A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                   Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 103 дугаар
                                                                                                   тогтоолын хавсралт
 
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ХУДАЛДАН
АВАХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
 
 
   1. Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн
 
   2. Бүх төрлийн савхин хувцас
 
   3. Бүх төрлийн эсгий
 
   4. Эсгий болон савхин гутал
 
   5. Тусгай хувцас хэрэглэх эрх бүхий зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, цагдаа,
       шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын ажилтан, гааль,
       мэргэжлийн хяналт зэрэг улсын байцаагч, байгаль  хамгаалагчийн дүрэмт
       хувцас, хэрэглэл
 
   6. Өвлийн бүх төрлийн үслэг хувцас
 
   7. Бүх шатны боловсролын суралцагчдын дүрэмт хувцас
 
   8. Хөдөлмөр хамгааллын оёмол хувцас, малгай, бээлий
 
   9. Оюутан, сурагчдын болон батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн
       шийдвэр гүйцэтгэх газрын харъяа анги, нэгтгэлүүдийн ширээ, сандал
 
 10. Нэхмэл, оёмол хөнжил
 
 11. Савхин эдлэл (бээлий, бүс, тэлээ)
 
 12. Цүнх
 
 13. Сурах бичиг, сургалтын болон төсвийн байгууллагын бүх төрлийн хэвлүүлэх
       материал
 
 14. Ширмэл, оёмол гудас
 
 15. Сүлжмэл  хувцас, малгай, ороолт
 
 16. Ноос, ноолууран бүтээгдэхүүн
 
 17. Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
 
 18. Сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүн
 
 19. Төмс, хүнсний ногоо
 
 20. Сүү, сүүн бүтээгдэхүүн
 
21. Гурил, гурилан бүтээгдэхүүн
 
22. Байгалийн гаралтай эрдэсийн дулаалгын материал
 
23. Тоосго
 
24. Керамзит, алевролит, перлит, аглопоритын хөнгөн дүүргэгч
 
25. Өнгөлгөөний замаска
 
26. Зам, талбайн хавтан, хашилга
 
27. ЕPS, XPS хөөсөн полистрол хавтан
 
28. Хуванцар цонх
 
29. Хуванцар хаалга
 
30. PVS, PPR, PE, HPDE хуванцар хоолой
 
31. Хөнгөн бетон гулдмай
 
32. Чулуун хөвөн
 
33. Сэндвич хавтан
 
34. Дотор ханы магнум гулдмай
 
35. Төсвийн байгууллагаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөлгөөн, семинарын
       үед  хэрэглэх бичиг хэргийн хэрэгсэл, хүнсний зүйл
 
36. Төсвийн байгууллагуудын бичиг хэргийн хэрэгсэл, цаас, дотоодод
       үйлдвэрлэдэг бусад материалууд
 
37. Төсвийн байгууллагын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, ариун цэврийн
       зориулалттай материалууд
 
38. Нэг удаагийн тариур, амны хаалт
 
 
 
----oОо---