A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                      Монгол Улсын  Засгийн газрын 2011 оны 57 дугаар
                                                                                                       тогтоолын хавсралт
 
 
ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ
 
Зөвшөөрлийн нэр
1
Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх тусгай зөвшөөрөл
2
Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын  ажил эрхлэх тусгай зөвшөөрөл
3
Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
4
Усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
5
Газрын кадастрын судалгаа хийх тусгай зөвшөөрөл
6
Газрын кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл
7
Нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг хэвлэх тусгай зөвшөөрөл
8
Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
9
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
10
Шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
11
Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
12
Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
13
Аймаг хооронд, орон нутаг, хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
14
Орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
15
Иргэний агаарын хөлгийг бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх тусгай зөвшөөрөл
16
Мал  эмнэлэг,  үржлийн  ажил  үйлчилгээг  хувиараа  эрхлэх тусгай зөвшөөрөл
17
Мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
18
Малын өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
19
Ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
20
Одон, медаль үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
21
Мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлдэх тусгай зөвшөрөл
22
Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
23
Улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
24
Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргах
25
Гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний талаархи Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын санал
26
Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрөл
27
Гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургуулийг байгуулах зөвшөөрөл
28
Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг байгуулах зөвшөөрөл
29
Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээ олгох
30
Малын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөл
31
 Рашааныг савлах, халаалт, эрчим хүчний эх үүсвэрт ашиглах дүгнэлт
32
Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхэд дүгнэлт гаргах
33
Үрийн талбайд сортын хянан баталгаа хийх зөвшөөрөл
34
Барилга байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад гаргах эрүүл ахуйн дүгнэлт гаргах
35
Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, газар олголт, ажлын зураг, төсөлд эрүүл ахуй, халдвар судлалын хяналт хийсэн тухай дүгнэлт гаргах
36
Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд гаргах эрүүл ахуйн дүгнэлт
 
 
 
 
 
---оОо---