- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам /томьёог WORD хувилбараас үзнэ үү/
Засгийн газрын 2010 оны 298 дугаар
тогтоолын хавсралт
Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр зүй ёсны монополь болон давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. "харилцан орлох бараа бүтээгдэхүүн" гэж зориулалт, хэрэглээ, техникийн тодорхойлолт, үнэ, худалдах болон худалдан авах нөхцөл, бусад хэмжүүрүүдийг адилтгаж болох, хэрэглээг нь орлуулж болох бараа бүтээгдэхүүнийг;
1.2.2. "зах зээлд эзлэх хувь" гэж тухайн зах зээлд аж ахуй эрхлэгчийн дангаараа буюу бусад этгээдтэй хамтран нийлүүлсэн, эсхүл худалдан авсан бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг.
Хоёр. Зүй ёсны монополь болон давамгай
байдалтайг тогтоох
2.1. Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь байдалтайг тогтоохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:
2.1.1. бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх;
2.1.2. тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэх;
2.1.3. холбогдох бусад хүчин зүйл.
2.2. Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно:
2.2.1. бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох;
2.2.2. зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох;
2.2.3. зах зээлийн төвлөрлийг тооцох;
2.2.4. зах зээлийн хүчийг тодорхойлох.
Гурав. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох
3.1. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:
3.1.1. эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл;
3.1.2. зах зээлийн судалгаа;
3.1.3. шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт;
3.1.4. бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйл.
3.2. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж, тэдгээрийн харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэгдсэн үйл ажиллагаа бөгөөд дараахь үе шаттай байна:
3.2.1. эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээллийг үндэслэн тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилах;
3.2.2. сонгосон ангиллын бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ болон нийлүүлэлт талаас нь орлох бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг судлан харилцан орлох бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох;
3.2.3. хэрэв бараа бүтээгдэхүүний хэрэглээ, харилцан орлох байдлын талаар шууд дүгнэлт гаргах боломжгүй бол хэрэглэгч, үйлдвэрлэгч, өрсөлдөгчдөөс санал асуулга авах, ярилцлага хийх замаар бараа бүтээгдэхүүний хэрэглээ, харилцан орлох байдлын талаар дүгнэлт гаргаж болно. Судлагдаж байгаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан санал асуулга, ярилцлагын асуултуудыг тодорхойлох бөгөөд түүнд дараахь асуудлыг зайлшгүй тусгана:
3.2.3.1. судлагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг ямар зориулалтаар ашиглаж байгаа;
3.2.3.2. уг зориулалтаар өөр ямар бараа бүтээгдэхүүнийг ашиглаж болох;
3.2.3.3. тухайн бараа бүтээгдэхүүний үнэ нь мэдэгдэхүйц хэмжээ /50 хувиас дээш/-гээр 6 сараас дээш хугацаагаар өсвөл хэрэглэгч түүнийг орлох бараа бүтээгдэхүүн рүү шилжих эсэх, үнэ нь буурвал өөр худалдан авагчид худалдах эсэх;
3.2.4. хэрэглэгч, үйлдвэрлэгч, өрсөлдөгчдөөс авах санал асуулга, судалгааг маркетингийн судалгааны арга зүйд үндэслэн хийх бөгөөд түүний мэдээ, мэдээллийн боловсруулалтад статистик судалгааны арга зүйг ашиглан дүн шинжилгээ хийнэ.
3.3. Шаардлагатай тохиолдолд бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулан баталгаажуулж болно. Энэхүү дүгнэлтэнд судалж байгаа бараа бүтээгдэхүүний зориулалт, харилцан орлох чадварын талаархи мэдээллийг тусгасан байна.
Дөрөв. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох
4.1. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтооход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:
4.1.1. өрсөлдөгч, хэрэглэгч, худалдан авагчийн байршил, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэр;
4.1.2. бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл, байдлын судалгаа;
4.1.3. тээвэрлэлтийн дундаж зардал болон нийт зардалд нөлөөлөх гол хүчин зүйлийн талаархи мэдээлэл;
4.1.4. тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр зах зээлээс худалдан авах, эсхүл өөр зах зээлд нийлүүлэх боломж эдийн засгийн хувьд хязгаарлагдмал болохыг харуулах бусад хүчин зүйлс.
4.2. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох нь тухайн бараа бүтээгдэхүүнийг адил төрлийн өөр зах зээлээс худалдаж авах, эсхүл нийлүүлэх эдийн засгийн боломж хязгаарлагдмал нутаг дэвсгэрийг тогтоох үйл ажиллагаа бөгөөд дараахь үе шаттай байна:
4.2.1. өрсөлдөгчдийн үйлдвэр, агуулах, борлуулалтын газрын байршлыг тогтоох;
4.2.2. хэрэглэгчдийн эсхүл худалдан авагчдын байршлыг тогтоох;
4.2.3. бараа бүтэгдэхүүний борлуулалт болон түгээлтийн сувгийг тодорхойлох;
4.2.4. дээрх мэдээлэлд харьцуулалт, дүн шинжилгээ хийж, судлагдаж байгаа нутаг дэвсгэрийг тусгай газар зүйн хил хязгаарт хуваах;
4.2.5. хуваасан газар зүйн хил хязгаарын хооронд тухайн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн дундаж зардал, түүнд нөлөөлөх хүчин зүйл зэргийг судалж, хил хязгаарын хооронд бараа бүтээгдэхүүн харилцан шилжүүлэх нь үнэ болон шинж чанарт нь мэдэгдэхүйц нөлөөлөхгүй гэж үзвэл тухайн газар зүйн хил хязгаарын хооронд өрсөлдөөний нөхцөл байдал ялгаагүй хэмээн үзэж нэг газар зүйн хил хязгаарт авч үзнэ.
Тав. Зах зээлийн төвлөрлийг тооцох
5.1. Зах зээлийн төвлөрлийг тооцохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:
5.1.1. аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь
Аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно.
Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно:
1. Биет хэмжээ.
2. Мөнгөн дүн.
3. Шаардлагатай бол үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хүчин чадал.
Аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг дараахь 3 аргын аль нэгээр тодорхойлно:
1. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээгээр /тухайн аж ахуйн нэгжийн зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ мэдэгдэхгүй бол үйлдвэрлэлийн хэмжээгээр орлуулан тооцож болно/:
; х100%
; х100%
, ХАМ - м аж ахуй эрхлэгчийн зах зээлд үйлдвэрлэсэн, борлуулсан, эсхүл худалдан авсан бараа бүтээгдэхүүний хэмжээ
, НХА- бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээ
- м аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь
2. Балансын аргаар:
; х100%
- м аж ахуй эрхлэгчийн зах зээлд нийлүүлсэн эсхүл худалдан авсан бараа бүтээгдэхүүний хэмжээ
тухайн хугацааны эхэн ба төгсгөлийн үеийн бүтээгдэхүүний нөөц
Ү-тухайн хугацаанд судлагдаж байгаа нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
О-судалж байгаа нутаг дэвсгэрийн зах зээлд гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
Г-судалж байгаа нутаг дэвсгэрээс гадагшаа гаргасан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
Н-бараа бүтээгдэхүүний нийт нийлүүлэлт
- м аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь
3. Зах зээлийн хэрэгцээ эсхүл нийлүүлэх боломжоор:
х100%
- м аж ахуй эрхлэгчийн зах зээлд нийлүүлсэн эсхүл худалдан авсан бараа бүтээгдэхүүний хэмжээ
Х - тухайн зах зээлийн хэрэгцээ, эсхүл нийлүүлэх боломж
- м аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь
5.1.2. зах зээл дээрх аж ахуй эрхлэгчдийн тоо.
5.2. Зах зээлийн төвлөрлийг тооцсоноор бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалт, худалдан авалт цөөн хэдэн аж ахуй эрхлэгчдэд төвлөрсөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргах боломжтой болох бөгөөд үүний тулд хамгийн өргөн хэрэглэгддэг Херфиндал-Хершманы индекс (ХХИ)-ийг болон бусад холбогдох аргачлал, тооцооллыг ашиглаж болно.
ХХИ= 2м
- м дүгээр аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь;
n-зах зээл дээрх аж ахуй эрхлэгчдийн тоо.
ХХИ<1000 бол тухайн зах зээлийг хангалттай тооны өрсөлдөгчтэй төвлөрөл байхгүй гэж үзнэ.
1000<ХХИ<1800 бол тухайн зах зээлийг дунд зэргийн төвлөрөлтэй гэж үзнэ.
ХХИ>1800 байгаа тохиолдолд тухайн зах зээлд төвлөрлийн түвшин өндөр буюу өрсөлдөөн хязгаарлагдмал гэж үзнэ.
Зургаа. Зах зээлийн хүчийг тодорхойлох
6.1. Тухайн аж ахуй эрхлэгчийн зах зээлд үзүүлэх хүчийг тодорхойлохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:
6.1.1. аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу борлуулах хүчин чадал;
6.1.2. аж ахуй эрхлэгчийн тухайн зах зээл болон бусад зах зээлд эзлэх хувь;
6.1.3. аж ахуй эрхлэгчийн технологи, хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал;
6.1.4. зах зээлд нэвтрэх саад:
6.1.4.1. тухайн зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход хууль эрх зүйн буюу ямар нэг зохицуулалтын хязгаарлалт бий эсэх;
6.1.4.2. худалдан авагч байнгын нийлүүлэгчдийнхээ эсхүл нийлүүлэгч байнгын худалдан авагчийнхаа хэвшмэл болсон үйлчилгээ, төлөв байдлаас татгалзаж өөр нийлүүлэгч эсхүл худалдан авагчтай хамтрах сонирхол байгаа эсэх;
6.1.4.3. шинээр аж ахуй эрхлэгч тухайн зах зээлд нэвтрэн ороход технологи, хөрөнгө оруулалт, санхүүгийн хувьд боломжтой эсэх;
6.1.4.4. тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн зүгээс шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход ямар нэгэн хязгаарлалт хийх боломж байгаа эсэх;
6.1.5. зах зээлийг тэнцвэржүүлэх чадвар, нөлөөлөл;
6.1.6. зах зээлийн бусад шинж чанар.
6.2.Зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийн байр суурь, хүч, нөлөөллийг тодорхойлохдоо Лернерийн индекс болон олон улсын туршлага, холбогдох бусад арга аргачлалыг ашиглаж болно.
6.3.Лернерийн индексийн гол утга нь ашгийн нормын хэр хэмжээг тодорхойлоход оршино.
J1=
J1 -Лернерийн индекс
Pm-Монополь үнэ /таваарын үнэ/
Мс -Ахиуц зардал
6.4.Зарим нөхцөлд ахиуц зардлыг тодорхойлох боломжгүй бол Лернерийн индексийг дундаж зардлаар бодож гаргаж болно.
J1=
АС-дундаж зардал
Долоо. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай
аж ахуй эрхлэгчийн бүртгэл, хяналт
7.1. Өрсөлдөөний тухай хууль болон энэ журмын дагуу аливаа аж ахуй эрхлэгч зүй ёсны монополь болон давамгай байдалтай болох нь тогтоогдсон бол шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь болон давамгай байдалтай болохыг баталгаажуулсан шийдвэр гаргаж, бүртгэнэ.
7.2. Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч жил бүрийн I улиралд багтаан өмнөх жилийн санхүүгийн тайлан, зах зээлийн байдалд хийсэн өөрийн судалгаа, саналаа шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
7.3. Энэ журмын 7.2-т заасны дагуу ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 7.4-т заасан эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдлаа алдсаныг тогтоож, "Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн бүртгэл"-ээс хасах тухай шийдвэр гаргана.
7.4. Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна.
7.5. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч жил бүрийн I улиралд багтаан өнгөрсөн жилийн санхүүгийн баталгаат тайлан, зах зээлийн байдалд хийсэн өөрийн судалгаа, саналаа шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
7.6. Энэ журмын 7.5-д заасны дагуу ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөн журмын 7.4-т заасан эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг дараахь тохиолдолд давамгай байдлаа алдсаныг хүлээн зөвшөөрч "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл"-ээс хасах тухай шийдвэр гаргана:
7.6.1. шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тухайн аж ахуй эрхлэгчийг давамгай байдлаа алдсаныг тогтоосон;
7.6.2. аж ахуй эрхлэгч өөрийгөө давамгай байдалтай биш гэдгээ хууль болон энэ журмын дагуу судалсны үндсэн дээр нотолж, түүнийг нь шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн;
7.6.3. давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан.
7.7. Аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай, тэр байдлаа алдсаныг тогтоосон шийдвэр, бүртгэлийн мэдээллийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудаст байрлуулан олон нийтэд мэдээлж, тухайн салбарын асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, зүй ёсны монополь болон давамгай байдалтай нь тогтоогдсон аж ахуй эрхлэгчид тухай бүр албан бичгээр мэдэгдэж байна.
Найм. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай
аж ахуй эрхлэгчийн эрх, үүрэг
8.1. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай болохыг тогтоосон үндэслэлийг тухайн аж ахуй эрхлэгч шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шаардан авах эрхтэй.
8.2. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шаардсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг энэ журамд заасан болон шаардсан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
Ес. Хариуцлага, маргаан шийдвэрлэх
9.1. Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.2. Энэхүү журамтай холбогдон гарсан маргааныг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A