- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ТУСЛАХ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ
Засгийн газрын 2007 оны 236 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт | ||||
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ТУСЛАХ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ | ||||
¹ | Албан тушаалын ангилал | Тухайн ангилалд хамаарах албан тушаалын товч тодорхойлолт | Зэрэглэл | Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал |
1 | 2 | 3 | 4 | |
1 | Удирдах албан хаагч | Төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг албан тушаал | ТҮ-12 | 1. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын дарга 2. Үндэсний төв архивын захирал |
2 | ТҮ-11 | 1. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын нэгжийн дарга 2. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын дарга |
||
3 | ТҮ-10 | 1. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын нэгжийн дарга 2. Улсын биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын дарга |
||
4 | ТҮ-9 | 1. Маркетингийн албаны дарга 2. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ерөнхий инженер 3. Үндэсний төв архивын нэгжийн дарга 4. Орон нутгийн биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын дарга |
||
5 | Мэргэжлийн албан хаагч | Тодорхой нарийн мэргэжил, авъяас, ур чадвар, туршлага шаардах ажил эрхэлдэг, тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг буюу удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий албан тушаал | ТҮ-8 | 1. Ерөнхий нягтлан бодогч 2. Эдийн засагч 3. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн, инженер 4. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ерөнхий инженер, ерөнхий технологич 5. Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ахлах зааварлагч- арга зүйч, ахлах архивч, 6.Биеийн тамир, спортын байгууллагын улсын ерөнхий дасгалжуулагч |
6 | ТҮ-7 | 1. Маркетингийн албаны ажилтан, хүний нөөцийн ажилтан 2. Нягтлан бодогч, программист, сүлжээний инженер, хуулийн зөвлөх, архитекторч, технологич 3. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн 4. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн, инженер, ахлах техникч 5. Биеийн тамир, спортын байгууллагын улсын дасгалжуулагч 6. Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, зааварлагч-арга зүйч, судлаач-архивч, архивч, хадгалалт хамгаалалтын технологич, кино дүрс бичлэгийн инженер, зохион байгуулагч |
||
7 | ТҮ-6 | 1. Орчуулагч, инженер, биологич, химич, физикч 2. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч 3. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн, техникч, газгенераторч, ус, цаг уур орчны ажиглагч 4. Үндэсний төв архивын микрофильмийн техникч, микрофиш, фильмийн хальс боловсруулагч, сэлбэн засагч, сан хөмрөгийн эрхлэгч, уншлагын танхимын эрхлэгч, архивч-операторч, архивч-эх бэлтгэгч 5. Биеийн тамир, спортын байгууллагын дасгалжуулагч 6. Биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын багш, арга зүйч |
||
8 | ТҮ-5 | 1. Механикч, техникч, архив-бичиг хэргийн эрхлэгч 2. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч 3. Үндэсний төв архивын дэвтэрлэгч, хэвлэгч, галын болон хамгаалалтын системийн техникч, баримт ариутгагч, лаборант, туслах архивч 4. Биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын зохион байгуулагч |
||
9 | Техникийн гүйцэтгэх албан хаагч | Байгууллагын үйл ажиллагаа, зорилтыг биелүүлэхэд тодорхой мэргэжил, боловсрол, ур чадвар шаардах ажил гүйцэтгэх үүрэг бүхий албан тушаал | ТҮ-4 | 1. Нарийн бичгийн дарга, диспетчер, нярав |
10 | ТҮ-3 | 1. Жолооч, цахилгаанчин, слесарь, токарьчин, зураач, гэрэл зурагчин, харуулын ахлагч, кабельчин, лаборант, холбоочин |
||
11 | ТҮ-2 | Хуулагч, олшруулагч, тоо бүртгэгч, данс хөтлөгч, экспедиторч, операторч, лаборант, мужаан, бичээч, оёдолчин, үсчин, архивч, номын санч, шил үлээгч, тасалбар түгээврийн кассчин, өртөөч, уурын зуухны галч, тогооч, анчин, хор өгөш найруулагч , ариутгах төхөөрөмжийн аппаратчин | ||
12 | Бага тушаалын албан хаагч | Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай мэргэжил, боловсрол үл шаардах үйлчилгээний ажил гүйцэтгэх үүрэг бүхий албан тушаал | ТҮ-1 | Жижүүр, хаалгач, манаач, сахиул, харуул, зөөгч, түгээгч, үйлчлэгч, цэвэрлэгч, зарлага, ердийн хөсөгчин /морин тэрэгчин/, хувцас өлгөгч, галч, гал тогооны туслагч, билет шалгагч, ачигч, угаагч, индүүдэгч, хатаагч, туслах малчин, амьтан маллагч, хувцас хадгалагч, ариутгагч, шатаах зуухны ажилчин, лифтчин, худгийн моторчин |
Текст томруулах
A
A
A