш, эрчим хүчний нэгдсэн тарифын систем нэвтрүүлэх
1994 онд
Түлш, эрчим хүчний яам
 
 
-Түлш, эрчим хүчний хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх
1994 онд
Түлш, эрчим хүчний яам
 
 
-Нефть бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, хадгаалт, хуваарилалтын талаар стратеги боловсруулах
1994 онд
Зам, тээвэр, холбооны яам, Нефтьимпорт концерн
Уул уурхайн салбар
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх дэс дарааллыг тодорхойлох
-уул уурхайн салбарыг хөгжүүлэх зорилгоор хийгдэж буй судалгааны ажлыг дуусгах
1993 онд
Геологи, эрдсийн баялгийн яам
Тээвэр
 Тээврийн үйлчилгээг сайжруулах
-Тээврийн үйлчилгээний тарифын бодлогыг судалгааны үндсэн дээр боловсруулж улсын хэмжээнд хэрэгжүүлэх
1994-1995 онд
Зам, тээвэр, холбооны яам
Нийгэм, хангамж, хүн амын хөгжил
Шилжилтийн үеийн хүндрэлээс хамгаалж ядуу, дорой амьдралтай иргэдэд үзүүлэхнийгэм хангамжийн санхүүжилтийн программ хэрэгжүүлэх
-Нийгэм хангамжийн туслалцааг зөвхөн шаардлагатай хүмүүст үзүүлж байхаар өөрчлөх
1993-1995 онд
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
 
 
-Эмчилгээний оношлогоог сайжруулахад чиглэгдсэн сургалт зохион байгуулах
1993-1995 онд
Эрүүл мэндийн яам
 
 
-Гэр бүл төлөвлөлтийг урамшуулан хөгжүүлэх
1993-1995 онд
Хүн ам бодлого, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам
 
Боловсролын салбарын нөөцийн ашиглалтыг оновчтой болгох
-Дээд боловсролыгтөлбөртэй болгох, оюутанд зээл олгох талаар программ нэвтрүүлэх, оюутан сурагчдад санхүүгийн туслалцаа үзүүлэх шалгуур үндэслэлүүдийг тодорхойлох
1993-1994 онд
Шинжлэх ухаан, боловсролын яам
 
 
-Сургуулийн захиргааны ажилтан, багш нарын тооны харьцааг оновчтой болгох
1993-1994 онд
Шинжлэх ухаан, боловсролын яам