A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                       Засгийн газрын 2011 оны 108 дугаар
                                                                                                      тогтоолын хавсралт



ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 

/ЗГ-ын 2017 оны 11-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ



Манай улс халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх ажилд онцгой анхаарч олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд цагаан цэцэг, бөөсний хижиг, халдварт саа өвчнийг устгасан бөгөөд сахуу, татран, хөхүүл ханиад өвчин сүүлийн 4 жил бүртгэгдээгүй, улаанбурхан, В вируст гепатитын өвчлөл тууштай буурч байна.

Засгийн газраас "Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг 2002-2010 онд хэрэгжүүлснээр халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, санхүүжилт нэмэгдэн оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга, техник технологи нэвтэрч байна.

2005 оноос сахуу, хөхүүл ханиад, татран, В вируст гепатит, В хэв шинжийн хемофилюс инфлюeнзa нянгийн халдварын эсрэг тавт вакцин, 2009 оноос улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг гуравт вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлсэн.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нутагшмал халдварт өвчнүүд буурсан боловч халдварт эритем, хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз, амьсгалын цочмог халтай хам шинж, гар, хөл, амны өвчин, томуугийн цартахлын А хүрээний (H1N1) шинэ вирусийн халдвар зэрэг шинэ болон дахин сэргэж байгаа халдвар гарснаар 2010 онд халдварт өвчний 41373 тохиолдол бүртгэгдсэнийг өмнөх 10 жилийн өвчлөлтэй харьцуулахад 4457 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Түүнчлэн байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний голомтыг тогтоох, эрүүлжүүлэх арга хэмжээ авсны үр дүнд тарваган тахлын хүний өвчлөл 2 дахин, нас баралт 24,2 хувиар, галзуугийн хүний өвчлөл 2,2 дахин буурч байгаа хэдий ч боомын хүний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийн хүрээнд "Шууд хяналт дор богино хугацаанд эмчилгээ хийх бодлого"-ыг хэрэгжүүлснээр 2007 оноос сүрьеэгийн тохиолдлын тоо буурч байгаа боловч жил бүр 1000 хүн тутмын 2 нь сүрьеэгээр өвчилж байна. Энэ үзүүлэлтээрээ манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд орж байна.

Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх тандалт, хариу арга хэмжээний тогтолцоог 2007 оноос эхлэн үе шаттайгаар бүрдүүлж, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын тандалтын нэгжээс халдварт өвчний мэдээг 7 хоног бүр цахим хэлбэрээр авдаг болсноор гар, хөл, амны өвчин, халдварт эритем, амьсгалын замын цочмог халтай хам шинж, улаанууд зэрэг халдварт өвчний дэгдэлтийг богино хугацаанд таслан зогсоосон.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, нянгийн тэсвэржилт, хотжилт, даяаршилтай холбоотойгоор шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүд хурдацтай тархаж байгаагийн улмаас халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх тогтолцоо болон салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах нь нэн тулгамдсан асуудал хэвээр байна.

Иймд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, "Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх Ази, номхон далайн бүсийн стратеги", Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Дархлаажуулалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Ариун цэврийн тухай хууль зэрэг бодлогын баримт бичгийн хүрээнд "Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр" (цаашид "хөтөлбөр" гэнэ)-ийг шинэчлэн боловсруулав.

                                                       ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ,
                                                                          ХУГАЦАА, САНХҮҮЖИЛТ

2.1. Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх тандалт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах замаар халдварт өвчний тархалтыг хязгаарлахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх арга хэмжээг дараахь 9 чиглэлийн дагуу тодорхойлов:

2.2.1. Удирдлага, зохион байгуулалт;
2.2.2. Салбар хоорондын түншлэл;
2.2.3. Тандалт, хариу арга хэмжээ;
2.2.4. Мэдээлэл, эрсдэлийн үеийн харилцаа холбоо;
2.2.5. Нөөц, бэлэн байдал;
2.2.6. Лаборатори;
2.2.7. Халдвар хяналт;
2.2.8. Хүний нөөцийн хөгжил;
2.2.9. Эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл.

2.3. Хөтөлбөрийг 2011-2015 онд хэрэгжүүлнэ.

2.4. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

2.4.1. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
2.4.2. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;
2.4.3. Олон улсын байгууллага, гадаад улс орны төсөл, хөтөлбөрийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тусламж;
2.4.4. Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
2.4.5. Бусад эх үүсвэр.

                                                     ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
                                                                   ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХҮРЭХ ҮР ДҮН

3.1. Удирдлага, зохион байгуулалтын талаар
Зорилт

3.1.1. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийг хэрэгжүүлэх чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд бэхжүүлэх;

3.1.2. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

Үйл ажиллагааны чиглэл

3.1.3. Аймаг, дүүрэгт халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн алба байгуулан ажиллуулах;

3.1.4. ОУЭМД-ийг хэрэгжүүлэх үндэсний зохицуулах төв болон түүний салбар зөвлөлийг аймаг, нийслэлд байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах;

3.1.5. ОУЭМД-д заасны дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг мэдээлэх, тандах журам боловсруулж, хэрэгжүүлэх;

3.1.6. Халдварт өвчний тандалт, оношилгоо, эмчилгээний стандарт, удирдамж, зааврыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох.

Хүрэх үр дүн:

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үндэсний зохицуулах төв болон аймаг, нийслэлд салбар зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжино.

Аймаг, дүүргийн халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн албаны үйл ажиллагаа тогтмолжино.

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болно.

3.2. Салбар хоорондын түншлэлийн талаар

Зорилт

3.2.1. Хүн болон мал эмнэлгийн салбарт "Нэг дэлхий-нэг эрүүл мэнд" зарчмыг хэрэгжүүлж, зоонозын (мал, амьтнаас хүнд дамжих) халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах;

3.2.2. Бүх шатны боловсролын байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах.

Үйл ажиллагааны чиглэл

3.2.3. Зоонозын халдварт өвчинтэй тэмцэх талаар хүн, мал эмнэлгийн хамтарсан стратеги боловсруулан хэрэгжүүлэх;

3.2.4. Зоонозын халдварын тандалт, хариу арга хэмжээг хүн, мал эмнэлгийн салбар хамтран хэрэгжүүлэх;

3.2.5. Хүн, мал эмнэлгийн лабораторийн хамтын ажиллагаа, ялангуяа хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх;

3.2.6. Зоонозын халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ хийх;

3.2.7. Зэрлэг болон тэжээвэр шувуу, гахай зэрэг амьтдын дунд томуугийн вирусийн эргэлтийг тандан судлах;

3.2.8. ДЭМБ-ын томуугийн мэдээллийн FLUNET сүлжээгээр мэдээлэл тогтмол солилцох;

3.2.9. Бүх шатны боловсролын байгууллагад ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх;

3.2.10. "Үдийн цай", "Үдийн хоол" хөтөлбөрийн хүрээнд хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлэх замаар хүнсний баталгаат байдлыг хангах.

Хүрэх үр дүн:

Зоонозын халдварт өвчний талаар салбар хоорондын хамтын ажиллагааны стратеги боловсрогдоно.

"Үдийн цай", "Үдийн хоол" хөтөлбөртэй холбоотой хоолны хордлого гарахгүй байх нөхцөл бүрдэнэ.

3.3. Тандалт, хариу арга хэмжээний талаар

Зорилт

3.3.1. Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний тандалтын тогтолцоог үндэсний болон орон нутгийн түвшинд бэхжүүлэх;

3.3.2. Халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээг шуурхай авах чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд бэхжүүлэх;

3.3.3. Дархлаажуултад шинэ вакцин нэвтрүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл

3.3.4. Дүүрэг, аймгийн түвшинд халдварт өвчний дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авах баг байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

3.3.5. Шуурхай арга хэмжээний багийн гишүүдийг сургалтад тогтмол хамруулах, сургалтын агуулгад халдварт өвчнөөс гадна орчны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мал, амьтны эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн талаар тусгах;

3.3.6. Тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч байх;

3.3.7. Халдварт өвчний эрсдэлийг үнэлэх чадавхийг бүх түвшинд бэхжүүлэх;

3.3.8. Үндэсний хэмжээнд халдварт өвчний эрсдэл, өртөмтгий байдлын тандалт хийж, зураглал гаргах;

3.3.9. Мал, амьтнаас хүнд халдварладаг зарим өвчнийг харуулдан тандаж тархалт, эрсдэлийг тогтоох;

3.3.10. Дархлаажуулалтын хамралтыг сум, дүүрэг, багийн түвшинд нэмэгдүүлэх;

3.3.11. А вируст гепатитын эсрэг вакциныг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэх;

3.3.12. Шинэ вакциныг нэвтрүүлэх талаар тандалт, судалгаа хийх;

3.3.13. Хилийн боомтын нэвтрэн орох цэгүүдэд Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах;

3.3.14. Хилийн боомтод халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ, гамшгийн бэлэн байдлын арга хэмжээг зохион байгуулж байх.

Хүрэх үр дүн

Дүүрэг, аймгийн түвшинд шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийг халдварт өвчний дэгдэлтийн судалгаа, тархварзүйн үндэс, халдвар хяналт, орчны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мал, амьтны эрүүл мэнд, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр сургалтад хамруулсан байна.

Халдварт өвчний эрсдэл, өртөмтгий байдлын зураглал гарна.

Сум, дүүрэг, багийн түвшинд дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлнэ.

Хилийн томоохон боомтод эрүүл мэндийн болон хил, гааль, онцгой байдлын байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед авах хариу арга хэмжээний чадавхи бүрдэнэ.

3.4. Мэдээлэл, эрсдэлийн үеийн харилцаа холбооны талаар

Зорилт

3.4.1. Халдварт өвчний дэгдэлтийн үед салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээ мэдээлэл солилцох харилцаа холбоо, эргэн мэдээллийг сайжруулах;

3.4.2. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг соён гэгээрүүлэх, улмаар төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг хүн амд олгох;

3.4.3. Халдварт өвчний дэгдэлтийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн амыг үнэн зөв мэдээллээр шуурхай хангах;

3.4.4. Халдварт өвчний мэдээ мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл

3.4.5. Халдварт өвчний дэгдэлтийн үеийн харилцаа холбооны салбар хоорондын баг байгуулан ажиллах журам боловсруулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах;

3.4.6. Халдварт өвчнүүдийн талаар холбогдох салбартай хамтран эрсдэлийн үнэлгээ хийж мэдээллийн сан бүрдүүлэх;


3.4.7. Халдварт өвчний дэгдэлтийг сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний дэлхийн сүлжээ (GOARN)-ний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

3.4.8. Хүн амын дунд эрүүл аж төрөх ёсыг соён гэгээрүүлэн хэвшүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулах;

3.4.9. Халдварт өвчний дэгдэлт, эрсдэлийн үед хүн ам, хэвлэл мэдээллийн ажилтнуудад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэх талаар журам боловсруулан мөрдүүлэх;

3.4.10. Халдварт өвчний бүртгэл, мэдээллийн журам, маягтыг боловсронгуй болгож, мэдээллийн цахим тогтолцоо нэвтрүүлэх;

3.4.11. Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний талаар интернэтэд суурилсан цахим сүлжээг үе шаттай нэвтрүүлж, EWAR 2.0 программ хангамжийг шинэчлэх;

3.4.12. Дархлаажуулалтад хамрагдсан тухай мэдээллийг иргэний цахим бүртгэлд оруулах асуудлыг судлах.

Хүрэх үр дүн

Халдварт өвчний дэгдэлт, эрсдэлийн үеийн харилцаа холбооны асуудлаар салбар хоорондын баг байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжино.

Халдварт өвчний дэгдэлт, эрсдэлийн үед хүн амыг үнэн зөв мэдээллээр шуурхай хангана.

Халдварт өвчний бүртгэл, мэдээллийн цахим тогтолцоо нэвтэрнэ.

3.5. Нөөц, бэлэн байдлын талаар

Зорилт

3.5.1. Халдварт өвчний дэгдэлт, гамшгийн үеийн хариу арга хэмжээнд шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, вакцин, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгсэл, сорьц цуглуулах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийн хэрэгцээг тооцох, нөөцлөх, зарцуулалтыг хянах, нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх;

3.5.2. Халдварт өвчний шуурхай хариу арга хэмжээний багийн чадавхийг бэхжүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл

3.5.3. Халдварт өвчний дэгдэлт, цартахлын үед шаардагдах нөөц, бэлэн байдлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх;

3.5.4. Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, цартахлын үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, вакцин, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгсэл, сорьц цуглуулах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх;

3.5.5. Нөөцийн зарцуулалт, хангамжийг хянах мэдээллийн цахим сан байгуулах;

3.5.6. Халдварт өвчний дэгдэлт, гамшгийн үед хүний нөөц болон олон нийтийг дайчлах, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх удирдамж боловсруулж, дайчилгаанд шаардлагатай эмнэлгийн орны хүчин чадал, хүний нөөцийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх;

3.5.7. Халдварт өвчний дэгдэлт, цартахлын үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх багаж, тоног төхөөрөмжөөр хангах;

3.5.8. Халдварт өвчний шуурхай хариу арга хэмжээний багийг чадавхижуулах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бусад хэрэгслээр хангах;

3.5.9. Дархлаажуулалтын хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хангалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

3.5.10. Аймгийн түвшинд эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх орны тоог нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний цэгүүд байгуулах;

3.5.11. Вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн 10-аас доошгүй хувийг жил бүр шинэчлэх.

Хүрэх үр дүн

Халдварт өвчний дэгдэлт, цартахлын үед шаардагдах нөөц, бэлэн байдлын төлөвлөгөө батлагдан, нөөцийн зарцуулалт, хангамжийг хянах мэдээллийн цахим сан бүрдсэн байна.

Халдварт өвчний дэгдэлт, гамшгийн үед нөөц дайчлах эмнэлгийн орны хүчин чадал, хүний нөөцийн талаар мэдээллийн сан бүрдсэн байна.

Вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж шинэчлэгдсэн байна.

3.6. Лабораторийн талаар

Зорилт

3.6.1. Лабораторийн чанарт тавих гадаад, дотоод хяналтыг бэхжүүлж, лабораторийн оношилгооны үнэн бодит байдлыг сайжруулах;

3.6.2. Хүн, мал эмнэлгийн оношзүйн лабораторийн сүлжээ байгуулах;

3.6.3. Орон нутгийн түвшинд лабораторийн үйлчилгээг бэхжүүлэх;

3.6.4. Лабораторийн биоаюулгүй ажиллагааг хангах.

Үйл ажиллагааны чиглэл

3.6.5. Олон улсын лавлагаа лабораторийн чанарын хяналтын сүлжээнд хамрагдаж, шинжилгээний чанарт тавих гадаад, дотоод хяналтыг тогтмолжуулан шинжилгээний магадлалыг сайжруулах;

3.6.6. Лабораториудыг үе шаттайгаар магадлан итгэмжлэлд хамруулах;

3.6.7. Халдварт өвчний лабораторийн удирдлага, зохицуулалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, цахим сүлжээнд хамруулах;

3.6.8. Хүн, мал эмнэлэг болон хүнсний лабораторийн сүлжээ байгуулж, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл солилцох;

3.6.9. Халдварт өвчний лабораторид оношилгооны шинэ арга нэвтрүүлэх;

3.6.10. Нянгийн антибиотикт тэсвэржилтийн тандалтыг нэвтрүүлэх;

3.6.11. Зарим аймагт вирус судлалын лаборатори байгуулах;

3.6.12. Сорьц цуглуулах, тээвэрлэх зардлыг улсын төсөвт үе шаттай тусгах;

3.6.13. Лабораторийн биоаюулгүйн олон улсын нийгэмлэгт элсэх;

3.6.14. Биоаюулгүй ажиллагааны 3 дугаар зэрэглэлийн лаборатори байгуулах.

Хүрэх үр дүн

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), томуу, улаанбурхны лабораторийг олон улсын лавлагаа лабораторийн чанарын хяналтын сүлжээнд хамруулсан байна.

Лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулагдсан байна.

Алс дорнодын хачгаар дамжих энцефалит, ханта, япон энцефалит, өрнөд нилийн халуурал, өвчний вирусийг өсгөвөрлөх шинжилгээ болон бабезиоз, криптоспоридиоз өвчнийг оношлох лабораторийн арга нэвтэрсэн байна.

Ховд, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд вирус судлалын лаборатори байгуулагдсан байна.

Биоаюулгүйн ажиллагааны 3 дугаар зэрэглэлийн лаборатори байгуулагдсан байна.

3.7. Халдвар хяналтын талаар
Зорилт

3.7.1. Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог үндэсний болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх;

3.7.2. Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд халдварт өртөх эрсдэлээс хамгаалах.

Үйл ажиллагааны чиглэл

3.7.3. Эрүүл мэндийн бүх шатны байгууллагын халдварын эсрэг хэрэглэх хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын хэрэглээний стандартыг боловсруулж батлуулах;

3.7.4. Эрүүл мэндийн бүх шатны байгууллага, ялангуяа сумын эмнэлгийн усны хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулах;

3.7.5. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг зарим аймагт байгуулах асуудлыг судлах;

3.7.6. Эмнэлгээс шалтгаалах халдварын тандалтын стандартыг шинэчлэн боловсруулах;

3.7.7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэл (шүд, эх барих, эмэгтэйчүүд, мэс засал г.м.)-ээр халдварын эсрэг дэглэмийн заавар, удирдамж, гарын авлага боловсруулах;

3.7.8. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээнд "эргэх талон"-ыг нэвтрүүлэх;

3.7.9. Эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх сургалтад хамруулж, өөрийгөө болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, халдвараас сэргийлэх талаар мэдлэг, ур чадварыг нь тогтмол дээшлүүлэх;

3.7.10. Эрүүл мэндийн ажилтнуудын дунд цусаар дамжих болон сүрьеэгийн халдварыг тандан илрүүлж, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

3.7.11. Эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургуульд элсэгчдийг В вируст гепатитын эсрэг дархлаажуулалтад хамруулах;

3.7.12. Эмнэлгийн эмч, ажиллагсдыг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байх.

Хүрэх үр дүн

Эмнэлгээс шалтгаалсан халдварын тандалтын стандарт мөрдөгдөж халдварын илрүүлэлт нэмэгдсэн байна.

Цус, цусан бүтээгдэхүүнээр халдвар дамжихгүй байх нөхцөл бүрдэнэ.

Эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургуульд элсэгчдийг В вируст гепатитын эсрэг дархлаажуулалтад хамруулдаг болно.

3.8. Хүний нөөцийн хөгжлийн талаар

Зорилт

3.8.1. Халдварт өвчний тандалт, эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай тархварзүйн тандалт, судалгааны ур чадвар эзэмшсэн хүний нөөцийг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх;

3.8.2. Талбарын тархварзүйн сургалтын тогтолцоо бүрдүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл

3.8.3. Талбарын тархварзүйн сургалтыг эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь албан ёсны мэргэшүүлэх сургалт болгож, сургалтын төрийн сангаас санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх;

3.8.4. Талбарын тархварзүйн чиглэлээр багшлах боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх замаар сургалтын чанарыг сайжруулах;

3.8.5. Анагаах ухааны боловсрол олгох сургуулийн төгсөлтийн өмнөх, дараахь сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгож, халдварт өвчний чиглэлээр багшлах боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;

3.8.6. Халдварт өвчний оношилгоо, тархварзүйн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургалтад хамруулах;

3.8.7. Халдварт өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээний чиглэлээр гарын авлага, сурах бичиг хэвлүүлж, түгээх;

3.8.8. Аймаг, дүүргийн халдварт өвчний хариу арга хэмжээний багт дасгал, үзүүлэх сургалт зохион байгуулах;

3.8.9. Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэл, шимэгч судлал, биотуршилтын мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулах.

Хүрэх үр дүн

Талбарын тархварзүйч бэлтгэх сургалтыг жил бүр зохион байгуулна.

Халдварт өвчний оношилгоо, тархварзүйн нарийн мэргэжлийн чиглэлээр жил бүр 2-3 эмч, мэргэжилтэнг гадаадад магистр, докторын сургалтад хамруулна.

3.9. Эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл

Зорилт

3.9.1. Эрдэм шинжилгээ, судалгааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

3.9.2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг сайжруулах;

3.9.3. Вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн технологийг боловсронгүй болгох.

Үйл ажиллагааны чиглэл

3.9.4. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, чадавхижуулах;

3.9.5. Хачигт энцефалит, боом өвчний эмчилгээний иммуноглобулин үйлдвэрлэх стандарт боловсруулж, үйлдвэрлэлийн судалгаа хийх;

3.9.6. Зарим бичил биетний хэв шинж, антибиотикийн мэдрэг байдлыг тодорхойлох стандарт аргыг нэвтрүүлэх;

3.9.7. Нянгийн өсгөврийг хуурайшуулах аргыг нэвтрүүлэх;

3.9.8. Сүрьеэгийн нянгийн эмэнд дасах механизм болон эрсдэлт бүлгийн хүн амын дундах тархалтыг судлах;

3.9.9. Галзуу, гэдэсний зарим халдварт өвчний вакцин, нян залгиурыг үйлдвэрлэх орчин үеийн технологийг судлан нэвтрүүлэх.

Хүрэх үр дүн

Эрдэм шинжилгээ, судалгааны санхүүжилт нэмэгдэнэ.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгаа хийх ур чадвар сайжирч, эрдмийн зэрэг цолтой судлаачдын тоо нэмэгдэнэ.

Хачигт энцефалит, боом өвчний эмчилгээний иммуноглобулин үйлдвэрлэх стандартыг боловсруулж, үйлдвэрлэлийн зэхэц судалгаа хийгдсэн байна.

Галзуу, гэдэсний зарим халдварт өвчний вакцин, нян залгиурыг үйлдвэрлэх орчин үеийн технологийг судлан нэвтрүүлсэн байна.

                                            ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах арга хэмжээг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв зохион байгуулна.

4.2. Орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах арга хэмжээг бүх шатны Засаг дарга нар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар бусад мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. 

                                                     ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН,  ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

               5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
  

 

 
 
 
 
       Шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт
2010 оны байдлаар /хувь, тоо/
Хүрэх үр дүнгийн  үзүүлэлт (оноор)
2011
2012
2013
2014
2015
1.
Халдварт өвчний дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авах талаар сургагдсан баг
15
20
30
40
50
60
2.
Халдварт өвчний дэгдэлтийн голомтод     24-48 цагийн дотор хариу арга хэмжээ  авсан тохиолдол
40,0
55,0
70,0
75,0
80,0
85,0
3.
Халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын оношийн лабораторийн баталгаажилт
40,0
45,0
50,0
60,0
70,0
80,0
4.
Эрсдэлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр сургагдсан мэргэжилтэн
50
100
150
200
250
300
5.
Шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний дэгдэлт, томуугийн цартахлын үед хариу арга хэмжээ авах талаар  хамтран хийсэн үзүүлэх сургууль
3
5
5
10
10
15
6.
Халдварт өвчний дэгдэлтийн үеийн харилцаа холбооны чиглэлээр сургагдсан  баг
0
5
10
15
20
20
7.
Халдварт өвчний үед хэрэглэх  хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан эрүүл мэндийн байгууллага 
 
10,0
20,0
30,0
40,0
60,0
80,0
8.
Лабораторийн сорьц цуглуулах багцаар хангагдсан эрүүл мэндийн байгууллага
10,0
20,0
30,0
40,0
60,0
80,0
9.
Халдварт өвчний оношилгооны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн лаборатори
2
4
5
6
7
8
10.
Халдварт өвчний оношилгоонд нэвтэрсэн молекул-биологийн шинжилгээний арга
1
2
3
4
5
6
11.
Олон улсын лавлагаа лабораторийн чанарын хяналтын сүлжээнд хамрагдсан  лаборатори
2
3
4
6
6
6
12.
В вируст гепатитаас сэргийлэх вакцинд  хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн
5,0
20,0
30,0
40,0
50,0
60,0
13.
Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн
10,0
20,0
30,0
40,0
50,0
60,0
14.
Эмнэлгийн ажиллагсдын халдварт өртсөн байдлыг тогтмол мэдээлдэг эрүүл мэндийн байгууллага
6,0
15,0
25,0
40,0
50,0
60,0
15.
Цус, цусан бүтээгдэхүүний эргэх талоныг хэрэглэж хэвшсэн эрүүл мэндийн байгууллага
0
20,0
40,0
60,0
80,0
100,0
16.
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний талаар хийсэн судалгаа
9
12
15
17
20
22
17.
Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний талаар хийсэн дэмжлэгт хяналт
 
  
10
20
30
40
50
60
18
Шинээр
нэвтрүүлсэн вакцин,
биобэлдмэл, оношлуур
Вакцин
0
 
 
1
 
1
Биобэлдмэл
0
1
1
1
1
1
Оношлуур
0
1
1
1
1
1
19.
10.000 хүн амд       (промилиар)
Цусан суулга
11.2
11.0
10.0
9.0
9.0
9.0
20.
Сальмонеллёз
0.8
0.6
0.6
0.6
0.6
0.5
21.
А вируст гепатит
33.8
21.0
21.0
15.8
13.0
10.0
22.
Улаанбурхан
0.06
0.01
0.00
0.00
0.00
0.00
23.
Улаанууд
5.9
5.0
4.5
4.0
3.5
3.0
24.
Гахай хавдар
7.9
7.5
7.0
7.0
6.5
6.0
25.
Сүрьеэгийн нас баралт
(100.000 хүн амд)
2.5
2.3
2.1
1.9
1.7
1.5
26.
Түрхэц эерэг сүрьеэгийн тохиолдлын илрүүлэлт
83,7
84,0
84,3
84,5
84,7
85,0
27.
Түрхэц эерэг сүрьеэгийн шинэ тохиолдлын эдгэрэлт
83,4
83,8
84,0
84,4
84,7
85,0
28.
ХДХВ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийлгэсэн  сүрьеэтэй өвчтөн
35,0
43,0
51,0
59,0
67,0
75,0
29.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундахь тэмбүүгийн тархалт (судалгаагаар)
1,7
 
 
1,3
 
 
1,0
                   

 

 
 
------оОо-----