- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 121 дүгээр
тогтоолын хавсралт
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН
ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Тагнуулын байгууллагын офицер, ахлагч нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Тагнуулын байгууллагын албан хаагчийн мэргэшлийн зэргийн шалгуур үзүүлэлт хангасан офицер, ахлагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоно.
3. Тагнуулын байгууллагын албан хаагчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
3.1. I зэрэгт 20 хувь
3.2. II зэрэгт 15 хувь
3.3. III зэрэгт 10 хувь
4. Тагнуулын байгууллагын албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг Тагнуулын ерөнхий газрын дарга батална.
----оОо----
Текст томруулах
A
A
A