- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕВРОПЫН ХОЛБООНЫ НИЙТЛЭГ ЗАРЧИМ, ХЭМ ХЭМЖЭЭ, СТАНДАРТЫГ СУДЛАН НЭВТРҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 89 дүгээр
тогтоолын хавсралт
НЭВТРҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх хугацаа
|
Хариуцах байгууллага
|
I үе шат: Урьдчилсан бэлтгэл хангах, шийдвэр гаргах үе шат
|
|||
1.1
|
Шинээр нэвтрүүлэх стандартын тогтолцооны талаар Зүүн Европын улсуудын жишээн дээр сайтар судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх ажлыг хийх хугацаатай нь тодорхой заасан төлөвлөгөө гаргах
|
2011 оны эхний хагас жилд
|
Ажлын хэсгүүд
|
1.2
|
Европын Холбооны стандартын тогтолцоог нэвтрүүлэх талаар яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын түвшинд судалж, нэгдсэн ойлголттой болох
|
2011 онд
|
Яам, Засгийн газрын агентлагууд
|
1.3
|
Шинэ стандартын тогтолцооны талаархи ойлголтыг иргэд, олон нийт, аж ахуй эрхлэгчдэд өгч, тасралтгүй, үе шаттай сурталчилгаа хийж, олон нийтэд зориулсан хураангуй гарын авлага, сурталчилгааны материалыг бэлтгэн тараах.
|
2011 оны эхний хагас жилд
|
ТШСАА, СХЗГ
|
1.4
|
Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
|
2011 оны эхний хагас жилд
|
ТШСАА, ЗГХЭГ
|
1.5
|
Стандартын тогтолцоог нэвтрүүлэхэд яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг тус бүрийг нарийвчлан тодорхойлж, Засгийн газрын шийдвэр гаргуулан мөрдүүлэх
|
2011 оны II улиралд
|
ТШСАА, ЗГХЭГ, Ажлын хэсгүүд
|
1.6
|
Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг бүх яаманд байгуулах
|
2011 оны II улиралд
|
ТШСАА, Ажлын хэсгүүд
|
1.7
|
Европын Холбооны CEN, CENELEC зэрэг төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах, улмаар Стандартчилал, хэмжил зүйн газрыг эдгээр байгууллагуудад хамтран ажиллагч байгууллагын статустайгаар элсүүлэх
|
2011 оны IX сард
|
ТШСАА, СХЗГ
|
1.8
|
Монгол Улсын стандартын тогтолцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлгэх, цаашид өөрчлөлт, шилжилтийг эхлүүлэх талаар зөвлөмж авах зорилгоор Европын Холбооны CEN, CENELEC байгууллагаас мэргэжлийн экспертүүдийг урих
|
2011 оны эхний хагас жилд
|
ТШСАА, СХЗГ
|
1.9
|
Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх арга зам болон арга хэмжээг тодорхой тусгасан төлөвлөгөөг салбар бүрээр гаргасны үндсэн дээр Европын Холбооны стандартын тогтолцоог нэвтрүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах
|
2011 оны эхний хагас жилд
|
Ажлын хэсгүүд
|
1.10
|
Жагсаалт гаргасны үндсэн дээр Европын Холбооны стандартуудыг монгол хэл дээр хөрвүүлэх
|
2011-2014 онуудад
|
ГХЯ,СХЗГ, ШУА
|
|||
1.11
|
Европын холбооны стандартыг нэвтрүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, журмын жагсаалтыг гаргах
|
2011-2015 онуудад
|
ТШСАА, СХЗГ
|
|||
1.12
|
Төрийн байгууллагуудад мөрдөгдөж байгаа үйл ажиллагааны дүрэм, журмыг шинэ стандартын тогтолцоо, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох
|
2011-2015 онуудад
|
Яам, Засгийн газрын агентлагууд
|
|||
1.13
|
Европын Холбооны стандартыг нэвтрүүлэхтэй холбогдуулан Улсын Их Хурал, Засгийн газраас гарсан шийдвэрүүд болон бусад дүрэм, журмыг нэгтгэн товхимол болгон бүх шатны байгууллагуудад хүргүүлэх, сурталчлах
|
Байнга
|
ТШСАА, СХЗГ
|
|||
II үе шат: Европын стандарт, эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх үе шат
|
||||||
2.1
|
Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу Европын Холбооны стандартыг нэвтрүүлж эхэлснийг олон нийтэд зарлаж, уг ажлыг албан ёсоор эхлүүлэх
|
2012 оны I сард
|
ТШСАА, ЗГХЭГ
|
|||
2.2
|
Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бүх салбарт мөрдөгдөж байгаа хуучин стандартыг халах, улмаар шинэ стандартыг нэвтрүүлэх, хууль эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэх
|
2012-2016 онуудад
|
ТШСАА, ХЗДХЯ, СХЗГ
|
|||
2.3
|
Шинэ стандарт нэвтрүүлэхтэй холбогдуулан төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх, төрийн байгууллагуудад мөрдөгдөж байсан дүрэм, журам, зааврыг өөрчлөн шинэ дүрэм, журмыг нэвтрүүлэх
|
2012-2014 онуудад
|
ЗГХЭГ, ХЗДХЯ
|
|||
2.4
|
Шинэ стандартад шилжих үйл явцад жил тутамд хөндлөнгийн мониторинг хийлгэн, үүнтэй холбогдуулан сургалт зохион байгуулах, холбогдох дүгнэлт гарган Засгийн газарт танилцуулж байх
|
2016 оны I улиралд
|
ТШСАА,СХЗГ
|
|||
2.5
|
Мониторингийн дүнг Европын Холбооны Стандартын хороо болон Олон улсын стандартын байгууллагад албан ёсоор хүргүүлэх, мэдээлэх
|
2016 оны V сард
|
ТШСАА,СХЗГ
|
|||
Тайлбар: Ажлын хэсгүүд -Засгийн газрын 2010 оны 38 дугаар тогтоол болон Ерөнхий сайдын 2010 оны 87 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд:
ЗГХЭГ- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
ТШСАА - Тэргүүн шадар сайдын ажлын алба
СХЗГ- Стандартчилал, хэмжил зүйн газар
ГХЯ - Гадаад харилцааны яам
ХЗДХЯ - Хууль зүй, дотоод хэргийн яам
ШУА - Шинжлэх ухааны академи
CEN – Европын Стандартын хороо
CENELEC – Европын Цахилгаан техникийн стандартын хороо
---оОо---
Текст томруулах
A
A
A