A

A

A

Бүлэг: 1979
                                                                                      Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 48 дугаар
                                                                                     тогтоолын хавсралт


                                              АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВИЙГ
                                                               ТООЦОХ, ТӨЛБӨР НОГДУУЛАХ АРГАЧЛАЛ

                                                                                    Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулахад энэхүү аргачлалыг баримтална.

                                                           Хоёр. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн
                                                                                   хувийг тооцох, төсөвт төлөх

2.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн сард худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан алт, мөнгөнөөс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцохдоо Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний сарын жишиг үнийг баримтлан Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.2, 47.5-д заасныг үндэслэн тооцож, "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолын дагуу төсөвт төлнө.

2.2. Дотоодод худалдсан болон экспортод гаргасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцохдоо Монголбанкнаас тухайн өдөр зарласан үнийг баримтлан Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.2, 47.5-д заасны дагуу тооцож, "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолын дагуу төсөвт төлнө.

2.3. Дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Үндэсний статистикийн хорооноос тухайн сард зарласан үнийг баримтлан Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.1-д заасны дагуу тооцож, "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолын дагуу төсөвт төлнө.

2.4. Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний сарын мэдээг Гаалийн ерөнхий газар гаргаж, дараа сарын 5-ны өдрийн дотор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Татварын ерөнхий газарт албан бичгээр болон цахим сүлжээгээр хүргүүлж байна.


                                             Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
                                                                  ногдуулах, тайлагнах, тооцоо хийх

3.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд улирал бүр тухайн улиралд худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гарган, эцсийн тооцоог харъяалах татварын албатай хийнэ.

3.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн улиралд худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан алт, мөнгөнөөс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тооцохдоо Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд зарласан тухайн улирлын сарын дундаж үнийг баримтлан сар бүр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд нэгтгэж тусгана.

3.3. Дотоодод худалдсан болон экспортод гаргасан алт, мөнгөний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тооцохдоо энэ аргачлалын 2.2-т заасан үнийг баримтлан өдөр бүр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд нэгтгэж тусгана.

3.4. Дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тооцохдоо энэ аргачлалын 2.3-т заасан үнийг баримтлан сар бүр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тухайн улирлын саруудын дүнг нэгтгэж тусгана.

                                                                        Дөрөв. Хяналт тавих

4.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өдөр тутам хяналт тавьж ажиллана.




                                                                                               --оОо--