A

A

A

Бүлэг: 1979
                                                                                     Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 25 дугаар
                                                                                     захирамжийн 3 дугаар хавсралт


                                       ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДАХ
                                                         АЛБАН ТУШААЛТНЫ ХАРИУЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан тушаалтны Зөвлөлийн гишүүд дараахь үйл ажиллагааг хариуцаж ажиллана:

1. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд салбар, орон нутгийг хөгжүүлэх талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

2. Салбар, орон нутагт мэдээлэл, харилцаа холбоо, технологийг хөгжүүлэх асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулж, үр дүнг хянах, мэдээлэх.

3. Салбар, орон нутгийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаа, идэвх санаачилгыг дэмжиж ажиллах.

4. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ажил үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийн давхардлыг арилгах зорилгоор хөрөнгө оруулалтын нэгдмэл төлөвлөгөө боловсруулах, үр ашгийн тооцоо судалгаа гаргах, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

5. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ажил үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарын стандарт тогтоож, мөрдүүлэх.

6. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн төсөл, хөтөлбөрт эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг тооцон хариу үйлдэл хийх удирдлагын тогтолцоо бий болгох ажлыг зохион байгуулах.

7. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн чиг хандлагыг судлах, стратегийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

8. Салбар, орон нутгийн мэдээллийн сүлжээг улсын мэдээллийн нэгдсэн сүлжээтэй уялдуулан хөгжүүлэх, шинэчлэн сайжруулах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах.

9. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн дэд бүтцийг салбар, орон нутагтаа хөгжүүлэх чиглэлээр яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох мэргэжлийн байгууллагатай мэдээлэл солилцон, тухайн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хамтарч ажиллах.

10. Салбар, орон нутагт мэдээлэл солилцооны нэгдсэн стандартыг бий болгох, мэдээллийн системийн нэгдсэн архитектурын оновчтой шийдлийн загварчилгаа гаргах, нэвтрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, удирдан зохион байгуулах.

11. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон дүрэм, журмыг хуульд нийцүүлэн боловсруулж, мөрдүүлэх.

12. Стандартын шаардлагад нийцсэн систем бүрдүүлэх зорилгоор программ хангамж, мэдээллийн нэгдсэн систем, нэгдсэн сүлжээг сайжруулах тооцоо, судалгаа, үндэслэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

13. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.

14. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын чиг хандлагыг судлан салбар, орон нутгийн онцлогт тохируулан стандарт боловсруулж нутагшуулах ажлыг зохион байгуулах.

15. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлыг төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан тушаалтны Зөвлөлийн хүрээнд ил тод хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг хослуулах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

16. Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажил үүргийн хуваарийг оновчтой болгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.

17. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн хурдац, шаардлагад нийцсэн шинэ мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх.

18. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээг бий болгох, ололттой талыг танин мэдүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, сургалтын чанар, үнэлгээний тогтолцоо бий болгох.

19. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын үйл ажиллагааг сайжруулах төсөл, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэлийн үр дүнг дүгнэх үзүүлэлт гаргах, мониторинг хийх аргачлал боловсруулж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих.



                                                                                               ------оОо------