- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХАРГА ХЭМЖЭЭНИЙ 2011-2012 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 81 дүгээр
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ 2011-2012 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилт
|
Арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх
хугацаа
|
Гарах
үр дүн
|
Хариуцах
байгууллага
|
Хяналт тавих байгууллага
|
Санхүүгийн эх үүсвэр
|
||||||
Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр
|
|||||||||||||
1
|
1.1.1.3. НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан хүний эрхийн гэрээ, конвенцид нэгдэн орохыг дэмжих, тэдгээрийг соёрхон батлах, хэрэгжүүлэх, тайлагнах журмыг нарийвчлан тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээ авна
|
1.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаархи Монгол Улсын ээлжит 5 дугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх;
2.Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэлийг Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 16 дугаар чуулганаар хэлэлцүүлэх;
3.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II Протоколд нэгдэн орох чиглэлээр ажиллах;
|
2011
2011
2011
|
Үндэсний илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Хүний эрхийн төлөв байдлын талаархи дүгнэлт гарсан байна.
Протоколд нэгдэн орох чиглэлээр тодорхой үр дүн гарсан байна.
|
ГХЯ, ХЗДХЯ
ГХЯ
ГХЯ, ХЗДХЯ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
|
|
4. Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенциудын талаар сургалт зохион байгуулах;
5.Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын ээлжит илтгэлийг боловсруулж хүргүүлэх;
6. Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенциудын талаархи хугацаа хожимдуулсан бусад илтгэлүүдийг бэлтгэж НҮБ-д хүргүүлэх чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллах;
7.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орох чиглэлээр ажиллах.
|
2011
2011-2012
2011-2012
2011-2012
|
Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ, конвенциудын талаархи мэдлэг, ойлголтыг түгээсэн байна.
Ээлжит илтгэлийг хүргүүлсэн байна.
Илтгэлүүдийг боловсруулж, НҮБ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангасан байна.
Конвенцид нэгдэн орох чиглэлээр тодорхой ажил хийгдсэн байна.
|
ГХЯ,
ХЗҮХ
ГХЯ, ХЗДХЯ
ГХЯ
ХЗДХЯ,
ХЭҮК
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
2
|
3.1.2.1. Хүний эрхийн холбогдолтой гэрээ, конвенциор Монгол Улсын хүлээсэн үүрэгтэй дотоодын хууль тогтоомж болон шинээр боловсруулж буй хуулийн төслүүд нийцэж байгаа эсэхэд харьцуулсан шинжилгээ хийж, үр дүнг нь Улсын Их Хурал, Засгийн газар хянан хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гарган хэрэгжүүлнэ.
|
Прокурорын байгууллага, прокурорын ажилтнууд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгаа хийж олон улсын гэрээг хэрэгжүүлэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах.
|
2011-2012
|
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг үндэсний хэмжээнд дагаж мөрдөн хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээнд нийцүүлэх нөхцөл бүрдэнэ.
|
УЕПГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
3
|
3.1.2.2. Олон улсын гэрээ, конвенциор Монгол Улсын хүлээсэн үүргийг тус тусын эрх хэмжээний хүрээнд хариуцан хэрэгжүүлэх ажил, үүргийн жагсаалтыг Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага бүрээр гаргаж, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг жил бүр гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн дүгнэж Засгийн газарт оруулж байна.
|
1.НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс "Хүний эрхийн үндэсний илтгэл"-тэй холбогдуулан өгсөн зөвлөмжийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;
2.НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах.
|
2011
2011
|
Тусгай төлөвлөгөөг баталж хэрэгжүүлж эхэлнэ.
Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаархи салбар дундын зохицуулалт хангагдсан байна.
|
ГХЯ, холбогдох бусад яамд,
ХЭҮК
Хүүхдийн төлөө газар
|
ТББ-ууд
|
Улсын төсөв
Олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
4
|
1.1.2.4. Төрийн бус байгууллагыг дэмжиж, гэрээний үндсэн дээр төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын зарим чиг үүргийг тэдгээрээр гүйцэтгүүлж, засаг төрийн нийтлэг үйлчилгээний өгөөж, хүртээмжийг сайжруулна.
|
1.Гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалт, шалгуур үзүүлэлт гаргах;
2.Төрийн бус байгууллагуудаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.
|
2011-2012
|
Төр, төрийн бус байгууллагын хоорондын хамтын ажиллагаа сайжирна.
|
ЭМЯ, НХХЯ, БСШУЯ, БОАЖЯ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
5
|
3.1.2.5. Хүний эрхийн талаархи олон улсын эрх зүйн боловсрол олгох Засгийн газрын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, түүнд төрийн захиргааны албан хаагч, цагдаа, цэрэг, шүүх эрх мэдлийн байгууллага болон хууль зүйн албаны бусад байгууллагын ажилтнуудыг хамруулна.
|
Төрийн захиргааны албан хаагч, цагдаа, цэрэг, шүүхийн байгууллага болон хилийн отрядын анги, албан хаагч нарт төлөвлөгөөт сургалт зохион байгуулах.
|
2011-2012
|
Хүний эрх зөрчигдөх явдал багасаж, иргэд
эрхээ хамгаалах чиглэлээр мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн байна.
|
ХЭҮК,
яам, ЗГ-ын агентлагууд,
ХЗҮХ,
ШЕЗ,ЦЕГ, УЕПГ, ШШГЕГ,
ХХЕГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
6
|
1.1.2.10. Хүний эрхийн орчны стандартыг боловсруулж, Монгол Улс дахь бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад дагаж мөрдүүлэх, ажлын байрны стандартад хүний эрхийн орчныг тусгана.
|
Хүний эрхийн орчны стандартыг боловсруулах ажлыг зохион байгуулах.
|
2011-2012
|
Хүний эрхийн орчны стандартыг боловсруулж нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгоно.
|
МҮЭНХ,
ХЗДХЯ,
"Эмнести интернэшнл" ТББ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
7
|
1.1.4.1. Нутгийн захиргааны байгууллагуудаас хүний эрхийг хангаж байгаа байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлтийг жил бүр судалж, тайланг нь хурлаараа хэлэлцэн дүгнэж, нийтэд мэдээлж байх арга хэмжээ авна.
|
1. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг жил бүр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, дүнг иргэдэд мэдээлэх ажлыг зохион байгуулах;
2. Орон нутгийн удирдлагаас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг төр тууштай дэмжиж, хэрэгжүүлсэн ажлын туршлагыг сурталчлах арга хэмжээ авах.
|
2011-2012
2011-2012
|
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих нөхцөл сайжирна.
|
Аймаг, нийслэлийн ЗДТГ,
МСНЭ, "Глоб интернэшнл" ТББ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
8
|
1.1.4.3. Төсөв тус бүрийн үндсэн орлогын эх үүсвэр, хэмжээг нэмэгдүүлэх, урсгал төсвийн нормативыг үндэслэлтэй тогтоох үндсэн дээр татаасыг төсөв тус бүрт гүйцэд олгох, өөрийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр аймаг, сумдын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлж, хүн амд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн зэрэг бусад үйлчилгээг гүйцэд хүргэж өргөжүүлэхэд нийцүүлэн бие даан зарцуулах чөлөөт байдлыг хангана.
|
Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутагт тууштай хэрэгжүүлэх, төсвийн тодорхой эрх мэдлийг орон нутагт олгох чиглэлээр Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлуулж хэрэгжүүлэх.
|
2011-2012
|
Төсвийн тухай хууль батлагдаж нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
|
СЯ,
Аймаг, нийслэл, сум дүүргийн ЗДТГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
9
|
1.1.5.3. Хүний эрхийн байдлыг шинжлэн судлах, тодорхойлох, дүгнэх, тайлагнах, энэ талын мэдлэг боловсрол олгох, сургалт явуулах, хүний эрхийг хангах эдийн засаг, нийгмийн бичил нөхцөл боломжийг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх санаачилгыг аль болохоор дэмжихийн хамт зарим чухал асуудлыг судалж боловсруулах захиалга өгөх буюу тендер зарлан шалгаруулж, санхүүжүүлэн, үр дүнг засаг, төрийн үйл ажиллагаанд тусгана.
|
1.Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэн байгуулагч, удирдлага, менежерүүдэд зориулсан хүний эрхийн сургалтын хөтөлбөр, модуль боловсруулж хэрэгжүүлэх;
2.Албан бус эдийн засгийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй иргэдийн нэгдсэн судалгааг гаргах.
|
2011-2012
2011-2012
|
Хувийн хэвшилд мөрдөх хүний эрхийн загвар боловсруулагдсан байна.
|
НХХЯ, МАОЭНХ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
10
|
1.1.5.5. Төрийн бус байгууллага, ялангуяа хүний эрхийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хөдөлгөөн мэдээлэл авах, цуглуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
|
Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хүрээнд ТББ-ын мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах.
|
2011-2012
|
Төрийн бус байгууллагууд мэдээллийг хуулийн хүрээнд чөлөөтэй авах эрх зүйн орчин бүрдэж, олон нийтийн хяналт тавих нөхцөл сайжирна.
|
ХЗДХЯ,
МСНЭ-үүдийн холбоо,
"Глоб интернэшнл" ТББ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
11
|
1.1.5.6. Төрийн бус байгууллагууд хүний эрхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн биелэлтийн талаар нэгдсэн тайлан гаргаж, Улсын Их Хуралд хөндлөнгийн илтгэлийн хэлбэрээр илгээхийг дэмжинэ.
|
Төрийн бус байгууллагууд хүний эрхийн талаар хөндлөнгийн илтгэл бичиж Улсын Их Хуралд танилцуулах асуудлыг дэмжих, энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комисс, бусад төрийн байгууллагаас холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.
|
2011-2012
|
Хүний эрхийн асуудлаар төрийн бус байгууллагын үүрэг оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжирна.
|
ХЭҮК,
ННФ,
МСНЭ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
12
|
1.1.6.8. Хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам зэрэг ажиллагчдын эрхийг хангах эрх зүйн баримт бичгүүдийг үнэн зөв болгож ажлын байранд ил тод тавьж, тэдний байнгын хяналтад байлгана.
|
1. Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон баримт бичгүүдийн иж бүрдэл, тусгагдсан зүйл, заалтуудад хамтарсан үзлэг хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч шийдвэрлэлтийг хянан ажиллах;
2. Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, хяналт тавьж ажиллах.
|
2011-2012
|
Хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, хөдөлмөрийн эрх зүйн баримт бичгүүдийн ил тод байдал хангагдана.
|
НХХЯ,
МХЕГ,
МАОЭНХ,
МҮЭХ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв,
аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө
|
||||||
13
|
1.1.6.11. Шилдэг бизнес эрхлэгчийг тодруулахад хүний эрхийн холбогдолтой шалгуурыг нэг гол үзүүлэлт болгон хэрэглэнэ.
|
Шилдэг бизнес эрхлэгчийг тодруулахад хүний эрхийн холбогдолтой шалгуур үзүүлэлтийг нэг үзүүлэлт болгох.
|
2011-2012
|
Бизнесийн салбарт хүний эрхийн зөрчил багасна.
|
МАОЭНХ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
Хүний хувийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр
|
|||||||||||||
14
|
2.1.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа хүн бүрийн бие, сэтгэл санааны халдлага, дарамтаас хамгаалуулах эрхийг хангах нөхцөл, нийгэмшил–эрх зүйн орчин бүрдүүлнэ.
|
Хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах.
|
2012
|
Иргэдийг гэмт халдлага, түүний хор уршгаас хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ.
|
ХЗДХЯ
|
"Эмнести интернэшнл" ТББ
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
15
16
|
2.1.2.7. Үндэслэлгүйгээр баривчлах, цагдан хорих, дарамтлах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэргээр хууль зөрчсөн тохиолдол бүрийг прокурор, шүүхийн зүгээс судлан бүртгэж мэдээлэх, гэм буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх шалтгаан нөхцөлийг судалж, арилгах арга хэмжээ авна.
2.1.2.8. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг гутаан харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалтыг практикт нэвтрүүлж хэвшүүлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт заавар, зөвлөмж өгч, сургалт явуулж, тэдний хариуцлагыг тодорхой болгоно.
|
Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлах.
1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг гутаан харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалтыг практикт хэрэглэж хэвшүүлэх талаар прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт заавар, зөвлөмж өгч сургалт явуулах, орон нутагт сургагч багш бэлтгэх;
|
2011
2011-2012
|
Судалгаа хийгдсэнээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй зөрчлүүдийг илрүүлж, тэдгээрийн учир шалтгааныг тогтоон таслан зогсоох арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ.
Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, олон нийтийн болон хууль хяналтын байгууллагын албан хаагчдын мэдлэг, мэдээлэл сайжирна.
|
УДШ
ЦЕГ
|
"Эмнести интернэшнл" ТББ
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
|
|
2.Баривчлах, цагдан хорих ажиллагаанд судалгаа хийж, үндэслэлгүйгээр иргэдийг баривчлах, цагдан хорих практикийг таслан зогсоох талаар санал, дүгнэлт боловсруулах;
3. Яллагдагч, өмгөөлөгч нараас гаргаж байгаа хүсэлтийг шийдвэрлэх, тэдэнд хэргийн материал танилцуулах шатанд хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдлыг таслан зогсоох талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах.
|
2011-2012
2011-2012
|
Үндэслэлгүйгээр иргэдийг баривчлах, саатуулах, цагдан хорих болон мөрдөн байцаалтын шатанд хүний эрх зөрчигдөх явдал багасна.
|
УЕПГ
УЕПГ
|
|
|
||||||
17
|
2.1.2.11. Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий албан тушаалтан, түүнийг хэрэглэх үндэслэл, журмыг нэгтгэж хуульчилна.
|
Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий албан тушаалтан, түүнийг хэрэглэх үндэслэл, журмыг нэгтгэж хуульчлах талаар судалгаа хийж санал боловсруулах.
|
2011
|
Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх асуудлыг нэгтгэж хуульчлан зохицуулах нөхцөл бүрдэнэ.
|
ЦЕГ
|
"Эмнести интернэшнл"ТББ
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
18
|
2.1.2.2. Хүний биед халдах, түүний дотор баривчлах, үзлэг нэгжлэг хийх, орон байранд нэвтрэх эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр хэрэгжүүлдэг практикийг халж, зөвхөн шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд олгох чиглэл баримтална.
|
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулах хуулийн төсөл боловсруулах.
|
2011-2012
|
Баривчлах, үзлэг нэгжлэг хийх, орон байранд нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн шүүхээс олгодог тогтолцоо бий болно.
|
УДШ, УЕПГ,
ЦЕГ,
"Эмнести интернэшнл" ТББ
|
ТББ
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
19
|
2.1.3.3. Иргэдэд захидал харилцаа, мэдээллээр үйлчилдэг цахилгаан болон шуудан холбоо, үүрэн телефон, интернетийн үйлчилгээний байгууллагуудын иргэний хувийн болон захидал харилцааны нууцыг хамгаалах талаар стандарт тогтоож мөрдүүлэх, төрийн хяналтын систем тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр иргэний хувийн нууцтай танилцсан, чагнасан тохиолдол бүрийг бүртгэх журам, тогтолцоог бий болгоно.
|
1.Хувь хүний нууцын тухай хуульд тайлбар гаргах;
2.Захидал харилцааны нууцын талаар судалгаа явуулах.
|
2011-2012
|
Тайлбар, судалгаа гарснаар хувь хүний болон захидал харилцааны нууцыг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөө сайжирна.
|
УДШ
|
"Глоб интернэшнл" ТББ
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
20
|
2.1.4.1. Иргэн өөрийгөө өмгөөлөх, мэргэжлийн өмгөөлөгчөөр болон өмгөөлөл эрхлэх зөвшөөрөлгүй боловч итгэл бүхий хүнээр өөрийгөө өмгөөлүүлэх эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
|
Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
|
2011
|
Өмгөөллийн үйл ажиллагааг иргэдийн эрх ашигт нийцүүлэн, мэргэжлийн түвшинд явуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
|
ХЗДХЯ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
21
|
2.1.4.6. Өмгөөлөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэн, энэ чиглэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны санаачилгыг дэмжинэ.
|
Өмгөөлөгчдийн мэргэжил, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг тогтмол явуулах.
|
2011
|
Өмгөөлөгчдийн хүний эрхийн талаархи мэдлэг, боловсрол дээшилнэ.
|
ХЗҮХ,
МӨХ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
22
|
2.2.4.1. Иргэд нам, олон нийтийн (төрийн бус) байгууллага байгуулах, бүртгүүлэх ажиллагааг хялбаршуулж хуульчилна.
|
Орон нутгийн иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, шашны байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг аймгийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах асуудлыг судалж боловсруулах.
|
2011-2012
|
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ.
|
УБЕГ,
Аймгийн
ЗДТГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
23
|
2.1.6.5. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүсийн эрхийг хамгаалах журмыг боловсронгуй болгоно.
|
1. Гадаадын иргэнийг түр саатуулах байрыг төв, орон нутагт байгуулж, түүний нөхцөл, ажиллах журмыг боловсруулж батлуулах;
2. Буянт-Ухаа боомтод гадаадын иргэдийг түр саатуулах өрөөг бий болгох;
3.Монгол Улсын иргэдийн хоёрдмол харъяаллыг хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх асуудлыг судлах;
4. Гадаад улсад монгол болон холимог гэр бүлээс төрсөн хүүхэд гадаад улсын харъяат болсон эсэхээс үл хамааран Монгол Улсын иргэн байх асуудлыг судалж, санал боловсруулах.
|
2011-2012
2011-2012
2011-2012
2011-2012
|
Гадаадын иргэнийг саатуулах, албадан гаргах ажиллагаа нь
олон улсын жишгээр хэрэгжих орчин бий болно.
Гадаад улсын харъяат болсон Монгол Улсын иргэдийн хоёрдмол харъяаллыг хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх асуудлаар баримтлах бодлого тодорхой болсон байна.
|
ХЗДХЯ,
ГИХАЭГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
Хүний улс төрийн эрх, эрх чөлөө
|
|||||||||||||
24
|
2.2.1.1. Сонгуулийн тогтолцоо, үйл явцын (процессын) журмыг иргэдийн бие даасан оролцоог хангаж, чадварлаг Улсын Их Хурал бүрдүүлэхэд болон төлөөлөх ардчиллыг хөгжүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгоно.
|
1.Санал авах байрны стандартыг сонгогчийн саналаа нууцаар, чөлөөтэй өгөх зарчимд нийцүүлэн шинэчилж мөрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох;
2.Гадаадад байгаа сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
3.Сонгуулийн маргаан, түүнийг хянан шийдвэрлэх харъяалал, журмыг хуулиар нарийн тодорхойлж, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг бодитой болгох;
4.Сонгуулийн үйл явцад иргэний нийгмийн байгууллага, сонгогчдыг өргөнөөр оролцуулж хяналт тавих, ажиглалт хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх.
|
2011-2012
2011-2012
2011-2012
2011-2012
|
Сонгуулийн тогтолцоо боловсронгуй болж, сонгуулийн явцад иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөх явдал багасна.
|
СЕХ
|
"Сонгогчдын боловсрол төв" ТББ,
"Эмэгтэй удирдагч сан"ТББ
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
25
|
2.2.2.2. Төрийн захиргааны албан хаагчийг тухайн орон тоо нь хэвээр байхад "баг бүрдүүлэх", "бүтцийн өөрчлөлт хийх", "албан тушаалын нэр өөрчлөх" зэргээр хууль тойрч төрийн алба хаагчдын тогтвортой, мэргэшсэн ажиллагааг алдагдуулдаг гажуудлыг таслан зогсоох арга хэмжээ авна.
|
Төрийн жинхэнэ албан хаагчийг батлагдсан орон тоо болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг нь хэвээр байхад хууль бусаар халж, төрийн жинхэнэ албыг тогтвортой, мэргэшсэн байх зарчмыг алдагдуулдаг гажуудлыг таслан зогсоох, ийм зөрчил гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах.
|
2011-2012
|
Төрийн жинхэнэ алба мэргэшсэн, чадварлаг байх, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах эрх зүйн таатай орчин бий болно.
|
ТАЗ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
26
|
2.2.2.4. Төрийн албаны зөвлөлийг хараат бус ажиллуулж, төрийн албанд томилох, дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэх, халахад гарч байгаа хүний эрхийн зөрчлийг арилгаж, уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
|
1.Төрийн албан хаагчийг ажлаас халсан тухай гомдлыг иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэж байгаа практикийг судлах;
2. Төрийн албаны зөвлөлийг хараат бус ажиллуулж, төрийн албанд томилох, дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэх, халахад гарч байгаа хүний эрхийн зөрчлийг арилгаж, уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах.
|
2012
2011
|
Төрийн албанд хүний эрх зөрчигдөх асуудал багасна.
|
УДШ
ТАЗ
|
МҮЭ-үүдийн холбоо
|
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
27
|
2.2.5.4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбогдох бүх хууль тогтоомжид судалгаа хийж, зөрчилтэй зүйл, заалтыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
|
1. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоол гаргах;
2. Зар сурталчилгааны тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоол гаргах;
3. Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаасан асуудлыг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлах.
|
2011
2011
2011
|
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомж боловсронгуй болж, хэрэгжилт нь сайжирна.
|
УДШ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв,
олон улсын байгууллагын
санхүүжилт
|
||||||
28
29
|
2.2.5.6. Мэдээллийн эх сурвалжаа нууцлан хамгаалах сэтгүүлчийн эрх, үүргийг хуулиар баталгаажуулж, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний нэр, нэр төр, алдар хүндийн халдашгүй байх эрхийг зөрчихөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь бүрэн сэргээх эрх зүйн механизмыг тодотгон сайжруулна.
2.2.6.1.Төрийн болон төрийн бус байгууллага боловсон хүчний бодлого, үйл ажиллагаагаа жендэрийн тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүдэд жендэрийн дүн шинжилгээ хийж, тэдгээр хөтөлбөрт эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаанд эрх тэгш оролцоход нь үзүүлэх нөлөөллийг үнэлэх шалгуурыг боловсруулан ажилдаа нэвтрүүлнэ.
|
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд энэ зорилтын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах.
1. Шийдвэр гаргагчид болон төрийн албаны удирдах, гүйцэтгэх ажилтнуудад хүний эрх, жендэрийн тэгш байдлын ойлголтыг төлөвшүүлэх, бодлого төлөвлөлтөд жендэрийн асуудлыг тусгах, чадавхийг нэмэгдүүлэх сургалт сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулах;
2. Жендэрийн тэгш байдлыг үнэлэх үнэлгээний аргачлал, шалгуур үзүүлэлтийг орц, гарц, үйл ажиллагааны явцын гэсэн ангиллаар боловсруулж, жендэрийн индексийг тооцох.
|
2011-2012
2011-2012
2011-2012
|
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр төр, алдар хүндэд халдах явдлыг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдэнэ.
Жендэрийн тэгш байдлын талаархи олон нийтийн ойлголт, мэдлэг дээшилнэ.
|
ХЗДХЯ,
МСНЭХ
НХХЯ
ЖТБҮХ
|
МСНЭХ
ТББ-ууд
|
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
Олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
Нийгэм, соёл, эдийн засгийн эрхийн хүрээнд
|
|||||||||||||
30
|
2.3.1.1. Компани, нөхөрлөл, хоршоо, банкны хадгаламж, банк бус санхүүгийн байгууллагын тухай зэрэг өмчлөх болон аж ахуй эрхлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар өмчлөгчийн эрхийг хамгаалах, шүүхийн болон бусад арга зам, уг эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх үүргийг тодорхойлсон эрх зүйн орчинг сайжруулна.
|
1. Өмчлөх эрхийн маргаантай холбоотой иргэний болон захиргааны хэргийн шүүхийн практикийг судлах;
2. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах.
|
2011
2011
|
Өмчлөгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин сайжирна.
|
УДШ
МАОЭНХ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт, өөрийн хөрөнгө
|
||||||
31
|
2.3.1.5. Өмчлөгчийн эрхийг хязгаарласан шинжтэй төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянан үзэж зөрчлийг арилгаж байх арга хэмжээ тогтмол авч, шүүхийн шийдвэргүйгээр иргэдийн эд хөрөнгийг хураадаг, устгадаг, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өр зээлд дур мэдэн сонгож, үнэлж авах, иргэдийн эд хөрөнгө эзэмших болон ашиглах эрхийг нь хууль бусаар хязгаарлах зэрэг ноцтой зөрчлийг арилгах, сэргийлэх арга хэмжээ авна.
|
"Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянаж бүртгэх журам"-ын хүрээнд өмчлөгчийн эрхийг хязгаарласан шинжтэй төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянан үзэж, зөрчлийг арилгах арга хэмжээ авах.
|
2011-2012
|
Өмчлөх эрхийг хууль бусаар хязгаарлах, зөрчих тохиолдол багасна.
|
ХЗДХЯ, бусад яам, ЗГ-ын агентлагууд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ
|
МАОЭНХ,
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
32
|
2.3.2.1. Гадаадын үйлдвэрлэл, оюуны бүтээлийг авч хэрэглэх, үндэсний үйлдвэрлэл, оюуны бүтээлийг гадаадад гаргах, ашиглах үйл явцыг хуульчилж, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн цэгцтэй болгоно.
|
Лицензийн гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгэхтэй холбогдсон харилцааг журамлах, энэ чиглэлээр Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.
|
2011-2012
|
Лицензийн гэрээг бүртгэх, хяналт тавих, патент эзэмшигчийн эрхийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно.
|
ОӨГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
33
|
2.3.2.5. Компанийн маркийг ашиглан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны лиценз авах, олгох үйл ажиллагаа буюу франчайзыг нэвтрүүлнэ.
|
1. Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах;
2. Биет бус хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн төсөл боловсруулах;
3. Франчайзын талаар онол-
практикийн сургалт зохион байгуулах;
4.Биет бус хөрөнгийн талаар судалгаа хийх.
|
2011-2012
2011
2011
2012
|
Хуулийн төслүүдийг боловсруулж, франчайзыг нэвтрүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно.
|
ХХААХҮЯ
ҮТЕГ,
УБЕГ,
"Оюуны өмч эзэмшигчдийн академи"
ТББ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
34
|
2.3.3.1. Албан татвар, зээл, зээллэг, гааль, мөнгөний бодлого зэрэг эдийн засгийн зах зээлийн харилцаанд төрөөс оролцон нөлөөлдөг санхүүгийн механизмыг хүний эрхийг хангах, юуны өмнө иргэдээс бүхий л хэлбэрээр аж ахуй эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд нийцүүлэн сайжруулах арга хэмжээ авч байна.
|
1. Гаалийн байцаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, хүний эрхийн зөрчлийг тогтмол хянах системийг гаалийн байгууллагад нэвтрүүлэх;
2. Иргэдийн зүгээс гаалийн байцаагчдад хандах хандлагын талаар тандалт судалгаа хийх.
|
2011-2012
|
Гаалийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг дээшилж, хүний эрх зөрчигдөх явдал багасна.
|
ГЕГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
35
|
2.3.2.6. Патент, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн бүртгэлийн автоматжуулсан систем бий болгон албан ёсны жагсаалт гаргах зэргээр нийтийн хүртээл болгох ажлыг эхлүүлж, хяналтыг сайжруулна.
|
1. Оюуны өмчийн газарт бүртгэлийн автоматжуулсан систем бий болгох ажлыг зохион байгуулах;
2. Автоматжуулсан систем бий болгохтой холбоотойгоор холбогдох журамд өөрчлөлт оруулах.
|
2011-2012
|
Оюуны өмчид тавих хяналт сайжирна.
|
ОӨГ
|
ТББ-уудын холбоо
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
36
|
2.3.3.3. Татварын дээд хэмжээг бууруулах, шатлалыг цөөрүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх замаар татвар төлөгч нэгжид ногдох хувь хэмжээг бууруулах, татварыг бүс нутгийн ялгавартай тогтоох боломжийг судалж шийдвэрлэх зэрэг арга хэмжээг дэс дараатай шийдвэрлэнэ.
|
Татварын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хүнд суртал, чирэгдэл учруулж буй зохицуулалтыг шинэчлэх талаар санал боловсруулах.
|
2011-2012
|
Татварын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
|
СЯ, ТЕГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
37
|
2.4.2.10. Орон гэргүй, тэнэмэл хүмүүс, өнчин, асрамжинд байгаа хүүхэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн, нэн ядуу хүмүүсийг орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн сан байгуулж ашиглах, орон гэргүй, тэнэмэл, нэн ядуу хүмүүст зориулан хооллох, хоноглох, эрүүл мэндийн үйлчилгээ авах цэгүүд бий болгож, түүнд хүмүүнлэгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
|
1. Хараа хяналтгүй, асрамжийн төвд байгаа хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, гэр бүл, төрөл садангийн хүмүүсийн асрамжинд шилжүүлэх, сайн дураараа хүсэлт гаргасан иргэд, гэр бүлд асруулах, үрчлүүлэх зэрэг хүүхэд хамгааллын хувилбарт үйлчилгээг нийгэм, хамт олонд түшиглэн хэрэгжүүлэх;
2. Орхон, Дархан-Уул зэрэг төв суурин газруудад загвар төсөл хэрэгжүүлэх;
3. Орон гэргүй, тэнэмэл иргэдийн аж байдал, учир шалтгааныг нарийвчлан судалж, тэднийг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;
4. Эмзэг бүлгийн иргэдийг халуун хоол, түр хоноглох байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх.
|
2011-2012
|
Орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн асуудал
сайжирна.
|
НХХЯ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
38
|
2.4.1.1. Хүн бүр чөлөөтэй ажил хөдөлмөрөө сонгох, мэргэших, шударга, ая таатай хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн хөлс, цалин нь ажилтан, түүний ам бүлийнхний амьжиргаанд хүрэлцэхүйц эдийн засаг, эрх зүй, нийгмийн орчинг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
|
1. Хөдөлмөрийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж буй практикийг судлах;
2. Хөдөлмөрийн эрхлэлтийн суурь зарчим, үндсэн эрхийг хангах, ялангуяа ажилчид эрх ашгаа хамтран хамгаалах боломжийг бүрдүүлэх чиглэлээр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.
|
2011
|
Иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл сайжирч, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах тогтолцоо бүрдэнэ.
|
УДШ
НХХЯ
|
МАОЭНХ,
МҮЭНХ
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
39
|
2.2.1.5. Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрсийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авна.
|
1.Улсын бүртгэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор холбогдох хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах;
|
2011-2012
2011-2012
|
Сонгуульд оролцох иргэдийн оролцоо сайжирна.
|
СЕХ,
УБЕГ,
бүх шатны ЗДТГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
40
|
1.1.2.3. Гадаад бодлого, үйл ажиллагаандаа хүний эрхийн асуудлаархи бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих бүс нутгийн механизм бүрдүүлэх чиглэл баримтлан ажиллана.
|
Гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол Улсын иргэдийг Иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулж, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын бүртгэлийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах арга хэмжээ авах.
|
2011-2012
|
Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг шинэчилсэн бүртгэлд бүрэн хамруулна.
|
ГХЯ,
НХХЯ,
УБЕГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв
|
||||||
41
|
2.4.1.3. Хөдөлмөрийн зах зээлийг өргөтгөн идэвхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн албаны мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэшүүлэх сургалтыг сайжруулах, тэдгээрт төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг урамшуулах арга хэмжээ авна.
|
1. Мэргэжлийн чиг баримжаа олгох төслийг Мянганы сорилын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж иргэд, сурагчид, оюутнуудад мэргэжлийн баримжаа олгох ажлыг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх;
2. Мэргэжлийн сургалтад хамрагдагсдыг сургалтын уян хатан хөтөлбөр буюу модулийн дагуу богино хугацаанд сурган ур чадвар эзэмшүүлэх, үйлдвэр дээр сургах сургалтыг мэргэжлийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
3. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг салбар бүрээр хийж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг нийтэд мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;
4. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг онлайн хэлбэрээр бий болгож, иргэдийг онлайн мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээг нэвтрүүлэх;
5. Хорих ял эдэлж буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, тэдэнд хөдөлмөрөөр дамжуулан төлөвшил, хүмүүжил олгох, суллагдсаны дараа нийгмийн иргэншсэн бие хүн болгон төлөвшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургагч багш (нийгмийн ажилтан, сэтгэл зүйч) бэлтгэх;
|
2011-2012
2011-2012
2011-2012
2011-2012
|
Ажилгүйчүүдийн тоог цөөрүүлж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ.
|
НХХЯ,
БСШУЯ,
ХЗДХЯ,
МБСГ
|
МАОЭНХ,
МҮЭХ,
Нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороо
|
Улсын төсөв
|
||||||
42
|
2.4.1.4. Өсвөр үе, залуучуудад мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх болон хөдөлмөрийн чадвартай ядуу, нэн ядуу иргэд, хөдөлмөрлөх боломжтой тахир дутуу хүмүүст ажлын байр бий болгох, мэргэжил эзэмшихэд нь туслах арга хэмжээг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлтөд тусгайлан тусгаж, тэдэнд зориулан ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачилга, үйл ажиллагааг урамшуулан дэмжинэ.
|
6. Хорих ял эдэлж буй иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
7. Хорих ял эдэлж буй иргэдийг нийгэмшүүлэх ажилд уламжлалт шашны болон бясалгалын байгууллагуудыг татан оролцуулах.
1. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих асуудлыг судалж шийдвэрлэх;
2. Зам, барилга, уул уурхайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах үндэсний ажилчдыг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд зохион байгуулалттайгаар тэтгэлгээр сурган бэлтгэж, энэ ажлыг зохион байгуулсан ажил олгогчдыг санхүүжилт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;
|
2011
2011
2011-2012
|
Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх орчин сайжирна.
|
НХХЯ,
БСШУЯ,
Мэргэжлийн боловсрол сургалтын газар
|
МАОЭНХ,
МҮЭХ,
Нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороо
|
Улсын төсөв
|
||||||
|
|
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд ажлын байр бий болгосон ажил олгогчдод дэмжлэг үзүүлэх, түүнчлэн эдийн засгийн бусад хөшүүргээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх боломжийг хангах.
|
|
|
|
|
|
||||||
43
44
45
|
2.4.1.7. Хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн улсын хяналтыг урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсооход голлон чиглүүлж, үр нөлөөг дээшлүүлнэ.
2.4.2.6. Ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах замаар амьдралын түвшинг сайжруулах үндэсний болоод орон нутгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулахад онцгой анхаарал тавина.
2.4.3.1. Сургалтын агуулгыг орчин үеийн нийгмийн болон хувийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, хүүхдэд бага наснаас нь боловсрол эзэмшүүлэх зорилтыг үндэсний онцлог нөхцөлд нийцүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх, суурь боловсролын сургууль завсардалтыг арилгаж зохих насны хүүхдийг бүрэн хамрах, шилжин суурьшиж буй хүүхдийн очсон газраа суралцах ахуйн нөхцөл бололцоог сайжруулна.
|
1. "Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага шалгаруулах журам"-ыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;
2. "Эрсдэлд суурилсан хөдөлмөрийн хяналтын менежмент"-ийн систем нэвтрүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;
3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үндэсний 4 дэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
1. Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн орлогыг "орлуулан тооцох аргачлал"-ын дагуу тодорхойлж, тэдгээр өрхөд тэтгэмж олгох, хөдөлмөрийн чадвартай гишүүдийг нь хөдөлмөр эрхлүүлэх, эрүүл мэнд, боловсрол, хүнс тэжээлийн хөтөлбөрүүдэд хамруулах ажлыг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх;
2. Хорих ангиас суллагдсан, асрамжийн газраас гарсан, түүнчлэн удаан хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй, мэргэжилгүй залуус, ахимаг насны болон эрт тэтгэвэртээ гарсан иргэн зэрэг онцлог бүлгийнхний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий "Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг батлуулж, хувийн хэвшил, олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэх;
3. Малчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх замаар ажлын байраа тогтвортой байлгах, чанаржуулах боломжийг бүрдүүлэх;
4. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
1. Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, төрийн бус өмчийн цэцэрлэг байгуулахыг дэмжиж ажиллах;
2. Ерөнхий боловсролын сургуулиас завсардсан сурагчдад албан бус болон дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох.
|
2011-2012
2011
2011-2012
2011
2011
2011
2011
2011-2012
|
Ажлын байрны нөхцөл сайжирна.
Эмзэг бүлэгт хамаарах иргэдийн хөдөлмөрлөх нөхцөл, орчинг сайжруулж, холбогдох хөтөлбөр, төслүүдийг баталж хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хүүхдийн сурч боловсрох эрх хангагдана.
|
НХХЯ,СЯ, ҮХШХ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, МАОЭНХ
НХХЯ,СЯ, ҮХШХ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, МАОЭНХ
БСШУЯ, Албан бус боловсролын гэгээрэл төвүүд
|
ТББ-ууд
ТББ-ууд
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
46
|
2.4.3.5. Үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хангаж, тэдний үр хүүхдийн эх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг өвлөн хөгжүүлэх боломжийг сайжруулна.
|
Үндэстний цөөнхийн боловсролыг дэмжих зорилгоор боловсролын тусгайлсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, сургалтыг монгол хэл болон төрөлх хэл дээр гаргасан ном, сурах бичгийг ашиглан явуулах нөхцөлийг бүрдүүлэх.
|
2011-2012
|
Үндэстний цөөнхийн эх хэл дээрээ сурч боловсрох нөхцөл бүрдсэн байна.
|
БСШУЯ,
ХЭҮК
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
47
|
2.2.6.4. Эмэгтэйчүүд, хүүхдийг элдвээр дарамтлах, доромжлох, хүнлэг бус хандах, тарчилган зовоох зэрэг хүчирхийллийн бүх хэлбэр, тэдгээрийн шалтгааныг илрүүлэн арилгах талаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын чармайлтыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон Засгийн газрын түвшинд нэгтгэн зохицуулж, үр дүнг жил бүр мэдээлж байна.
|
1. Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, хамтран ажиллах;
2. Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
3. Гэр бүлийн хүчирхийлэл болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод шууд туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
|
2011-2012
2011-2012
2011-2012
|
Хүчирхийллийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байнгын хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг асран хамгаалах орчин бүрдэнэ.
|
НХХЯ,
ХЭҮТ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
48
|
2.4.6.1. Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, экологийн болон бусад салбарын бүх түвшний үндсэн чиглэл, төсөв, хөтөлбөр болон хууль тогтоомжид тусгай хэрэгцээ бүхий хүмүүсийн талаар тодорхой бүлэг, заалт оруулж, тахир дутуу иргэдийн эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах хуулиудыг боловсронгуй болгох зэрэг нэмэлт арга хэмжээ авна.
|
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, тус асуудлаар салбар дундын уялдааг хангах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран туршилтын төсөл хэрэгжүүлэх;
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг нийтэд сурталчлах, хэрэгжилтийг сайжруулах;
3. Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд сургах нөхцөлийг бүрдүүлэх.
|
2011-2012
2011-2012
2011-2012
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж боловсронгуй болж, хэрэгжилт нь сайжирна.
Ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэнэ.
|
НХХЯ,
Хүүхдийн төлөө газар
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
49
|
2.4.4.6. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийн мэргэжил, мэргэшлийг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог сайжруулна.
|
1. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийн мэргэжил, мэргэшлийг тогтмол дээшлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2. Сум, сум дундын эмнэлэгт 5-аас дээш жил ажилласан эмч нарыг төгсөлтийн сургалтад хамруулах;
3. Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, сувилагчдад зориулсан сургалт зохион байгуулах.
|
2011-2012
2011-2012
2011-2012
|
Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний чадавхи сайжирна.
|
ЭМЯ,
ХДХВ/ДОХ-ын Үндэсний хороо
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
50
|
2.4.4.10. Зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг багасгах арга хэмжээг судалж хэрэгжүүлнэ.
|
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчиж байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам, тээврийн осол аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах.
|
2011
|
Иргэдийн аюулгүй байдал хангагдаж, замын хөдөлгөөнд оролцох иргэдийн мэдлэг дээшилнэ.
|
ЗТБХБЯ,
НЗДТГ,
МХЕГ, Орон нутгийн Хот байгуулалт, барилга, захиалагчийн алба
|
ТББ-ууд
|
Улсын төсөв
|
||||||
51
|
2.4.4.1. Хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, бохирдлыг зөвшөөрөгдсөнөөс хэтрүүлэхгүй хэмжээнд байлгах, хүнс, ундааны болон хэрэглээний ус, эм тарилга болон ахуйн хэрэглээний нэн тэргүүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүний аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хот суурины агаар, усны бохирдлоос сэргийлэх хяналт, шинжилгээг тогтмолжуулан сайжруулж, эдгээр хүрээнд тавих хяналтыг хүч, нөлөөтэй болгоно.
|
1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах;
2. Хүрээлэн буй орчны бохирдлыг судлах, тандах, хор судлалын орчны эрүүл мэндийн лабораторийн хүчин чадлыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах;
3. Усны чанарын хяналтын системийг сайжруулах, газрын доорхи усны хяналт шинжилгээний улсын сүлжээг байгуулах, тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах;
4. "Хүнсний аюулгүй байдал" сэдвээр сургалт зохион байгуулах;
5. Нийслэл, орон нутагт хүнсний аюулгүй байдлын хэрэгжилтийн талаар шалгалт хийх.
|
2011-2012
2011-2012
2011-2012
2011
2011-2012
|
Хүрээлэн буй орчны бохирдол багасна.
Хүнсний аюулгүй байдал сайжирч, иргэдийг чанарын шаардлага хангасан хүнсээр хангахад ахиц гарна.
|
ЭМЯ
БОАЖЯ
БОАЖЯ
ХХААХҮЯ, МХЕГ,
"Хүнс-Эвсэл" ТББ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
52
|
2.4.4.7. Хог хаягдал, ялангуяа үйлдвэрлэлийн хог хаягдлыг ялган ангилах, тээвэрлэх, устгах, бололцоотойг нь дахин боловсруулж ашиглах арга хэмжээ авч, үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн гаралтай түүхий эд бэлтгэх, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг гагцхүү хүний амьдрах эрүүл орчинд хор хохирол учруулахгүй, оршин суугчдын ахуй амьдралд сөргөөр нөлөөлөхгүй байхыг баталгаажуулсан тохиолдолд олгодог журам тогтоон хэрэгжүүлнэ.
|
1. "Хог хаягдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
2. Хог хаягдлыг бууруулах мастер төлөвлөгөөг боловсруулж мөрдөх, нийслэл, аймаг бүрт хог хаягдлыг бууруулах дэд мастер төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх.
|
2011-2012
2011-2012
|
Хог хаягдлыг устгах, дахин боловсруулж ашиглах менежмент боловсронгуй болж, хог хаягдлын хэмжээ буурна.
|
БОАЖЯ,
ЭМЯ, МХЕГ,
Аймаг, нийслэлийн ЗДТГ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
53
|
2.4.5.2. Иргэдийн соёл, шинжлэх ухаан, урлагийн бүтээл туурвих, түүнийгээ нийтэд сурталчлан таниулахад нь эдийн засгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зохистой арга, хэлбэр нэвтрүүлнэ.
|
Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх үйлчилгээг нэмэгдүүлэх.
|
2011-2012
|
Иргэдэд хүрэх соёл, урлагийн үйлчилгээ сайжирна.
|
БСШУЯ
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
54
|
2.4.5.3. Соёл, урлаг, шинжлэх ухаанд улсын болон орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулж, ивээн тэтгэж байгаа байгууллага, иргэдэд төрийн зүгээс татварын бодлогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх, ажилтан, эрдэмтдийн судалгаа шинжилгээний үйл ажиллагааг урамшуулах, бүтээл туурвилынхаа үр нөлөөг хүртэх боломжийг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
|
1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, тэдгээрийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх чиглэлээр зохицуулалт хийх;
2.Инновацийн тухай хуулийн төслийг боловсруулах;
3.Үндэсний хэмжээний инновацийн томоохон хөтөлбөр, төслийг Хөгжлийн банк, Шинжлэх ухаан, технологийн сангаас хамтран санхүүжүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
|
2011-2012
2011-2012
2011-2012
|
Инновацийг дэмжиж, дэвшилтэт техник технологи болон үйлдвэрлэлийн арга барилыг нэвтрүүлэх, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх
эрх зүйн орчин боловсронгуй болно.
|
БСШУЯ
ҮХШХ
Хөгжлийн банк
|
ТББ-ууд
|
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
|
||||||
---оОо---
Текст томруулах
A
A
A