- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ТООН ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ТООН
ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий зүйл
Монгол Улсад аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид үе шаттай шилжүүлэхэд баримтлах бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг энэхүү үндэсний хөтөлбөрт тусгав.
2006 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (International Telecommunication Union) Радиогийн Их Хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GЕ-06) гаргасан. Өнөөгийн байдлаар гадаадын 10 гаруй орон аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Австрали Улс, Япон Улс, БНСУ, БНХАУ-ын Гонконг, Тайвань, Малайз Улс, Шинэ Зеланд Улс, Филиппин Улс 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байна.
Олон улсын байгууллагын шийдвэр, зөвлөмжүүд, гадаад орнуудын туршлага, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, сүлжээний техник технологийн хөгжлийн хандлага болон Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26-д "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
Хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн систем" гэж радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх болон боловсруулах студи, түүнийг дамжуулах, түгээх сүлжээ, нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг.
2.2. "Хэрэглэгчийн төхөөрөмж" гэж радио, телевизор болон хэрэглэгч тоон нэвтрүүлгийг хүлээн авч үзэхэд шаардлагатай бусад хувиргагч төхөөрөмжийг.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, хөтөлбөрийн хамрах хүрээ, бүрэлдэхүүн
3.1 Хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид бүрэн шилжүүлэх замаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгож, мэдээлэл, харилцаа холбооны шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлэхэд оршино.
3.2. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевиз, тэдгээрийн нэвтрүүлэх станц, дамжуулах байгууламж, хүлээн авах болон хэрэглэгчийн төхөөрөмж, төсөл, хөтөлбөр хамаарна.
Дөрөв. Хэрэгжүүлэх үндсэн зарчмууд
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:
4.1. Мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллага, төрийн болон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлах.
4.2. Төр-хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах.
4.3. Иргэдийн идэвх, оролцоог дээшлүүлэх;
4.4. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний ач холбогдол, үр өгөөжийг олон нийтэд сурталчлах.
4.5. Мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, чадавхийг дээшлүүлэх.
Тав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл
ажиллагаа, хүрэх үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
5.1. Нэгдүгээр зорилт: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.
5.2. Хоёрдугаар зорилт: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх техник, технологийн шийдлийг боловсруулах.
5.3. Гуравдугаар зорилт: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөлтийн дагуу газар зүйн хувьд хэсэгчлэн үе шаттайгаар зохион байгуулах.
5.4. Дөрөвдүгээр зорилт: Хөтөлбөрийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, сургалт зохион байгуулах.
Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.5. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.5.1. тоон радио, телевизийн олон улсын хөгжлийн чиг хандлага, мөрдөгдөж байгаа стандарт, ангилал, сүлжээний бүтцийн талаар судалгаа хийсний үндсэн дээр Монгол Улсад мөрдөх тоон радио, телевизийн стандарт, сүлжээний загварыг сонгож батлан мөрдүүлэх;
5.5.2. тоон радио, телевизийн системд шилжихэд баримтлах бодлого, чиглэл боловсруулан батлуулах;
5.5.3. тоон радио, телевизийн системд шилжихтэй холбогдсон зохицуулалтын журам боловсруулах;
5.5.4. тоон радио, телевизийн тоног, төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг боловсруулах;
5.5.5. тоон радио, телевизэд ашиглах радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалт хийх;
5.5.6. бусад.
Хүрэх үр дүн: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх эрх зүй, зохицуулалтын орчин бүрдэнэ.
5.6. Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг бий болгох техник, технологийн шийдлийг боловсруулах хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.6.1. тоон радио, телевизийн үйлчилгээг дамжуулахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангах, газрын тоон сүлжээг зохион байгуулах:
a) тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцад тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох;
б)шилжилтийн үе шатанд аналог өргөн нэвтрүүлгийн системд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох;
в) аймгийн төв, томоохон сум, суурин газарт хүргэх дэд бүтэц, дахин дамжуулах тоон технологийн сүлжээний загвар гаргах;
г) тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах сүлжээ байгуулах нэгдсэн хуваарийг хийх;
д) тоон радиогийн сүлжээний загвар болон хуваарийн дагуу аймгийн төв, томоохон сум, суурин газарт дэд бүтэц, дамжуулах сүлжээг байгуулах.
5.6.2. тоон радио, телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, тоон студийг байгуулах арга хэмжээ авах:
a) сонгосон стандартад нийцүүлэн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбогдсон дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх;
б) студийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, тоон системээр дамжуулах боломжийг бүрдүүлэх нэгдсэн хуваарь хийх;
в) тоног төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, баталгаажуулалтын тогтолцоог бий болгох.
5.6.3. тоон радио, телевизийн үйлчилгээг хүлээн авахтай холбогдсон бэлтгэл ажлыг ханган, шаардагдах судалгаа хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах:
а) тоон радио, телевизортой болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг шинээр худалдан авах өрхийн судалгааг гаргах;
б) тоон телевизорын хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (set top box)-ийг худалдан авахад төрөөс зохих журмын дагуу дэмжлэх үзүүлэх;
в) хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн нөхцөл, шаардлагыг тогтоож, тэдгээрийн баталгаажуулалтын тогтолцоог бий болгох.
5.6.4. Монгол Улсад газрын сүлжээний телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үе шатыг тодорхойлж, тоон радио, телевизийн системд шилжих нэгдсэн төлөвлөлт хийх.
Хүрэх үр дүн: Монгол Улсад тоон радио, телевизийн үйлчилгээ явуулах техник, технологийн боломж бүрдэж, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системд шилжих нэгдсэн төлөвлөлт бий болно.
5.7. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөлтийн дагуу газар зүйн хувьд хэсэгчлэн үе шаттайгаар зохион байгуулах гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.7.1. газрын сүлжээний тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн туршилтын төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.7.2. радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог болон тоон хэлбэрээр нэгэн зэрэг ажиллуулах болон тоон технологид шилжүүлэх үйл ажиллагааг газар зүйн хувьд хэсэгчлэн, үе шаттайгаар нэгдсэн төлөвлөлтийн дагуу удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх;
5.7.3. Монгол Улсад аналоги технологи ашиглан радио, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний үйл ажиллагааг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагт бүрэн зогсоож тоон технологийн системийг ашиглаж эхлэх
5.7.4. бусад.
Хүрэх үр дүн: Монгол Улс нь радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд нэгдсэн төлөвлөлтийн дагуу шилжинэ.
5.8. Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, сургалт зохион байгуулах дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.8.1. радио, телевизийн тоон системд шилжих арга хэмжээнд олон нийтийг бүрэн хамруулж, холбогдох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
5.8.2. радио, телевизийн тоон системд шилжсэн гадаад орны туршлага судлах, гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ авах;
5.8.3. холбогдох заавар, зөвлөмж боловсруулан баталж тэдгээрийг нийтэд сурталчлах;
5.8.4. радио, телевизийн тоон системд шилжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулж давхардсан хөрөнгө оруулалтаас зайлсхийх, энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг нэгтгэх;
5.8.5. радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системийн чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургалт зохион байгуулах;
5.8.6. иргэдийн дунд радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
5.8.7. хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах;
Хүрэх үр дүн: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо, хамтын ажиллагаа идэвхжин радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжих талаар зохих мэдлэгтэй болж, холбогдох мэдээллээр хангагдана.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
санхүүжилт, хугацаа
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, явцыг Засгийн газарт тайлагнах асуудлыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар хариуцна.
6.2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орон болон холбогдох төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгийг авч ажиллана.
6.3. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
6.3.1. төсвийн хөрөнгө;
6.3.2. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, тусламж;
6.3.3. бусад эх үүсвэр.
6.4. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжих үйл ажиллагааны хүрээнд Концессын тухай хуулийн дагуу төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ.
6.5. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх Үндэсний хөтөлбөрийг 2010-2015 онд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг нэгтгэн цуглуулж бодлогын дүн шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнгийн тайлан, үнэлгээг Засгийн газарт танилцуулах, нийтэд мэдээлэх, тайлагнах чиг үүргийг гүйцэтгэнэ.
---оОо---

Текст томруулах
A
A
A