- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛ УУРХАЙ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ АЛДАГДЛЫГ ИРЭЭДҮЙД ШИЛЖҮҮЛЭН ТООЦОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 287 дугаар
тогтоолын хавсралт
УУЛ УУРХАЙ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ АЛДАГДЛЫГ
ИРЭЭДҮЙД ШИЛЖҮҮЛЭН ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж гэдэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг хэлнэ.
1.3. Дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж гэдэгт төмөр замын суурь дэд бүтэц, авто зам, замын байгууламж барих, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг хэлнэ.
Хоёр. Татварын тайлангаар гарсан алдагдлыг
ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа
2.1. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг тухайн аж ахуйн нэгжийн тайлант жил, түүний өмнөх дараалсан 3 хүртэлх жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг үндэслэн дараахь хугацаагаар ирээдүйд шилжүүлэн тооцож болно:
№
|
Хөрөнгө оруулалтын хэмжээ (тэрбум төгрөг)
|
Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа
|
1
|
0-300.0 хүртэл
|
4 жил
|
2
|
300.0-500.0 хүртэл
|
5 жил
|
3
|
500.0-700.0 хүртэл
|
6 жил
|
4
|
700.0-1000.0 хүртэл
|
7 жил
|
5
|
1000.0 буюу түүнээс дээш
|
8 жил
|
2.2. Дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг тухайн аж ахуйн нэгжийн тайлант жил, түүний өмнөх дараалсан 3 хүртэлх жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг үндэслэн дараахь хугацаагаар ирээдүйд шилжүүлэн тооцож болно:
№
|
Хөрөнгө оруулалтын хэмжээ (тэрбум төгрөг)
|
Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа
|
1
|
0-100.0 хүртэл
|
4 жил
|
2
|
100.0-200.0 хүртэл
|
5 жил
|
3
|
200.0-300.0 хүртэл
|
6 жил
|
4
|
300.0-500.0 хүртэл
|
7 жил
|
5
|
500.0 буюу түүнээс дээш
|
8 жил
|
2.3. Уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь эдийн засгийн бусад салбарт үйл ажиллагаа давхар эрхэлдэг бол тус аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлын зөвхөн уул уурхай, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаанд ногдох хэсгийг энэхүү журмын дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно.
2.4. Өмнөх жилүүдийн алдагдал шилжиж дуусаагүй үед дахин алдагдал үүссэн бол уг шилжээгүй алдагдлыг энэхүү журмын 2.1, 2.2-т заасан хугацаанд багтаан шилжүүлэн тооцно. Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан хугацаанаас хэтэрсэн алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй.
2.5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу тайлант жилд гарсан алдагдлыг шилжүүлэх хугацааг тоолохдоо дараагийн жилүүдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамааран алдагдалтай жилүүдийг оруулж тооцно.
2.6. Алдагдлыг ирээдүйд шилжүүлэхдээ эхэлж гарсан алдагдлыг эхэнд нь шилжүүлэх зарчим баримтална.
2.7. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжтэй байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг 4-8 жил байхаар Засгийн газар тусгайлан тогтоож болно.
Гурав. Хөрөнгө оруулалтын хэмжээг баталгаажуулах
3.1. Уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж тухайн жилийн санхүүгийн тайлангаа аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр баталгаажуулахдаа уул уурхай, дэд бүтцийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээ давхар баталгаажуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A