- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЙЛДВЭРЛЭЛ,ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 104 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
1. Үйлдвэрлэл, технологийн парк (цаашид "парк" гэх)-ийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Компанийн тухай болон бусад хуулиудын холбогдох заалтуудыг мөрдлөг болгоно.
3. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2.2-т заасан Паркийн хөгжлийн төлөвлөгөөнд дараахь зүйлсийг тусгасан байна:
3.1. Паркт эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний 10-аас доошгүй хувь нь шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулсан, нэвтрүүлсэн, нутагшуулсан техник, технологитой байх бөгөөд цаашид дунд хугацаанд дээрх хувийг үйлдвэрлэл, үйлчилгээ тус бүрээр нэмэгдүүлэх үзүүлэлт он, оноор;
3.2. Паркийн нэгжүүдийн хүний хөгжлийн асуудал;
3.3. Паркт үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний 50 хувиас багагүй хэсэг нь импорт орлох болон экспортын чиг баримжаатай байх бөгөөд цаашид энэ хувийг нэмэгдүүлэх үзүүлэлт он, оноор;
3.4. Паркийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгаа явуулах нэгж, технологийн инкубатор, инноваци;
3.5. Паркт эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх Монгол Улсын болон олон улсын стандартуудын нэр;
3.6. Хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудын 80-аас доошгүй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ тухайн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай болохыг нотолсон баримт бичиг;
3.7. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.5-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хөгжих орчинг бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд зарцуулах нийт хөрөнгийг нотолсон баримт;
3.8. Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн 70 хувиас багагүй хэсгийг паркийн нутаг дэвсгэрт байршуулах асуудал;
3.9. Хуулийн этгээд нь компанийн засаглалын зарчмуудыг хангах нээлттэй, ил тод байдлын тухай дүрэм баталж, мөрдөх асуудал.
4. Паркийн техник, технологийн түвшний үнэлгээ нь Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу хийгдсэн байна.
5. Паркийн удирдлага нь паркийн техник, технологийн түвшний үнэлгээг 2 жил тутамд хийлгэж байна.
6. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.4-т заасны дагуу хөнгөн үйлдвэр болон хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд-паркийн удирдлагатай энэхүү журмын хавсралт 1-д заасан загвар гэрээний дагуу гэрээ байгуулна.
7. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1.2-т заасны дагуу паркийн удирдлага нь энэхүү журмын хавсралт 2-т заасан загвар гэрээний дагуу паркийн нэгжтэй гэрээ байгуулна.
8. Паркийн удирдлагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад гэрээ байгуулсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, жил бүрийн эцэст хоёр тал хамтран дүгнэнэ.
9. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2, энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ.
10. Паркийн дэд бүтэц болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд чиглэсэн төслийг Шинэ бүтээн байгуулалт, Үйлдвэржүүлэх хөтөлбөртэй уялдуулан Хөгжлийн банкны болон олон улсын байгууллага, гадаад орны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нэн тэргүүнд санхүүжүүлэх арга хэмжээ авна.
11. Паркийн байнгын үйл ажиллагаанд мэргэжлийн болон хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагууд хяналт тавина.
12. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, энэхүү журам болон паркийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн чиглэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
----оОо----
"Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл
ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх,
хяналт тавих журам"-ын хавсралт 1
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН УДИРДЛАГАТАЙ
БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
20.... он ... сар .....өдөр Дугаар ..... Улаанбаатар хот
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль болон хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын хүрээнд паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Нэг талаас ................. асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөгөө талаас ........................... паркийн удирдлагыг төлөөлж ......................................... нар энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Гэрээний нөхцөл
2.1. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх гэрээний хугацаа эхний ээлжинд 5 хүртэл жил байна.
2.2. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, паркийн техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах талаар гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгэж байгааг харгалзан гэрээний хугацааг 5 хүртэл жил сунгаж болно.
Гурав. Паркийн удирдлагын эрх, үүрэг
3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч паркийн удирдлага нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд дараахь ажлыг хийж гүйцэтгэнэ:
а. ............................................................................
б. ............................................................................
в. ............................................................................
г. ............................................................................
3.2. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2.2, Засгийн газраас баталсан "Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам"-д заасан нөхцөлийг паркийн удирдлага бүрэн хангаж ажиллана.
3.3. Паркийн удирдлага нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагатай гэрээ байгуулж, гэрээний биелэлтэд хяналт тавьж, паркийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.
3.4. Гэрээний биелэлтийн тайланг жил бүрийн эцэст гэрээ байгуулсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, гэрээг дүгнэх нөхцөлөөр хангана.
3.5. Паркийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох төрийн захиргааны байгууллагаас батлан гаргасан журам, заавар, Монгол Улсын болон олон улсын стандартыг мөрдөн ажиллана.
Дөрөв. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
4.1. Паркийн удирдлагаас гэрээний биелэлтийн талаар болон үйл ажиллагааны явцын тухай мэдээлэл авах, шаардлагатай тохиолдолд бичгээр тайлан авах эрхтэй.
4.2. Гэрээний биелэлттэй холбоотойгоор паркийн үйл ажиллагаанд шалгалт хийх зорилгоор үйлдвэрийн талбайд саадгүй нэвтэрч, холбогдох бичиг баримттай танилцах эрхтэй.
4.3. Паркийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж ажиллана.
4.4. Гэрээний биелэлтэд хяналт тавьж, жил бүрийн эцэст паркийн удирдлагатай хамтран гэрээг дүгнэнэ.
4.5. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа паркийн удирдлагаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах болон удаа дараа шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
Тав. Маргаан таслах
5.1. Гэрээний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй аливаа маргаантай асуудлыг талуудын хоорондын харилцан зөвшилцөл, тохиролцоогоор шийдвэрлэнэ.
5.2. Маргаантай асуудлыг талууд энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх, эсхүл Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Үндэсний арбитраар шийдвэрлүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.2. Гэрээний оролцогч талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд гэрээний салшгүй хэсэг болно.
6.3. Гэрээг монгол хэлээр хоёр хувь үйлдсэн бөгөөд хувиуд адил хүчинтэй байна.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
.................................................... асуудал
эрхэлсэн сайд Парк /оноосон нэрээр/-ийн удирдлагыг төлөөлж
................................................................. .......................................................
-------оОо-------
"Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл
ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх,
хяналт тавих журам"-ын хавсралт 2
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГАТАЙ
БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
20.... он ... сар .....өдөр Дугаар ... Улаанбаатар хот
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон тусгай зөвшөөрөл эзэмшигч паркийн удирдлагын хоорондын харилцааг зохицуулахад оршино.
1.2. .................................... аймаг /дүүрэг/-т паркийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан паркийн удирдлагыг төлөөлж нэг талаас ......................................, нөгөө талаас ....................................... паркт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг төлөөлж ......................................... нар энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Гэрээний нөхцөл
2.1. Үйлдвэрлэл, технологийн паркт тухайн нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшний үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх гэрээний хугацаа эхний ээлжинд 5 хүртэл жил байна.
2.2. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг хэрэгжүүлэх зорилгоор паркийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж байгааг харгалзан гэрээний хугацааг 5 хүртэл жил сунгаж болно.
Гурав. Паркийн удирдлагын эрх, үүрэг
3.1. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2.2, Засгийн газраас баталсан "Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам"-д заасан нөхцөлийг бүрэн хангаж ажиллана.
3.2. Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
3.3. Паркт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана.
3.4. Гэрээний биелэлтийн тайланг жил бүрийн 4, 7, 10, 1 дүгээр сард паркт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүрээр гаргуулан авч дүгнэнэ.
3.5. Паркийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох төрийн захиргааны байгууллагаас батлан гаргасан журам, заавар, Монгол Улсын болон олон улсын стандартыг мөрдөн ажиллана.
3.6. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж
буй аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
4.1. Паркийн нэгж нь дараахь үйл ажиллагааг эрхэлнэ:
а. .........................................................................................................................
б. .........................................................................................................................
в. .........................................................................................................................
..................
4.2. Паркийн нэгж нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай болон бусад холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
4.3. Паркийн нэгжийн удирдлага нь гэрээний биелэлт болон үйл ажиллагааны явцын тухай мэдээллийг паркийн удирдлагад энэхүү гэрээний 3.4-т заасан хугацаанд гаргаж өгч, жил бүрийн эцэст хоёр тал хамтран дүгнэнэ.
4.4. Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангуулах, холбогдох хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Тав. Маргаан таслах
5.1. Гэрээний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй аливаа маргаантай асуудлыг талуудын хоорондын харилцан зөвшилцөл, тохиролцоогоор шийдвэрлэнэ.
5.2. Хэрэв маргаантай асуудлыг талууд энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх, эсхүл Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Үндэсний арбитраар шийдвэрлүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.2. Гэрээний оролцогч талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд гэрээний салшгүй хэсэг болно.
6.3. Гэрээг монгол хэлээр хоёр хувь үйлдсэн бөгөөд хувиуд адил хүчинтэй байна.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Парк /оноосон нэрээр/-ийн удирдлагыг
төлөөлж Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж байгаа аж ахуйн нэгж /оноосон
нэрээр/-ийг төлөөлж:
................................................................. ..................................................................
--------оОо--------
Текст томруулах
A
A
A