- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦЭВЭР АГААРЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ,ОЛОН ТАЛЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУОЛОН ТАЛЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ОЛОН ТАЛЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ /ЗГ-ын 2015 оны 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 273 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ЦЭВЭР АГААРЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ,
ОЛОН ТАЛЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
/ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Агаарын тухай хуулийн 25 дугаар зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөл (цаашид Зөвлөл гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Зөвлөл нь дарга, орлогч дарга, гишүүдийг оролцуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргатай байна.
2.2. Зөвлөлийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орлогч дарга нь Сангийн дэд сайд, нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хүрээлэн буй орчны асуудал хариуцсан нэгжийн дарга байна. Зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга зөвлөлийг удирдана.
2.3. Гишүүдийг зөвлөлийн даргын санал болгосны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
2.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Цэвэр агаарын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий гүйцэтгэх захирлыг Зөвлөлийн саналыг үндэслэн томилж, чөлөөлнө. Гүйцэтгэх захирал нь ажлаа байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцаж, хагас жил тутамд үйл ажиллагаагаа Зөвлөлд тайлагнана.
2.5. Цэвэр агаарын сан нь ажлын албатай байна. Ажлын албыг гүйцэтгэх захирал удирдана.
2.6. Цэвэр агаарын сангийн ажлын алба нь гүйцэтгэх захирал, ажилтнуудаас бүрдэнэ. Ажлын албаны орон тооны хязгаар 5 хүртэл байна.
2.7. Зөвлөл болон Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Цэвэр агаарын сангаас санхүүжүүлнэ.
2.8. Зөвлөл нь холбогдох журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
2.9. Зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүд, нарийн бичгийн даргад олгох урамшууллын хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Гурав. Үйл ажиллагааны чиглэл, хэлбэр
3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хурал байна. Хурлыг Зөвлөлийн дарга удирдана.
3.2. Зөвлөл нь хагас жил тутамд нэг удаа хуралдана. Шаардлагатай бол Зөвлөлийн дарга ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
3.3. Зөвлөлийг хуралдуулах бэлтгэл ажлыг нарийн бичгийн дарга хариуцан зохион байгуулна.
3.4. Тухайн хурлаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга тогтооно. бөгөөд тухайн асуудлыг хариуцсан гишүүн, иргэн, албан тушаалтан хуралд оруулах бэлтгэлийг хангана.
3.5. Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг хэлэлцэнэ:
3.5.1. цэвэр агаарын сангийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмын төсөл болон тэдгээрт нэмэлт,өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, асуудалд өгөх зөвлөмж;
3.5.2. Цэвэр агаарын сангийн бүтэц, зохион байгуулалтын талаархи санал;
3.5.3. Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх талаар санал гаргах, гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төсөл, ажлын удирдамж;
3.5.4. Цэвэр агаарын сангаас санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, тэдгээрийн хэрэгжилт;
3.5.5. агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт дотоодын болон олон улсын байгууллагаас олгож байгаа санхүүжилтийг уялдуулан зохицуулах асуудал;
3.5.6. Цэвэр агаарын санд хөрөнгө хуримтлуулах, зарцуулах болон үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал;
3.5.7. Цэвэр агаарын сангийн үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх;
3.5.8. энэ журмын 3.10-т заасан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл;
3.5.9. Цэвэр агаарын сангийн стратегийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөв болон сангийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан;
3.5.10. хууль тогтоомжид заасан бусад асуудал.
3.6. Хурлаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга 5 хоногийн өмнө хүлээн авч, хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараана.
3.7. Зөвлөлийн гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцох бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
3.8. Шаардлагатай гэж үзвэл Зөвлөлийн хуралд иргэн, албан тушаалтан, холбогдох этгээдийг оролцуулж, санал, дүгнэлтийг сонсож болно.
3.9. Зөвлөл нь ажлаа жилээр төлөвлөж, тайлангаа хагас, бүтэн жилээр дүгнэнэ.
3.10. Зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл Цэвэр агаарын сангаас санхүүжүүлэх зарим тодорхой асуудлаар холбогдох салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулж болно.
3.11. Зөвлөлийн хурлаас тогтоол, зөвлөмж гаргана. Хурлын явцын дэлгэрэнгүй тэмдэглэлийг албажуулах асуудлыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.
3.12. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, хурал даргалагч баталгаажуулна.
3.13. Хурлын чөлөөт цагт Зөвлөлийн ажлыг дарга, нарийн бичгийн дарга зохион байгуулна.
3.14. Зөвлөлийн гишүүд нь хурлаас гарсан шийдвэрт хамтын хариуцлага хүлээх бөгөөд ажлаа байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд жил бүр тайлагнана.
---оОо---
Текст томруулах
A
A
A