A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР /ЗГ-ын 2016 оны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

                                                                                                                                Засгийн газрын 2011 оны 134 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт


СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ОЛГОХ ЗЭЭЛИЙН
ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

/ЗГ-ын 2016 оны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


20.. он...сар...өдөр                                                                                                                                                        Дугаар...


Нэг. Ерөнхий зүйл



1.1. Энэхүү зээлийн гэрээгээр сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төсөл боловсруулан шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид Сум хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Нэг талаас …............... аймгийн ...................... сумын Засаг дарга ................................. овогтой ........................... /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нөгөө талаас ................ аймгийн ...................... сумын иргэн, аж ахуйн нэгжийг төлөөлж ...................... овогтой ................................... /цаашид "зээлдэгч" гэх, хамтад нь "талууд" гэх/ нар Монгол Улсын Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасныг үндэслэн ................................................................ /тоогоор, үсгээр/ төгрөгийн зээлийг дор дурдсан нөхцөлөөр олгохоор харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

1.3. Сангийн хөрөнгөөс зээл авахаар зээлдэгчийн шалгарсан төсөл нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.

 

Хоёр. Зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг



2.1. Сангаас олгох .................. ........................ /тоогоор, үсгээр/ төгрөгийн зээлийг Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор баталсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын 1.5-д заасны дагуу .................................................................................................... зориулалтаар зарцуулна.

2.2. Зээлийн үндсэн төлбөрийг дор дурдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана. Үүнд:

1. 20.. оны.........дугаар сарын .... өдөр ..........төгрөг
2. 20.. оны.........дугаар сарын .... өдөр ..........төгрөг
3. 20.. оны.........дугаар сарын .... өдөр ..........төгрөг
4. 20.. оны ........дугаар сарын .... өдөр ..........төгрөг гэх мэт

2.3. Зээлдэгч зээлийн үндсэн хүүг сарын..... хувиар тооцож, сар бүрийн эхний 7 хоногийн ажлын өдөрт багтаан сангийн ....................... тоот дансанд төлнө.

2.4. Энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын .... хувийн торгууль төлнө.
 

Гурав. Зээлдүүлэгчийн эрх, үүрэг



3.1. Төсөл хэрэгжүүлэхэд зориулан ......төгрөгийн зээлийг сарын .... хувийн хүүтэйгээр олгоно.

3.2. Зээлийн хөрөнгийг зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн ......................... ....... банк дахь ................................. дансанд шилжүүлнэ.

3.3. Авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх, зохих журмын дагуу зээлийг төлүүлэх шаардлагатай бусад арга хэмжээ авна.

3.4. Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, зээл, хүүгийн төлөлтөд хяналт тавина.

3.5. Зээлдэгчийн хэрэгжүүлж байгаа төслийн явц, байдалтай тухай бүр танилцана.

3.6. Зээлийн эргэн төлөлт, хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлнэ.

Дөрөв. Маргааныг шийдвэрлэх

4.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

4.2. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг оролцогч талууд харилцан зөвшөөрснөөр шийдвэрлэнэ.

4.3. Энэхүү гэрээтэй холбогдсон аливаа маргаантай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

Тав. Бусад зүйл



5.1.................................
5.2.................................
5.3.................................гэх мэт


                                                               Гэрээний тал:

Зээлдүүлэгч.............................. Зээлдэгч.................................
.................................................. ................................................

 

-----оОо----