- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛЫНХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛЭЗЭМШИГЧИД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр
тогтоолын хавсралт
ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН
ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛЫН
ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
ЭЗЭМШИГЧИД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл (цаашид "тусгай зөвшөөрөл" гэх)-ийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Нөхөх олговор олгох үйл ажиллагаанд хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг баримтална.
Хоёр. Нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүд
2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлангийн жилийн татварын тайлан болон орлого, үр дүнгийн тайлангийн зардал, балансын хөрөнгө хэсэгт тусгагдсан ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой улс, орон нутгийн төсөвт төлсөн дараахь зардлыг нөхөх олговор тооцоход ашиглана:
2.1.1. Улсын төсвийн татвар, төлбөр, хураамж:
2.1.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар;
2.1.1.2. гаалийн албан татвар;
2.1.1.3. нэмэгдсэн өртгийн албан татвар;
2.1.1.4. онцгой албан татвар;
2.1.1.5. авто бензин, дизелийн түлшний албан татвар;
2.1.1.6. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
2.1.1.7. ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр;
2.1.1.8. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.4-т заасан тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлс;
2.1.1.9. улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газраас олборлолт явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг гэрээний үндсэн дээр төлсөн нөхөх төлбөр.
2.1.2. Орон нутгийн төсвийн татвар, төлбөр, хураамж:
2.1.2.1 .үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
2.1.2.2. улсын тэмдэгтийн хураамж;
2.1.2.3. ус, рашааны нөөц ашигласны төлбөр;
2.1.2.4. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
2.1.2.5. ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;
2.1.2.6. түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;
2.1.2.7. газрын төлбөр.
2.1.3. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн дараахь геологи, хайгуулын ажлын зардал:
2.1.3.1. агаар, сансрын ортофото зургийн тайлал;
2.1.3.2. геологийн зураглал;
2.1.3.3. эрлийн маршрут;
2.1.3.4. талбайн сорьцлолт;
2.1.3.5. геохимийн судалгаа;
2.1.3.6. геофизикийн судалгаа;
2.1.3.7. гидрогеологийн ажил;
2.1.3.8. геоморфологийн ажил;
2.1.3.9. байр зүйн зураглалын ажил;
2.1.3.10. уулын ажил;
2.1.3.11. суваг малталт;
2.1.3.12. шурф нэвтрэлт;
2.1.3.13. нөхөн сэргээлтийн ажил;
2.1.3.14. өрөмдлөг;
2.1.3.15. бүх төрлийн сорьцлолт;
2.1.3.16. лабораторийн ажил;
2.1.3.17. суурин боловсруулалт.
2.1.4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны зардал:
2.1.4.1. орд ашиглах зураг төсөл боловсруулах;
2.1.4.2. техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ боловсруулах, батлуулах, нэмэлт тодотгол хийлгэх;
2.1.4.3. уурхай, түүний дэд бүтцийг барьж байгуулах.
2.1.5. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас ажилгүй болсон ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу олгосон 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж.
2.2. Энэ журмын 2.1-д заасан татварын тайланг санхүү, төрийн сан болон харъяа татварын албаар баталгаажуулсан байна.
Гурав. Нөхөх олговрыг тооцох
3.1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно.
3.2. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг дор дурдсанаар тооцож олгоно:
3.2.1. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ журмын 2.1.1-2.1.3, 2.1.5-д заасны дагуу;
3.2.2. уул уурхайн үйлдвэрлэл явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ журмын 2.1.1-2.1.5-д заасны дагуу;
3.2.3. бүтээгдэхүүн борлуулж эхэлснээс хойшхи санхүүгийн жилийн тайлангуудаар гарсан цэвэр ашиг, уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингийн зардлын нийлбэр дүн нь энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан улс, орон нутгийн төсөвт төлсөн тайлангийн жилүүдийн татвар, зардлын нийлбэр дүнгээс бага бол зөрүүг.
3.3. Нөхөх олговроос дараахь хохирол, хөнгөлөлт, чөлөөлөлт, нөхөх төлбөрийг суутгана:
3.3.1. байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөх төлбөр тооцох аргачлалын дагуу байгаль орчинд учруулсан хохирол;
3.3.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчид өмнө нь эдлүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;
3.3.3. Даатгалын тухай хуулийн дагуу даатгагчаас олгосон буюу олгох даатгалын нөхөх төлбөр.
3.4. Дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй:
3.4.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч бүтээгдэхүүн борлуулж эхэлснээс хойшхи санхүүгийн жилийн тайлангуудаар гарсан цэвэр ашиг, уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингийн зардлын нийлбэр дүн нь энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан улс, орон нутгийн төсөвт төлсөн тайлангийн жилүүдийн татвар, зардлын нийлбэр дүнгээс их;
3.4.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй;
3.4.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-т заасан үүргээ биелүүлээгүй;
3.4.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг биелүүлэхээс зайлсхийсэн (олборлосон алтаа Монголбанкинд тушаагаагүй);
3.4.5. тусгай зөвшөөрөл эзэмшигч Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас учруулсан хохирлоо бүрэн хариуцаж арилгаагүй;
3.4.6. тусгай зөвшөөрөл эзэмшигч татварын хууль тогтоомжийн дагуу татвараа төлөөгүй.
3.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх өр төлбөрийг нөхөх олговорт оруулж тооцохгүй.
Дөрөв. Нөхөх олговор олгох
4.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана:
4.1.1. жил бүрийн хайгуулын, эсхүл уулын ажлын тайлан, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн жилийн тайлан;
4.1.2. энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан татвар, зардлыг нэр төрлөөр нь гаргаж холбогдох төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажуулсан нотлох баримт;
4.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар;
4.1.4. харилцагч банкны дансны дугаар (банкны тодорхойлолт);
4.1.5. тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын эх хувь;
4.1.6. Ашигт малтмалын тухай хуулийн 55.3.2-т заасан тодорхойлолт;
4.1.7. Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасан шаардлага хангасан зураг, талбайн солбицол;
4.1.8. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан бол уг газартай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу гаргасан хүсэлт.
4.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно.
4.3. Энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтод геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурсан байна.
4.4. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна.
4.5. Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна.
4.6. Улсын төсвөөс нөхөх олговрын санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 30 өдөрт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн хүсэлт гаргасан этгээдийн харилцах дансанд нөхөх олговрыг шилжүүлнэ.
4.7. Энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 (хоёр) жилийн дотор нөхөх олговрыг олгоно.
4.8. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нөхөх олговрыг улсын төсвөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа бүрэн олгоно.
Тав. Тусгай зөвшөөрлийг цуцлах
5.1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын Засгийн газраас тогтоосон солбицол, хилийн заагийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
5.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална.
5.3. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 5.2-т заасан баримтыг үндэслэн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан тусгай зөвшөөрлийн солбицолд ажлын 20 өдөрт багтаан өөрчлөлт оруулна.
5.4. Тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах талаар Монгол Улсын бусад орнуудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг хүндэтгэн үзнэ.
Зургаа. Хяналт шалгалт, хүлээлгэх хариуцлага
6.1. Энэ журмын хэрэгжилтэд санхүүгийн болон эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.
6.2. Энэ журмын 4.1-д заасан хүсэлтэд хавсаргасан бичиг баримтын үнэн зөвийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу холбогдох тодорхойлолтыг гаргасан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцна.
6.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
6.4. Нөхөх олговор авагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-т заасны дагуу байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй.
6.5. Үндэслэлгүйгээр их хэмжээний зардал бий болгох, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгаагүй татвар, зардлыг нэхэмжлэх, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, хууран мэхлэх, хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хийх, хуурамч өглөг, авлага үүсгэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээр нөхөх олговор авах үнийн дүнг санаатайгаар өсгөсөн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, үндэслэлгүй тодорхойлолт гаргасан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл баримтаар нотлогдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.6. Нөхөх олговор олгохтой холбогдон гарсан маргааныг шүүхээр шийдвэрлэнэ.
---------oOo---------

Текст томруулах
A
A
A