- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Нэг. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
Засгийн газрын 2006 оны 197 дугаар
тогтоолын хавсралт
ОРШИЛ
Монгол Улсын Их хурал 2001 онд "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг, 2003 онд "Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл)", "Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль"-ийг тус тус батлан гаргаж хэрэгжүүлж байна. "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д Монгол Улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын гэсэн 5 бүсээр хөгжүүлэхээр тусгасан байна.
Монгол Улсын Их Хурал Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги батлах тухай тогтоолдоо "Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегид үндэслэн бүс бүрийн хөгжлийн хөтөлбөрийг 2003 оноос эхлэн боловсруулж, холбогдох төсөл, арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган дэс дараатай хэрэгжүүлэхийг Засгийн газарт ..." даалгасан[1]. Мөн УИХ-ын 2004 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Бүс бүрийн онцлогт тохирсон бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" [2] гэсэн зорилт тусгагдсан.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл), Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон шинэ тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар нь Улаанбаатарын бүсийн хөгжлийн энэхүү хөтөлбөрт тусгалаа олсон бөгөөд уг хөтөлбөрийг боловсруулах үзэл баримтлалын үндэс болсон юм.
Улаанбаатарын бүсэд 2005 оны байдлаар 952.4 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 37.2 хувь нь оршин сууж байна. Улаанбаатарын бүсийн хүн амын 94.1 хувь, өрхийн 93.8 хувь нь нийслэлийн төвийн 6 дүүрэгт, үлдсэн хэсэг нь нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангайд амьдарч байна.
Улаанбаатарын бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт 2005 оны байдлаар 4.0 хувь байгаа бөгөөд хүн амын жилийн дундаж өсөлтийн дийлэнх хэсэг буюу 74.3 хувь нь механик өсөлтөөр хангагдаж, механик өсөлт нь ердийн өсөлтөөс хэт өндөр байна. Цаашид механик өсөлтийг сааруулж, төрөлтийг дэмжиж, нас баралтыг бууруулах замаар хүн амын ердийн цэвэр өсөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Улаанбаатарын бүсэд ядуурлын хамралтын хүрээ (27.3 хувь), ядуурлын гүнзгийрэлт зэрэг үзүүлэлт өндөр хэвээр тууштай буурахгүй байна. Жишээлбэл, 2005 оны байдлаар Налайх дүүргийн нийт өрхийн 37.1 хувь, Багахангай дүүргийн нийт өрхийн 41.9 хувийг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх эзэлж байна. Цаашид бүсийн хөгжлийн давуу тал, нөөц боломжийг бүрэн ашиглаж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин ажлын байрыг олноор бий болгох, эдийн засгийн өсөлт, тэргүүлэх салбаруудын хөгжил, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж ядуурлыг эрс бууруулах шаардлагатай байна.
2005 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 54.2 хувийг Улаанбаатарын бүсэд үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр ойролцоогоор Хангайн бүсээс 2 дахин, Төвийн бүсээс 5 дахин их байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2000 оны зэрэгцүүлэх үнээр 2004 онд 721.8 мянган төгрөг байсан бөгөөд 2005 онд 755.9 мянган төгрөг болжээ. Бүсийн ДНБ-ий өсөлт 2002 онд 5.9 хувиар, 2003 онд 6.0 хувиар өсч байсан бол 2004 онд 2.1 хувь болж буурч, 2005 оны урьдчилсан дүнгээр 7.4 хувь болж өсчээ. Энэ нь бүсийн эдийн засгийн өсөлт тогтвортой биш байгааг харуулж байгаа юм. Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ тууштай өсөхгүй байна.
Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 15 жилд 4 дахин өссөн байхад замын сүлжээг шаардлагын түвшинд хүртэл өргөтгөн сайжруулж чадсангүй. Үүнээс үүдэн хотын доторхи авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд буурч, уулзварууд дээр хүлээх хугацаа нэмэгдэж, шатахуун, түлшний үргүй зарцуулалт өсч байна. Нөгөө талаар авто замын чанар муу байгаа нь тээврийн хэрэгслийн эвдрэл, осол гарах нэг шалтгаан болж байна. Иймд Улаанбаатарын бүсийн зам тээврийн сүлжээг өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой өргөтгөж, чанарыг нь эрс сайжруулах шаардлагатай байна.
Монгол Улсын бусад бүсүүдтэй харьцуулбал Улаанбаатарын бүс нь эрчим хүчээр илүү хангагдсан бүс боловч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудлууд бий болов. Гэр хорооллуудад оршин суугчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах шаардлагатай уялдаж эрчим хүчний хэрэглээ нэлээд өсөх хандлагатай байна. Иймд бүсийн эрчим хүчний хангамжийн түвшинг дээшлүүлж, байгаль орчинд халгүй, хямд, найдвартай эрчим хүчээр нийт хэрэглэгчдийг хангаж байх явдал онцгой ач холбогдолтой юм.
Улаанбаатарын бүсийн мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн сүлжээ нь хотын захын орон сууцны болон гэр хорооллуудын хүн амын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг тууштай шинэчилж, орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны нэгдсэн сүлжээг бий болгох шаардлагатай байна.
Монгол Улсад гадаадын жуулчид орж, гарах гол төв нь Улаанбаатарын бүс юм. Үүний зэрэгцээ энд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд шаардлагатай байдаг зам тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, зочид буудал, үзвэр үйлчилгээний газрууд, дэлхийн бусад орнуудтай холбогдсон банк санхүүгийн үйлчилгээ, өндөр хурдны холбоо мэдээллийн сүлжээ бусад бүсүүдтэй харьцуулбал илүү хөгжсөн, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татах түүх, соёлын дурсгалт газрууд олон байдаг. Иймд байгаа нөөц боломжийг оновчтой ашиглах замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, улмаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадавхи бүхий тэргүүлэх салбарын нэг болгох шаардлагатай байна.
Улаанбаатарын бүсийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий түвшин бусад бүсүүдтэй харьцуулбал илүү байгаа боловч эдийн засагт боловсруулах үйлдвэрлэлийн хувийн жин бага, үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн түвшин доогуур, хөдөө аж ахуйд фермерийн аж ахуй сул хөгжсөн, үүнтэй холбоотойгоор зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны хангамж импортоос хараат байдалтай байна. Байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, технологийг тууштай нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой хэрэглээг бий болгох шаардлага ч байна.
Хөгжлийн нөөц боломж, давуу талыг оновчтой ашиглах замаар Улаанбаатарын бүсийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, орчин үеийн үйлчилгээ, өндөр технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийн салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бий болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Хүн амын хэт төвлөрөл болон үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ өсч байгаатай холбоотойгоор байгалийн нөөцийн ашиглалт, байгаль хамгааллын холбогдолтой олон асуудлууд бий болж байна. Хотын агаар, ус, хөрсний бохирдол нэмэгдэж байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Сүүлийн жилүүдэд нийслэл хот орчмын байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах явдал эрс нэмэгдэж байна.
Гал, үерийн аюул, газар хөдлөлт, химийн хорт болон цацраг идэвхт бодис алдагдах, хүн, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин гарах зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, менежментийг нь эрс сайжруулах шаардлагатай байна.
Улаанбаатарын бүсийн хүн амын өсөлт болон үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн хурдцаас хот байгуулалтын хөгжил хоцорч байгаа нь нутагшилт, суурьшлын холбогдолтой нэн даруй шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг бий болгов. Тухайлбал, нийслэл хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн түвшин өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнээс ихээхэн хоцорч, гэр хороолол хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүйгээр өргөжин тэлсээр байна. Улаанбаатарын бүсийн хэмжээнд "Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулсан боловч хэрэгжүүлэх арга зам тодорхой бус, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй сайн уялдаагүй зэргээс шалтгаалан газрын зөрчил маргаан тогтмол гарч, газрыг зүй зохистой эзэмших, ашиглах, өмчлөх, хамгаалах ажил шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
Нийслэлийн дагуул, хаяа хот, тосгодын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зах зээлийн тогтолцооны нөхцөлд нийцүүлж шинэчлэн боловсруулж гаргаагүй, хот байгуулалтын төрөлжсөн бүсүүдийг нарийвчлан тогтоож, хуульчилж өгөөгүйгээс төлөвлөлт, бүсчлэлгүйгээр хот, тосгод тэлж байна. "Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө"-ний болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Улаанбаатарын бүсийн хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоог 1) Улаанбаатарын бүсийн түвшинд; 2) Улаанбаатарын бүсийн эрчимтэй таталцал, нөлөөллийн бүсийн түвшинд; 3) Улсын түвшинд гэсэн гурван түвшинд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн иж бүрэн цогцолбор байдлаар сайжруулан, хот төлөвлөлт, газрын менежментийн тогтолцоог зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгон шинэчлэх шаардлагатай байна.
Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохдоо бүсийн дотоод, гадаад нөхцөл байдалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хөгжлийн давуу болон сул талуудыг тодруулан авч үзсэн болно.
Улаанбаатарын бүсийн хөгжлийн гол стратеги нь хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчныхоо онцлогт зохицсон, эдийн засагт дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой, өндөр технологид суурилсан үйлчилгээ, оюуны багтаамжтай бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэргүүлэх үүрэгтэй, хөгжсөн орнуудын нийслэл хотуудын бүсийн жишигт хүрсэн бүс болоход оршино.
Улаанбаатарын бүсийн хөгжлийн хэтийн төлөвийг хөтөлбөрт тусгасан 2006-2010, 2011-2015 он гэсэн 2 үе шатаар авч үзвэл дараахь дүр зураг харагдаж байна. Үүнд:
I үе шат (2006-2010 он)-ны эцэст эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдэж ДНБ жилд дунджаар 7.5 хувиас доошгүйгээр тогтвортой өсөхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, бүсийн эдийн засагт орчин үеийн үйлчилгээ, боловсруулах аж үйлдвэр, аялал жуулчлалын салбар тэргүүлэх байр суурийг эзлэж, зарим дүүрэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдаж, мэдлэг, мэдээллийн технологид суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдана. Хот орчмын бүс, дагуул, хаяа хот, тосгодод мах, сүү, хүнсний ногооны чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуйнууд олноор байгуулагдаж, хүн амын хүнсний хангамж сайжирна. Бүсийн хүн амын механик өсөлт 2005 оны түвшингээс 20 хувиар буурч, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоо 2005 оны түвшингээс 30 хувиар, ажилгүйдлийн түвшин 2 дахин буурна. Боловсролын тогтолцоо шинэчлэгдэж, сургалтын чанар, материаллаг бааз, менежмент сайжирч, ерөнхий боловсролын сургуулиуд 11 жилийн тогтолцоонд бүрэн шилжиж, 12 жилийн тогтолцоонд шилжиж эхлэнэ. Бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа боловсронгуй болж, оношилгоо, эмчилгээний чадавхи сайжирч, үйлчлүүлэгчдэд ээлтэй үйлчилгээний таатай орчин бүрдэж, хүртээмж, чанар нь сайжирна.
Бүсийн хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоог Улаанбаатарын бүсийн, Улаанбаатарын бүсийн таталцал, нөлөөллийн бүсийн, улсын гэсэн 3 түвшинд иж бүрэн, цогцолбор байдлаар нь сайжруулах эрх зүй, эдийн засаг, хот байгуулалтын таатай орчин бүрдэнэ. Үүний зэрэгцээ бүсийн зам тээвэр, эрчим хүч, усан хангамжийн сүлжээ оновчтой өргөжиж, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангах үндэс суурь тавигдана. Хотын агаарын бохирдол 30 хувиар буурч, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай 2005 оны түвшингээс 2 дахин нэмэгдэж, хөрсний элэгдэл эвдрэл багасаж, хог хаягдлын менежмент боловсронгуй болно. Газар хөдлөл, гал түймэр, уруйн үер, мал, амьтны гоц халдварт өвчин зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил сайжирч, аюулд өртсөн тохиолдолд хохирлыг харьцангуй богино хугацаанд арилгах чадавхи бүрдэнэ.
П үе шат (2011-2015 он)-ны эцэст бүсийн ДНБ-ий жилийн дундаж өсөлт 7.7 хувиас доошгүйгээр тогтвортой өсч, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгдэж, бүсийн эдийн засгийн бүтэц сайжирч, орчин үеийн үйлчилгээ-аж үйлдвэр-хөдөө аж ахуй гэсэн загварт бүрэн шилжиж, эдийн засгийн салбарын бүтэц улам боловсронгуй болно. Мөн зарим дүүрэгт шинээр үйлдвэрлэл, технологийн парк, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдаж, мэдлэг, мэдээллийн технологид суурилсан эдийн засаг бий болно. Энэ үе шатанд хүн амын ядуурал 2 дахин буурсан байна. Мөн бүсийн агаарын бохирдол өнөөгийн түвшингээс 60 хувиар багасч, ус, хөрсний бохирдол, эвдрэл эрс буурч хүн амын амьдрал ахуйн таатай орчин бүрдэнэ.
Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөр нь 1) Эдийн засгийн хөгжил; 2) Нийгмийн хөгжил; 3) Байгалийн нөөц, байгаль орчны хамгааллын хөгжил; 4) Хүн амын нутагшилт, хот байгуулалтын хөгжил; 5) Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг арга хэрэгсэл гэсэн өөр хоорондоо нягт уялдсан 5 бүлгээс бүрдэж байгаа болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийн хувьд нарийвчлан тодорхойлох, мөн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээг тогтмол хийж байх зорилгоор "Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ" гэсэн хавсралтыг оруулав. Мөн Улаанбаатарын бүсийн хөгжлийн холбогдолтой зарим зургийг хавсаргав.
х х х
Нэг. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
Үндэслэл. Улаанбаатарын бүсэд 2005 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 54.2 хувийг үйлдвэрлэсэн бөгөөд энэ үзүүлэлтээр ойролцоогоор Хангайн бүсээс 2 дахин, Төвийн бүсээс 5 дахин их байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2000 оны зэрэгцүүлэх үнээр 2004 онд 721.8 мянган төгрөг байсан бөгөөд 2005 онд 755.9 мянган төгрөг болжээ. Гэвч эдийн засгийн өсөлт тогтвортой биш, үйлдвэрийн салбарт боловсруулах үйлдвэрлэлийн хувийн жин бага, үйлдвэрлэл, үйлчилгээнд өндөр технологи нэвтрүүлэх ажил удаан байна. Тухайлбал, бүсийн ДНБ-ий өсөлт 2002 онд 5.9 хувиар, 2003 онд 6.0 хувиар өсч байсан бол 2004 онд 2.1 хувь болон буурч, 2005 оны урьдчилсан дүнгээр 7.4 хувь болж өсчээ (Зураг 1). Энэ нь бүсийн эдийн засгийн өсөлт тогтвортой биш байгааг харуулж байгаа юм. Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл тууштай өсөхгүй байна.
Зураг 1
Улаанбаатарын бүсийн ДНБ-ий салбарын бүтцийг дэлхийн жишгийн дагуу ерөнхий гурван салбараар авч үзвэл 1.0 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар, 29.0 орчим хувийг үйлдвэр, барилгын салбар, 70.0 гаруй хувийг үйлчилгээний салбар эзлэж байна. Бусад бүсүүдтэй харьцуулбал үйлчилгээний салбар тэргүүлэх байр суурьтай байгаа юм (Зураг 2).
ДНБ-ий салбарын бүтцэд бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засвар үйлчилгээ, тээвэр, агуулахын аж ахуй, холбооны салбар 60 шахам хувийг, харин боловсруулах үйлдвэр зөвхөн 7 орчим хувийг эзлэж байна.
Зураг 2
Судалгаанаас үзэхэд Улаанбаатарын бүсийн хөгжлийн түвшний нэгдсэн индекс 0.521 байгаа нь улсын дунджаас 53.7 хувиар, Төвийн бүсээс 69.7 хувиар, Хангайн бүсээс 2 дахин их байна. Дээр дурдсанаас үзэхэд Улаанбаатарын бүсийн эдийн засгийн хөгжлийн түвшин бусад бүсүүдтэй харьцуулбал өндөр, эдийн засгийн салбарын бүтэц илүү боловсронгуй байна. Гэвч аж үйлдвэрт орчин үеийн боловсруулах үйлдвэрлэлийн хувийн жин бага, үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн түвшин доогуур, хөдөө аж ахуйд фермерийн аж ахуй сул хөгжсөн, үүнтэй холбоотойгоор зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны хангамж импортоос хараат байдалтай байна. Мөн нийслэл хотын дэд бүтцийн хөгжлийн түвшин өнөөгийн шаардлагын түвшинд хүрээгүй байна.
Улаанбаатарын бүсэд өндөр технологид тулгуурласан боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдийг бүрэн боловсруулж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд өрсөлдөх өргөн боломж байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд тууштай нэвтрүүлж энэ талын зохистой хэрэглээг бий болгох шаардлага ч байна.
Хөгжлийн нөөц боломж, давуу талаа оновчтой ашиглах замаар Улаанбаатарын бүсийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хурдасгаж, орчин үеийн өндөр технологи бүхий үйлчилгээ, боловсруулах аж үйлдвэрийн салбар давамгайлсан, хөгжсөн орнуудын нийслэл хотуудын жишигт хүрсэн эдийн засгийн бүтцийг бий болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, бүсийн ДНБ-ий үйлдвэрлэлийг жил бүр дунджаар 7.5 хувиас дээш тогтвортой өсгөж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Өндөр технологи нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэдээллээр хангах ажлыг оновчтой зохион байгуулж, өргөтгөх;
§ Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих эдийн засгийн механизмыг тууштай нэвтрүүлж, нийт үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, цар хүрээг нь өргөтгөх;
§ Зарим дүүрэгт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлж, хэрэгжүүлж эхлэх;
§ Эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, мэдээллийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг бүсийн хэмжээнд шуурхай хэрэгжүүлэх;
§ Төсвийг бүсийн хөгжлийн энэхүү хөтөлбөртэй нягт уялдуулан боловсруулж, хэрэгжүүлдэг журамд бүрэн шилжих;
§ Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг татвар, санхүүгийн оновчтой бодлогоор дэмжих;
§ "Нийслэл хотын албан татварын тухай хууль"-тай болох асуудлыг судлан шийдвэрлүүлэх;
§ Татварын бааз суурийг өргөтгөж, хураалтыг сайжруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх;
§ Төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор татварын зарим орлогыг бүсэд шилжүүлэх асуудлаа судлан шийдвэрлүүлэх;
§ "Бүсийн хөгжлийн сан" байгуулж ажиллуулах;
§ Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах нийтлэг журам болон салбарын онцлогт нийцүүлсэн журмуудыг шинэчлэн гаргаж мөрдөх;
§ Хувийн хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх;
§ Нийслэлийг хөгжүүлэх хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн зарим хэсгийг хураамжийн хэлбэрээр бий болгох эрх зүйн орчин бүрдүүлж, хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, бүсийн эдийн засагт орчин үеийн үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбар тэргүүлэх үүрэгтэй болох үндэс суурь тавигдана.
Тэргүүлэх зорилт 2. Бүх төрлийн үйлчилгээнд орчин үеийн өндөр бүтээмжтэй техник, технологийг тууштай нэвтрүүлэх замаар үйлчилгээний салбарын ДНБ-ий үйлдвэрлэлийг жил бүр дунджаар 5.7 хувиас дээш тогтвортой өсгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн үйлчилгээний салбаруудын мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ Үйлчилгээний салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэхийг бүх талаар дэмжих;
§ Жуулчны бааз, амралт сувиллын газруудын материаллаг баазыг сайжруулж, аялал жуулчлалын үйлчилгээг өргөтгөх;
§ Дүүргүүдэд хүн амын хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны сүлжээг өргөтгөн сайжруулах;
§ Үйлчилгээний салбарын ажилчдын мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор төрөлжсөн сургалтуудыг тогтмол зохион байгуулах;
§ Үйлчилгээний стандарт, норм, нормативыг шинэчлэн боловсронгуй болгож, мөрдөх.
Гарах үр дүн: Үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Аж үйлдвэрийн салбарын ДНБ-ийг жилд дунджаар 8.0 хувиас дээш тогтвортой өсгөж, бүсийн эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Засгийн газрын "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийг бүсийн хэмжээнд тууштай хэрэгжүүлэх;
§ Бүсийн зарим дүүргүүдэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулж ажиллуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ Экспортын баримжаатай, оюуны багтаамжтай, өндөр технологи бүхий бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих;
§ Мал аж ахуй, газар тариалангийн түүхий эд боловсруулах экспортын баримжаатай үйлдвэрлэлийг түлхүү дэмжих.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хувийн жин нэмэгдсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг жилд дунджаар 7.7 хувиас дээш тогтвортой өсгөж, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бизнесийн орчинг бүсийн өвөрмөц нөхцөлд нийцүүлэн сайжруулах;
§ Боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих;
§ Мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн цэвэр технологийн боловсруулах үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх;
§ Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих эдийн засаг, эрх зүйн нэн таатай орчин бүрдүүлэх;
§ Дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тууштай дэмжих.
Гарах үр дүн: Эдийн засаг тогтвортой өсч, мэдлэг, мэдээллийн технологид суурилсан эдийн засаг бий болно.
Тэргүүлэх зорилт 2. ДНБ-д боловсруулах аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг өсгөж, эдийн засгийн салбарын бүтцийг улам боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж өндөр технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг түлхүү дэмжих;
§ Дүүргүүд санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
§ Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
§ Өндөр технологийг хүн амын хүнс, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлд тууштай нэвтрүүлэх;
§ Худалдааны салбарт шинэ техник, технологийг өргөнөөр нэвтрүүлж, орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг хөгжүүлэх;
§ Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжлийн боловсролтой болгох, үйлчилгээний ажилтнаар мэргэшүүлэх ажлыг сайжруулах;
§ Даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, нэр төрлийг олшруулах;
§ Чанар, стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг сайжруулах.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засгийн бүтэц сайжирч, орчин үеийн үйлчилгээ-аж үйлдвэр-хөдөө аж ахуй гэсэн загварт бүрэн шилжсэн байна.
1.2. Аж үйлдвэрийн хөгжил
Үндэслэл. Бүсийн аж үйлдвэрийн салбарт Монгол Улсын аж үйлдвэр, барилгын салбарын ДНБ-ий 50 гаруй хувийг үйлдвэрлэж байна. 2005 онд 529.5 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсний 44.1 хувь нь уул уурхайн салбарт, 36.4 хувь нь боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 19.5 хувь нь цахилгаан, дулаан эрчим хүч, усан хангамжийн салбарт ногдож байна. 2005 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2004 оныхоос 14.9 хувиар, борлуулалт 8.5 хувиар тус тус өссөн урьдчилсан дүн гараад байна. Өмнөх онтой нь харьцуулбал 2005 онд уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэл 27.2 хувиар, цахилгаан, дулаан, эрчим хүч, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 12.8 хувиар өсч, харин боловсруулах салбарын үйлдвэрлэл зөвхөн 3.8 хувиар өсчээ. Боловсруулах салбарт хувцас үйлдвэрлэл 21.2 хувиар, арьс, шир боловсруулах үйлдвэрлэл 72.3 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 8.2 хувиар, хэвлэлийн үйлдвэрлэл 4.0 хувиар, радио, телевизор, холбооны хэрэгсэл угсрах үйлдвэрлэл 95.7 хувиар, мебель тавилга үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын ДНБ-д 2005 оны байдлаар уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын хувийн жин өмнөх оноос 24.3 хувиар өсч, харин цахилгаан, дулаан эрчим хүч, усан хангамжийн салбарын хувийн жин 11.2 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувийн жин 13.1 хувиар буурсан байна. Үүнээс үзэхэд боловсруулах салбарын өсөлт харьцангуй бага байгаагийн зэрэгцээ энэ салбарын хувийн жин буурах хандлагатай байна.
Иймд мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх замаар боловсруулах аж үйлдвэрийн хувийн жин, өсөлтийг тууштай нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн бүсийн давуу талыг ашиглан өндөр технологид суурилсан, оюуны багтаамжтай, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой, бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий үйлдвэрлэлийг жилд 9.0 хувиас дээш тогтвортой өсгөж, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын оновчтой бодлогоор дэмжих;
§ Бүсийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан" байгуулж ажиллуулах;
§ Сангийн яам, Монгол банк, арилжааны банкуудтай хамтран жижиг, дунд үйлдвэрт зориулан бага хүүтэй, урт хугацааны арилжааны зээлийн эх үүсвэрийг бий болгох, нэмж олох арга хэмжээ авах;
§ Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх ажлыг өргөтгөж, төслийн хэрэгжилтэд мэргэжлийн холбоодын зүгээс хяналт тавих боломжийг сайжруулах;
§ Улсын болон орон нутгийн төсвийн захиалгаар санхүүжих төслүүдэд жижиг, дунд үйлдвэрийг түлхүү хамруулах бодлого баримтлах;
§ Багануур дүүрэгт мал аж ахуйн гаралтай түүхий эд (арьс, шир, ноос, ноолуур)-ийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах;
§ Налайх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих "Налайх" бизнесийн инкубатор парк байгуулах ажлыг эхлүүлж, Багахангай дүүрэгт үйлчилгээний экспортын Багахангай "Эйрсервис интернэйшнл" парк байгуулах бэлтгэл ажлыг хангах;
§ Бүсийн зарим дүүрэгт шахмал түлшний жижиг үйлдвэрийг байгуулж ажиллуулахыг дэмжих;
§ Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд сүү, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал нядлах, мах төрөлжүүлэн савлах, загас, хүнсний ногоо консервлох үйлдвэрүүд байгуулахыг түлхүү дэмжих;
§ Малын дотор мах, толгой шийр гэх мэт түүхий эдээр хийсэн чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих;
§ Бүсийн дүүргүүдэд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж техник, технологийн түвшинг сайжруулах;
§ Улаанбаатарын дагуул, хаяа хот, тосгодод хүнсний ногоо боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулан ажиллуулахыг дэмжих;
§ Дагуул, хаяа хот, тосгодод ноос, ноолуурт анхан шатны боловсруулалт хийх, арьс, шир боловсруулах, оёмол, нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэр байгуулан ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
§ Багануурын нүүрсний уурхайн техник, технологийн шинэчлэлд дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутгийн түлшний хангамжийг сайжруулах;
§ Багануур, Налайх дүүрэгт шахмал түлш, төмөр хайлуулах үйлдвэрүүдийг байгуулах;
§ Дүүргүүдэд хуванцар эдлэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, бага оврын цахилгаан хөдөлгүүрийн орчин үеийн үйлдвэр байгуулахыг дэмжих;
§ Налайхын нүүрсний ордын ашиглагдаагүй хэсэгт бага хүчин чадалтай нүүрсний уурхай байгуулахад дэмжлэг үзүүлэх;
§ Цайдам нуурын хүрэн нүүрс, Цайдам, Мааньтын чулуун нүүрсний орд газрыг эзэмшиж уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг өргөтгөх;
§ Багахангай дүүргийн мах боловсруулах, төмөр хайлуулах, тоосгоны үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
§ Багахангай дүүрэгт өндөр технологиор жонш олборлох үйлдвэр байгуулахыг дэмжих;
§ Хотын төвийн дүүргүүдэд байрлах арьс, шир боловсруулах болон төмөрлөгийн үйлдвэрүүдийг Багануур, Багахангай зэрэг дүүрэгт шилжүүлж эхлэх.
Гарах үр дүн: Бүсийн ДНБ-ий үйлдвэрлэлд боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувийн жин өссөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Аливаа бүртгэл, лиценз, зөвшөөрлийг төрийн захиргааны бүх шатны байгууллагаас цахим сүлжээгээр олгодог тогтолцоог бүрдүүлэх;
§ Yл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэгжийн тоог олшруулан, бүртгэлийг хөнгөвчилж, хураамжийг үйлчилгээний өөрийн өртөгтэй нь нийцүүлэн тогтоож мөрдөх;
§ Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон заавал мөрдөх стандартаас бусад стандартыг аль болох зөвлөмжийн шинж чанартай болгож цөөрүүлэх;
§ Дүүрэг, хороодын хэмжээнд хяналт, шалгалтын давхардлыг арилгах, хяналт шалгалтыг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангахад чиглүүлэх;
§ Улсын байцаагчийн дүгнэлтийг бүх шатанд хүлээн зөвшөөрөх журамд шилжих замаар хяналт шалгалтын тоог цөөрүүлэх;
§ Бизнесийн холбогдолтой хууль тогтоомжид нууцад хамааруулснаас бусад шийдвэртэй иргэд чөлөөтэй танилцах нөхцөлийг бүрдүүлэх;
§ Бизнестэй холбоотой аливаа шийдвэрийн төслийг боловсруулах, батлахдаа хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн саналыг урьдчилан авч байх;
§ Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулж ажиллуулахыг дэмжиж, шийдвэр боловсруулах, гаргах явцад оролцуулж байх;
§ Төрийн үйлчилгээний талаархи санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах шуурхай цэгүүдийг оновчтой байршуулан тогтмол ажиллуулах.
Гарах үр дүн: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай, чирэгдэлгүй болж, бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өндөр технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувийн жинг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Налайх дүүргийн өрхийн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих "Налайх" бизнесийн инкубатор паркийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, Багахангай дүүрэгт үйлчилгээний экспортын Багахангай "Эйрсервис интернэйшнл" парк байгуулах;
§ Махны үйлдвэрлэлтэй оновчтой уялдуулан арьс, шир, савхин эдлэл, гутал, хувцас, тоноглол хэрэглэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
§ Дүүргүүдэд өндөр технологи бүхий хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх;
§ Арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрийн техник технологийн түвшинг дээшлүүлж, оновчтой байршуулан хөгжүүлэх;
§ Багануурын уурхайг түшиглэн "Нүүрснээс шингэн түлш гарган авах" үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах;
§ Налайх дүүргийн нүүрсний уурхай, тоосгоны үйлдвэрүүдийг өргөтгөх;
§ Багахангай дүүрэгт нефть, химийн үйлдвэр байгуулах.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт боловсруулах аж үйлдвэрийн хувийн жин өсч салбарын оновчтой бүтэц бий болно.
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн ДНБ-ий 70 гаруй хувийг үйлчилгээний салбарт үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээ, тээвэр, агуулахын аж ахуй, холбоо, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны салбарт өсөлт гарч байна. Улсын бараа бүтээгдэхүүний нийт борлуулалтын 86.2 хувь нь Улаанбаатарын бүсэд ногдож байгаа бөгөөд борлуулалтын 51.1 хувийг бөөний худалдаа, 48.9 хувийг жижиглэн худалдаа эзлэж байна.
Нийслэл хотод зоогийн газар 277, гуанз, цайны газар 1270, баар 464, кафе 208 ажиллаж байна. Нийт нэмэгдэл өртөг 9915.6 сая төгрөгт хүрсэн байна.
Тээврийн салбар 296721.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 79654.9 сая төгрөгийн нэмэгдэл өртгийг бий болгосон нь өмнөх оныхоос 32.1 хувиар өссөн байна.
Харилцаа холбоо, мэдээллийн салбар 210.6 тэрбум төгрөгийн үйлчилгээ явуулж 119.5 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртөг бүтээсэн нь өмнөх оныхоос 36.2 хувиар өссөн байна.
Нийслэл хотын хэмжээнд ерөнхий боловсролын 178 сургууль, хүүхдийн 146 цэцэрлэг, 132 их, дээд сургууль, коллежууд ажиллаж байна. Боловсролын салбарт 68431.6 сая төгрөгийн нэмэгдэл өртөг бий болгосон нь өнгөрсөн оноос 30.5 хувиар өсчээ. Эрүүл мэндийн салбарт 15563.0 сая төгрөгийн нэмүү өртөг бүтээсэн байна.
Нийгэм болон хувь хүмүүст зориулсан үйлчилгээний салбарт 9445.3 сая төгрөгийн нэмүү өртөг бүтээсэн нь 2003 оныхоос 29.2 хувиар нэмэгдсэн байна.
Үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн үйлчилгээний салбарт 97154.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 26281.2 сая төгрөгийн нэмүү өртөг бүтээсэн байна.
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар өргөжин хөгжиж байгаа хэдий ч үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрээгүй, үйлчилгээний үнэ өндөр хэвээр байна. Мөн үйлчилгээний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах чиглэлээр их зүйл хийх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн үйлчилгээний салбарын ДНБ-ийг жилд дунджаар 5.7 хувиас доошгүй өсгөж, үйлчилгээний чанарыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээнд тэргүүний техник, өндөр технологийг тууштай нэвтрүүлэх;
§ Багануур, Багахангай дүүрэгт бөөний худалдааны орчин үеийн төвүүдийг байгуулж ажиллуулах;
§ Худалдааны салбарт интернет худалдаа, төлбөр тооцоог картаар хийх хэлбэрийг өргөнөөр нэвтрүүлэх;
§ Зорчигч тээврийн үйлчилгээний ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор дүүргүүдийн автовокзалыг шинэчлэн тохижуулах;
§ Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд электрон сургалт, теле оношилгоо зэрэг дэвшилтэт хэлбэрийг өргөн нэвтрүүлэх;
§ Банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, түрээс зэрэг бизнесийн үйлчилгээний салбарт цахим үйлчилгээг тууштай нэвтрүүлэх;
§ Үйлчилгээний ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн түвшинг нь дээшлүүлэх ажлыг сайжруулах;
§ Худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагууд, иргэдийн зүгээс тавих хяналтыг сайжруулах;
§ Үйлчилгээнд батлагдсан стандарт, норм, нормативыг мөрдүүлэх ажлыг сайжруулах;
§ Төрийн үйлчилгээний байгууллагуудын хүнд суртлыг багасгаж, нэг цэгийн үйлчилгээг тууштай нэвтрүүлэх;
§ Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогоор дэмжих;
§ Хүн амын үйлчилгээний зардлын индекс бий болгон нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Бүх төрлийн үйлчилгээний чанарын түвшин дээшилж, бүсийн эдийн засагт үйлчилгээний салбарын эзлэх хувийн жин нэмэгдсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Үйлчилгээний салбарын ДНБ-ийг жилд дунджаар 7.9 хувиас доошгүй өсгөж, үйлчилгээний чанарыг хөгжсөн орнуудын жишигт ойртуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Үйлчилгээний салбарт өндөр бүтээмжтэй техник, технологийг тууштай нэвтрүүлэх;
§ Интернет худалдаа, цахим үйлчилгээг нийслэлийн иргэдийн өдөр тутмын энгийн хэрэгцээ болгох;
§ Иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн дүүргүүдийн үйлчилгээний газруудыг хүчин чадал, үйлчилгээний нэр төрлөөр нь зохистой байршуулах;
Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн үйлчилгээний салбарын хөгжлийн түвшин эрс дээшилж, хөгжсөн орнуудын түвшинд ойртсон байна.
Үндэслэл. Улаанбаатарын бүсэд 2005 оны байдлаар манай улсын нийт мал сүргийн 0.8 хувь буюу 247.1 мянган толгой мал байна. Бүсийн нийт мал сүргийн 23.5 хувь нь Сонгинохайрхан, 22.3 хувь нь Багануур, 18.1 хувь нь Налайх, 17.1 хувь нь Баянзүрх, 11.9 хувь нь Хан-Уул дүүрэгт тус тус ногдож байна.
2005 оны байдлаар 218 өрхийн 6411 гахай, 277 өрх, аж ахуйн нэгжийн 107768 шувуу, үүнээс 107467 тахиа, цаа буга 6, илжиг 3, туулай 355, 90 бүл зөгий тоологдсон байна. Аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 34.9 тонн гахайн мах, 24.5 тонн шувууны мах, 12787.9 мянган ширхэг өндөг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Сүргийн бүтэц, чанарыг сайжруулах замаар ашиг шимийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна. Малын ашиг шимийг бүрэн ашиглах, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх ажил удаан байна.
Мал, амьтны гоц халдварт өвчин нийслэлд орж ирэх, тархах аюул хэвээр байна.
2005 онд өнгөрсөн оны тариалалттай харьцуулахад төмс 8 хувиар, хүнсний ногоо 3.5 хувиар өсчээ. Газрын нэгдмэл сангийн ангиллаар нийслэлд төмс, хүнсний ногоо тариалах 3654.2 га газар байдаг бөгөөд үүний зөвхөн 35.2 хувийг ашиглаж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн хоцрогдол, сэлбэг хэрэгслийн дутагдал, хөрөнгө санхүүгийн хомсдол үргэлжилсээр байна.
Мал аж ахуй, газар тариалангийн эрсдэлийг бууруулах, малчдын хоршин ажиллаж байгаа хэлбэрийг дэмжих, бэлчээрийн болон усан хангамжийн менежмент, тэжээл бэлтгэл, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.
Улаанбаатарын бүсэд мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн орчин үеийн өндөр бүтээмжтэй фермерийн аж ахуйг олноор бий болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ийг жилд дунджаар 6.7 хувиас доошгүйгээр өсгөж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн ашиглана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хот орчмын бүсэд эрчимжсэн мал аж ахуйн фермерийн үйлдвэрлэл эрхлэхийг тууштай дэмжих;
§ Зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэжээлийн хангамж, бэлчээр нутгийн онцлог зэргийг тооцон малыг зохистой өсгөх эдийн засгийн хөшүүргүүдийг нэвтрүүлэх;
§ Гахайг мах-өөх, махны чиглэлээр, шувууг өндөг, махны чиглэлээр үржүүлж, зөгийн ашиг шимийг дээшлүүлж сайн чанарын бүлэнцэр бойжуулан зах зээлд борлуулахыг дэмжих;
§ Гахай, шувуу, туулай, зөгийн аж ахуй, олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
§ Мал сүргийн шилдэг омгийн цөм сүргийг бүрдүүлж, малын удмын санг сэргээх;
§ Мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, фермерийн аж ахуйд өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж байх;
§ Зарим дүүрэгт зээлээр малжуулах "Малын банк" хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
§ Цөм, торгон сүргийн болон сайжруулсан малын тоог нэмэгдүүлэх зорилгоор сайн чанарын өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж борлуулах, дүүрэг, хорооны үзэсгэлэн худалдаагаар сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах;
§ Мах бэлтгэх үйл ажиллагааг бүх талаар өргөтгөх;
§ Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг стандартчилж, үйл ажиллагааг нь сайжруулах;
§ Жижиг, дунд үйлдвэр, фермерийн аж ахуйг дэмжих зорилгоор жижиг зээлийн үйлчилгээний хүрээг өргөтгөх;
§ Багануур дүүрэгт малын тэжээлийн томоохон үйлдвэр байгуулах.
Гарах үр дүн: Малын ашиг шим өсч, малчдын орлого нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Нэг дүүрэг-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн нэн таатай орчин бүрдүүлэх;
§ "Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого" хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
§ Хоршоо, фермерийн аж ахуйн холбогдолтой сургалт, семинаруудыг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамруулан тогтмол зохион байгуулах;
§ Бүсийн дүүргүүдэд фермерийн загвар аж ахуйнуудыг байгуулах;
§ Сүү, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг дүүрэг бүрт байгуулах үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжиж тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;
§ Бөөний худалдааны сүлжээнд түшиглэн түүхий эд бэлтгэн нийлүүлэх бүсийн тогтолцоог боловсронгуй болгох;
§ Нийслэлийн хүн амыг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хоршоо, фермерийн аж ахуй байгуулж ажиллахыг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих ажлыг өргөжүүлэх;
§ Малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл зэрэг албан бус хэлбэрүүдийг дэмжих;
§ Дүүргүүдэд малын бэлчээр ашиглалтыг сайжруулах;
§ Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэдэд бэлчээр болон эдэлбэр газрыг урт хугацаагаар эзэмшүүлэх;
§ Багануур, Налайх дүүргийн зарим хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант, Баянзүрх дүүргийн Улиастай орчмын нутгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн фермерийн аж ахуйн бичил бүс нутаг болгон хөгжүүлэх;
§ Сонгинохайрхан, Баянцогт уулын арын ухаа гүвээт толгод, Бөхөг-Түргэний голын сав, Өлзийт, Туул хорооны орчмын нутаг, Хөлийн голын дээд хэсэг, Бууралын давааны ар, Налайх орчимд өрхийн мал аж ахуй эрхлэх нөхцөлийг сайжруулах.
Гарах үр дүн: Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалт сайжирч, фермерийн загвар аж ахуйнууд бий болно.
Тэргүүлэх зорилт 3. Мал, амьтныг эрүүлжүүлэх ажлыг эрс сайжруулж, гоц халдварт өвчинтэй тэмцэх арга механизмыг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Мал эмнэлгийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, тогтолцоог боловсронгуй болгох;
§ Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, үржил селекцийн ажилд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, биотехнологийг өргөн нэвтрүүлэх;
§ "Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах", "Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
§ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг боловсронгуй болгож, мал эмнэлгийн лабораториудыг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах;
§ Налайх, Эмээлт дэх түүхий эдийн зах дээр орчин үеийн шаардлага хангасан мал эмнэлгийн лаборатори байгуулан ажиллуулж, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтыг сайжруулах;
§ Мал, амьтны эм, био бэлдмэлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулан өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, био бэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх;
§ Бүсийн дүүргүүдийн мал сүргийг им, тамгажуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
§ Мал сүргийг төрийн хамгаалалтад байлгаж, гэмт халдлагаас хамгаалах ажлыг илүү үр дүнтэй шинэ арга, хэлбэрээр зохион байгуулах;
§ Бүх малыг индексжүүлж, малын эрүүл мэндийг хянах оновчтой тогтолцоо бүрдүүлэх;
§ Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн ажил, үйлчилгээг стандартын шаардлагын түвшинд хүргэх.
Гарах үр дүн: Мал эрүүлжиж, гоц халдварт өвчний гаралт, тархалт буурна.
Тэргүүлэх зорилт 4. Газар тариалангийн үйлдвэрлэлийг жилд дунджаар 5.2 хувиас доошгүйгээр тогтвортой өсгөж, бүсийн газар тариалангийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулан нийт эргэлтийн талбайн ашиглалтыг 100 хувьд хүргэж, ургацын хэмжээг нэмэгдүүлэх;
§ "Газар тариалан эрхлэх сан"-гийн үйл ажиллагааны журмыг боловсруулан мөрдөж, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, тариалангийн техник, технологийг шинэчлэх, таримлын үрийн аж ахуйг хөгжүүлэхэд түлхүү анхаарах;
§ Усалгаатай газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр олгох;
§ Усан сан, хөв байгуулах, бүсийн захын дүүргүүдэд гүний худаг барих зэргээр услалтын оновчтой системийг бий болгох;
§ Тариалж буй ургамлын нэр төрлийг олшруулан, богино хугацаанд түргэн боловсордог чанартай үрийг өргөн хэрэглэх;
§ Байгаль орчинд сөрөг нөлөөгүй шим бордоо хэрэглэж, нэг га-гийн ургацыг нэмэгдүүлэх;
§ Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг айл өрх, албан байгууллагуудаар тариалуулж, амьдрал ахуйдаа хэрэглэхийг дэмжиж сайн чанарын үр суулгацаар хангах арга хэмжээг дэс дараатай авч, "Хүлэмж", "Зоорь" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
§ Хадлангийн талбайг сайжруулахад хэрэглэх олон наст, үет, буурцагт ургамлын үр үйлдвэрлэх, борлуулах ажлыг сайжруулах;
§ Өрхийн аж ахуйн гар ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортлодог болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих;
§ Жимс, жимсний мод үржүүлгийн газрыг бүсийн дүүргүүдэд байгуулж, үхрийн нүд, чацаргана, давжаа алим зэрэг жимсний тариалалтыг өргөтгөх;
§ Хөрс боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг сайжруулах;
§ Газар тариалангийн болон эрчимжсэн фермерийн аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах.
Гарах үр дүн: Газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой өсч, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ийг жилд дунджаар 7.4 хувиас доошгүй өсгөж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Усалгаатай газар тариаланг эрчимтэй хөгжүүлэхэд онцгой анхаарах;
§ Малчдын үйлдвэрлэл, борлуулалт, фермерийн үйл ажиллагааг тууштай дэмжих;
§ Мал аж ахуйн үйлдвэрлэлд орчин үеийн мэдээллийн тогтолцоог бий болгох;
§ Мал сүргийг эрүүлжүүлж, үржлийн ажлыг ашиг шим, орлоготой нь уялдуулан зохион байгуулах;
§ Мал аж ахуйн болон газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг хангах эрчимжсэн фермерийн болон хагас суурин аж ахуйг олноор байгуулж ажиллуулах;
§ Малын тэжээл үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
§ Малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд байгаль орчинд халгүй, хаягдалгүй, шатахуун бага зарцуулдаг, бүтээмж өндөртэй техникийг ашиглахыг бүх талаар дэмжих.
Гарах үр дүн: Хот, суурин газрын орчим эрчимжсэн мал аж ахуйн тогтолцоо бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Дүүрэг, хороодын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүх төрлийн худаг засварлах, барих ажлыг гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих;
§ Зарим дүүрэгт үерийн хөв, далан байгуулах ажлыг эрчимжүүлж, бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлэх;
§ Бэлчээр усжуулах санаачилгыг эдийн засгийн урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн тууштай дэмжих.
Гарах үр дүн: Бэлчээрийн усан хангамжийн түвшин дээшилж, энэ талын бэрхшээл арилсан байна.
Үндэслэл. Улаанбаатарын бүсэд өнөөгийн байдлаар нийт барилга угсралт, их засварын ажлын 50.9 хувийг орон сууцны барилга, 21.6 хувийг орон сууцны бус барилга, 22.4 хувийг инженерийн барилга байгууламж, 6.1 хувийг их засварын ажил тус тус эзлэж байна. 2005 онд шинээр 2620 айлын 153.9 мянган м2 талбай бүхий орон сууц ашиглалтад орсноос 97.8 хувь буюу 2563 нь нийтийн зориулалттай, 2.2 хувь нь амины тохилог орон сууц байна.
2004 онд 71.4 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн бөгөөд 2003 оны гүйцэтгэлтэй харьцуулахад шинэ барилга, өргөтгөлийн ажлын хэмжээ 10 гаруй хувиар өссөн байна.
Гэвч томоохон барилга байгууламжийг барих чадавхи сул, барилга угсралтын ажлын техник, технологийн түвшин доогуур, барилгын материалын чанар өнөөгийн шаардлагаас хоцорч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Барилгын салбарт шинэ материал, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг тууштай нэвтрүүлж, барилгын чанар, хийцийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын чанарыг сайжруулж, ажлын уялдаа, цогц байдлыг хангах;
§ Барилгын материалын үйлдвэрлэлийг зохистой нэмэгдүүлэх;
§ Барилгын материалын нөөц бүхий орд газруудыг байгальд халгүй технологиор эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах;
§ Барилгын материал, барилга угсралтын чанарт тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, аюулгүй байдлыг хангах;
§ Барилгын салбарын норм, нормативыг технологийн дэвшил, зах зээлийн тогтолцоонд тохируулан боловсронгуй болгох;
§ Багануур, Налайх, Багахангай дүүрэгт дулаалгын болон даацын зориулалттай барилгын бүтээц, хийц, материал үйлдвэрлэх хүчин чадал бий болгох;
§ Барилга угсралтын ажилд орчин үеийн дэвшилтэт технологи, өндөр бүтээмжтэй техник нэвтрүүлэх;
§ Угсармал төмөр бетон бүхий 9, 12 давхрын цахилгаан шат /лифт/-ыг сольж шинэчлэх;
§ Шинээр баригдах барилга байгууламж, гудамж, зам талбайд өндөр настан, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан архитектурын жижиг байгууламжуудыг норм, дүрмийн дагуу байгуулж тохижуулж байх.
Гарах үр дүн: Барилга угсралтын ажлын бүтээмж, чанар сайжирч, барилга барих хугацаа богиносно.
Тэргүүлэх зорилт 2. "40 000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж, барилгын үйлдвэрлэлийн баазын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "40 000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарын бүсийн хэмжээнд баригдах орон сууцны байршил, техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх;
§ Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны барилгуудын зураг төслийг боловсруулж батлуулах;
§ Орон сууцанд шаардлагатай анхан шатны дэд бүтцийг барьж байгуулах;
§ Барилгын эрдэм шинжилгээ, зураг төсөл, барилга угсралтын байгууллага, барилгын материалын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх;
§ Барилгын салбарын нарийн мэргэшсэн ажилчдыг үе шаттай бэлтгэх.
Гарах үр дүн: Барилгын үйлдвэрлэлийн хэмжээ өсч, барилгын салбарт шинэ техник, технологи нэвтэрнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Орчин үеийн өндөр орон сууц болон үйлдвэрлэлийн томоохон барилга барих үндэсний чадавхийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Өндөр барилга, байгууламж барих технологийг тууштай нэвтрүүлэх;
§ Давхар, сүлжилдсэн гүүрэн зам барих технологи эзэмшиж, томоохон хотуудад гүүрийн байгууламжийг барих чадавхи бий болгох;
§ Уул уурхайн болон эрчим хүчний үйлдвэрлэлийн томоохон барилга байгууламжийг барих чадавхийг бий болгох.
Гарах үр дүн: Томоохон барилга байгууламжийг барих бүсийн болон үндэсний чадавхийн түвшин дээшилнэ.
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн нийтийн тээвэрт өдөрт дунджаар төрийн өмчийн 151 автобус, 35 троллейбус, хувийн өмчийн 180 автобус, 458 микро автобус, буухиа үйлчилгээнд 665 микро автобус, нийт 2016 такси, хот орчимд 15 автобус үйлчилж байна. Эдгээр нь жилд дунджаар 152.3 сая хүн тээвэрлэж байна. 2005 оны байдлаар нийт 73.7 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэний 70.8 хувь буюу 52.2 мянга нь хувь хүмүүсийн эзэмшилд байна. Тухайлбал, нийслэлийн нийт өрхийн 24.3 хувь буюу 4 өрх тутмын 1 нь суудлын автомашин болон бусад төрлийн тээврийн хэрэгсэл эзэмших болжээ.
Улаанбаатар хот доторхи авто замын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс хоцорч замын бөглөрөл хэвийн үзэгдэл болсон байна. Замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар хүрэлцэхгүй байгаагаас авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 1998 онд 24.5 км/цаг байсан бол 2005 онд 17.2 км/цаг болтлоо буурсан байна. Авто замын эвдрэл ихсэж, зам засварлах, шинээр зам тавих ажил хэрэгцээнээс хоцорч байна. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хөлс өндөр, захын хорооллуудад үйлчилгээний хүртээмж муу зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд хуримтлагдсан байна.
"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал онгоц хөөрч, буух ганц чиглэлтэй байгаа нь олон улсын нислэгийн орчин үеийн шаардлагыг тэр болгон хангаж чадахгүй байна.
Улаанбаатарын бүсийн зам тээврийн сүлжээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой өргөтгөж, үйлчилгээнийх нь чанарыг эрс сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Улаанбаатарын бүсийн төрөл бүрийн замын сүлжээний хангамжийг сайжруулж, орчин үеийн хотуудын түвшинд хүргэх үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Төрөл бүрийн зам тавихад төсвийн хөрөнгөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг бүх талаар урамшуулан ашиглах;
§ Улсын болон орон нутгийн чанартай авто замын ангиллыг нарийвчлан тогтоож, замын зурвас газрыг хуульчлан баталгаажуулах асуудлыг шийдвэрлүүлэх;
§ Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө, эх үүсвэрийг тогтмол нэмэгдүүлэх;
§ Хотын авто зам барих, засварлахад шаардагдах норм, дүрэм, стандартуудыг шинээр гаргах, шинэчлэх;
§ Төмөр замын тээврийн тээвэрлэх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хос төмөр зам тавих болон төмөр замыг цахилгаанжуулах ажлыг эхлэх;
§ Шаардлагатай хэсгүүдэд төмөр замын зөрлөг барьж галт тэрэгний хөдөлгөөний дамжин өнгөрөх хурдыг нэмэгдүүлэх;
§ Бүсийн дүүргүүдийн төв замуудаас салаалсан авто зам, гүүрүүдийг шинээр барих, сэргээн засварлах нэгдсэн зураглал хийж, хэрэгжүүлж эхлэх;
§ Хот хоорондын зориулалтын авто вокзалуудыг тохижуулах;
§ Автомашины засвар, техникийн үйлчилгээний орчин үеийн шаардлага хангасан төвүүдийг байгуулж, бүсийн дүүрэг, хороодуудад оновчтой байршуулах;
§ Улаанбаатар хотын замын сүлжээг тойргийн горимд оруулж, гол урсгалуудыг нэг чиглэлтэй болгох;
§ Улаанбаатар хотын дүүргүүдийн хэрэгцээнд нийцүүлэн зам засварлах, шинээр хатуу хучилттай зам тавих ажлыг улсын болон нийслэлийн төсөвт оновчтой тусган хэрэгжүүлэх ажлыг сайжруулах;
§ Улаанбаатарын бүсийн авто замын мэдээллийн санг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх;
§ Замын гэрлэн дохио, тэмдэгтүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулж, замын уулзварууд дээр телекамерийн хяналтын системийг байрлуулах;
§ Жаргалант-Улаанбаатар-Налайхын чиглэлд зорчигч тээврийн цахилгаан галт тэрэг явуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
§ Тээврийн хэрэгслийн зогсоол, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгох.
Гарах үр дүн: Бүсийн төрөл бүрийн замын сүлжээний чанар, хангамж эрс сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 2. Зам, гүүрийн барилгын техник, технологийг шинэчилнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Авто зам, гүүрийн барилгын техник хэрэгслийн хангамжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр дэмжих;
§ Экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл багатай зам барилгын техник хэрэгслийн импортыг татварын бодлогоор дэмжин урамшуулах;
§ Авто замын гадаргуугын ус зайлуулах системийг сайжруулж, найдвартай ажиллагааг хангах;
§ Авто замын зураг төсөл зохиох, авто замын сүлжээний ачаалал, зам, гүүрийн бүтэц, техникийн үзүүлэлтүүд, лабораторийн шинжилгээний мэдээллийн сангуудыг бий болгох.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээний авто замын барилгын байгууллагуудын чадавхи, бүтээмж, ашигт ажиллагаа сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 3. Агаарын тээврийн үйлчилгээг өргөтгөн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Агаарын тээврийн үйлчилгээний менежментийг сайжруулах;
§ Агаарын тээврийн навигацийн системийг боловсронгуй болгох, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх;
§ Агаарын тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог өргөтгөх;
§ Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
Гарах үр дүн: Агаарын тээврийн үйлчилгээний хамрах хүрээ, чанар сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 4. Авто тээврийн үйлчилгээг бүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатар хотын зорчигч тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ Улаанбаатар хотыг дайран өнгөрөх олон улсын чанартай авто замыг Мянганы замтай уялдуулан Богд уулын урдуур тавих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
§ Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үр ашигтай явуулах, эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлэх;
§ Бусад бүсүүдтэй хамтарсан ачаа, зорчигч тээврийн үйлчилгээг өргөтгөх;
§ Бүсийн дотоод, гадаадын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний хамрах хүрээг оновчтой өргөтгөх;
§ Бүсийн дүүргүүдийн зорчигч үйлчилгээний төвүүдийг шинэчилж эхлэх;
§ Бүсийн дүүргүүдэд ачааг хүлээн авах, сэлгэн ачих аж ахуйнуудыг байгуулах;
§ Багануур, Багахангай дүүргүүдэд олон улсын худалдаа, бараа солилцоо, гаалийн баталгаат агуулахын салбаруудыг байгуулах;
§ Улсын чанартай авто замуудын дагуу ухаалаг тээврийн системийн мэдээлэл дамжуулах сүлжээ байгуулах, мэдээллийн эх сурвалжууд /шатахуун түгээх станц, техникийн засвар үйлчилгээний газар, жолооч, зорчигчийн амрах, хооллох, хоноглох буудал гэх мэт/-ыг сүлжээнд холбох;
§ Нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын том оврын автобусны тоог нэмэгдүүлж, бага болон дунд оврын автобусыг алслагдсан дүүрэг, хороодын тээврийн үйлчилгээнд ашиглах;
§ Бага оврын автобусаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт явуулах, үйлчилгээний соёлыг сайжруулах;
§ Нийслэлийн гэр хорооллын иргэдэд хүрч үйлчлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн авто замыг сайжруулж, тэмдэгжүүлэх;
§ Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт зорчин явагч, тээвэрлэгчийн хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх;
§ Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэл, зохицуулалт, мэдээлэл, хяналтын удирдлагын автоматжуулсан системийн үйл ажиллагааг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
§ Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн ба туслах шугамын давхцал, буудал зогсоолын ачааллыг бууруулах;
§ Автобусны зогсоолуудыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах.
Гарах үр дүн: Бүсийн авто тээврийн үйлчилгээний орчин үеийн нэгдсэн сүлжээний үндэс суурь тавигдсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн төрөл бүрийн замын сүлжээний хангамжийг дундаж хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын түвшинд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатар - Зуунмод чиглэлд хурдны авто зам барих;
§ Энхтайваны өргөн чөлөө-Сонсголонгийн болон Толгойт-Сонсголонгийн замын уулзварыг 2 түвшинд болгох;
§ Хотын захын дүүргүүдийн зарим хэсэгт шинээр авто зам тавих, зам засварын ажлыг өргөтгөх;
§ Улаанбаатар хотын замын уулзваруудад явган зорчигчдод зориулсан нүхэн гарцуудыг нэмж барих;
§ Улаанбаатар хотыг дайран өнгөрөх олон улсын чанартай авто замыг Мянганы замтай уялдуулан Богд уулын урдуур тавих.
Гарах үр дүн: Бүсийн төрөл бүрийн замын орчин үеийн нэгдсэн сүлжээ бий болсон байна.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн бүх төрлийн тээврийн үйлчилгээний оновчтой сүлжээг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн дүүргүүдэд зорчигч үйлчилгээний орчин үеийн шаардлагад нийцсэн төвүүдийг ажиллуулж эхлэх;
§ Бүсийн дүүргүүдэд ачааг хүлээн авах, сэлгэн ачих төвүүдийг ажиллуулах;
§ Олон улсын чанартай ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор төмөр замыг Эмээлт, Туул тосгоноор дайруулан Цагаанхяр зөрлөгтэй холбон тавих;
§ Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Төв аймгийн Хөшигийн хөндийд байгуулах;
§ Лүн-Улаанбаатар-Багануурын чиглэлд монорейлсийн хурдан галт тэрэгний зам тавих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхлэх;
§ Улаанбаатар хотод Метроны шугам тавих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхлэх;
§ Багахангай дүүргийн нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчилж, олон улсын нисэх онгоцны буудал болгох.
Гарах үр дүн: Бүсийн бүх төрлийн тээврийн орчин үеийн оновчтой сүлжээ бий болсон байна.
Үндэслэл. Улаанбаатарын бүсэд өнөөгийн байдлаар төвийн эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлын 90 орчим хувь ногдож байна. Улаанбаатар хотод дулаан, цахилгааныг хослуулан үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц гурав байгаа бөгөөд цахилгааны нийт суурилагдсан хүчин чадал 712 мВт, дулааны нийт суурилагдсан хүчин чадал 1786 Гкал/цаг байна. 35-220 кВ-ын нийт 1300 гаруй км урт цахилгаан дамжуулах шугамыг ашиглан цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж байна.
Улаанбаатарын бүс нь бусад бүсүүдтэй харьцуулбал эрчим хүчээр илүү хангагдсан бүс боловч сүүлийн жилүүдэд хүн амын механик өсөлт эрс нэмэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ өсч, шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудлууд бий болов. Тухайлбал, гэр хорооллуудад болон хотын төв хэсэгт дэд станц, дулаан дамжуулах төвүүдийн хүчин чадал дутагдаж, эрчим хүчний хангамжийн түвшин буурч байна. Хотын төв хэсэгт эрчим хүчний томоохон хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах техникийн боломжгүй болж байна. Дулааны цахилгаан станцуудын техник, технологийн болон экологийн аюулгүй ажиллагааны түвшинг эрс сайжруулах шаардлагатай байна. Зарим дүүргийн, тухайлбал, Багануур дүүргийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх шаардлага ч байна. Мөн хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн гэр хорооллын зарим айл өрхүүд өнөөдөр гэрэл цахилгаанаар хангагдаагүй байна.
Иймд Улаанбаатарын бүсийн эрчим хүчний хангамжийн түвшинг дээшлүүлж, байгаль орчинд халгүй, хямд, найдвартай эрчим хүчээр нийт хэрэглэгчдийг бүрэн хангаж байх явдал онцгой ач холбогдолтой юм.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Улаанбаатарын бүсийн эрчим хүчний салбарын ДНБ-ийг жилд дунджаар 5.6 хувиас доошгүй өсгөж, эрчим хүчний системийг оновчтой өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатар хотод байгальд халгүй эрчим хүчний тавдахь эх үүсвэрийг байгуулах;
§ Одоо ашиглагдаж байгаа цахилгааны дэд өртөө, цахилгаан дамжуулах шугам, дулаан дамжуулах төв, насосны станц, дулааны шугамыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх;
§ Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний нам, өндөр хүчдэлийн кабелуудыг орчин үеийн шинэ технологийн кабелиар шинэчилж солих;
§ Өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй оновчтой уялдуулан цахилгаан, дулааны шугам, цахилгааны дэд өртөө, дулаан дамжуулах төв, насосны станцуудыг шинээр барих;
§ Хотын захын гэр хороолол, дагуул, хаяа хот, тосгодын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хэсгийг холбох, эрчим хүчний хангамжийг сайжруулах;
§ Нүүрсийг хийжүүлж цахилгаан, дулаан үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлэх;
§ Хотын захын хорооллуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, ашигт үйлийн коэффициент өндөр, түлш бага зарцуулдаг, байгаль экологид сөрөг нөлөө багатай халаалтын зуухаар хангах, техник, технологийн шинэчлэлт хийх;
§ Дүүргүүдийн гудамж талбай, гэр хорооллуудын гэрэлтүүлгийг сайжруулж, үнэ тарифыг боловсронгуй болгох;
§ Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодод сэргээгдэх эрчим хүчийг оновчтой ашиглах;
§ "40000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд хийн хангамжийн шугам, хоолой тавих ажлыг зохион байгуулах;
§ Улаанбаатар хотод Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн талд, Циркийн орчимд, Тахилтын хөндийд, Хандгайтад, Багануурын гэр хороололд 35 кВ-ын дэд станцыг цахилгаан дамжуулах шугамын хамт барих;
§ Улаанбаатар хотын 110 кВ-ын "Баруун", "Умард", "Дорнод-2", "Туул", "Өмнөд" дэд станцуудын хүчний трансформаторын хүчин чадлыг өргөтгөх;
§ Хайлааст-Чингэлтэйн хэсэгт 110 кВ-ын дэд станцыг цахилгаан дамжуулах шугамын хамт барих;
§ Малчин өрхийн 70-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
§ Улаанбаатарын бүсийн дагуул, хаяа хот, тосгодыг эрчимтэй хөгжүүлэх чиглэлийн дагуу Багануур, Багахангайд байгальд хал багатай дулааны цахилгаан станц барих асуудлыг судлах.
Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн эрчим хүчний систем оновчтой өргөжиж, эрчим хүчний хангамж сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 2. Улаанбаатарын бүсийн эрчим хүчний системийн менежментийг боловсронгуй болгож, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Түлш эрчим хүчний хэмнэлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
§ Эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн боловсронгуй болгох;
§ Утаагүй, шахмал, хийн түлшний үйлдвэрлэлийг дэмжих;
§ Эрчим хүчний системийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулах.
Гарах үр дүн: Эрчим хүчний хангамж сайжирч, үйлдвэрлэл хэрэглээний үр ашиг нэмэгдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Эрчим хүчний салбарын ДНБ-ийг жилд дунджаар 11.9 хувиар өсгөж, менежментийг нь боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн эрчим хүчний системд дэвшилтэт техник, технологийг тууштай нэвтрүүлэх;
§ Бүсийн эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх;
§ Цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг зохистой түвшинд хүртэл бууруулах;
§ Малчин айл өрх бүрийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
§ Эрчим хүчний хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр сайжруулах;
§ Баянхошуу орчимд 110 кВ-ын дэд станцыг цахилгаан дамжуулах шугамын хамт барих.
Гарах үр дүн: Эрчим хүчний системийн техник, технологийн түвшин дээшилж, үйлдвэрлэл хэрэглээний үр ашиг нэмэгдэнэ.
1.6.3. Усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний хөгжил
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн ус сувгийн барилга байгууламж нь ус олборлох дөрвөн эх үүсвэрийн гүний худаг 171, усан сан 24, насосны станц 6, хлоржуулах станц 4, цэвэр усны 338 км урт шугам, гэр хорооллын ус түгээх байр 413, ариутгах татуургын 110 км урт шугам, хоногт 230000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай механик, биологийн цэвэрлэгээтэй төв цэвэрлэх байгууламж, хоногт 13800 м3 үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай "Харгиа" цэвэрлэх байгууламж зэргээс бүрдэж байна. Мөн Нисэх, Баянгол, Биокомбинат болон Багахангай, Багануур, Налайх дүүргүүд нь усан хангамж, ариутгах татуургын бие даасан сүлжээтэй. Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үндсэн шугам сүлжээ нь 1960-аад оноос ашиглагдаж байгаа бөгөөд ихээхэн хуучирсан юм. Үйлдвэр, аж ахуйн газрууд бохир усны хэсэгчилсэн цэвэрлэгээг нормын дагуу хийхгүй төв шугамд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Цэвэр усны гол шугам, усан сан, салбар шугамын болон орон сууцан дахь усны алдагдлыг бууруулж байна.
Орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт дунджаар 286 литр ус хэрэглэж байхад гэр хороололд дөнгөж 6-7 литр ус хэрэглэж байна.
Иймд усан хангамж, ариутгах татуургын сүлжээг өнөөгийн хэрэгцээнд оновчтой нийцүүлэн өргөтгөх, сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Усан хангамжийн шугам сүлжээг оновчтой өргөтгөн шинэчилж, гэр хорооллын усан хангамжийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Улаанбаатар хотын цэвэр, бохир усны мастер төлөвлөгөө"-г хэрэгжүүлж эхлэх;
§ Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, усны зохистой хэрэглээг бий болгоход хувийн хэвшлийн оролцоог дэмжих;
§ Гэр хорооллыг цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбох ажлыг эхлүүлэх;
§ Үйлдвэрлэл, үйлчилгээ, айл өрхийн усны хэрэглээг тоолуурын заалтаар тооцон төлбөр авдаг журмыг тууштай хэрэгжүүлэх;
§ Цэвэр усны шугамын алдагдлыг бууруулах;
§ Бүсийн захын дүүрэг, хороодуудад шинээр гүний худаг гаргаж, усны хангамжийг сайжруулах;
§ Ундны болон ахуйн цэвэр усны шугамыг үйлдвэрийн цэвэр усны шугамаас тусгаарлах.
Гарах үр дүн: Хүн амын усан хангамж сайжирч цэвэр усны шугам сүлжээ оновчтой өргөжсөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Гэр хороололд 10.5 км бохир усны шугам барих;
§ Хотын төвийн барилгажсан хэсэгт бохир усны 30 км шугамыг барих;
§ Дагуул хотуудын болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудыг өргөтгөх, шинэчлэх;
§ Алслагдсан суурин газар, гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах, хэсэг өрхийг хамарсан сайжруулсан ариун цэврийн байгууламжууд, бага оврын цэвэрлэх байгууламжуудын тоог шат дараатай нэмэгдүүлж, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих.
Гарах үр дүн: Хотын ахуйн болон үйлдвэрийн бохир ус зайлуулалт, цэвэрлэгээний түвшин дээшилнэ.
Тэргүүлэх зорилт 3. Усан хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээнд техник, технологийн шинэчлэл хийнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Цэвэр усан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжуудад техник, технологийн шинэчлэлт хийх;
§ Ариутгах татуургын системийн барилга байгууламжуудад техник, технологийн шинэчлэлт хийх;
§ Үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн техник, технологийг шинэчлэх;
§ Усны чанарын шинжилгээний түвшинг дээшлүүлэх;
§ Эрдэсжилт өндөр болон хатуулаг ихтэй усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;
§ Цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг ашиглах технологи нэвтрүүлэх;
§ Усан хангамж, бохир ус зайлуулах чиглэлээр хүн амын мэдлэгийг сайжруулж зөв зохистой хэрэглээнд сургах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрч, усны зохистой хэрэглээ, ариутгах татуургын оновчтой систем бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангах ажлыг сайжруулж, усан хангамжийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хүн амын ундны болон ахуйн усны эх үүсвэрийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг дээшлүүлэх;
§ Ундны усны зарим эх үүсвэрийг шинээр судлан тогтоож, худгуудад усны хатуулаг багасгах, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулан усны чанар, хүртээмжийг сайжруулах;
§ Хотын төвлөрсөн сүлжээнд цэвэр усны Ж400-1000 мм-ийн 53.7 км шугамыг нэмж барих.
Гарах үр дүн: Усны чанар дээшилж, усан хангамжийн хүрэлцээ нэмэгдэж, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хот байгуулалтын бодлоготой оновчтой уялдуулан бохир усны шугам сүлжээг өргөтгөн, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Дагуул, хаяа хот, тосгодын цэвэрлэх байгууламжуудыг өргөтгөн шинэчилж, бага оврын цэвэрлэх байгууламжийг өргөн ашиглах;
§ Гэр хороололд бохир усны 24.5 км шугам шинээр барих;
§ Хотын төвийн барилгажсан хэсгийн бохир усны 53.9 км шугамыг шинэчлэн солих.
Гарах үр дүн: Бохир усны цэвэрлэгээний түвшин сайжирч, ариутгах татуургын шугам сүлжээ оновчтой өргөжсөн байна.
Тэргүүлэх зорилт 3. Усан хангамж, ариутгах татуургын сүлжээнд шинэ техник, технологийг өргөн нэвтрүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Усан хангамж, ариутгах татуургын системийг алсын удирдлагын системд шилжүүлэх;
§ Хэрэглэгчдийн усны тоолуурыг компьютерийн нэгдсэн сүлжээнд оруулж, усан хангамжийн төлбөр тооцоог автоматжуулах;
§ Үйлдвэрлэлээс гарсан бохир усыг эргүүлж ашиглах технологи нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний техник, технологийн түвшин дээшилсэн байна.
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн хэмжээнд суурин телефон цэг 92.6 мянга байгаагаас 1.7 мянга нь Налайх, 2.7 мянга нь Багануур дүүргийн, 5.2 мянга нь Улаанбаатар Төмөр замын Дохиолол холбооны II ангийн, 2.7 мянга нь Төрийн холбооны хэрэглэгчид байна. Нийт суурин телефон цэгийн 75.9 хувь нь айл өрхийн, 9.2 хувь нь төсөвт байгууллагын, 14.9 хувь нь бизнесийн байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байна.
Бүсийн хэмжээнд 471.2 мянган хүн буюу бүсийн нийт хүн амын 51.5 хувь нь хөдөлгөөнт холбоо эзэмшиж байна. 2005 оны жилийн эцсийн байдлаар нийслэлд кабелийн телевизийн үйлчилгээ эрхэлдэг 9 аж ахуйн нэгж, байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоо 60.2 мянгад хүрээд байна. Эдгээр хэрэглэгчдийн 98.7 хувийг айл өрх эзлэж байна.
Нийслэл хотод 413 таксафон, 70 гаруй интернэт кафе, интернэтийн үйлчилгээ эрхэлдэг 12, үүрэн телефоны үйлчилгээний 2 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Улаанбаатарын бүсийн мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн сүлжээ нь хотын захын орон сууцны болон гэр хорооллуудын хүн амын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход энэ салбарын хөгжил тэргүүлэх ач холбогдолтой. Иймд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг иж бүрэн сайжруулж орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны нэгдсэн сүлжээг бий болгох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Мэдээллийн технологийг айл өрх бүрт хүргэх, мэдээлэл холбооны орчин үеийн нэгдсэн сүлжээг бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Цахим Монгол" хөтөлбөр, "Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (2002)", "Шуудангийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө (2003)"-г хэрэгжүүлэх;
§ "Цахим Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
§ Бүсийн дүүргүүдэд мэдээлэл, холбооны технологийн шинэ төрлийн үйлчилгээг тууштай нэвтрүүлэх;
§ Компьютер, интернет хэрэглэгчдийн тоог өсгөх;
§ Дүүргүүдэд мэдээлэл, технологийн төвүүдийг байгуулан ажиллуулж, интернет үйлчилгээний газруудын тоог нэмэгдүүлэх;
§ Дүүргүүдийн зарим гэр хороололд телевизийн нэвтрүүлгийн гаргалтыг сайжруулж, олон суваг үзэх боломжийг бий болгох;
§ Шилэн кабель, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг дэмжин, алслагдсан суурин газар болон гэр хорооллын харилцаа холбоо, мэдээллийн хангамжийг сайжруулах;
§ Шуудангийн хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгож дэлхийн жишигт хүргэх;
§ Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сургалтын тусгай хөтөлбөрөөр байнга дээшлүүлэх;
§ Мэдээллийн технологи, программ хангамж, электрон барааны эд анги үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх;
§ Багануур, Багахангай, Налайх дүүрэгт телевизийн дахин дамжуулах төхөөрөмж шинээр суурилуулах.
Гарах үр дүн: Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн сүлжээний үндэс суурь тавигдсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хиймэл дагуулын болон бага багтаамжийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбоог ашиглан хүн амыг бүрэн холбоожуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хотын төвөөс алслагдсан дүүрэг, хороодод утасгүй холбооны технологийг өргөн нэвтрүүлж энэ талын хэрэгцээг бүрэн хангах;
§ Бүсийн үүрэн телефон хэрэглэх сонирхолтой хүн амын хэрэгцээг бүрэн хангах;
§ Интернетийн сүлжээг хорооны түвшинд өргөтгөж, компьютер, интернет хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах.
Гарах үр дүн: Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн оновчтой сүлжээ бий болсон байна.
Үндэслэл. Дэлхийн эдийн засаг, зах зээл улам бүр нэгдмэл шинжтэй, нээлттэй болж буй даяаршлын өнөө үед дийлэнх олонхи улс орны эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх байр суурь тууштай өсч байна. Монгол Улсын эдийн засагт ч аялал жуулчлалын салбарын хувийн жин жилээс жилд өссөөр байна.
Улаанбаатарын бүс өнөөдөр Монгол Улсад гадаадын жуулчид орж, гарах гол төв юм. Үүний зэрэгцээ энд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд шаардлагатай байдаг зам тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, зочид буудал, үзвэр үйлчилгээний газрууд, дэлхийн бусад орнуудтай холбогдсон банк санхүүгийн үйлчилгээ, өндөр хурдны холбоо мэдээллийн сүлжээ харьцангуй илүү хөгжсөн. Мөн Богдхан уул, Горхи, Тэрэлж, Ар, Өвөр Жанчивлан зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Их тэнгэрийн амны сүг зураг, Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд, Сонгино уулын олон булш, Гачууртын амны зоосон зураг бүхий хад, Нүхтийн амны бичигт хад, Хэрээдийн Тоорил ханы ордны туурь, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм, Гэсэр сүм, Дамбадаржаа хийд, мэгжид Жанрайсэг дацан, Гандантэгчинлэн хийд, Чин ван Ханддоржийн өргөө, Монголын Үндэсний түүхийн музей, Байгалийн музей, Занабазарын урлагийн музей, Цэргийн музей, Дүрслэх урлагийн музей, Улсын төв номын сан зэрэг гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан түүх, соёлын дурсгалт газрууд олон байдаг.
Иймд байгаа нөөц боломжийг оновчтой ашиглах замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, улмаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадавхи бүхий тэргүүлэх салбарын нэг болгох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн аялал жуулчлалын салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлтийг 15.0 хувьд хүргэж, аялал жуулчлалын сүлжээг оновчтой өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Аялал жуулчлалын маршрутын дагуухь зарим авто замыг сайжруулах зорилтыг дэд бүтцийн салбаруудын хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх;
§ Хотын ногоон бүс дэх аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулж, олон улсын түвшинд нийцсэн аялал жуулчлалын цогцолборууд бий болгохыг дэмжих;
§ Аялал жуулчлалын маршрутын дагуухь түүх, соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх;
§ Улаанбаатар хотод олон улсын цанын баазыг байгуулж, өвлийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх;
§ Аялал жуулчлалын бүс нутагт зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний газруудыг шинээр байгуулах;
§ Хотын өнгө төрх, тохижилт, цэцэрлэгжилтэд онцгой анхаарч, сайжруулах;
§ Горхи-Тэрэлж-Налайх-Тоньюкукийн хөшөө-Зуунмод-Манзуширийн хийд гэсэн маршрутын дагуу байгалийн болон түүх, соёлын аялал жуулчлалыг одоо байгаа материаллаг баазыг түшиглэн өргөтгөн хөгжүүлэх;
§ Их тэнгэрийн ам, Бэлхийн ам, Гацууртын ам, Нүхтийн амны чиглэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх;
§ Баянзүрх дүүргийн Гачуурт орчмын бүсийг аялал жуулчлал, амралт сувиллын бүс нутаг болгон хөгжүүлэх;
§ Налайх дүүргийн Тэрэлж, Ар, Өвөр Жанчивланг амралт, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх;
§ Багануур, Налайх дүүргийг аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх;
§ Сонгинохайрхан дүүрэгт морин спорт, сургалт, аялал жуулчлалын төв, Зайсан толгойд соёл амралтын төвийг байгуулах;
§ Монголын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс, томоохон үйл явдлыг илэрхийлсэн дурсгалын цогцолборуудыг барьж байгуулах;
§ Нүүдэлчин ард түмний амьдрал, соёл, уламжлал, олон ястны онцлогийг өвөрмөц байдлаар харуулсан нүүдэлчний хотхон байгуулах;
§ Жуулчдын олноор хүрэлцэн очдог, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад мэдээллийн самбар, тэмдэг, тэмдэглэгээг англи хэл дээр хийж байрлуулах;
§ Тасганы овоонд Монголын түүхийн үзмэр болон шашны үйлчилгээний төв цогцолбор байгуулах;
§ Улаанбаатар хотыг Монгол Улсын хот суурин газрын аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх.
Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж, эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх байр суурь өссөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Аялал жуулчлалын салбарын менежментийг боловсронгуй болгож, үйлчилгээний чанарыг нь сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатарын бүсийн талаархи мэдээлэл агуулсан "Газарчин" мэдээллийн сан, аяллыг зохион байгуулах зорилготой "Төлөвлөлт болон захиалга" мэдээллийн сан, хотод болж байгаа арга хэмжээ, үзвэр үйлчилгээний болон бусад арга хэмжээнүүдийг тусгасан "Улаанбаатар өнөөдөр" мэдээллийн сан бүрдүүлж интернетэд ВЭБ хуудас нээн ажиллуулах;
§ Улаанбаатар хоттой хамтын ажиллагаа бүхий бусад улсын хотуудтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах;
§ Бүсийн хэмжээнд аялал жуулчлалын, амралт-сувилгааны зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог дэмжих;
§ Аялал жуулчлалын отог, баазуудын менежментийг сайжруулах зорилгоор тэдгээрийн ажилтнуудыг төрөлжсөн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байх;
§ Аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор оновчтой дэмжих;
§ Түүх, соёлын уламжлалт ахуй амьдрал, соёл урлагийн чиглэлийн цэнгээнээс эхлэн бизнесийн арга хэмжээ, хурал цуглаан, уулзалт зөвлөлгөөн зэрэг аялал жуулчлалын холбогдолтой бүх хэлбэрийн үйл ажиллагааг идэвхижүүлэх;
§ Хүрээлэн байгаа орчинд аялал жуулчлалын үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, аялал жуулчлалыг байгаль хамгаалах нэг арга хэрэгсэл болгох;
§ Зочид буудлын ангиллын төрлүүд болох мотел, гэст хаус, дэн буудлын үйлчилгээнд мөрдөх стандарт, эрх зүйн бусад баримт бичгийг гаргаж, ажил, үйлчилгээнд мөрдүүлэх.
Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар сайжирсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Аялал жуулчлалын салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлтийг 18.0 хувиас доошгүйгээр тогтвортой өсгөж, бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгож, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Аялал жуулчлалын бүх бааз, төвүүдийг дэлхийн түвшинд хүрсэн чанартай үйлчилгээтэй болгох;
§ Эдийн засгийн хөшүүргүүд хэрэглэх замаар аялал жуулчлалын цөм бүс нутгуудад өндөр зэрэглэлийн тохилог зочид буудлууд барихыг дэмжих;
§ Ази, Европын орнуудад сурталчлах замаар Улаанбаатарын бүс нутгийг олон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамруулах;
§ Улаанбаатарын бүсийн олон ястны соёл урлаг, ардын өв уламжлалыг харгалзан дүүргүүдэд соёл урлагийн болон спортын төв, цогцолбор байгууламжуудыг барих;
§ Улаанбаатарын бүсийг бусад бүсүүдийн аялал жуулчлалын төвүүдтэй оновчтой холбогдсон үндэсний хэмжээний аялал жуулчлалын томоохон төв болгох.
Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болно.
х х х
42
Хоёр. НИЙГМИЙН ХӨГЖИЛ
2.1. Хүн амын өсөлт, хүний хөгжлийг хангах талаар
2.2. Хэрэглээний бүтцийг сайжруулах талаар
2.3. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
2.6. Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх талаар
Үндэслэл. Улаанбаатарын бүсэд 2005 оны байдлаар 965.3 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 37.7 хувь нь оршин сууж байна. Улаанбаатарын бүсийн хүн амын 94.1 хувь, өрхийн 93.8 хувь нь нийслэлийн төвийн 6 дүүрэгт, үлдсэн хэсэг нь нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангайд амьдарч байна (Хүснэгт 1).
Хүснэгт 1
Улаанбаатарын бүсийн өрх, хүн ам, дүүргээр,
2005 оны эцсийн байдлаар[3]
¹
|
Үзүүлэлт
Дүүргийн нэр
|
Хорооны тоо
|
Хүн амын тоо
|
Өрхийн тоо
|
Нутаг дэвсгэрийн хэмжээ
|
Хүн амын нягтшил
|
|||
хүн
|
дүнд эзлэх хувь
|
өрх
|
дүнд эзлэх хувь
|
км2
|
дүнд эзлэх хувь
|
||||
1
|
Сонгинохайрхан
|
21
|
204587
|
21.5
|
44862
|
20.8
|
1200.6
|
25.5
|
170
|
2
|
Баянзүрх
|
20
|
196132
|
20.6
|
47459
|
22.0
|
1244.1
|
26.4
|
158
|
3
|
Баянгол
|
20
|
160479
|
16.8
|
35294
|
16.4
|
29.5
|
0.6
|
5440
|
4
|
Чингэлтэй
|
18
|
130501
|
13.7
|
28371
|
13.2
|
89.3
|
1.9
|
1461
|
5
|
Сүхбаатар
|
16
|
117233
|
12.3
|
26097
|
12.1
|
208.4
|
4.4
|
563
|
6
|
Хан-Уул
|
14
|
87912
|
9.2
|
20032
|
9.3
|
484.7
|
10.3
|
181
|
7
|
Налайх
|
6
|
26529
|
2.8
|
6521
|
3.0
|
687.6
|
14.6
|
39
|
8
|
Багануур
|
4
|
25261
|
2.7
|
6307
|
2.9
|
620.2
|
13.2
|
41
|
9
|
Багахангай
|
2
|
3776
|
0.4
|
784
|
0.4
|
140.0
|
3.0
|
27
|
УЛААНБААТАР
|
121
|
952410
|
100.0
|
215727
|
100.0
|
4704.4
|
100.0
|
202
|
Нийслэлийн дүүрэг, хороодын хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд төвийн 6 дүүрэгт нутаг дэвсгэрийн 69.1 хувь нь ногдож, хүн амын нягтшилаар Баянгол, Чингэлтэй дүүргүүд тэргүүлж байна. Улаанбаатарын бүсийн нийт хүн амын 29.5 хувийг 0-15 насны хүүхэд, 64.1 хувийг 16-59 насны хүмүүс, 6.4 хувийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс тус тус эзэлж байна. Хүн амын 66.8 хувийг 34 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 65.9 байгаа нь улсын дундаж (65.2)-тай ойролцоо байна.
Манай улсын хүн амын жилийн дундаж өсөлтийн хурдац жилээс жилд буурч байгаа боловч Улаанбаатарын бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт 2005 оны байдлаар 4.0 хувь болж улсын дундаж (1.2) болон бусад бүсүүд (0.2-1.4)-ийнхээс харьцангуй өндөр байна. Хүн амын жилийн дундаж өсөлтийн дийлэнх хэсэг буюу 74.3 хувь нь механик өсөлтөөр хангагдаж, механик өсөлт нь ердийн цэвэр өсөлтөөс хэт өндөр байна. 1989 оны үзүүлэлтүүдтэй харьцуулбал Улаанбаатарын бүсийн 1000 хүнд ногдох төрөлт 2005 онд 1.5 дахин, 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт бараг 2 дахин тус тус буурчээ. Цаашид төрөлтийг дэмжиж, нас баралтыг бууруулах замаар хүн амын ердийн цэвэр өсөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас, ялангуяа алслагдсан бүс нутаг, аймгуудаас Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байна. 2005 онд нийслэлд 30.2 мянган хүн бүрмөсөн шилжин ирж, 2.8 мянган хүн нийслэл хотоос шилжин явсан байна. 1990-2005 оны хооронд Улаанбаатар хотод 290 гаруй мянган хүн хөдөө орон нутгаас шилжин иржээ. Шилжих хөдөлгөөнд 20-34 насны залуучууд зонхилж байгаа бөгөөд энэ нь шилжин ирэгсдийн 45 орчим хувь болж байна.
Зарим судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн ойрын жилүүдэд төдийлэн буурахгүй байх хандлага ажиглагдаж байна. Иймд хүн амын механик өсөлтийг сааруулах зорилгоор нийслэлийн алслагдсан дүүргүүд, дагуул хотууд болон манай улсын бусад бүсүүдийн тулгуур төв хотуудын хөгжлийг эрчимжүүлж, бүсийн хүн амын өнөөгийн зохисгүй бөөгнөрөл, сөрөг үр дагавар бүхий шилжих хөдөлгөөнийг сааруулах шаардлагатай байна.
Улаанбаатарын бүс хүний хөгжлийн индекс (0.735)-ийн хувьд бусад бүсүүд болон улсын дундаж[4] (0.661)-аас 10-15 хувиар өндөр байгаа боловч энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад тийм ч өндөр бус үзүүлэлт юм. Цаашид Улаанбаатарын бүсэд нийгмийн дэвшлийг тодорхойлогч гол үзүүлэлтийн нэг болох хүний хөгжлийн түвшинг тууштай дээшлүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын механик өсөлтийг 2005 оны түвшингээс 30 хувиар бууруулж, ердийн цэвэр өсөлтийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хүн амын механик өсөлтийн хурдцыг бууруулах нийгэм, эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх;
§ Хүн ам нийслэл хотод олноор шилжин суурьшихад нөлөөлж буй нарийн мэргэжлийн эмчилгээ, оношилгооны төв болон их, дээд сургуулиуд, мөн мэргэжлийн дунд боловсролын төвүүдийг бусад бүс, аймгуудад салбарлуулан байгуулах;
§ Нийслэлийн дагуул болон хаяа хот, тосгоны хөгжлийн түвшинг эрс дээшлүүлэх;
§ Нийслэл хот, дүүрэг, дагуул хот, суурингуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг бий болгож нэвтрүүлэх;
§ Төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан оновчтой тэтгэлэг олгох арга хэмжээ авах;
§ "Хүүхдийн мөнгөн тэтгэмж", шинэ гэр бүлийн болон шинэ иргэнд (хүүхдийн) олгох буцалтгүй тусламжийг оновчтой хэлбэрээр шуурхай олгож байх;
§ Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн санг дүүрэг, хороодод байгуулж, нэгдсэн сүлжээнд оруулах, үйл ажиллагааг нь уялдуулах;
§ Айл өрх бүрээр угийн бичиг хөтлүүлэх, овог сэргээх ажлыг эрчимжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын ердийн цэвэр өсөлт нэмэгдэж, механик өсөлт саарна.
Тэргүүлэх зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлж, бүсийн хүний хөгжлийн түвшинг тууштай нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүх шатны сургалтын байгууллагуудын сургалтын чанар, орчинг сайжруулах, иргэдийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг тэгш хүртэх, зөв сонголт хийх орчинг бүрдүүлэх замаар хүний хөгжлийн түвшинг тууштай дээшлүүлэх;
§ Хүний амьдралын нийгэм, эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх;
§ Хүүхэд залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад явуулж сургах, ажиллуулах тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Хүн амын эрүүл мэнд, боловсролын болон орлогын түвшин дээшилж хүний хөгжил түргэснэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амын механик өсөлтийг 2005 оны түвшингээс 50 хувиар бууруулж, ердийн цэвэр өсөлтийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Нийслэл хот, дүүргүүдийн түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг тусган хэрэгжүүлэх арга механизмыг төгөлдөржүүлж улам боловсронгуй болгох;
§ Захын болон алслагдсан дүүргүүд, дагуул, хаяа хот, тосгодын эдийн засгийн өсөлтийг түргэсгэж, ажлын байрны хангамжийг сайжруулах замаар нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах;
§ Хүний амьдралын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлж хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Хүн амын ердийн цэвэр өсөлт тууштай нэмэгдэж, механик өсөлт эрс буурна.
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн хүн амын, ялангуяа нийслэлийн хүн амын хэрэглээний бүтэц сүүлийн жилүүдэд өргөжин сайжирч байгаа боловч хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Хүн амын хүнсний хэрэглээнд шинэ нэр төрлийн олон бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа хэдий ч олонхи өрхийн хэрэглээний бүтэц зохистой түвшинд хүрээгүй байна.
Хүнсний бүтээгдэхүүний түүхий эд, ялангуяа мах, сүүг эрүүл ахуйн шинжилгээнд бүрэн хамруулж чадахгүй байгаагийн дээр амьтны гаралтай бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн боловсруулалт хийлгүйгээр худалдаалдаг, мөн боловсруулах үйлдвэрт технологийн горим, эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг зөрчдөг явдал түгээмэл байна.
Өрхийн хүнсний зарлагын 32.5 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 20.1 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн, 9.0 хувийг төмс, хүнсний ногоо эзэлж байгаа бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэглээнд загас, будаа, жимс, жимсгэнэ, өндөг, сүү, цагаан идээний хэрэглээ өсч байна.
Нийслэлд 2005 оны жилийн эцсийн байдлаар инфляцийн түвшин 9.5 болон өсчээ. Хүнсний барааны үнэ 15.6 хувиар, орон сууц, түлш, цахилгааны үнэ 4.3 хувиар, гэр ахуйн барааны үнэ 5.2 хувиар, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.2 хувиар, тээвэр, холбооны үйлчилгээний үнэ 5.9 хувиар, соёл, боловсролын бараа, үйлчилгээний үнэ 5.5 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 2.7 хувиар тус тус өссөн нь үүнд нөлөөлжээ. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтвортой бус, буурахгүй байгаа нь хүн амын хэрэглээний бүтцийг сайжруулахад сөргөөр нөлөөлж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд жилдээ 200 гаруй мян.тн нүүрс, 160 мян.шоо метр мод хэрэглэн хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг болж байна. Цаашид гэр хорооллын айл өрхийг түлш бага хэрэглэдэг, бүрэн шаталттай зуухаар шат дараатай хангах, шахмал, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх замаар эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шаардлагатай байна. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилттой уялдуулах хэрэгтэй байна.
Гэр хороололд оршин суугчдын усны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Техник, технологийн хоцрогдлоос үүдэн үйлдвэрлэл, үйлчилгээнд ч үрэлгэн, зохисгүй хэрэглээ зонхилсоор байна. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг үйлдвэрлэл, үйлчилгээний зохисгүй хэрэглээг өөрчилж, хүн амын чинээлэг болон ядуу хэсгийн хэрэглээний түвшинг ойртуулж, чанартай хэрэглээг бий болгон төлөвшүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Ногоон хувьсгал", "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба хоол тэжээл", "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн", "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
§ Бүсийн өөрийн үйлдвэрлэлээр хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг 2005 оны түвшинтэй харьцуулбал 5-10 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг 6-8 хувиар, мах, махан бүтээгдэхүүний хангамжийг 2-3 хувиар тус тус нэмэгдүүлэх;
§ Баяжуулсан болон зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг эрс нэмэгдүүлэх;
§ Эдийн засаг, эрх зүйн зохицуулалт хэрэглэн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэглээг өсгөх;
§ Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тосны хэрэгцээг нийслэл хот, дагуул, хаяа хот, тосгодын дотоодын үйлдвэрлэлээр хангах ажлыг өргөтгөх;
§ Хот орчмын бүсэд сүүний чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуйнуудыг байгуулах, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар сүүний хангамжийг эрс сайжруулах;
§ Нийслэл хотын захын дүүргүүд, хот орчмын бүсэд тахиа, шувууны аж ахуйг хөгжүүлэх замаар өндөг, шувууны махны хангамжийг сайжруулах;
§ Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг тууштай нэмэгдүүлэх;
§ Бүсийн нутаг дэвсгэрт эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулах санаачилгыг хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжих;
§ Бүсийн хүнсний хэрэгцээг хангадаг бүс нутаг, аймаг, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх;
§ Бүсийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл-тээвэрлэлт-хадгалалт-борлуулалтын сүлжээг улам боловсронгуй болгох;
§ Хүнсний бүтээгдэхүүний дотоод зах зээлийг гааль, татварын бодлогоор дэмжиж, импорт, эх орны үйлдвэрлэлийн зохистой харьцааг тогтоох;
§ Эхчүүд, хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэлийн төрөлжсөн аж ахуйн нэгжүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
§ Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийн горим, хадгалах, тээвэрлэх, худалдаалахад тавих эрүүл ахуй, ариун цэврийн шинэ стандарт боловсруулан нэвтрүүлэх;
§ Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн хяналтыг боловсронгуй болгох;
§ Нийслэлийн хэрэглээнд нийлүүлж буй хүнсний түүхий эд, ялангуяа мах, сүүг эрүүл ахуйн шинжилгээнд бүрэн хамруулдаг болох;
§ Мах, сүүг анхан шатны боловсруулалт хийхгүйгээр ил худалдаалахыг зогсоож, худалдааны стандарт тогтоож мөрдүүлэх;
§ Хүн амын эмзэг бүлэг, ялангуяа бага насны болон сургуулийн хүүхдүүдийн хоол тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх;
§ Болзошгүй аюул, эрсдэлийн үед хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг тогтоож, нөөцийг нийслэлийн Засаг даргын мэдэлд бий болгох;
§ "Эрүүл хүнсний зах" хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрүүл ахуйн баталгаатай хүнсний загвар үйлдвэр, үйлчилгээний нэгжүүдийг олноор бий болгох.
Гарах үр дүн: Хүн амын хүнсний хэрэглээний бүтэц сайжирч, экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ өснө. Үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой хэрэглээний үндэс суурь бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амд зохистой хэрэглээний мэдлэгийг олгож хэрэглээний бүтцийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хүн амд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, эрүүл зан үйл, зохистой хэрэглээг бий болгох зорилгоор төрөлжсөн болон сэдэвчилсэн сургалтыг тогтмол зохион байгуулах;
§ Хүн амын эрүүл мэндэд харш архи, тамхины хэрэглээг бууруулах сургалт, сурталчилгааг өргөтгөж, эдийн засаг, эрх зүйн зохицуулалтын хөшүүргийг оновчтой хэрэглэх;
§ Эрчим хүч, усны хэрэглээг тоолууржуулж, арвилан хэмнэлтийг урамшуулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох;
§ Мэргэжлийн хяналтын чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчлэх нэг цэгийн үйлчилгээг олшруулах;
§ Хүнсний аюулгүй байдлын баталгаатай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулахын зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдвэрлэл, үйлчилгээний талаар олон нийтэд тогтмол мэдээлж байх.
Гарах үр дүн: Хүн амын зохистой хэрэглээний мэдлэг төлөвшиж, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ бий болох нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 3. Байгаль орчинд халгүй, дэвшилтэт техник технологийг тууштай нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой хэрэглээг бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Байгаль орчинд халгүй, өндөр технологийн жижиг, дунд үйлдвэрүүдийг захын болон алслагдсан дүүргүүд, дагуул хот, сууринд хөгжүүлж үйлдвэрлэлийн зохистой хэрэглээний түвшинг дээшлүүлэх;
§ Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, бохир усыг бүрэн цэвэршүүлэх үйлдвэрүүдийг дэмжих;
§ Үйлдвэрлэлийн болон хэрэглээний явцад гарсан хог хаягдлыг төрөлжүүлэн ангилж ялгах, ашиглах менежментийг бий болгох;
§ Үйлдвэрлэлд зохистой хэрэглээг нэвтрүүлэх ажлыг дэмжих.
Гарах үр дүн: Үйлдвэрлэлд зохистой хэрэглээ бий болох үндэс суурь тавигдана.
Тэргүүлэх зорилт 4. Гэр хорооллын усан хангамжийн түвшинг дээшлүүлж, орон сууцны хороолол, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын усны хэрэглээг зохистой болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, усны зохистой хэрэглээг бий болгоход хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн эдийн засгийн хөшүүргийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Гэр хорооллыг цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбох ажлыг эхлүүлж, оршин суугчдын ундны болон ахуйн хэрэглээний усан хангамжийг нэмэгдүүлэх;
§ Стандартын шаардлага хангаагүй усны эх үүсвэртэй газруудад ус сайжруулах техник, технологи өргөн нэвтрүүлэх;
§ Үйлдвэрлэл, үйлчилгээ, айл өрхийн усны хэрэглээг тоолууржуулж, зохистой хэрэглээг урамшуулсан эдийн засгийн хөшүүргийг бий болгох.
Гарах үр дүн: Хотын гэр хорооллуудын усан хангамжийн түвшин дээшилж, үйлдвэрлэл, үйлчилгээнд усны зохистой хэрэглээ бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг дотооддоо үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж, хэрэглээний зохистой бүтцийг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн өөрийн үйлдвэрлэлээр хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг 2005 оны түвшинтэй харьцуулбал 10-15 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг 8-10 хувиар, мах, махан бүтээгдэхүүний хангамжийг 6-8 хувиар тус тус нэмэгдүүлэх;
§ Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг тууштай дэмжих;
§ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр урамшуулах;
§ Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 70 хүртэл хувийг, цөцгийн тосны 65 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах;
§ Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлтгэлийг сайжруулах;
§ Хүнсний аюулгүй байдлын баталгаатай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлож байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих.
Гарах үр дүн: Хүн амын хүнсний хэрэглээний бүтэц сайжирч, өөрийн оронд үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ өссөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Байгаль орчинд халгүй, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд тууштай нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Байгаль орчинд халгүй, хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг дэмжиж, энэ талын хяналтыг хүчтэй болгох арга хэмжээ авах;
§ Үйлдвэрлэлийн болон хэрэглээний явцад гарсан хог хаягдлыг төрөлжүүлэн дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх;
§ Түлшинд мод хэрэглэхийг багасган байгалийн хий болон бусад түлш ашиглах, барилга, модон эдлэлийн үйлдвэрлэлд өөр төрлийн материал орлуулан ашиглах, энэ талын дэвшилтэт технологийг дэмжин урамшуулах;
§ Шахмал түлшний үйлдвэрийг захын дүүргүүд болон Багануур, Налайхын нүүрсний уурхайг түшиглэн байгуулж, ажиллуулах.
Гарах үр дүн: Үйлдвэрлэлийн зохистой хэрэглээ бий болж төлөвшинө.
Үндэслэл. Сүүлийн жилүүдэд манай улсад ядуурлын тархалт, тэгш бус байдал нэмэгдэж, ядуурлын хэмжээ дорвитой буурахгүй байна. Зарим судалгаанаас үзэхэд хүн амын шилжих хөдөлгөөн ихтэй хот, суурин газрууд, ялангуяа Улаанбаатар хотын ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна. Нийслэлийн захын болон алслагдсан дүүрэг, хороодод ажилгүйдэл, ядуурал харьцангуй өндөр байна. Тухайлбал, 2005 оны байдлаар Налайх дүүргийн нийт өрхийн 37.1 хувь, Багахангай дүүргийн нийт өрхийн 41.9 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байна. Нийслэлд хөдөлмөрийн насны ажилгүй 110.2 мянган хүн байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 16.7 хувь нь ямар нэгэн тодорхой шалтгаангүй ажил эрхлээгүй, 27.0 хувь нь ажил хайж байгаа, 21.1 хувь нь тохирох ажил олдоогүйгээс ажил эрхлээгүй байгаа гэсэн судалгаа байна. Хөдөлмөрийн насны боловч хөдөлмөрийн чадваргүй 33.9 мян.хүн байна.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсээр тооцсон ажилгүйдлийн түвшин 2005 онд 1.6 хувь, хөдөлмөрийн насны 10000 хүнд ногдох ажилгүйчүүдийн тоо 92 байгаа бөгөөд энэ үзүүлэлт нийслэлийн алслагдсан болон захын дүүргүүдэд өндөр байна. Сүүлийн жилүүдэд сургуулиас завсардсан, эцэг, эхийн хараа хяналт, анхаарал суларсан, амьдралын гачаалаас гэр орноосоо дайжсан, асран хамгаалагчгүй, траншейний гэж нэрлэгдэх орон гэргүй, тэнэмэл хүүхдүүдийн тоо олширч байна.
Ядуурлын гол шалтгаан нь эдийн засгийн хөгжлийн ерөнхий түвшин доогуур, ажлын байрны олдоц хомс, үүнтэй холбоотойгоор хүн амын бодит орлого бага, нөгөө талаар иргэдэд бие даан амьдрах мэдлэг, дадлага туршлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн ур чадвар дутмаг, шинээр бизнес эрхлэх хөрөнгө санхүүгийн нөөц дутагддаг зэрэгтэй холбоотой юм.
Иймд Улаанбаатарын бүсийн хөгжлийн давуу тал, нөөц боломжийг бүрэн ашиглаж, ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоог 2005 оны түвшингээс 30 хувиар бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн эдийн засгийн өсөлт, тэргүүлэх салбаруудын хөгжил, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх;
§ Зарим дүүрэгт бизнес, технологийн инкубатор парк байгуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
§ Ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагуудад урамшуулал олгож байх оновчтой арга механизмыг нэвтрүүлэх;
§ Ажил олгогч, даатгуулагчаас нийгмийн даатгалд төлж буй шимтгэлийг шинэчлэн оновчтой тогтоох;
§ Татварын шинэчлэлийн хүрээнд иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх замаар хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх;
§ Ядуурал, ажилгүйдлийг бууруулахад нийслэл, дүүрэг, хороодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;
§ Дээд болон мэргэжлийн боловсрол олгох сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай, өндөр ур чадвартай мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд чиглүүлэх;
§ Хөдөлмөр эрхлэлтийн алба, хөдөлмөрийн биржээр дамжуулан иргэдийг ажлын байртай болгох, мэргэжлийн сургалтад хамруулах, нийтийг хамарсан хөдөлмөрт оролцуулах ажлыг сайжруулах;
§ Нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг өргөн хамруулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэх;
§ Оюутан залуучуудад зориулсан хөдөлмөрийн бирж, өдөрлөгийг тогтмол зохион байгуулах;
§ Оюутан залуучуудыг ажлын байранд дадлагажуулах хөтөлбөрийг ажил олгогчтой хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
§ Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын албаны бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлж, нийгэм, хамт олонд түшиглэсэн нийгмийн үйлчилгээний загвар төвийг зарим дүүрэгт байгуулан туршиж ажиллуулах;
§ Хүн амд үзүүлэх нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, даатгалын үйлчилгээг засаг захиргааны нэгжид чиглүүлж "нэг цэгийн үйлчилгээ"-г хөгжүүлэх;
§ Гадаадад ажиллах хүч гаргах, дотоодод сургагч багш нарыг ажиллуулах ажлыг сайжруулах;
§ Иргэдийг гадаад орнуудын найрамдалт харилцаатай хот, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд суралцуулах, жижиг, дунд үйлдвэрүүдэд дадлагажуулах, ажил хөдөлмөрт зуучлах зэрэг ажлыг өргөтгөн зохион байгуулах;
§ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын ажилтныг давтан сургах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
§ "Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг эрчимжүүлж, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах.
Гарах үр дүн: Ажлын байрны хангамж сайжирч, хүн амын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн ажилгүйдэл, ядуурал буурна.
Тэргүүлэх зорилт 2. Нийгмийн эмзэг бүлгийн болон ядуу, нэн ядуу иргэдэд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Ядуу, нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
§ Хөдөлмөрийн хөлсний болон амьжиргааны баталгаажих доод түвшинг шинэчлэн тогтоох;
§ Жирэмсэн, амаржсаны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн, даатгуулагчийн авч байсан цалин, орлогын тодорхой хэсгийг олгодог болох;
§ Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг болгох;
§ Иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг өргөжүүлж, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах;
§ Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд хүн амыг бүрэн хамруулах;
§ Нийгмийн халамжийн үйлчилгээг нийгэм, хамт олонд түшиглэсэн хэлбэрээр хөнгөн шуурхай, уян хатан зохион байгуулж, амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх;
§ "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт", "Гэр орон", "Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх" төслүүдийн эхний шатны хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, дараагийн шатны арга хэмжээг эхлүүлэх;
§ "Тогтвортой амьжиргааг дэмжих" төслийн хүрээнд шинэ оновчтой хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуу, эмзэг хэсэгт туслах;
§ Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийн зээлийн эргэлтийн сангаас ядуу болон бага орлоготой өрх, гэр бүлд зээл олгох;
§ Орон нутгийн хөгжлийн сан, Орон нутгийн санаачилгын сангийн хүрээнд жижиг төслүүдийг хэрэгжүүлэн ядуу өрх, ахмад, өндөр настан, эмэгтэйчүүдэд үр ашгийг нь хүртээж тэдний тогтвортой амьжиргааны чадавхийг дээшлүүлэх;
§ Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдийг байрлуулан хооллож, сургах халамжийн төвүүдийн үйлчилгээг өргөтгөн сайжруулах;
§ Орон гэргүй хүмүүсийг орон гэр, нийтийн орон сууцаар хангах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх;
§ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүрээ, хүртээмжийг сайжруулах;
§ Ахмадуудад зориулсан амралт сувилал, чийрэгжүүлэлтийн танхим, талбайг дүүрэг, хороодод байгуулах чиглэлээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагын санаачилгыг дэмжих;
§ Нийгмийн халамжийн тэтгэмж олгох шалгуурыг оновчтой болгож, хамрах хүрээг нь оролцооны аргаар тогтоож байх;
§ Нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн халамж, тусламж, үйлчилгээний үр дүнг үнэлэх, хяналт тавихад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
Гарах үр дүн: Эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцоо боловсронгуй болж, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж сайжирна.
Тэргүүлэх зорилт 1. Ядуурлыг 2 дахин бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжиж ажлын байрыг олноор бий болгох;
§ Асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах;
§ Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдийг төрийн халамжид авч, сургаж хүмүүжүүлдэг халамж үйлчилгээний төвүүдийг шинээр байгуулж, ажиллуулах;
§ Хоол хүнс, хувцас, орон байраар гачигдаж буй нэн ядуу айл өрх, хувь хүнд туслах "Нийгмийн халамжийн сан"-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
§ Орон гэргүй байгаа ядуучуудыг орон байраар хангах ажлыг оновчтой зохион байгуулах.
Гарах үр дүн: Иргэд амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болж, нийгмийн хамгааллын хүртээмж, үйлчилгээ сайжирна.
2.4. Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх талаар
Үндэслэл. Нийслэлийн боловсролын салбарт 2005 оны байдлаар манай улсын боловсролын салбарын ДНБ-ий 44.2 хувийг бий болгожээ. Өнөөгийн байдлаар нийслэлд 142 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 115.7 мянган оюутан суралцаж байна. Их, дээд сургууль, коллежуудын 76.8 хувь нь төрийн бус өмчийнх байна.
Суралцагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа боловч улс орны хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх болон хөрвөх чадвартай, чанартай боловсон хүчнийг хангалттай бэлтгэж чадахгүй байна. Инженер, техникийн чиглэлийн мэргэжилтнүүд дутагдаж, харин хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, менежер гэх мэт мэргэжилтнүүдийг олноор нь бэлтгэх болсон байна.
2005 оны байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын нийт 190 сургуульд 186.2 мянган хүүхэд суралцаж, 7.6 мянган багш ажиллаж байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид дунджаар 36.4 хүүхэд суралцаж, нэг багшид 27 сурагч, төрийн бус өмчийн сургуулийн нэг ангид 18.3 хүүхэд суралцаж, нэг багшид 13 сурагч тус тус ногдож байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 1998-2005 оны хооронд нийт 40 гаруй мянган сурагч хөдөө орон нутгаас шилжин ирсэн гэсэн статистикийн мэдээ байна. Төрийн өмчийн 95 сургуулийн 76 нь хүчин чадлаасаа 2-3 дахин илүү ачаалалтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн боловсролын салбарт төсвийн хөрөнгө оруулалт болон хандивлагчдын зээл, тусламжтайгаар ерөнхий боловсролын сургуулиудыг шинээр барьж, өргөтгөл хийн суудлын тоог нэмэгдүүлж, анги дүүргэлтийг бууруулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Гэвч зарим дүүргүүдэд анги дүүргэлт өндөр хэвээр байна. Тухайлбал, 2005-2006 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 5 нь гурван ээлжээр, бусад нь 2 ээлжээр хичээллэж, дүүргийн дунджаар анги дүүргэлт 48-53 байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага (218 цэцэрлэг)-д нийт 36.9 мянган хүүхэд сурч хүмүүжиж байгаа бөгөөд цэцэрлэгийн насны хүүхдийн 47.2 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Хувийн цэцэрлэгүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Багш нарын цалин хөлс бага, заах арга, ур чадвар, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, давтан сургах явдал хангалтгүй байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Боловсролын салбарын санхүүжилтийн хэмжээ өсч байгаа хэдий ч сургууль, цэцэрлэгүүдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй байна. Улаанбаатар хотын боловсролын салбарын зардлын 40 орчим хувь нь эрчим хүч, дулаан, засвар үйлчилгээнд буюу шууд бус зардалд ногдож байна. Энэ нь төсвийн зарцуулалт боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд сайн чиглэгдэж чадахгүй байгааг харуулж байна.
2005 оны байдлаар нийслэлд мэргэжлийн урлагийн 9 байгууллага, 12 музей, 6 кино театр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 3.2 сая ширхэг номын фонд, 1866 суудал бүхий уншлагын танхимтай нийтийн номын сан 7 ажиллаж байна.
Боловсролын болон соёлын байгууллагуудын материаллаг бааз, сургалтын чанарыг сайжруулах, сурах бичиг, материалаар бүрэн хангах, багш, соёлын ажилтан бэлтгэх, давтан сургах ажлыг шинэ шатанд гаргаж, удирдлага, зохион байгуулалтыг нь боловсронгуй болгох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Боловсролын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын чанарыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж, шилжиж эхлэх;
§ Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, мөрдөх;
§ Сургалтын агуулга, арга зүй, хөтөлбөрийг сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн шинэчилж, сурагчдын сурах идэвхи, сонирхлыг өрнүүлэх;
§ Багшийн ёс зүй, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;
§ Сургуулийг удирдах үйл ажиллагаанд эцэг, эхийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлж, сургуулийн менежментийг боловсронгуй болгон сайжруулах;
§ Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн баримжаа олгох сургалтыг оруулж, сурагчдад мэргэжлийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах;
§ Сургууль завсардалтыг багасгаж, суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх;
§ Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хамрах хүрээг нь өргөтгөх;
§ Гэр хорооллын хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг сайжруулах;
§ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах нөхцөлийг сайжруулах чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
§ Ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламж, сургуулийн ойролцоох гудамж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан архитектурын жижиг байгууламжууд (тусгай зам, шат гэх мэт)-ыг норм, дүрмийн дагуу барьж байгуулах замаар тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх;
§ Дээд боловсролын сургалтын байгууллагуудад чанарын зэрэглэл, сургалтын орчны стандартыг шинэчлэн тогтоож, сургалт судалгааны ажлын чанар, үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
§ Гадаадын нэр хүндтэй зарим их сургууль, коллежийн салбарыг байгуулахад дэмжлэг үзүүлэх;
§ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зарим ажил, үйлчилгээг гэрээ, түрээсийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авах;
§ Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр байгуулан ажиллуулах;
§ Бүх сургуулиудад компьютерийн танхим байгуулан интернетэд холбож, багш, сурагчдыг электрон шуудангийн хаягтай болгон сурагчдыг интернетээс мэдээлэл авч ашиглах чадвар эзэмшүүлэх;
§ Ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний стандарт хангасан танхимуудыг байгуулж, сургалтын таатай орчинг бий болгох;
§ Сургууль, цэцэрлэгүүдэд "Монгол ёс заншил" зан үйлийн танхим байгуулах;
§ Боловсролын салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлийн чанартай сургууль байгуулан ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
§ Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангид суралцагчдын хүйсийн тэгш бус байдлыг багасгах;
§ Эмзэг бүлгийн болон 3-аас дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа өрхийн хүүхдэд хичээлийн хэрэглэл, сурах бичгийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулах;
§ Теле-сургалт, электрон сургалт, зайны сургалтын зохистой сүлжээ бүрдүүлж, үйл ажиллагааг нь тогтворжуулах;
§ Албан ба албан бус сургалт, зайны сургалтыг хүн амыг бичиг үсэгт сургах, боловсролын түвшинг нь дээшлүүлэх, бизнес, зах зээлийн мэдлэг, ажил мэргэжлийн чадвар, дадал олгоход чиглүүлж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
§ Албан бус боловсролын төвийн салбар ангиудыг шилжин ирэгсэд олноор суурьшиж буй захын хороодын алслагдсан хэсгүүдэд байгуулахыг дэмжих;
§ Залуучуудын сурч боловсрох, амьжиргааны чадавхиа дээшлүүлэх нөхцөл бололцоог нь бүрдүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 16-35 насны залуучуудыг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулах;
§ Шинжлэх ухааны болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж, шинжлэх ухаан, технологийн ололт, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгон мөрдөх.
Гарах үр дүн: Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын чанар, менежмент сайжирч, хүн амын боловсролын түвшин дээшилнэ.
Тэргүүлэх зорилт 2. Боловсролын бүх шатны байгууллагуудын материаллаг баазыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал, байршил, бүтэц, зохион байгуулалтыг хүн амын төвлөрөлтэй уялдуулан оновчтой тогтоож, хичээлийн байрыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
§ Цэцэрлэгүүдийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын техник хэрэгсэл, компьютерийн хангамжийг сайжруулж, номын сангийн фондыг нэмэгдүүлэх;
§ Бүх сургуулиудад компьютерийн танхим, лаборатори байгуулан, интернетийн сүлжээнд холбож мэдээллийн технологийн дэвшилтэт ололтуудыг сургалтад өргөн ашиглах;
§ Суралцагчдад биеийн тамирын болон хөгжмийн боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах хэрэглэгдэхүүнээр сургуулиудыг хангаж, шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлэх;
§ Гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих;
§ Их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
§ Оюутнуудад зориулсан оюутны байр, хотхон байгуулах санаачилга болон хотхоны хэлбэрээр цогц үйл ажиллагаа явуулах их, дээд сургуулиудад дэмжлэг үзүүлэх;
§ Олон улсын байгууллага, гадаад орнуудын хөрөнгө оруулалт, тусламжаар сургууль, цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлэх, шинээр сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
§ Сургууль, цэцэрлэгийн материаллаг бааз, стандартын шаардлага хангасан анги танхимийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах замаар хүүхдэд ээлтэй, цэвэр, аюулгүй орчинг бий болгох;
§ Сургууль, цэцэрлэг орчмын бүс, эзэмшил газар (биеийн тамирын болон тоглоомын талбай, бусад)-ын болон орчны (замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хурдны хязгаарлалт хийх, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, мөн онцгой тохиолдолд тусламж хүргэх зам, гарц гаргах г.м.) тохижилтын стандартыг шинэчлэн мөрдөх;
§ Цогцолбор сургуулиудыг багш нарын мэргэжил дээшлүүлэх түшиц нэгж болохуйцаар хөгжүүлэх.
Гарах үр дүн: Бүх шатны боловсролын байгууллагуудын материаллаг бааз бэхжин сургалтын тохилог орчин бүрдсэн байна.
Тэргүүлэх зорилт 3. Техникийн өндөр мэргэжил, мэргэшилтэй ажилчид бэлтгэх сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулан ажиллуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатар хотод "Дэвшилтэт технологийн сургалтын төв"-ийг шинээр байгуулж ажиллуулах;
§ Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн загвар төвүүдийг байгуулж ажиллуулах;
§ Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын суудлын тоог нэмэгдүүлж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, компьютер, багаж хэрэгслийн хангамжийг сайжруулах;
§ Үйлдвэр, аж ахуйн газрын дэргэд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах эрх зүйн таатай орчинг бий болгож, бодлогоор дэмжих;
§ Мэргэжлийн багш нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх шинэ техник, дэвшилтэт технологийн сургалтын төвийг байгуулах;
§ Дэвшилтэт технологийн төвд ажиллах үндэсний сургагч багш нарыг гадаад, дотоодод бэлтгэх;
§ Мэргэжлийн боловсролын стандарт, үнэлгээний системийг боловсронгуй болгон шинэчлэх.
Гарах үр дүн: Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр мэргэшсэн ажилчдын хангамж сайжирна.
Тэргүүлэх зорилт 4. Соёл, урлагийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Ардын уламжлалт урлагийг дэмжин дэлгэрүүлэх, залуу үедээ өвлүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлагийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх;
§ Морин хуураа дээдлэн уртын дуугаа өвлүүлэн үлдээх, үндэсний ардын урлагийг дэмжих үүднээс ардын урлагийн наадмыг тогтмол зохион байгуулах;
§ "Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр", "Морин хуур", "Уртын дуу" дэд хөтөлбөр болон "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хадгалж, хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
§ Нийслэлд мэргэжлийн урлагийн байгууллага "Ардын чуулга"-ыг байгуулах;
§ Хүүхэд, залуучуудад авъяас чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;
§ Монгол киноны "Улаанбаатар цом"-ын наадмыг 2 жил тутам зохион байгуулах;
§ Мэргэжлийн урлаг, соёлын байгууллагатай хамтран алслагдсан болон захын дүүргийн хүн амд үзүүлэх урлаг, соёлын үйлчилгээг нэмэгдүүлэн "Нийслэл соёл" дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Нийслэл хотын нүүдэл, суурьшил, өв соёлтой холбоотой газруудыг соёл, танин мэдэхүй, аялал жуулчлалын эргэлтэд оруулах;
§ Улаанбаатар хотын музейн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмж, үзмэрийн шинэчлэлт хийх;
§ Төв болон салбар номын сангуудыг компьютерийн нэгдсэн сүлжээнд холбож, салбар номын сангуудад интернет сүлжээ, автоматжуулалтын программ хангамжийг нэвтрүүлэх;
§ Зарим номын санг "Номын өргөө" болгон өөрчлөн зохион байгуулж, үйлчилгээний төрөл, хэлбэр, санхүүжилтийн механизмыг оновчтой болгох;
§ "Виртуаль номын сан" төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
§ Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт салбар номын сан, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт соёлын төв байгуулах;
§ Дүүргийн болон захын хороодын соёлын төвийг материаллаг бааз, хүний нөөцийн хувьд бэхжүүлж, бичил номын сан бүхий соёлын танхимтай болгох;
§ Нийслэлийн архивыг зориулалтын байртай болгож, материаллаг баазыг нь сайжруулах;
§ Архивын баримтын тоо бүртгэл, ашиглалт, хамгаалалт, хайлтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг өргөн нэвтрүүлэх;
§ Нийслэлд соёл, урлагийн "өргөн чөлөө" бий болгох;
§ Соёл, урлагийн гадаад сурталчилгааг өргөжүүлж, гадаад орон, хандивлагчдын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Хүн амд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар сайжирч, хүрээ нь өргөжинө.
Тэргүүлэх зорилт 1. Сургалтын чанар, орчинг эрс сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.
§ Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх;
§ Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог тууштай нэмэгдүүлж, анги дүүргэлтийг зохистой түвшинд хүргэх;
§ Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн эзэмшүүлэх, ажил мэргэжлийн ур чадвартай болгох, хүн амын ерөнхий боловсролын түвшинг ахиулах сургалтуудыг тасралтгүй зохион байгуулах;
§ Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлж, Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх;
§ Бүх шатны боловсрол эзэмшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах;
§ Хөрвөх чадвартай багш бэлтгэж, багш нарын мэргэжил боловсролыг байнга дээшлүүлэх;
§ Боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин урамшуулах.
Гарах үр дүн: Сургалтын чанар, орчин сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 2. Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Соёл, урлагийн байгууллагуудыг менежментийн хувьчлалд оновчтой хамруулах;
§ Урлагийн авьяастан, урчууд, уран бүтээлчдийг тодруулж дэмжих ажлыг сайжруулах;
§ Олон ястан, үндэстний түүх, урлаг, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчилах иж бүрэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
§ Номын сан, архивын үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанаржуулж сайжруулах.
2.5. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар
Үндэслэл. Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 17, дүүргийн нэгдсэн эмнэлэг 12, амаржих газар 3, өрхийн эмнэлэг 116, хувийн эмнэлэг 379, байгалийн гаралтай халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв 2, рашаан сувилал 2, эмийн сан 341, сувиллын ясли 4, нийт 1019 байгууллага үйл ажиллагаагаа явуулж, тэдгээрт 16 мянга гаруй хүн ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн I, II, III шатлалын үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 48.0 хувь нь тус бүсэд ногдож байна.
Эх, хүүхдийн эндэгдэл сүүлийн жилүүдэд буурч байгаа боловч хоол тэжээлийн доройтол, аминдэм, бичил элементийн дутагдал жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, нярай болон 5 хүртэлх насны хүүхдийн дунд түгээмэл байна.
Нийслэлийн захын болон алслагдсан дүүрэг, хороод, өрхийн эмнэлгийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байна. Орлого багатай, ядуу иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэглээ доогуур түвшинд байна.
Амьсгалын замын, зүрх судасны, хоол боловсруулах эрхтэний, арьс өнгөний болон халдварт паразит өвчний тархалтын байдал хүн амын дунд өндөр байна. Хүн амын дунд дархлалын олдмол хам шинж (ДОХ) өвчин түргэн тархаж болзошгүй байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн байдалд тавих хяналт сул байгаагаас үүдэн хоол хүнсний гаралтай өвчлөл, хордлого өсөх хандлагатай байна.
Эрүүл мэндийн салбарын материаллаг бааз дутагдалтай, орчин үеийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж ховор, эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэгийг байнга дээшлүүлэх сургалтын оновчтой тогтолцоо бүрдээгүй зэрэгтэй холбоотойгоор оношийн зөрүү гарах, олон дахин шинжилгээ хийлгэж өвчтөнийг чирэгдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний дарааллыг ихэсгэх, өвчнийг оройтож оношлох, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүмүүсийн итгэл буурах, улмаар гадаадад өндөр өртгөөр оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явагсдын тоо эрс өсөх зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байна.
Иймд бүх шатны эмнэлгүүдийн оношилгооны тоног төхөөрөмж, материаллаг баазыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг давтан сургах, ур чадварыг нь дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог нь өндөржүүлэх замаар үйлчилгээний хүртээмж, чанарыг тууштай дээшлүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, үйлчлүүлэгчдэд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн тусламж үйлчилгээ, орчинг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Мянганы хөгжлийн зорилтууд", "Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратеги", "Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийслэлийн эрүүл мэндийн салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан өрхийн эмнэлгийн тоог нэмэгдүүлж, одоогийн бүтэц, санхүүжилт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
§ Улаанбаатар хотын хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эмчилгээг шүтсэн, эмч, эмнэлгийн ажилтнаас хамааралтай, эмнэлэг төвтэй өнөөгийн хандлагыг өөрчлөх;
§ Амбулаторийн, гэрийн, өдрийн болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлж, эмчилгээ, үйлчилгээнд өндөр технологийг тууштай нэвтрүүлэх замаар оношилгооны чадавхийг сайжруулах;
§ Үйлчилгээ үзүүлэгчид, үйлчлүүлэгчдийн зан үйл, хандлагыг өөрчлөх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
§ Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуй, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замын халдварт өвчний талаар зөвлөгөө өгдөг, шаардлагатай шинжилгээг хийлгэх боломж бүхий нээлттэй нэг цэгийн үйлчилгээг дүүрэг, хороодод бий болгох;
§ "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд бүсийн нийт хүн амыг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, энэ талын мэдээллийн сан байгуулах;
§ Түргэн тусламжийн үйлчилгээг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж, түргэн тусламжийн төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох;
§ Зарим дүүрэгт алсын зайны оношилгоо, зөвлөгөө, сургалт явуулах болон өвчтөний цахим түүх бүрдүүлэх чадавхитай загвар эмнэлгүүд байгуулах;
§ Эрүүл мэндийн салбарын санхүүгийн нөөцийг үр дүнтэй ашиглаж, санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх;
§ Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлж, дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн боловсруулж мөрдөх;
§ Хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээ, үйл ажиллагааг чиглүүлэх;
§ Орчны бохирдол, зохистой бус хэрэглээ, амьдралын тааруу нөхцөл зэргээс үүдэлтэй хүн амын өвчлөлийн түвшинг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг өрнүүлэх;
§ Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт сурталчилгааны агуулга хэлбэр, чанар, үр дүнг сайжруулж, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг хэвшүүлэх;
§ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон гэр бүл төлөвлөлтийн талаархи сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
§ Эрүүл мэндийг дээдлэгч иргэн, өрх, байгууллага, аж ахуйн нэгж, дүүрэг, хороог шалгаруулж урамшуулах, нийтэд сурталчлах;
§ Олон нийтийн биеийн тамирын дэд бүтцийг хөгжүүлэх замаар хүн амын биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачилгыг өрнүүлэх;
§ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн сэдэв, агуулгыг боловсронгуй болгож, сургалт сурталчилгааны ажлыг сайжруулах;
§ Зарим ерөнхий боловсролын сургуулийг "Загвар-эрүүл сургууль" болгох;
§ Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны шинэчилсэн стандарт боловсруулж, мөрдөх;
§ Хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчний оношилгоо, эмчилгээг сайжруулан, хүүхдийн өвчлөлтийг багасгаж, нялхсын болон хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах;
§ Нярай болон дөнгөж төрсөн хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
§ Дархлаажуулалтад тавт вакциныг шинээр нэвтрүүлж, эрүүл хүүхдэд хийх тарилгын хатгалтыг цөөрүүлж, халдварт өвчний гаралтыг эрс бууруулах;
§ Улсын болон хувийн эмнэлгүүдийн өрсөлдөн хөгжих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн хувийн салбарыг зохистой хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
§ Эм, био бэлдмэл, биологийн идэвхт бодис, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанарын баталгааг хангах тогтолцоог бий болгож, эм, био бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
§ Эмийн сангуудыг магадлан итгэмжлэлд бүрэн хамруулах;
§ ДОХ, бусад халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайжруулж, бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулах;
§ ДОХ болон бэлгийн замын халдварт өвчний хяналт, тандалтыг сайжруулж, "100 хувь бэлгэвч" хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
§ ХДХВ/ДОХ-ын нөхцөл байдал болон тархах эрсдэлд үнэлгээ өгөх тандалт, хяналт-судалгааны тогтолцоог бий болгож, орчин үеийн оношилгооны лабораторийг байгуулах;
§ Сайн дураар зөвлөгөө авч, шинжлүүлэх аргыг нийтийн хүртээл болгож, зан үйлийг өөрчлөх;
§ Бэлгэвчийн хэрэглээ, хүртээмж, бэлгийн аюулгүй харилцааг дэмжсэн нийгмийн сурталчилгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
§ Сүрьеэгийн оношилгоо, илрүүлэлтийн түвшинг нэмэгдүүлж, өвчлөлийг одоогийн түвшингээс 50 хувиар бууруулах.
Гарах үр дүн: Бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа боловсронгуй болж, тусламж, үйлчилгээний таатай орчин бүрдэж, хүртээмж чанар сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна.
§ Дүүрэг, хороодод эмнэлгийн барилгыг шинээр барих, засварлах, өргөтгөх, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
§ Эрүүл мэндийн байгууллагуудын орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;
§ Нийт өрхийн эмнэлгүүдийг зориулалтын байртай болгож, алслагдсан зарим өрхийн эмнэлгийг унаажуулах арга хэмжээ авах;
§ Түргэн тусламжийн автомашины нөхөн хангалт, парк шинэчлэлтийг сайжруулах;
§ "Цахим-Эрүүл мэнд" хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх;
§ Дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудыг компьютержүүлж, дотоод болон хотын сүлжээнд холбож, бүсийн эрүүл мэндийн анхан шатны бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах;
§ Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
§ Өрхийн эмнэлгүүдэд зарим нарийн мэргэжлийн эмч ажиллуулж, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
§ Нийслэлд олон улсын шаардлагад нийцсэн спортын барилга байгууламж байгуулах санаачилгыг дэмжих, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
§ Хүн амын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, биеийн тамир, спортын цогцолборуудыг зарим дүүрэгт байгуулах.
Гарах үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Хүрээлэн буй орчны бохирдолтоос үүдэлтэй хүн амын өвчлөлийг бууруулж, эрүүл мэндийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хүрээлэн буй орчны бохирдолтоос шалтгаалсан хүн амын өвчлөлийн байдлыг олон түмэнд ил тод мэдээлж байх;
§ Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллээр хангах оновчтой сүлжээ бий болгох;
§ Олон улсын хөл хориот халдварт өвчнөөс хүн амыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах.
Гарах үр дүн: Орчны бохирдолтоос үүдэлтэй хүн амын өвчлөлийн хэмжээ буурна.
Тэргүүлэх зорилт 4. Өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн орчин үеийн оношилгоо, эмчилгээний төвийг Улаанбаатар хотод байгуулж ажиллуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийг орчин үеийн оношилгоо, эмчилгээний төв байгуулахад чиглүүлэх;
§ Үйл оношийн болон лабораторийн шинжилгээний үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болгох;
§ Оношилгооны төвийг түшиглэн сургалт, эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн бааз бий болгох;
§ Оношилгоо, эмчилгээний төвийг бусад бүсийн төв, орон нутаг дахь эмнэлгийн байгууллагуудтай мэдээллийн сүлжээгээр холбох;
§ Оношилгооны чиглэлээр эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхийг нь тасралтгүй дээшлүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх.
Гарах үр дүн: Оношилгоо, эмчилгээний чадавхи эрс сайжирч, гадаад орнуудад очиж эмчилгээ, оношилгоо хийлгэдэг иргэдийн тоо цөөрнө.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Эрүүл мэндийн бүх шатны тусламж, үйлчилгээний орчин үеийн тогтолцоог бий болгож, оношилгоо, эмчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүх түвшний эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх;
§ Халдварт өвчинтэй тэмцэх явдлыг улам хүчтэй болгож, сүрьеэг 2010 оны түвшингээс 60 хувиар бууруулах, бэлгийн замын халдварт өвчинг одоогийн түвшингээс 30 хувиар бууруулах;
§ Өмчийн олон хэвшилд суурилсан эмнэлгийн байгууллагуудыг тууштай дэмжин хөгжүүлэх.
Гарах үр дүн: Өмчийн олон хэвшилд суурилсан эрүүл мэндийн бүх шатны тусламж, үйлчилгээний орчин үеийн дэлхийн түвшинд хүрсэн тогтолцоо бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн ам эрүүл мэндээ хамгаалах, эрүүл саруул ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, асран сувилах газруудыг оновчтой байгуулж ажиллуулах, өргөтгөх;
§ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, материаллаг баазыг нь бэхжүүлэх;
§ Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулж, Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх;
§ Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр санхүүгийн нөөцийг бүрэн дайчлан ажиллах.
Гарах үр дүн: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах орчин үеийн оновчтой тогтолцоо бий болно.
Улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн 48.6 хувь, захиргааны зөрчлийн 51.0 хувь нь тус бүсэд гарч байна. Сүүлийн жилүүдэд харгис хэрцгий аргаар зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь нийгмийг цочирдуулж байна. Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр нийслэлийн хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор хүнд, онц хүнд гэмт хэргийн гаралт буурахгүй байна.
Цаашид цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, албан хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийн түвшинг ахиулах чиглэлээр мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглах, мэдээллийн нэгдсэн сан, цагдаагийн байгууллага хоорондын интернетийн нэгдсэн сүлжээ байгуулах хэрэгтэй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох;
§ Цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл, материаллаг баазыг сайжруулах;
§ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөтгөх;
§ Гэмт хэргийн дуудлагад очих хугацааг богиносгон шуурхай байдлыг нэмэгдүүлэх, хэргийн газрын үзлэгийн чанарыг сайжруулах;
§ Гэмт хэргийг шуурхай илрүүлэх ажиллагааг эрчимжүүлж, албадын хамтын ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг боловсронгуй болгох;
§ Цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
§ Цагдаагийн алба, батлан хамгаалах, хилийн цэрэг, тагнуул, онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн үед хамтран ажиллах оновчтой тогтолцоог бий болгох;
§ Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах, сургалтыг оновчтой зохион байгуулах;
§ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөтгөх.
Гарах үр дүн: Гэмт хэргийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажил сайжирч, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Цагдаагийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, нийгмийн хамгааллыг нь сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэд цагдаагийн албан хаагчдын бүсийн давтан сургалтын төв байгуулах;
§ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд зориулсан гарын авлага, ном, сурах бичиг, бусад шаардлагатай материалын хангамжийг сайжруулах;
§ Цагдаагийн байгууллагад бие бялдаржуулах танхим, номын сан байгуулж, ажиллуулах;
§ Цагдаагийн албан хаагчийг гадаад, дотоодын сургалтад хамруулж, мэргэшлийг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
§ Цагдаагийн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зохистой арга хэмжээ авах;
§ Хэсгийн байцаагчийг нутгийн захиргааны байгууллагаас орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх.
Гарах үр дүн: Цагдаагийн албан хаагчдын ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдсэн байна.
Тэргүүлэх зорилт 3. Мэдээлэл, холбооны технологийн ололтыг ашиглан бүсийн цагдаагийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ байгуулах үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Нийслэлийн Цагдаагийн газрын холбооны дахин дамжуулах станц болон Баянзүрх, Чингэлтэй, Морин давааны станцыг шинэчилж, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах;
§ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд алсын зайн сургалт, теле-гэмт хэрэг илрүүлэлт зэрэг шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх;
§ Гудамжны замын хөдөлгөөнийг хянаж байх теле-хяналтын систем байгуулж эхлэх;
§ Гэмт хэрэг, зөрчил гарсан газрын хаяг, байршлыг харуулах газрын зургийн тоон систем байгуулж эхлэх;
§ Эргүүлийн машин, цагдаагийн хөдөлгөөнийг хянан удирдаж байх, тэдгээрийг хооронд нь уялдуулан зохицуулах холбоо-мэдээллийн удирдлагын нэгдсэн сүлжээг байгуулж эхлэх.
Гарах үр дүн: Цагдаагийн байгууллагын интернетийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн сангийн үндэс суурь бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн цагдаагийн байгууллагуудын мэдээлэл холбоо, удирдлагын нэгдсэн сүлжээг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Цагдаагийн холбооны үйлчилгээнд тоон системийг бүрэн нэвтрүүлж хиймэл дагуул, дахин дамжуулах шугам, хөдөлгөөнт холбоог тууштай нэвтрүүлэх;
§ Цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагаанд алсын зайн сургалт, теле-гэмт хэрэг илрүүлэлт зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх;
§ Гудамж, замын хөдөлгөөнийг хянаж байх теле-хяналтын системд бүрэн шилжих;
§ Гэмт хэрэг, зөрчил гарсан газрын хаяг, байршлыг харуулах газрын зургийн тоон системд бүрэн шилжих.
Гарах үр дүн: Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, гэмт хэргийн илрүүлэлтийн түвшин эрс дээшилсэн байна.
х х х
72
Гурав. БАЙГАЛИЙН НӨӨЦ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛЛЫН ХӨГЖИЛ
3.1. Агаарын бохирдлыг бууруулах талаар
3.5. Ойн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар
3.6. Биологийн төрөл зүйлийг хамгаалах талаар
3.7. Гамшгаас урьдчилан сэргийлж, гамшгийн хохирлыг бууруулах талаар
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн хот, суурин газруудад агаарын бохирдол олон үзүүлэлтээр хүлцэх хэмжээнээс давж байна. Бүсийн хот, суурин газруудын агаар бохирдуулагч гол эх үүсвэрүүд нь цахилгаан станцууд, нам даралтын зуухнууд, ердийн галлагаатай гэр хороолол, авто тээврийн хэрэгслүүд юм. Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд хүхэрлэг хийн агууламж, азотын давхар исэл болон нүүрстөрөгчийн дутуу исэл өвлийн улиралд нэмэгдэж байна. Мөн цахилгаан станцын үнс, барилгын материалын түүхий эд олборлох карьер, хүний зүй бус үйл ажиллагаанаас элэгдэл эвдрэлд орсон хөрснөөс дэгдэх шороо тоосноос агаар ихээр бохирдож байна. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаагаас амьсгалын дээд замын өвчин Улаанбаатар хотод улсын дунджаас 10 гаруй хувиар их болсон байна.
Хүн ам, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, тээврийн хэрэгслийн тоо өсч байгаа болон ногоон байгууламж хангалтгүй байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотод дуу чимээний бохирдол ихсэж байна.
Багануур дүүрэгт нүүрс олборлох үйл ажиллагааны нөлөөллөөс газрын эвдрэл, тоосжилт ихсэх, гол, нуур ширгэх зэргээр байгалийн унаган төрх нэлээд алдагдсан байна.
Иймд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, байгаль орчныг аливаа бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх ажлыг эрс сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Агаарын чанарын хяналтын тогтолцоог сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн хэмжээнд агаарын бохирдолтод хяналт тавих үүрэг бүхий "Агаарын чанарын алба" байгуулан ажиллуулах;
§ Бүсийн хот, суурин газруудын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
§ Агаарын бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт тогтоож, агаар бохирдуулсны төлбөр, агаарын бохирдлыг бууруулсны урамшуулал олгох эдийн засгийн хөшүүрэг бий болгон мөрдөх;
§ Бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэг дөрвийг шинээр байгуулж, ажиллуулах;
§ Агаарын бохирдол, чанар, төлөв байдлыг тодорхойлох лабораторийг орчин үеийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах;
§ Гэр хорооллын айл өрхийн 30-аас доошгүй хувийг утаа багатай, бүрэн шаталттай түлшинд шилжүүлэх;
§ Авто тээврийн хэрэгслээс гарч буй хорт бодис, хийн зөвшөөрөгдөх хэмжээнд хяналт тавих "Техник оношилгооны төв"-үүдийн үйл ажиллагааг сайжруулах;
§ Нийтийн авто тээврийн хэрэгслийн 30 хувийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх;
§ Агаар бохирдуулагчтай хийх тэмцлийг эрчимжүүлж, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Агаарын бохирдолд тавих хяналт-шинжилгээ сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоог эрс цөөлнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Багануурт шингэрүүлсэн хий, утаагүй түлшний үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж, туршилтын төсөл хэрэгжүүлэх;
§ Бүсийн хэмжээнд технологийн дагуу үйлдвэрлэсэн утаагүй түлш хэрэглэхийг бүх талаар дэмжих;
§ Нам даралтын халаалтын зуухнуудад техник, технологийн шинэчлэл хийх;
§ Улаанбаатар хотын гэр хорооллын 20 хувийг дэд бүтэц бүхий сууцны хороолол болгох;
§ Шингэрүүлсэн хийг ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэх;
§ Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэн, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг 2005 оны түвшнээс 2 дахин нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоо цөөрч, агаарын бохирдол 30 хувиар буурна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Улаанбаатарын бүсийн агаарын чанарын хяналтын нэгдсэн сүлжээг бэхжүүлж, агаарын бохирдлыг эрс бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Гэр хорооллын айл өрхийн 80 хувийг бүрэн шаталттай, утаа багатай түлшинд шилжүүлэх;
§ Улаанбаатар хотын гэр хорооллын 30 хувийг дэд бүтэц бүхий орон сууцны хороолол болгох;
§ Нийтийн тээврийн хэрэгслийн 50 хувийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлэх;
§ Хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн жил бүр 20.000 мод тарих ажлыг хэвшүүлэх;
§ Улаанбаатарын бүсийн хот, суурин газруудын ойролцоох уул, толгодын нүцгэн энгэр газрыг ойжуулах;
§ Сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи, ус) эх үүсвэрийг зохистой ашиглахын зэрэгцээ бүх төрлийн сууцны халаалтад цахилгааны болон шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн агаарын бохирдол өнөөгийн түвшингээс 60 хувиар буурна.
3.2. Усны нөөцийн ашиглалт, хамгааллыг сайжруулах талаар
Үндэслэл. Бүсийн дэвсгэр нутгийн хэмжээнд нийт 180 гаруй гол горхи, нуур цөөрөм, булаг шанд, рашаан ус бүртгэгдсэнээс 2004 оны байдлаар 50-иад нь хатаж ширгэжээ. Туул, Тэрэлж, Хүйн голуудын усны түвшин доошилж Сэлбэ, Улиастай, Түргэн, Гачуурт, Хуандийн голууд адагтаа тасарч хөрсөнд шургаад байна. Мөн Багануурт нүүрсний уурхайн үйл ажиллагааны нөлөөллөөс Хужирт, Хуцаа гол, Нүүрэнтийн рашаан, зарим намаг, нуур бүрмөсөн ширгэсэн байна. Багагүн нуур ширгэж байгаа ба уурхай орчмын гадаргын ба газрын доорхи усны тархалтын байгалийн зүй тогтоц, экологийн тэнцвэрт байдал алдагдаад байна. Хотын хүн амын өсөлттэй уялдаж хэрэглээ нэмэгдсэнээр 2000 оноос хойш жил бүрийн хавар Туул голын урсац 3-7 хоногоор тасарч, усан хангамжийн гүний худгуудын усны түвшин 4-5 м-ээр буурч байгаа нь гүний усны нөөц хомсдож байгааг харуулж байна.
Арьс, шир боловсруулах, ноос, ноолуур угаах чиглэлийн үйлдвэрүүд усыг их хэмжээгээр хэрэглэж байна. Мөн үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх зориулалттай цэвэрлэх байгууламж технологийн дагуу ажиллаж чадахгүй байна.
Төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамжийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дүрмийн заалт зөрчигдөж, хамгаалалтын бүсэд барилга барих, айл өрх суурьших, мод огтлох, элс хайрга хууль бусаар олборлох явдал байнга гарч байна. Иймд усны нөөцийн ашиглалт, хамгааллыг эрс сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Улаанбаатарын бүсийн хэмжээнд гадаргын болон гүний усны нөөцийг тогтоож, мэдээллийн сан байгуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатарын бүсийн хэмжээнд гадаргын болон гүний усны нөөцийн судалгаа хийж, үнэлэлт өгөх;
§ Бүсийн хэмжээнд байгаа усны эх үүсвэрүүдийг паспортжуулж, бүртгэх;
§ Туул голын сав газрын гүний усны мониторингийн сүлжээ байгуулах;
§ Улаанбаатарын бүсийн гадаргын болон гүний усны мэдээллийн сан байгуулах.
Гарах үр дүн: Гадаргын болон гүний усны нөөцийн хэмжээг тогтоож, хяналт хийх тогтолцоо бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Усыг бохирдлоос хамгаалах ажлыг сайжруулж, нөөцийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн хэмжээнд байгаа усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлэн, хамгаалалтад авах;
§ Усны хамгаалалтын бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийн үйл ажиллагааг зогсоох, обьектуудыг нүүлгэн шилжүүлэх, шинээр газар олгохгүй байх;
§ Хүн амын унданд болон ахуйд ашигладаг булаг шандыг хамгаалах, тохижуулах, халдваргүйжүүлэх;
§ Бохир ус цэвэрлэх бүх байгууламжуудын ус цэвэрлэх техник, технологийг орчин үеийн технологиор шинэчлэх, усыг зөвхөн технологийн дагуу цэвэрлэсний дараа голд нийлүүлж байх;
§ Хотоос алслагдсан, цэвэрлэх байгууламжид холбогдоогүй суурин, амралт зуслан, жуулчны баазуудад бага оврын цэвэрлэх байгууламж туршиж нэвтрүүлэх;
§ Усыг эргүүлэн ашиглах дэвшилтэт техник, технологийг үйлдвэр, аж ахуйн газруудад нэвтрүүлэх;
§ Гол горхи, булаг шандны эхээр 500 гаруй га талбайг ойжуулж усны нөөцийг арвижуулах;
§ Ширгэж байгаа нуур, гол горхи, булаг шандын ширгэлтийг зогсоох талаар судалгаа хийж, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх;
§ Бүсийн гол горхи, булаг шандын гольдирлыг өөрчлөхөөс зайлсхийх, бохирдлоос хамгаалах үйл ажиллагааг дэмжих;
§ Туул голын хөндийд элс хайрга олборлож буй карьеруудын үйл ажиллагааг хязгаарлах, нөхөн сэргээлт хийх;
§ Туул голд урсац тохируулах усан сангийн байгууламжийн хайгуул судалгааны ажлыг хийх;
§ Улаанбаатар хот орчимд Туул голын ариун цэвэр, ашиглалт, хамгаалалтын дэглэм, инженерийн байгууламж, хамгаалалтын даланг сайжруулах, олон нийтийн амралт, наран шарлагын газар байгуулах зорилго бүхий "Туул голын эрэг хавийн хот байгуулалтын төсөл"-ийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Оршин суугчдын дунд усны нөөцийг хайрлан хамгаалах, усны зөв хэрэглээг бий болгох зорилгоор сургалт, сурталчилгааны ажлыг өргөтгөх.
Гарах үр дүн: Усны бохирдол багасаж, ашиглалт хамгаалалт нь сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Дагуул, хаяа хот, суурингуудын усны хэрэгцээг найдвартай хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Туул голд усан сангийн байгууламж барих техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах;
§ Дагуул, хаяа хот, суурингуудын өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангах хайгуул судалгаа хийх;
§ Дагуул хот, суурингуудын усан хангамжийн шинэ эх үүсвэрүүдийг илрүүлж, ашиглах.
Гарах үр дүн: Бүсийн хот, суурингуудын усан хангамжийн өсөн нэмэгдэх хэрэглээг тасралтгүй найдвартай хангана.
3.3. Хөрсний бохирдол, эвдрэлийг бууруулах талаар
Үндэслэл. Судалгаанаас үзэхэд бүсийн хот, суурин газрын барилгажсан болон хөдөө аж ахуйн эдэлбэр газрын талбайн 80 гаруй хувь нь хүн, малын хөл, машин техникээр талхлагдсан байна. Түүнчлэн салхи, хур тунадасны үйлчлэлээр гуу жалга, гулсалт нуралт үүсч өргөжих хандлагатай байна. Хотыг үерээс хамгаалах суваг, гуу жалга хогонд дарагджээ. Гэр хорооллын хашаа бүрийн бие засах газар, муу усны нүх нь хөрс болон хөрсний усыг маш ихээр бохирдуулж байна.
Хот, суурин газруудын ойролцоох оршуулгын газар 1000 гаруй га талбайг эзэлж байгаа бөгөөд зарим газарт цогцсыг ил тавьж байгаа нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна. Оршуулгын газруудын тохижилт, хамгаалалт муу, ойр орчмын хог хаягдлаас хөрс ихээр бохирдож байна. Гэр хороололтой оршуулгын газар залган оршиж байгаа нь иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна.
Барилгын материалын түүхий эд олборлолт, дулааны цахилгаан станцын үнсний талбай, цэвэрлэх байгууламжийн лагийн талбай зэрэг нь хөрсний бохирдол, эвдрэлийг ихэсгэх бас нэг шалтгаан болж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд цөлжих үйл явц нэлээд эрчимжиж байна. Иймд бүсийн нутаг дэвсгэрийг цөлжилтөөс хамгаалахын тулд бэлчээрийн даац, малын тоо толгойн зохистой харьцааг бий болгох шаардлага ч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Хөрсийг бохирдлоос хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн хөрсний бохирдлын хэмжээ, зэрэглэлийг тогтоож, хөрс хамгаалах орчин үеийн аргуудыг нэвтрүүлэх;
§ Улаанбаатар хотын экологийн картыг шинэчилж, дагуул хотуудын экологийн картыг боловсруулах;
§ Гэр хорооллын бохирын цэгүүдийг нэгдсэн системд холбох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
§ Малын тоо толгойн зохистой хязгаарыг тогтоож, мөрдөх;
§ Хүлэмжийн аж ахуйг түлхүү дэмжин хөгжүүлэх;
§ Түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газрын ашиглалтыг хязгаарлах;
§ Налайхын уурхай орчмын эвдэрсэн газрыг сэргээх төсөл хэрэгжүүлэх;
§ Хур тунадасны усанд угаагдан эвдэрч буй гуу жалгыг бэхлэх.
Гарах үр дүн: Хөрсний талхагдал буурч, эвдрэл саарна.
Тэргүүлэх зорилт 2. Оршуулгын газруудын тэлэлтийг хязгаарлаж, тохижуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатар хотын ойролцоо шарил чандарлах 2 цогцолборыг шинээр байгуулж ажиллуулах;
§ Оршуулгын газруудыг хог хаягдлаас цэвэрлэн ариутгал хийх, хашаа хамгаалалттай болгон цэцэрлэгжүүлэх;
§ Зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг хааж, цогцсыг ил задгай тавихыг хориглох.
Гарах үр дүн: Оршуулгын газрын тэлэлт зогсож, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.
Тэргүүлэх зорилт 3. Улаанбаатарын бүсийн нутаг дэвсгэрийн цөлжилтийн судалгааг хийж, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Цөлжилт, газрын доройтолд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа хийн үнэлгээ өгч, урьдчилан сэргийлэх;
§ Бэлчээрийг талхагдлаас хамгаалж, сэлгээтэй ашиглах, усжуулах;
§ Бутлаг ургамал (харгана, бударгана) тарьж хөрсийг бэхжүүлэх;
§ Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас, цэцэрлэг, төгөл байгуулах;
§ Цөлжилттэй тэмцэх үйлсэд төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын тусламж, дэмжлэгийг авах ажлыг сайжруулах.
Гарах үр дүн: Бүсийн нутаг дэвсгэрт цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ажил сайжирсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хэмжээнд хөрсний бохирдол, элэгдэл, эвдрэлийг эрс бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Газрын элэгдэл, эвдрэл, хөрсний доройтол, хуурайшилт, цөлжилтийн явцын мэдээллийн сан байгуулах;
§ Бүсийн томоохон суурингуудын ойролцоо олон улсын жишигт нийцсэн шарил чандарлах цогцолбор барьж цэцэрлэгжүүлэх;
§ Ган, цөлжилтийн үйл явц, орчны өөрчлөлтийг хянах, судлах мониторингийн сүлжээ бүрдүүлэх;
§ Ашигт малтмал олборлолттой холбоотой хөрсний эвдрэлийг зогсоож, нөхөн сэргээх ажлыг сайжруулах;
§ Хот, суурин газруудын зам, талбайг цардмал болгох, мод, бут сөөг тарьж, зүлэгжүүлэх.
Гарах үр дүн: Хөрсний бохирдол, эвдрэл буурна.
3.4. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох талаар
Үндэслэл. Хогийн төвлөрсөн цэгүүд хашаа хамгаалалтгүйгээс хөрс, усыг бохирдуулж, шаталтаас үүссэн утаа тортог, үнс тоос нь амьсгалын замын болон халдварт өвчин үүсгэх нэг эх үүсвэр болж байна. Хот тохижилт үйлчилгээний компаниудад парк шинэчлэл хийгдээгүйн улмаас техник хэрэгсэл хуучирч, хогийг бүрэн зайлуулж чадахгүйд хүрч хур хог үүсэх шалтгаан болж байна. Хогийг технологийн дагуу дарж устгахгүй, ангилан ялгалт хийхгүй байна. Гэр хорооллын болон хотын хогны асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, хүн амын эрүүл ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, зөөвөрлөн зайлуулах ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө"-г боловсруулан хэрэгжүүлэх;
§ Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийг "Нарангийн энгэр"-т байршуулж, хогийг ангилан ялгах цогцолбор байгуулах;
§ Дарь-Эхийн овоо, Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг хөрсөөр хучиж нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх, "Ландфили" технологийг нэвтрүүлэх;
§ Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, боловсруулах системийг нэвтрүүлж, нийт хог хаягдлын 10 хувийг ашиглах;
§ Хог хаягдлын үйлчилгээний сан байгуулах, хогийг жин болон төвлөрсөн цэгт очсон рейсийн тоогоор санхүүжүүлэх;
§ Эмнэлгийн болон тусгай хог хаягдлыг хаях цэгийг тохижуулан сайжруулах;
§ Тохижилт үйлчилгээний компаниудад парк шинэчлэл хийж, машин механизмын тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
§ Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс авах хог хаягдлын төлбөрийг бодит үндэслэлтэй болгох замаар цэвэрлэгээний ажил эрхлэгчдийн сонирхлыг татах механизм бий болгох;
§ Химийн хорт бодисын устгалын цэгийг байгуулж ажиллуулах.
Гарах үр дүн: Хог хаягдлын менежмент сайжирч, нэгдсэн систем бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хог хаягдлын менежментийг дундаж хөгжилтэй орнуудын түвшинд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Тогтвортой хөгжиж буй орнуудын санаачилга" төслийн хүрээнд хог түүж амьдардаг иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг боловсруулж хэрэгжүүлэх;
§ Налайх, Морин даваа, Жаргалант тосгоны хогийн цэгт "Ландфили" технологийг нэвтрүүлэх;
§ Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, боловсруулах системийг нэвтрүүлж, нийт хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж ашиглах;
§ Хоёрдогч түүхий эд цуглуулах явуулын агент ажиллуулах;
§ Хаягдал цаас, гялгар уут ашиглан шахмал түлш /RDF/ үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг байгуулах санаачилгыг дэмжих;
§ Хогийг шатааж дулаан, цахилгааны эрчим хүч гаргаж авах боломжийг судалж шийдвэрлэх.
Гарах үр дүн: Хог хаягдлын менежмент боловсронгуй болно.
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн ногоон бүсэд 266.9 мян.га нутаг дэвсгэр хамрагддаг. Үүний 188.9 мян.га нь ойгоор бүрхэгдсэн байна. Бүсийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн түймэр жилд 2-5 удаа гарч, дунджаар 10-15 га ойн талбай өртөж байна. Судалгаанаас үзэхэд сүүлийн 20 жилд бүсийн ногоон бүсийн 1.2 мян.га талбайн 39.1 мян.м3 ойн нөөц түймэрт өртөж ойн сангаас хасагджээ.
Ойн сангийн 110 мян.га газарт ойн өвчин, хөнөөлт шавьж тархсан байна. Сүүлийн жилүүдэд мод хулгайгаар бэлтгэх явдал ихсэж байна. Хүний зохисгүй үйл ажиллагаа болон ойн хөнөөлт шавьж, өвчний улмаас 3000 гаруй га ой хатаж хуурайшин дахин байгалийн аясаар нөхөн сэргэх чадвараа алдаад байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Ой хамгааллын менежментийг сайжруулж, ойн зүй бус ашиглалтыг зогсооно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Ой хамгаалах санаачилга гаргаж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмжин, урамшуулах;
§ Аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж ой хамгаалуулах ажлыг оновчтой зохион байгуулах;
§ Ой хамгаалах ажилд иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх;
§ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг ой хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд ашиглах;
§ Байгаль хамгаалагчдын тоог зохистой нэмэгдүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хөсгөөр хангах;
§ Идэвхтэн байгаль хамгаалагч нарыг сонгон шалгаруулж ажиллуулан, урамшуулж байх;
§ Түймрийн аюул гарах нөхцөл бүрдсэн үед ой хээрт зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио тогтоох, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
§ Мод бэлтгэсэн аж ахуйн нэгж, иргэн бүр огтолсон нэг модны оронд 5 буюу түүнээс дээш тарьц, суулгац ургуулах ажлыг хэвшүүлэх.
Гарах үр дүн: Ой хамгааллын менежмент сайжирч, ойн сангийн зүй бус хорогдол багасна.
Тэргүүлэх зорилт 2. Ойн түймрээс урьдчилан сэргийлж, ойн өвчин болон хортон шавьж устгах ажлыг сайжруулж, ойн сангийн нөөцийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн ногоон бүсэд ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг улс, нийслэл болон аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор тогтмол зохион байгуулах;
§ Ойн хортон шавьжийн тархалтын судалгаанд үндэслэн хортон устгалын ажлыг жил бүр тогтмол хийх;
§ Ойн түймэр, ойн өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санал санаачилгыг дэмжих урамшууллын хөшүүргийг хэрэглэх;
§ Ойд тогтмол цэвэрлэгээ хийх, түймрийн халз зурвас гаргах, ойг нөхөн сэргээх, түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах.
Гарах үр дүн: Ойн сангийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах таатай нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Ойг хамгаалах, ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ойн нөөцийн нөхөн сэргээлтийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Ойг хамгаалах, ашиглахтай холбоотой хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгох;
§ Мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг өргөтгөж, тарьц суулгацын хангамжийг нэмэгдүүлэх;
§ Ой мод ашигласны төлбөрийн тодорхой хэсгийг ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах;
§ Ойн нөхөн сэргээлтийн ажлыг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн урамшуулах;
§ Мод боловсруулах үйлдвэрүүдэд хаягдалгүй технологи бүрэн нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Ойн нөөцийн ашиглалт, хамгаалал хөгжилтэй орнуудын түвшинд ойртож, оновчтой тогтолцоо бүрдэнэ.
Үндэслэл. Судлаачдын тооцоолсноор Улаанбаатарын бүсэд 50 орчим зүйл хөхтөн амьтад, 85 овгийн 580 төрөлд хамааарах 1169 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэн байна.
Ан амьтад үр төлөө бойжуулах, байршин амьдрахад тохиромжтой нутаг дэвсгэрийн хэмжээ багасаж, тэдний амьдралын хэвийн нөхцөл алдагдаж, тоо толгой нь эрс цөөрч байна.
Хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөлөл, байгаль цаг уурын өөрчлөлтөөс хамааран ан амьтад, ургамлын амьдрах орчин доройтож, биологийн зарим төрөл зүйл устан үгүй болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн биологийн төрөл зүйлийн мэдээллийн сан бүрдүүлж ашиглах;
§ Биологийн төрөл зүйлийн тархалт, нөөцийг шинэчлэн тогтоож, ховордсон төрөл зүйлийг хамгаалах;
§ Ховордсон ургамлыг тарималжуулах, үржүүлэх санал санаачилгыг дэмжиж, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх;
§ Экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах;
§ Нэн ховор, устах аюул бүхий зарим амьтан, ургамлыг агнах, ашиглахыг тодорхой хугацаагаар болон бүрмөсөн хориглох;
§ Эмийн ба хүнсний ургамлыг зөвшөөрөлгүй түүх, ашиглах явдалтай тэмцэх ажлыг сайжруулж, оновчтой хураамжийг бий болгох;
§ Ховордсон ан амьтныг үржүүлэх, гаршуулах, нутагшуулах санал санаачилгыг дэмжих;
§ Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалт, хамгаалалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах.
Гарах үр дүн: Биологийн төрөл зүйлийн хамгаалал сайжирч, иргэдийн экологийн боловсрол дээшилнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Биологийн төрөл зүйлийн хамгааллыг эрс сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Биологийн төрөл зүйлд экологи-эдийн засгийн үнэлгээ өгч, ашиглалт, хамгааллыг нь сайжруулах;
§ Ховордсон болон нэн ховор биологийн төрөл зүйл бүхий газар нутгийг тусгай хамгаалалтын сүлжээнд хамруулах;
§ Агнуурын нөөц баялгийг эзэмшигч, хариуцагчтай болгож, хамгааллыг нь сайжруулах;
§ Усны шувууд амьдрах орчныг хамгаалах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ тууштай биелүүлэх.
Гарах үр дүн: Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэж, биологийн ховор болон нэн ховор төрөл зүйлсийн хамгаалал сайжирна.
Дэлхийн уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж газар хөдлөх, үер ус буух, хүчтэй хар салхи гарах зэрэг гамшигт үзэгдэл, тэдгээрийн хор хохирол ихсэж, тоо давтамж нь олширч байна.
Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн давтамж 50 жил байна. Хотын нийт барилгажсан талбайн 25 хувь нь 6 баллын, 52 хувь нь 7 баллын, 23 хувь нь 8 баллын бүсэд оршдог. Ийм нөхцөлд газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрс сайжруулах шаардлагатай байна.
Улаанбаатарын бүсийн Туул, Хэрлэн, Сэлбэ, Улиастай, Толгойт, Баянгол зэрэг том жижиг голуудын ай сав нь Монгол орны уруйн үер буудаг мужид хамрагддаг. Богино хугацаанд хүчтэй орох аадар борооны улмаас уруйн үер бууж хот үерт автагдах аюултай. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд үерийн аюулд өртөх магадлал ихтэй газруудаар суурьшиж байна. Үерээс хамгаалах зориулалттай суваг, далан, байгууламжуудын 80 орчим хувь нь эвдэрсэн ба дахин засаж сайжруулах шаардлагатай болсон байна.
Нийслэлийн ногоон бүсэд ялангуяа хавар, намрын хуурай улиралд ой хээрийн түймэр их гарч өнөөгийн байдлаар 36.5 га ой шатсан байна. Мөн ахуйн гаралтай гал түймрийн тоо буурахгүй байна. Улаанбаатар хотын зуслангууд, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зарим гэр хороолол гал унтраах ангиас стандартад зааснаас хэд дахин хол байна.
Улсын хэмжээний химийн хорт бодис хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагын 30 хувь, химийн нөөцийн агуулахын 50 гаруй хувь нь нийслэл хотод төвлөрдөг.
Малын гоц халдварт боом, шүлхий, шувууны ханиад зэрэг өвчин тархах аюул байсаар байна.
Иймд Улаанбаатарын бүсэд газар хөдлөл, гал түймэр, уруйн үер, мал, амьтны гоц халдварт өвчин зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, гамшгийн аюулд өртсөн тохиолдолд хохирлыг богино хугацаанд арилгах чадавхийг бий болгох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах ажлыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Гамшгийн эрсдэлийн сан байгуулж, ажиллуулах;
§ Гамшгаас урьчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах чиглэлээр олон нийтийн дунд сургалт, сурталчилгааны ажлыг өргөтгөх;
§ Бүсийн хэмжээнд гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл дамжуулах тогтолцоо бүрдүүлэх;
§ Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулахад олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах оновчтой тогтолцоо бүрдүүлэх;
§ Өндөрлөг газруудад гамшгийн ослыг илрүүлж, мэдээлж байх камерын хяналтын системийг бий болгох;
§ Хиймэл дагуулаас гамшиг, ослын мэдээллийг авч байх "Мэдээллийн нэгдсэн төв" байгуулах;
§ Гэр хороолол, гудамж талбайн хаягжилтыг тодорхой болгож, гамшгийн үед ашиглах тусгай зориулалтын авто замын зурвасыг тогтоох.
Гарах үр дүн: Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн судалгаа, аюулыг үнэлэх геологийн болон сейсмологийн цогц мэдээлэл бүхий бичил мужлалын зураглалыг шинэчлэн хийж, мөрдөх;
§ Газар хөдлөлтийн чичирхийллийг илрүүлэх, хэмжих, идэвхжлийг хянах хөдөлгөөнт станцуудыг бий болгох, зарлан мэдээлэл дамжуулах системийг боловсронгуй болгох;
§ Газар хөдлөлийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх;
§ Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх шатанд сайжруулах;
§ Барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, технологийн дагуу барих, энэ талын хяналтыг сайжруулах;
§ Газар хөдлөлийн чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлтгэх, давтан сургах ажлыг сайжруулах.
Гарах үр дүн: Газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил сайжирч, аюулыг хохирол багатай давах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 3. Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, хохирлыг багасгана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Үерийн аюулыг урьдчилан мэдээлэх ажлыг сайжруулах;
§ Үер усны аюултай тэмцэхэд шаардагдах тусгай зориулалтын аврах техник хэрэгслийн хангамжийг сайжруулах;
§ Үерийн аюулаас гарах хохирлыг бодитой үнэлэх чадавхи бий болгох;
§ Бүсийн үерийн хамгаалалтын мастер төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
§ Үерийн хамгаалалтын суваг, далан, борооны ус зайлуулах сүлжээг үе шаттай оновчтой өргөтгөх;
§ Ашиглагдаж буй үерийн суваг, борооны усны шугамыг шинэчлэн сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил сайжирч, хохирол багатай давах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 4. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Барилга байгууламжид гал түймрийг унтраах усан хангамжийн системийг сайжруулах;
§ Нунтаг бодисоор гал унтраах тусгай зориулалтын автомашинаар мэргэжлийн байгууллагуудыг хангах;
§ Гал унтраах ангиудын зэрэглэлийг дээшлүүлж, алслагдсан хороо, зуслангийн бүсэд шинээр гал унтраах анги 1-2-ыг байгуулах.
Гарах үр дүн: Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил сайжирч аюулыг хохирол багатай давах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 5. Цацраг идэвхит бодис, химийн хордолтоос урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Цацраг идэвхит болон химийн хорт бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэл, судалгаа, байршлыг шинэчлэн тогтоож, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих;
§ Хамгаалах хэрэгсэл, шүүгч болон тусгаарлагч хэрэгслийн хангамжийг сайжруулах;
§ Судалгаа шинжилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах;
§ Цацраг идэвхит бодис болон химийн хорт бодис, хаягдал устгах талбайг тогтоон байгаль орчны үнэлгээ хийлгэх.
Гарах үр дүн: Цацраг идэвхит болон химийн хордолтын үеийн мэдээлэл, хамгааллын түвшин дээшилнэ.
Тэргүүлэх зорилт 6. Хүн, малын гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Халдварт өвчний тандалт, хяналтын мэдээллийн оновчтой сүлжээ бий болгох;
§ Нүүдлийн шувууд ирэх, буцах үед шувуунаас халдварлах өвчнөөс сэргийлэх ажлыг сайжруулах;
§ Аж ахуйн нэгж, иргэдийн тахиа, шувууг урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамруулах;
§ Тарваган тахал өвчин зөөгдөн орж ирэх аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах;
§ Мал, амьтны гоц халдварт шүлхий, боом зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах;
§ Малын гаралтай түүхий эдийн захын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах.
Гарах үр дүн: Хүн малын гоц халдварт өвчин тархах аюул багасна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлын бэлэн байдлыг хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Нийслэл болон дүүргүүдийн гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг тогтмол шинэчлэх;
§ "Гамшгийн эрсдэлийн сан"-гийн үйл ажиллагааг сайжруулах;
§ Аврах үйл ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслийн нөөц бий болгох;
§ Мэргэжлийн аврагч нарын анги, багийн сургалтыг сайжруулах;
§ Болзошгүй гамшгаас хамгаалах, бэлэн байдлыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх;
§ Гал, утаа мэдрэгч хямд, найдвартай тоног төхөөрөмжөөр айл өрх, албан байгууллагуудыг хангах, тэдгээрийн дохиоллыг хүлээн авах станц байгуулах;
§ Гамшгийн үед ажиллах улсын албадын ажлын уялдааг сайжруулах;
§ "Гамшгаас хамгаалах нөөц"-ийн бүрдүүлэлтийг сайжруулж, нөөцийн бараа, материалын хадгалалтыг сайжруулах;
§ Гамшгийн мэргэжлийн байгууллагуудын материаллаг бааз, хүний нөөцийг сайжруулах;
§ Суурьшлын шинэ бүсүүдэд үерээс хамгаалах оновчтой тогтолцоог бий болгох;
§ Үерийн хамгаалалтын барилга байгууламж барих хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт суулгаж байх;
§ Цацраг идэвхит бодис, химийн ослоос хамгаалах менежментийг сайжруулах;
§ Хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрс сайжруулах;
§ Халдварт өвчин гарах, тархахыг хянах ажлыг сайжруулах;
§ Шинжилгээний лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах орчин үеийн тогтолцоо бүрдэнэ.
х х х
89
Дөрөв. ХҮН АМЫН НУТАГШИЛТ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖИЛ
4.1. Хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоог боловсронгуй болгох талаар
4.4. Улаанбаатар хотод хот байгуулалтыг боловсронгуй болгох талаар
Тав. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ АРГА ХЭРЭГСЭЛ
5.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсэн чиглэл
5.2. Эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн арга, хэрэгсэл
5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр
5.4. Олон нийтийн оролцоо
Хавсралт. УЛААНБААТАРЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН
ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
Үндэслэл. Монгол улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатарын бүсэд 2005 оны байдлаар улсын нийт хүн амын 37.7 хувь оршин сууж байна. Бүсийн хүн амын 94.1 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн 5.9 хувь нь хаяа хот, тосгодод амьдарч байна.
Хүн амын тооны өсөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн хурдцаас хот байгуулалтын хөгжил хоцорч байгаа нь нутагшилт, суурьшлын холбогдолтой нэн даруй шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг бий болгож байна. Тухайлбал, нийслэл хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн түвшин өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс хоцорч, агаарын бохирдол, хөрсний эвдрэл ихсэж гэр хороолол хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүйгээр өргөжин тэлсээр байна.
Иймд Улаанбаатарын бүсийн хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоог 1)Улаанбаатарын бүсийн түвшинд, 2)Улаанбаатарын бүсийн эрчимтэй таталцал нөлөөллийн бүсийн түвшинд, 3)Улсын түвшинд гэсэн гурван түвшинд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн иж бүрэн цогцолбор байдлаар сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Улаанбаатарын бүсийн түвшинд нийслэл Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг түлхүү хөгжүүлж, нутагшилт суурьшлын оновчтой тогтолцоог бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн хот төлөвлөлтийн бодлого, хот байгуулалтыг боловсронгуй болгож оршин суугчдын тав тухтай, эрүүл амьдарч, ажиллах орчинг бүрдүүлэх;
§ Шинээр баригдах үйлдвэрүүдийг дагуул, хаяа хот, тосгодод түлхүү байршуулах;
§ Зарим үйлдвэр, аж ахуйн газруудыг нийслэлийн дагуул, хаяа хот, тосгод руу нүүлгэн шилжүүлэх;
§ Дагуул, хаяа хот, тосгод руу нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг, зохицуулалтыг оновчтой хэрэглэх;
§ Эхний ээлжинд дэд бүтцийг сайжруулах төсөл боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;
§ Дагуул, хаяа хот, тосгодын хөгжлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар дэмжих;
§ Дагуул, хаяа хот, тосгодод эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах.
Гарах үр дүн: Улаанбаатар хотын ачаалал багасаж, бүсийн нутагшилт суурьшлын оновчтой тогтолцоог бий болгох үндэс суурь тавигдана.
Тэргүүлэх зорилт 2. Улаанбаатарын бүсийн эрчимтэй таталцал, нөлөөллийн бүсийн түвшинд тулгамдсан, нийтлэг асуудлуудыг Төвийн болон Зүүн бүсийн аймгуудтай хамтран шийдвэрлэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Шилжин ирэгсдийн тодорхой хэсгийг Улаанбаатарын бүсийн эрчимтэй таталцал, нөлөөллийн бүс (Төв аймаг, Хэнтий аймгийн зарим сум)-д суурьшуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Эрчимтэй таталцал, нөлөөллийн бүсэд эдийн засаг, маркетингийн таатай орчин бүрдүүлэх;
§ Эрчимтэй таталцал, нөлөөллийн бүсэд мах, сүү, хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжиж, Улаанбаатарын бүсийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах;
§ Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах асуудлаар хамтран ажиллах;
§ Дагуул, хаяа хот, тосгодыг эрчимтэй хөгжүүлэх зорилготой уялдуулан хөгжлийн хөтөлбөр, хот төлөвлөлтөд таталцал, нөлөөллийн хүрээнд нь цогц байдлаар хандах хандлагыг нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн төвлөрсөн хот, суурингууд руу чиглэсэн шилжих хөдөлгөөн саарна.
Тэргүүлэх зорилт 3. Улаанбаатарын бүсийн зарим чиг үүргийг Монгол Улсын бусад бүсийн тулгуур төв хотуудад шилжүүлэх үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулж, батлуулан хэрэгжүүлж эхлэх;
§ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн шинэчлэлийн хүрээнд бүсийн эдийн засаг, хот төлөвлөлт, газар ашиглалтын өвөрмөц байдалтай уялдуулан Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх;
§ Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц түвшинд хүргэх замаар Улаанбаатарын бүсийн хэт төвлөрлийг сааруулах;
§ Улаанбаатар хотоос үйлдвэр, аж ахуйн газар, төрөлжсөн эмнэлэг, их, дээд сургууль, албан байгууллагуудыг бүсийн тулгуур төв хотуудад шилжүүлэн байршуулах зорилгоор тусгай төсөл боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;
§ Бүсийн тулгуур төв хотуудад шилжүүлэн байршуулах үйл ажиллагаанд төрийн зохицуулалтын хөшүүргийг оновчтой хэрэглэх;
§ Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий үйлдвэрлэлийг Улаанбаатарын бүсэд шинээр барьж байгуулахыг хориглох;
§ Хотын эдэлбэр газарт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг хязгаарлаж, тодорхой бичил бүсүүдэд эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх.
Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн чадавхийг бусад бүс нутгийн хөгжлийг түргэсгэхэд зохистой ашиглах таатай орчин бий болж, хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоо бүрдэж эхэлнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Улаанбаатарын бүсийн хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоог бий болгон хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Бүсийн хүн амын нутагшил суурьшлын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх;
§ Дагуул, хаяа хот, тосгодыг эрчимтэй хөгжүүлэх;
§ Алслагдсан зарим дүүрэгт "Эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс" байгуулж эхлэх;
§ Улаанбаатар хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнийг бүсийн эрчимтэй таталцал, нөлөөллийн бүс болон бусад бүсүүдийн хүрээнд сааруулах;
§ Бусад бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийг түргэсгэж, Монгол Улсыг хөгжлийн олон төвт тогтолцоонд шилжүүлэх.
Гарах үр дүн: Нутагшилт суурьшлын оновчтой тогтолцоо бүрдэнэ.
4.2. Газар ашиглалтыг сайжруулах талаар
Үндэслэл. Улаанбаатарын бүсийн нутаг дэвсгэр нь нийт 470444.0 га ба үүнээс 278760.5 га буюу 59 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 28892.6 га буюу 6 хувийг хот тосгон, суурин газар, 5652.2 га буюу 2 хувийг зам, шугам сүлжээний газар, 76339.8 буюу 16 хувийг ойн сан бүхий газар, 4143.0 га буюу 1 хувийг усан сан бүхий газар, 76656.0 га буюу 16 хувийг улсын тусгай хэрэгцээний газар тус тус эзэлж байна.
Улаанбаатарын бүсийн хэмжээнд 2001 онд "Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"–г боловсруулсан боловч хэрэгжүүлэх арга зам тодорхой бус, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй сайн уялдаагүй зэргээс шалтгаалан газрын зөрчил маргаан гарч, газрыг зүй зохистой, үр ашигтай эзэмших, ашиглах, өмчлөх, хамгаалах ажил шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
Иймд газар ашиглалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Нийгэм, эдийн засаг, байгаль экологийн хувьд зүй зохистой газар ашиглалтын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Хот төлөвлөлтөд газар ашиглах чиглэл нь нарийвчлан тогтоогдоогүй газрыг ашиглах, эзэмших эрх авсан иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн судалгаа хийж, шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлж, хэрэгжүүлэх;
§ Хот орчмын түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газруудын ашиглалтад үнэлгээ өгч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх;
§ Газар ашиглалтын нэгдсэн судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх;
§ Улаанбаатарын бүсэд газар ашиглалтын төрөлжсөн бүсүүдийг тогтоож, газар ашиглалтын горимыг боловсруулж, мөрдөх;
§ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн чиглэлтэй уялдуулан "Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-нд тодотгол хийн, шинэчлэн батлуулж, хэрэгжүүлэх;
§ Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад "Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г үндэслэл болгож байх;
§ Аж ахуйн зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа болон эзэмшил ашиглалтад олгогдоогүй төрийн өмчийн газрыг газрын төлөв байдлын чанарын хянан баталгаанд хамруулах;
§ Гэр бүлийн зориулалтаар шинээр өмчлүүлэх, эзэмшүүлэх газарт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийлгэх;
§ Ерөнхий төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, агро парк байгуулах, амралт сувилал, жимс жимсгэнэ тариалах зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулах замаар олгох;
§ Газрын дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн сайжруулж мөрдөх.
Гарах үр дүн: Улаанбаатарын бүсийн газар ашиглалт сайжирч, газрын харилцаатай холбоотой аливаа зөрчлийг арилгах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчлэн мөрдөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаарыг шинэчлэн, газрын төлбөрийн хэмжээг газрын үр өгөөж, байршил, зориулалттай нь уялдуулан ялгавартай тогтоох;
§ Газрын төлбөр тогтоох аргачлалыг боловсронгуй болгож мөрдөх.
Гарах үр дүн: Газрыг бодитой үнэлэх нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 3. Орчин үеийн газрын мэдээллийн сан бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Газрын нэгдмэл сангийн иж бүрэн мэдээлэл агуулсан нийслэлийн газрын мэдээллийн санд тодотгол хийж, тогтмол шинэчлэн сайжруулж байх;
§ Газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтоож, газар ашиглах, эзэмших, өмчлөх, хамгаалах ажлыг сайжруулах;
§ Газрын кадастрыг эрхлэх, хөтлөх үйл ажиллагааг боловсронгуй болгох;
§ Барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалт, газар өмчлөл, эзэмшилт, ашиглалттай холбоотой мэдээллийн санг баяжуулж бодит мэдээллээр иргэдэд үйлчлэх нөхцөлийг хангах;
§ Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол мэдээлэх.
Гарах үр дүн: Газрын зах зээлд хяналт-шинжилгээ хийх, газрын харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг түргэн шуурхай, ил тод болгох нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Газар зохион байгуулалт, газар ашиглалтын шинэчлэлийг өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлтийн түвшин бүрт боловсруулах аргачлалыг шинэчлэн хэрэгжүүлэх;
§ Газрын мэдээллийн санд тодотгол шинэчлэлийг тогтмол хийх;
§ Газрын суурь үнэлгээ, газраас авах төлбөр, татварын хэмжээг тухайн зах зээлтэй нягт уялдуулах;
§ Газрын зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан газрын үнэлгээний бүсчлэлд тодотгол, шинэчлэлт хийх.
Гарах үр дүн: Газар ашиглалт сайжирч, газрыг эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах таатай орчин бүрдэнэ.
4.3. Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх талаар
Үндэслэл. Нийслэл Улаанбаатар хот, хаяа хот Налайх болон Гачуурт, Хонхор, Туул, Сонгино, Жаргалант, Тэрэлж зэрэг тосгод, алслагдсан Багануур хот, Багахангай тосгон нь Улаанбаатарын хотжисон бүсийг бүрдүүлж байна. Мөн өнөөгийн байдлаар амралт, аялал жуулчлал, спортын бааз, мал аж ахуйг өрхийн хэлбэрээр эрхлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв, агуулах, түүхий эдийн бааз, зам, тээврийн үйлчилгээний хэлбэрийн жижиг суурин газрууд олширсоор 60 гаруй болоод байна.
Нийслэл Улаанбаатар хотоос бусад хот, тосгодын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зах зээлийн тогтолцооны нөхцөлд нийцүүлж шинэчлэн боловсруулаагүй байна. Улаанбаатарын бүсэд хот байгуулалтын төрөлжсөн бүсүүдийг нарийвчлан тогтоож, хуульчилж өгөөгүйгээс төлөвлөлт, бүсчлэлгүйгээр хот, тосгод тэлж байна. Байдал ийм байгаа нь дагуул, хаяа хот, тосгодын төдийгүй Улаанбаатар хотын, цаашилбал Улаанбаатар бүсийн хөгжилд олон саад бэрхшээлийг бий болгож байна.
Улаанбаатарын бүсийн дагуул, хаяа хот, тосгодын хөгжлийг иж бүрэн цогцолбороор нь сайжруулах цэгцтэй бодлого, төлөвлөлт шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүс нутгийн хүрээнд дагуул, хаяа хот, тосгодын үндсэн чиг үүргийг нарийвчлан тогтоож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зах зээлийн тогтолцооны нөхцөлд нийцүүлэн боловсруулан батлуулж, хэрэгжүүлж эхэлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатарын бүсийн бичил бүс, дагуул, хаяа хот, тосгодыг дараахь тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. Үүнд:
- Багануурыг уул уурхай, нүүрс-хими, эрчим хүч, барилгын материал, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, экспортын баримжаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зам, тээврийн зангилаа хотын чиглэлээр;
- Налайхыг аялал жуулчлал, өндөр технологид тулгуурласан, оюуны багтаамжтай, экспортын баримжаатай бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр;
- Багахангайг экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, зам, тээврийн зангилаа хотын чиглэлээр;
- Сонгино-Туулын бичил бүсийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн фермерийн аж ахуй, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр;
- Жаргалантын бичил бүсийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн фермерийн аж ахуй, нефть боловсруулах үйлдвэрлэл, агуулахын аж ахуйн чиглэлээр;
- Аргалантыг суурьшлын шинэ бүс, агуулахын аж ахуйн чиглэлээр тус тус хөгжүүлнэ.
§ Улаанбаатарын бүсийн бичил бүсүүд, нийслэлийн дүүргүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулах;
§ Хот, тосгодын зэрэглэлийг тогтоох;
§ Дагуул, хаяа хот, тосгодын эдэлбэр газрын хэмжээг шинэчлэн баталгаажуулж тэг гортигийг тэмдэгжүүлэх;
§ Налайх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Багануур хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Багахангай тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Гачуурт тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Хонхор тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Туул тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Сонгино тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Жаргалант тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж баталгаажуулах;
§ Аргалант тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулах;
§ Бусад жижиг суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулах;
§ Батлагдсан ерөнхий төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж эхлэх.
Гарах үр дүн: Хот, тосгодыг орчин үеийн хот төлөвлөлтийн аргаар удирдан зохицуулж хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын өсөлт, хэрэгцээний хэтийн төлөвтэй оновчтой уялдуулан орон сууцны хангамжийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Оршин суугчдыг шаардлагатай шугам сүлжээ бүхий хямд сууцаар хангах, "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
§ Бага орлоготой иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах;
§ Дагуул, хаяа хот, суурингуудын хөгжлийн хэрэгцээ шаардлагын түвшинд орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх;
§ Шинээр шилжин ирж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн орон сууцны асуудлыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих;
§ Орон сууцны барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн дэмжих;
§ Ашиглалтгүй, дуусаагүй барилгыг орон сууцны зорилгоор засварлан ашиглалтад оруулах;
§ Орон сууцны хорооллуудад шаардлагатай соёл, нийгэм, ахуйн үйлчилгээний барилга байгууламжуудыг цогц байдлаар төлөвлөж, барих.
Гарах үр дүн: Орон сууцны хангамж сайжирч, дагуул хот, тосгодод суурьших иргэдийн сонирхол нэмэгдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1.Батлагдсан ерөнхий төлөвлөгөөнүүдийг эрчимтэй хэрэгжүүлж дагуул, хаяа хот, тосгодын хөгжлийг түргэсгэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Дагуул, хаяа хот, тосгодод ерөнхий архитекторын албыг шинээр байгуулж ажиллуулах;
§ Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын үндсэн дэд бүтцийг барьж байгуулах, өргөтгөн хөгжүүлэх зорилгоор тодорхой төслүүдийг эхний ээлжинд улсын болон хотын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх;
§ Хот, тосгодын үйлдвэрлэл, хүн амын өсөлттэй уялдуулан үйлдвэрийн бүс, орон сууцны болон гэр хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Дагуул, хаяа хот, тосгодын хөгжил түргэснэ.
Тэргүүлэх зорилт 2. Дагуул, хаяа хот, тосгодын хөгжлийг түргэсгэхэд хувийн сектор, оршин суугчдын оролцоог нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Дагуул, хаяа хот, тосгодод бизнес, үйлдвэрлэлийн үр ашигтай төсөл хэрэгжүүлэхэд хувийн секторын хөрөнгө оруулалтыг татах;
§ Үйлдвэрийн бүсийн болон орон сууцны хорооллуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүдийг боловсруулахад хөрөнгө оруулагчид ба оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх;
§ Хот, тосгодыг оршин суугчдын оролцоонд тулгуурлан хөгжүүлэх чадавхийг бий болгох.
Гарах үр дүн: Хот төлөвлөлтөд хөрөнгө оруулагчид болон олон нийтийн оролцоо сайжирна.
Үндэслэл. Улаанбаатар хотын захиргааны санаачилга, Дэлхийн банкны тусламжтайгаар 2001 онд "Хотын хөгжлийн стратеги", 1998-2001 онд үндэсний мэргэжилтнүүдийн боловсруулсан "Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө", хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд зэрэг хот байгуулалт, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан гаргасан. Гэвч эдгээр төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Хотын газар ашиглалтын замбараагүй байдал, байгаль орчны бохирдол, доройтол, инженерийн ба нийгмийн дэд бүтцийн дутагдал, орон сууцны хомсдол, ялангуяа төлөвлөлтгүйгээр өргөжин тэлж байгаа гэр хорооллуудын асуудал нэн хурц болж байна.
Иймд Улаанбаатарын хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийг шинэ нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгож, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, хэрэгжүүлэх арга замыг нь оновчтой тодорхойлох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. "Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд тодотгол хийж, газар ашиглалтын төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулж, хэрэгжүүлж эхэлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатар хотын газар зүйн мэдээллийн сан, зураг зүйн мэдээллийн санд тодотгол хийж, тогтмол шинэчлэн сайжруулж байх;
§ Улаанбаатар хотын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгөх;
§ Улаанбаатар хотын хот байгуулалтын тулгамдсан асуудал, бэрхшээлүүдийг тодорхойлон, ерөнхий төлөвлөгөөний тодотгол, төлөвлөлтийн хамрах хүрээг тодорхойлох;
§ Улаанбаатар хотын онцлогт тохирсон газар ашиглалтын ангиллыг боловсруулж, нэвтрүүлэх;
§ Хот төлөвлөлтийн зохистой хувилбарыг сонгон "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө"-нд тодотгол хийх;
§ "Нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилтын журам"-ыг боловсруулж, батлуулах;
§ Улаанбаатар хотын газар ашиглалтын зохицуулалтыг сайжруулах "Хот байгуулалтын бүсчлэлийн норм ба дүрэм"-ийг боловсруулан мөрдөх;
§ Газар ашиглалтын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж эхлэх;
§ Холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх.
Гарах үр дүн: Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийг зах зээлийн нөхцөлд удирдан, хянаж зохицуулах таатай орчин бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Гэр хорооллыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн чиглэлтэй уялдуулан, оновчтой төлөвлөж, хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө"-г боловсруулж, хэрэгжүүлэх;
§ Дахин хөгжүүлэх гэр хорооллын төлөвлөлтийн аргачлал, загварыг боловсруулж мөрдөх;
§ Сайжруулан хөгжүүлэх гэр хорооллын төлөвлөлтийн аргачлал, загварыг боловсруулж мөрдөх;
§ Шинээр суурьшуулах гэр хорооллын төлөвлөлтийн аргачлал, загварыг боловсруулж мөрдөх;
§ "Гандантэгчинлэн" гэр хорооллыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх;
§ Азийн хөгжлийн банкны "Орон сууцны санхүүжилтийн төсөл"-ийн хүрээнд Дарь-Эхийн гэр хороолол болон Багануур дүүрэгт инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууцны хорооллыг байгуулах;
§ Азийн хөгжлийн банкны "Гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл"-ийн хүрээнд орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь туслах зориулалтаар бага орлоготой өрхөд зээл олгох ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
§ НҮБ-ын хөтөлбөрийн шугамаар хэрэгжиж буй "Дулааны хэмнэлттэй орон сууцыг зах зээлд нэвтрүүлэх төсөл"-ийн хүрээнд орон сууц барих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
§ Бэлх-Сэлхийн шинээр суурьшиж байгаа гэр хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;
§ Тахилтын амны амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Гэр хороолол төлөвлөгөөтэй хөгжиж, хүн амын амьдрах орчин сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Орон сууцны хангамжийг сайжруулж, иргэдийн төлбөрийн чадварт тохирсон орон сууцны тоог нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Орон сууц болон дэд бүтцийг хөгжүүлэх хотын санг бий болгох;
§ Орон сууцны санхүүжилтийн зээлийн системийг боловсронгуй болгож, урт хугацааны зээл, амины орон сууцны зээл, гэр хорооллын зээлийг бий болгож хэрэгжүүлэх;
§ Орон сууцны хангамжийн судалгаа, мэдээллийг боловсронгуй болгож, мэдээллийн сан байгуулж ашиглах;
§ Иргэдийн төлбөрийн чадварт тохирсон, шаардлагатай шугам сүлжээ бүхий хямд сууц барих;
§ "40 000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх оновчтой ажлыг зохион байгуулах;
§ Хотын төвийн 40, 50 мянгатын орон сууцны хороололд дахин төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх ажлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх;
§ Яармагийн орон сууцны шинэ хорооллын зураг төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх;
§ Баянголын амны орон сууцны хороололд 1550 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах;
§ Алтан-Өлгий, Цайз зах орчмыг орон сууцны хороолол болгон төлөвлөх зураг төслийг боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;
§ Орон сууц, дэд бүтцийг барьж байгуулахад гадаад, додоодын хөрөнгө оруулалтыг дэмжих;
§ Баянзүрхийн амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхлэх.
Гарах үр дүн: Улаанбаатар хотын орон сууцны хангамж дээшилж, хүрээлэн буй орчны чанар сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар ашиглалтын төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөлтийн бүсүүдийн хөгжлийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж эхлэх;
§ Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж эхлэх;
§ Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж эхлэх;
§ Улаанбаатар хотын төлөвлөлтийн шинэ бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж эхлэх;
§ Дахин төлөвлөлт хийх хорооллуудыг тодорхойлж, төлөвлөлтийг үе шаттайгаар хийх;
§ Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжилтэн бэлтгэх ажлыг сайжруулж, холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх;
§ Хот байгуулалт, газар зохион байгуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, зохистой механизм бүрдүүлэх.
Гарах үр дүн: Хотжилт, хот байгуулалтыг хяналттай, үе шаттайгаар явуулах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хот төлөвлөлт, газрын менежментийн боловсронгуй тогтолцоог бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилтын журам"-ын дагуу хот байгуулалтын зөвшөөрлийн тогтолцоо, хот байгуулалтын бүсүүдийн шугамыг тогтоон мөрдөж эхлэх;
§ "Хот байгуулалтын бүсчлэлийн норм ба дүрэм"-ийн дагуу төлөвлөлтийн бүс болон хорооллуудын бүсчлэлийг боловсруулж, хэрэгжүүлэх;
§ Хотын хэмжээнд бүх төрлийн төлөвлөлтийг бүсчлэлтэй уялдуулж, нэгдсэн төлөвлөгөөнд оруулан мониторинг хийж байх;
§ Хотын дэд бүтцийн төлөвлөлтийг бүсчлэлтэй уялдуулах, хотын чанартай зам, дэд бүтцийн зурвас газруудыг хамгаалан, хязгаарлалт хийх;
§ Хот төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх газруудыг нөөцлөх, хязгаарлалт хийх;
§ Газрыг зөвхөн бүсчлэлийн дагуу ашиглах;
§ Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын ашиг сонирхлыг хотын хөгжлийн нэгдсэн бодлогын дагуу уялдуулан зохицуулж байх;
§ Хот байгуулалтын төслийг олон нийт, оршин суугчдын сонирхол, санал бодол дээр тулгуурлан боловсруулан хэрэгжүүлж байх.
Гарах үр дүн: Хот байгуулалт, хот төлөвлөлт, газар ашиглалтын тогтолцоо боловсронгуй болсон байна.
х х х
Хөтөлбөрийн хэрэгжилтийг оновчтой удирдлага, зохион байгуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн шаардагдах эх үүсвэрийг олж, оновчтой ашиглах, олон нийтийн оролцоог өргөтгөх нь Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл мөн.
§ Бүсийн зөвлөл, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оновчтой уялдуулах;
§ Засгийн газрын түвшинд яам, агентлагуудын хамтын ажиллагааг оновчтой уялдуулан зохицуулах;
§ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, бүсийн зөвлөл, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих оновчтой арга хэрэгсэл, механизмыг бий болгох;
§ Жил жилийн улсын төсөв, дунд хугацааны төлөвлөлтийн бусад баримт бичгүүд, төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийн салбар бүрээр боловсруулан хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг бүсийн хөгжлийн энэхүү хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулах;
§ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр харьцангуй богино хугацааны төрөлжсөн хөтөлбөр, төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Дээд, дунд, доод шатны төлөвлөлтийн нэгжүүдийн үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оновчтой уялдуулах;
§ Хувийн хэвшил дэх төлөвлөлтийг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх зорилгоор эдийн засаг, эрх зүйн оновчтой механизм, хөшүүргүүдийг бий болгох;
§ Үндэсний статистикийн бүх түвшний үзүүлэлт, бүртгэл, мэдээллийг хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөхөд тохиромжтой байх чиглэлээр боловсронгуй болгох;
§ Хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байх;
§ Хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж, давуу талуудаа бататган, сул талуудаа саармагжуулан, алдаа дутагдлаа засч байх.
§ Эдийн засгийн хөшүүргийг хэрэглэн экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийг түлхүү дэмжих;
§ Өндөр хөгжсөн болон түргэн хурдацтай хөгжиж байгаа орнуудын энэ талын туршлагыг бүтээлчээр хэрэглэх;
§ Хүн ардынхаа оюуны чадавхид тулгуурлан хөгжих бодлогыг тууштай баримталж, боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжлийн боловсон хүчин, инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх;
§ Эдийн засгийн өсөлтийг өндөр технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрчимтэй өсөлтөөр хангах чиглэл баримтлах;
§ Экспортыг нэмэгдүүлэх салбар, үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжих;
§ Үйлдвэрлэл, үйлчилгээг татвар, гаалийн бодлогоор оновчтой дэмжих;
§ Өндөр технологи нутагшуулахыг бүх талаар дэмжих;
§ Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
§ Дотоодын хуримтлалыг нэмэгдүүлж, оновчтой төвлөрүүлэн ашиглах механизмыг бий болгох;
§ Санхүү, үнэт цаас, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх;
§ Үйлдвэрлэл, технологийн парк, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсийг эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах арга хэрэгсэл болгох.
§ Дотоодын банк, санхүүгийн эх үүсвэрийг бүрэн ашиглах;
§ Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих;
§ Дотоодын хөрөнгө оруулалтыг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ашиглах оновчтой арга механизм, хөшүүргийг бий болгох;
§ Үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах оновчтой механизм, хөшүүргийг бий болгох;
§ Бага хүүтэй, урт хугацаатай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;
§ Хувийн хэвшил, Засгийн газрын оролцоотой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх;
§ Гадаадын улс орон, олон улсын байгууллагаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах;
§ Гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлж, хамтарсан үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулах.
§ Шийдвэр гаргах бүх түвшинд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг сайжруулах;
§ Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийг өөрсөдтэй нь холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд өргөнөөр оролцуулж тэдгээрийн эрх ашгийг тууштай хамгаалах;
§ Бүс нутгийн хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхи, хөгжилд оролцох хүсэл эрмэлзлийг идэвхтэй дэмжих;
§ Бүс нутгийнхаа тулгамдсан асуудал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд залуучуудыг өргөн оролцуулах оновчтой хөшүүрэг бий болгох;
§ Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх;
§ Төрийн бус байгууллагын гүйцэтгэж чадах олон чиг үүргийг тэдэнд шилжүүлэх замаар төрийн байгууллагуудын орон тоо, төсөв зардлыг бууруулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг болно.
х х х
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилт, гарч буй үр дүнд үнэлгээ өгч, хүндрэл, бэрхшээл, тасалдлыг арилгаж, хэрэгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудын хүрээнд тусгасан үзүүлэлтүүдийг үндэслэн хийнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2011 онд хийж, хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг 2016 онд гаргана.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээг дараахь үзүүлэлтүүдээр хийнэ. Үүнд:
Хөтөлбөрийн бүлгийн нэр
|
Хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үзүүлэлтүүдийн нэр, тэдгээрийг хэмжих нэгж
|
I үе шатны үзүүлэлт (2006-2010 он)
|
П үе шатны үзүүлэлт (2011-2015 он)
|
А
|
1
|
2
|
3
|
Нэг. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
|
- Бүсийн ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
7.5
|
7.7
|
- Бүсийн ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин (үе шатны эцэст) /%/
|
41.6
|
40.7
|
|
- Бүсийн аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
8.7
|
7.4
|
|
- Бүсийн боловсруулах аж үйлдвэрийн ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
9.1
|
6.9
|
|
- Бүсийн аж үйлдвэрийн салбарын ДНБ-д боловсруулах аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин /%/
|
76.7
|
76.1
|
|
- Бүсийн эрчим хүчний салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
5.6
|
11.9
|
|
- Бүсийн барилгын салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
13.6
|
14.8
|
|
- Бүсийн үйлчилгээний салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
5.7
|
7.9
|
|
- Бүсийн ДНБ-д үйлчилгээний салбарын эзлэх хувийн жин /%/
|
54.9
|
55.7
|
|
- Бүсийн тээвэр, холбооны салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
5.5
|
7.6
|
|
- Бүсийн аялал жуулчлалын салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
48.0
|
18.0
|
|
- Бүсийн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ий жилийн дундаж өсөлт /%/
|
6.7
|
7.4
|
|
Хоёр. НИЙГМИЙН ХӨГЖИЛ
|
- Бүсийн хүн амын механик өсөлтийн бууралт (2005 оны түвшингээс) /%/
|
30
|
50
|
- 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт /промиль/
|
11.1
|
12.6
|
|
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдалт /%/
|
60
|
75
|
|
- Хүн амын дундаж наслалт
|
67
|
69
|
|
- Ядуурлын бууралт (2005 оны түвшингээс) /%/
|
30.0
|
2 дахин
|
|
- Сүрьеэгийн өвчлөлийн бууралт (2005 оны түвшингээс) /%/
|
50
|
70
|
|
- Бэлгийн замын халдварт өвчний бууралт (2005 оны түвшингээс) /%/
|
15
|
30
|
|
- Зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бууралт /%/
|
30
|
40
|
|
- Хүний хөгжлийн индекс
|
0.770
|
0.795
|
|
Гурав. БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН АШИГЛАЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ
|
- УБ хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ
|
2 дахин
|
2010 оноос эхлэн жил бүр 20000 мод тарих
|
- Агаарын бохирдлын бууралт (2005 оны түвшингээс) /%/
|
30
|
60
|
|
- Гэр хорооллыг дэд бүтэц бүхий орон сууцны хороолол болгох /%/
|
20
|
30
|
|
- Гэр хорооллын айл өрхийг утаа багатай бүрэн шаталттай түлшинд шилжүүлэх /%/
|
30
|
80
|
|
- Нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлэх /%/
|
30
|
50
|
|
- Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, боловсруулах системийг нэвтрүүлэх /%/
|
10
|
30
|
|
- Гол горхи, булаг шандны эхийг ойжуулах /га/
|
500-гаад
|
жил бүр нэмэгдүүлэх
|
|
- Улаанбаатарын бүсийн гадаргуугийн усны нөөцийг тогтоож үнэлгээ өгөх
|
|
|
|
- Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн өсөлт (2005 оны түвшингээс) /%/
|
|
|
|
Дөрөв. ХҮН АМЫН НУТАГШИЛТ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖИЛ
|
- Хотын нутаг дэвсгэрийн хэдэн хувь газар ашиглалтын төлөвлөгөөтэй
|
30
|
75
|
- Газрын үнэлгээний зохистой тогтолцоотой эсэх
|
бий болно
|
боловсронгуй болно
|
|
- Газрын мэдээллийн зохистой тогтолцоотой эсэх
|
бий болно
|
боловсронгуй болно
|
|
- Дагуул, хаяа хот, тосгодын хэдэн хувь ерөнхий төлөвлөгөөтэй
|
75
|
95
|
|
- Хот төлөвлөлтийн зохистой тогтолцоотой эсэх
|
бий болно
|
боловсронгуй болно
|
|
- Гэр хорооллыг хөгжүүлэх бодлого бий эсэх
|
бий болно
|
боловсронгуй болно
|
|
- Хотын нутаг дэвсгэрийн хэдэн хувь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй
|
50
|
90
|
Зураг 1. Монгол Улсын бүсчилсэн хөгжил
Зураг 2. Улаанбаатарын бүсийн эрчимтэй таталцал, нөлөөллийн
бүс
Зураг 3. Улаанбаатарын бүсийн нутаг дэвсгэрийн зохион
байгуулалт
Зураг 4. Улаанбаатарын бүсийн хот байгуулалтын хөгжлийн чиг
хандлага
Зураг 5. Улаанбаатарын бүсийн хот, тосгодын үүргийн ялгаа
Зураг 6. Улаанбаатарын бүсийн мал аж ахуй эрхлэх бүс
Зураг 7. Улаанбаатарын бүсийн зам, тээврийн сүлжээ
Зураг 8. Улаанбаатарын бүсийн эрчим хүчний хөгжил
Зураг 9. Улаанбаатарын бүсийн аялал жуулчлал, амралт
сувиллын хөгжил
Зураг 10. Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн
Хандлага
-----оОо-----
[1] "Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги" батлах тухай УИХ-ын тогтоол. "Бүс нутгийн удирдлага, төлөвлөлт" ном. УБ, 2003. хууд 51.
[2] Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр. Монгол Улсын Их Хурлын 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралт.
[3] Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал. 2005 оны 12 дугаар сарын танилцуулга (статистикийн эмхтгэл). Нийслэлийн Статистикийн газар. УБ, 2006.
[4] 2003 оны Дэлхийн хүний хөгжлийн илтгэлд дурдсанаар манай улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 175 орноос 117-д орсон.
Текст томруулах
A
A
A