- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1.3.18. “залилагч” гэж бусдын хууль ёсны баримт бичгийг хууль бусаар ашиглан хил нэвтрэхийг оролдсон хүнийг; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
1.3.20. “зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем” гэж агаарын тээвэрлэгчээс зорчигч бүртгэлийн явцад цуглуулсан мэдээллийг хилийн хяналтын байгууллагуудад илгээх, хилийн хяналтын байгууллага мэдээллийг хянаж, зорчигчийг бүртгэх явцад буцаан хүргүүлэх цахим системийг; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
1.3.22. “нэг цонхны үйлчилгээ” гэж гадаад худалдаа болон тээвэрлэлтэд оролцогч талуудад барааг улсын хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичиг олгох, тэдгээрийг мэдээллээр хангах үйлчилгээг нэг цэгт үзүүлэхийг; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
1.3.23. “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж агаарын тээвэрлэгч, эсхүл түүнээс эрх олгосон байгууллагын бэлтгэгдсэн ажилтнууд зорчигч агаарын хөлөгт суухаас өмнө дамжин өнгөрөх, зорчих улсын хилээр нэвтрэх аяллын баримт бичиг, шаардлагатай тохиолдолд виз, оршин суух зөвшөөрөлтэй эсэхийг шалгах үйл ажиллагааг; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
1.3.24. “харгалзан хүргэгч” гэж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх болон албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг дагалдуулахаар томилсон албаны хүнийг; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
1.3.25. “харгалзан дэмжигч” гэж насанд хүрээгүй хүнийг харгалзан дэмжиж, хамт зорчиж буй насанд хүрсэн зорчигчийг (Энэ хүн нь тухайн насанд хүрээгүй хүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч биш байж болно); (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
1.3.27. “цахим автомат гарц” гэж Монгол Улсын иргэний гаргасан хүсэлтийг мэдээлийн нэгдсэн санд бүртгэж, үндэсний гадаад паспорт болон биеийн давхцахгүй өгөгдлийг шалгаж, улсын хилээр нэвтрүүлэх суурин автомат төхөөрөмжийг. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.1.13. агаарын хөлгийн ослын улмаас хохирсон зорчигч, тэдгээрийн гэр бүлд туслалцаа үзүүлэх журам, эсхүл бодлого баталж хэрэгжүүлэх. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.2. Улсын бүртгэлийн байгууллага нь агаарын тээврийг хялбаршуулах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.5. аяллын баримт бичгийг мэдүүлэх, хүлээн авах, олгох үйл явцад хяналт тавих; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.2.7. аяллын баримт бичгийг олгох, шинэчлэх, солих хураамжийн хэмжээ нь тухайн баримт бичгийн өртгөөс хэтрэхгүй байх. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.3.18. агаарын тээвэрлэгч, эсхүл нисэх багийн дарга нь нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах зорилгоор албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг тухайн нислэгээр тээвэрлэхээс татгалзах эрхтэй байх; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.3.20. агаарын нэг хөлгөөс нөгөөд шилжин суух хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид туслалцаа үзүүлэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.3.22. хөгжлийн бэрхшээлтэй зорчигч нь түүнд туслах хүн хэрэгтэй эсэхийг өөрөө тогтоох бөгөөд гагцхүү уг зорчигчийн биеийн байдал өөрт нь болон бусад зорчигчийн аюулгүй, ая тухтай байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл туслах хүнтэй зорчихыг шаардаж болох, энэ тохиолдолд туслах хүнд үнийн хөнгөлөлт үзүүлэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.3.24. мэдээллийн нууцлалыг хамгаалсан тохиолдолд насанд хүрээгүй хүний асрамжийн асуудлаар эрх бүхий байгууллагатай 24 цагийн турш мэдээлэл солилцох; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.3.26. таваас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй байх. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.4.13. харгалзан дэмжигчгүй зорчигч нь хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрсөн, эсхүл албадан гаргаж байгаа гадаадын иргэн бол онцгой анхаарал хандуулж, түүнийг дамжин өнгөрөх болон хүрэх цэгт хүлээн авах асуудлыг зохицуулах; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.4.15 албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг буцаах тохиолдолд тээвэрлэгчийн нэг нислэгээр тээвэрлэх албадан гаргаж байгаа гадаадын иргэний тоог тогтоосон журам, бодлогод нийцүүлэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.4.16.1. “Аяллын цахим систем”-ийг нэвтрүүлэхдээ “Аяллын өмнөх баталгаажуулалтын систем”-ийг “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем (iAPI)”-тэй нэгтгэх;
3.4.16.3. Монгол Улсад зорчих хүсэлтийг хүлээж авах цахим бүртгэлийн найдвартай платформоор хангаж, уг систем нь албан бус гуравдагч борлуулагч этгээд нэмэлт төлбөр авахыг хязгаарлах зорилготой албан ёсны систем болохыг баталгаажуулах;
3.4.16.5. цаасан визний оронд цахим мэдэгдэл олгох;
3.4.16.7. “Аяллын цахим систем”-ийг нэвтрүүлсний дараа шинээр тавигдах шаардлагыг биелүүлэх хугацааг тодорхой зааж, тухайн хугацаанд хилээр нэвтрүүлэх зорчигчийг уг шаардлагын талаарх мэдээллээр хангах.
3.5. Хил хамгаалах байгууллага нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.16. хилээр нэвтэрч буй зорчигч бүрийн аяллын баримт бичгийг Интерполын “Хулгайлагдсан, гээсэн аяллын баримт бичгийн мэдээллийн сан”-гаас боломжийн түвшинд шүүж, тулгах. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.7.14. барааны гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахын тулд ачааны мэдээллийг урьдчилан авах, ачаа тээвэрлэгчдийн систем хоорондын харилцан ажиллагааг хангах, барааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцооны цахим системийг боловсронгуй болгох; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.7.16. бүртгэлийн ажиллагааг удирдах эрх бүхий ажилтан хилээр бараа нэвтрүүлэхэд баримтлах хялбаршуулсан журмыг батлан хэрэгжүүлэх бөгөөд журамд дараахь зохицуулалтыг тусгана: (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.7.16.2. барааны гаалийн бүрдүүлэлтийг эрх бүхий ажилтны албан байранд, эсхүл гаалийн хяналтын бүсэд хийх;
3.7.16.4. барааг улсын хилээр тодорхой хугацаанд, тогтмол давтамжтай нэвтрүүлэх бол нэг мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх.
3.10.5. нисэх буудал, агаарын тээвэрлэгч, газрын үйлчилгээний болон аялал жуулчлалын байгууллагууд нь хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийг өгөх, хүндэтгэн харьцах, бусад зорчигчийн адил тусламж, үйлчилгээ авах боломжоор хангах талаар хамтран ажиллах; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.10.6. нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон газрын үйлчилгээний байгууллагууд нь хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид үйлчлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, ажилтнуудыг сургаж бэлтгэх, ур чадварыг баталгаажуулах. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.11.8. ажилтнуудыг насанд хүрээгүй хүнд анхаарал тавьж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд сургаж, бэлтгэсэн байх; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.11.10. зорчигчийн урьдчилсан мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч байгаа тохиолдолд зорчигчийн манифестыг цаасан хэлбэрээр шаардахгүй байх; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.11.12. мэдээллийг цуглуулах, дамжуулахдаа нууцлалын аюулгүй байдлыг үндэсний болон бусад улсын системийн хүрээнд авч үзэж, зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл солилцохыг хориглодог улстай эрх зүйн шаардлагаа уялдуулах талаар хамтран ажиллах; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
Дөрөв. Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл, түүний үүрэг
4.1. Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-ийн Стандарт 8.19, Зөвлөмж 8.21–ийн дагуу иргэний нисэх, гадаад хэрэг, хууль зүй, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, улсын бүртгэл, гааль, цагдаа, хил хамгаалах, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага болон хуваарьт нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл бүхий Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) –тэй байна.
4.9. Монгол Улсад цахим паспорт болон машинаар уншигдах аяллын баримт бичгийг олгох, цахим паспортоор хил нэвтрүүлэх тохиолдолд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын “Олон нийтийн мэдээллийн сан /PKD/”-д нэгдэх, өөрийн мэдээллийг уг санд байршуулах, тус сангаас бусад улсын мэдээллийг авч ашиглан машинаар уншигдах аяллын баримт бичгийн хүчинтэй эсэхийг тогтоох боломж бүрдүүлэх арга хэмжээ авна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
Тав. Нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, хилийн хяналтыг хялбаршуулах арга хэмжээ
5.39.12. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг угтах, үдэх цэг нь нисэх буудлын төв хаалгатай ойр, бартаа, саадгүй замтай байх; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.39.13. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид зориулсан тээврийн хэрэгслийн зогсоолтой байх, зогсоолоос зорчигч терминалын барилга хүртэл бартаа, саадгүй замтай байх.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор нэмсэн)
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, тайлагнах
Долоо. Санхүүжилт
Текст томруулах
A
A
A