A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ТООН ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
                                                                                                              Монгол Улсын  Засгийн газрын 2010 оны 275 дугаар
                                                                                                                тогтоолын 2 дугаар хавсралт
 
 
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ТООН ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
Хөтөлбөрийн зорилт
Үйл ажиллагааны хүрээ
Хугацаа
Хариуцах байгууллага
Хөрөнгө /сая.төг/
Эх үүсвэр
 
 
 
 
 
 
 
 
1
Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
 
1.1. Тоон радио, телевизийн олон улсын хөгжлийн чиг хандлага, мөрдөгдөж байгаа стандарт, ангилал, сүлжээний бүтцийн талаар судалгаа хийсний үндсэн дээр Монгол Улсад мөрдөх тоон радио, телевизийн стандарт,  сүлжээний загварыг сонгож батлан мөрдүүлэх
 
 
2010-2011
 
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
5.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт
1.2. Тоон радио, телевизийн системд шилжихтэй холбогдсон  зохицуулалтын журам боловсруулах
2010-2011
Харилцаа холбооны зохицуулах хороо
-
-
1.3.Тоон радио, телевизийн тоног төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл шаардлагыг боловсруулж мөрдүүлэх
2010-2011
 
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
5.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт
1.4.Тоон радио, телевизэд ашиглах радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалтыг хийх
2010-2011
Харилцаа холбооны зохицуулах хороо
-
-
2
Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх техник, технологийн шийдлийг боловсруулах
 
 
2.1. Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцад тавигдах техникийн нөхцөл,  шаардлагыг тодорхойлох
 
2010-2011
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
5.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт

 
 
 
2.2. Шилжилтийн үе шатны үед аналог өргөн нэвтрүүлгийн системд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох
2010-2011
 
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
-
-
2.3. Аймгийн төв, томоохон сум, суурин газарт дэд бүтэц, дахин дамжуулах тоон технологийн сүлжээний загвар гаргах
2010-2011
МШХХТГ
-
-
2.4. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах тоон сүлжээ байгуулах нэгдсэн хуваарийг хийх
2010-2011
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
-
-
2.5. Тоон телевизийн сүлжээний загвар болон хуваарийн дагуу аймгийн төв, томоохон сум, суурин газарт дэд бүтэц, дамжуулах сүлжээг байгуулах
2011-2015
МШХХТГ, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
10.000.0
Улсын төсөв
2.6. Тоон радиогийн сүлжээний загвар болон хуваарийн дагуу аймгийн төв, томоохон сум, суурин газарт дэд бүтэц, дамжуулах сүлжээг байгуулах
2011-2015
МШХХТГ
 
 
23.000.0
Гадаадын
зээл, тусламж
2.7. Сонгосон стандартад нийцүүлэн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбогдсон дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх
 
2010-2011
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
 
2.5
 
 
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт
2.8. Студийн тоног төхөөрөмжийг шинэчилж, тоон сүлжээгээр дамжуулах боломжийг бүрдүүлэх нэгдсэн хуваарь хийх
2011-2014
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
4.000.0
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт
2.9. Тоон системийн тоног төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, баталгаажуулалтын тогтолцоог бий болгох
2011-2012
Харилцаа холбооны зохицуулах хороо
 
-
-
 
2.10. Тоон радио, телевизортой болон  хэрэглэгчийн тоног төхөөрөмж шинээр худалдан авах өрхийн судалгааг гаргах
2011-2015
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
5.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт
2.11. Тоон телевизорын хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (set top box)-ийг худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлэх
2015
МШХХТГ
 
10.000.0
Гадаадын зээл, тусламж
2.12. Хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, тэдгээрийн баталгаажуулалтын тогтолцоог бий болгох
2011-2012
Харилцаа холбооны зохицуулах хороо
 
-
-
2.13. Монгол Улсад газрын сүлжээний радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид  шилжүүлэх үе шатыг тодорхойлж, тоон радио, телевизийн системд  шилжих нэгдсэн төлөвлөлт хийх
2010-2011
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
-
-
 
 
 
 
3
 
 
 
 
Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөлтийн дагуу газар зүйн хувьд хэсэгчлэн үе шаттайгаар зохион байгуулах
 
3.1. Газрын сүлжээний тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн туршилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2011
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
300.0
Буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр
3.2. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог, тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээ нэгэн зэрэг ажиллах болон тоон технологид бүрмөсөн шилжүүлэх үйл ажиллагааг газар зүйн хувьд хэсэгчлэн үе шаттайгаар нэгдсэн төлөвлөлтийн дагуу удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх
2011-2015
 
МШХХТГ
 
-
-
3.3. Монгол Улсад аналог технологи ашиглан радио, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний үйл ажиллагааг 2014 оны 7 дугаар  сарын   31-ний өдрийн 00 цагт бүрэн зогсоож тоон технологийн системийг ашиглаж эхлэх
2014
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
-
-
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4
Хөтөлбөрийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, сургалт зохион байгуулах
4.1. Радио, телевизийн тоон системд шилжсэн гадаад орны байгууллагын туршлага судлах, гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ авах
2011-2013
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
15.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт
 
4.2. Холбогдох заавар, зөвлөмж боловсруулж сурталчлах
2011-2015
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
 40.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт
4.3.  Радио, телевизийн тоон системд шилжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн уялдаа холбоог сайжруулж давхардсан хөрөнгө оруулалтаас зайлсхийх, энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг нэгтгэх
2010-2012
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
-
-
4.4. Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийн чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх,  сургалт зохион байгуулах
2011-2012
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
3.0
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт
4.5. Иргэдийн дунд сургалт, сурталчилгаа зохион байгуулах
2011-2015
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
  15.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт
4.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах
 
2011-2012
МШХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо
5.0
Харилцаа холбооны зохицуулах хорооны  санхүүжилт
 
 
                            ---оОо---