- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРШООЛЛЫН ОЛОН УЛСЫН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 112 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ХОРШООЛЛЫН ОЛОН УЛСЫН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭН
ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
|
|
|
|
№
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
1
|
Хөрөнгө, хөдөлмөрөөр хоршин үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуй эрхлэх хэлбэрийг олон нийтэд сурталчилж, хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ГХЯ,
Жижиг, дунд үйлдвэрийн газар /ЖДҮГ/
|
2
|
НҮБ-аас 2012 оныг хоршооллын олон улсын жил болгон зарласантай холбогдуулан олон улсын бага хурал зохион байгуулах
|
2011
|
ГХЯ,
ХХААХҮЯ,
ЖДҮГ
|
3
|
2011 оны сүүлчээр болох Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаан Хоршооллын олон улсын жилийг албан ёсоор эхлүүлэн нээх тул өндөр түвшинд оролцох
|
2011-2012
|
ГХЯ,
ХХААХҮЯ,
ЖДҮГ
|
4
|
НҮБ-ын гишүүн улс, НҮБ-ын системийн байгууллага, хоршоолол, төрийн байгууллагуудын оролцоог хангасан дугуй ширээний албан бус хэлэлцүүлэгт хоршооллын төлөөллийг оруулах
|
2011-2012
|
ГХЯ,
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо /МХҮНХ/
|
5
|
Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан хоршоодын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гадаад оронд сурталчлан таниулах үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах, түүнд хоршоодыг өргөнөөр оролцуулах
|
2011-2012
|
ГХЯ,
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар /АНЗДТГ/
|
6
|
Ази, Номхон далайн хоршооллын холбооноос техникийн туслалцааг авах чиглэлээр ажиллах, хоршоолол өндөр хөгжсөн гадаад орны туршлагыг нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
|
2011-2012
|
ГХЯ,
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
7
|
Хоршоологчдод дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, сурталчлах зорилгоор хоршооны бие даасан үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах, бусад үзэсгэлэн, худалдаанд хоршоологчдыг өргөнөөр оролцуулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
8
|
Хоршооллын аяныг аймаг бүрт өрнүүлж, "Нэг аймаг- хоёр брэнд" аянг зохион байгуулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
9
|
Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтсан жилийн ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах
|
2011
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
10
|
Хоршооллын түүхэн хөгжлийн асуудлаар онол практик, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах
|
2011
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ
|
11
|
Нийслэлийн төв гудамж дагуу байрлах сурталчилгааны самбаруудад ойн анонс, хэвлэмэл хуудас байршуулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
НЗДТГ
|
12
|
Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн түүх, ололт амжилт, үнэт зүйлсийг тайлбарласан нийтлэлийг өдөр тутмын сонин хэвлэлд гаргах, вэб сайтад байршуулах, нэвтрүүлэг, уулзалт ярилцлагыг радио, телевизээр бэлтгэж нэвтрүүлэх
|
2011
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
13
|
Хоршооллын түүхийн баримтат кино хийх
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ
|
14
|
Хоршооллын салбарыг сурталчилсан телевизийн танин мэдэхүйн болон цэнгээнт нэвтрүүлэг хийх
|
2012
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ
|
15
|
Хоршооллын салбарыг хөгжүүлэх талаар их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд уралдаан зарлах
|
2012
|
ХХААХҮЯ,
БСШУЯ,
ЖДҮГ,
МХҮНХ
|
16
|
Хоршооллын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ГХЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
17
|
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг хоршооны хэлбэрт шилжүүлэх, тухайн бүс нутагтаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хоршоодыг дэмжих
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
НХХЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
18
|
Хөдөө аж ахуйн чиглэлээр загвар хоршоодыг бий болгож чадавхижуулах
|
2011
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
19
|
Хоршоодын төрөлжсөн инкубатор төв байгуулах асуудлыг шийдвэрлэх
|
2012
|
СЯ,
ХХААХҮЯ,
НХХЯ,
ЖДҮГ
|
20
|
Хоршооны хууль эрх зүйн орчинд мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгэх, боловсронгуй болгох санал боловсруулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
МХҮНХ,
АНЗДТГ
|
21
|
Хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршин үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, ажлын байр шинээр бий болгож байгаа хоршоодод хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалт болон шаардлагатай тоног төхөөрөмжийг лизингээр олгоход дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн урамшууллын системийг нэвтрүүлэх
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
НХХЯ,
ЖДҮГ,
АНЗДТГ
|
22
|
Зайны сургалтуудыг бүх аймгийг хамруулан зохион байгуулах, сургалтын гарын авлагыг СD хэлбэрээр гаргаж, орон нутагт хүргүүлж сургалтууд зохион байгуулах
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
НХХЯ,
ЖДҮГ,
АНЗДТГ
|
23
|
Хоршооллын олон улсын жилийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг аймаг, нийслэл бүр гаргаж ажиллах
|
2011-2012
|
АНЗДТГ
|
24
|
Олон улсын хоршооны жилийн арга хэмжээний хүрээнд хоршоодын холбоодоос зохион байгуулж байгаа ажлыг дэмжин үр дүнг дээшлүүлэх
|
2011-2012
|
МХҮНХ, ХХААХҮЯ
|
25
|
Төрийн зарим чиг үүргийг хоршоодын холбоогоор гүйцэтгүүлэх замаар төр, хоршооллын хамтын ажиллагааг хөгжүүлэх
|
2011-2012
|
ХХААХҮЯ, МХҮНХ
|
26
|
Хоршооны сургалт, мэдээллийн төвийг түшиглэн хоршооны төрөлжсөн сургалт зохион байгуулах
|
2011-2012
|
МХҮНХ, ХХААХҮЯ
|
27
|
Хоршооны банк байгуулах боломж, арга замын талаар сургалт зохион байгуулах
|
2012
|
МХҮНХ, ХХААХҮЯ
|
28
|
Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр болон аймаг, нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
ЖДҮГ,
АНЗДТГ
|
29
|
Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон энэ чиглэлээр аймаг, нийслэл, хоршоодын холбоодоос зохион байгуулж байгаа ажлын явцыг Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэж, эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах
|
2011-2012
|
Үндэсний хороо
|
30
|
Хоршооллын олон улсын жилийн арга хэмжээний зардлыг 2012 оны улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх
|
2011-2012
|
ХХААХҮЯ,
АНЗДТГ
|
-----оОо----
Текст томруулах
A
A
A