- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 58 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
"ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА"
ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
"Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа" хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран шийдвэрлэж, гэмт хэрэг, зөрчил, маргаантай асуудал үүсэж байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, багасгахад чиглэсэн хамтын үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү хөтөлбөр дэмжлэг үзүүлнэ.
Энэхүү хөтөлбөр нь иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог өргөтгөх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны чиглэл, арга замыг тодорхойлсон баримт бичиг мөн.
1.1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
2007-2010 онд улсын хэмжээнд 60000 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн тоо дорвитой буурахгүй байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэг, ойлголт муу, төрийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа иргэд, олон нийтийн туслалцаа, дэмжлэгийг түшиглэх шаардлага бий болсон.
Оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд идэвхтэй оролцох, төрийн болон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах хэрэгцээ, шаардлага гарч байна.
Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд гэмт хэрэгт ихээр холбогдож байгаа нь эцэг эх, иргэдийн онцгой анхаарах ёстой асуудлын нэг болж, тэдний идэвхтэй үйл ажиллагаа нэн тэргүүнд шаардагдаж байна.
Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг 1999 оноос цагдаагийн байгууллага, олон улсын байгууллагын туслалцаа, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж, иргэд, олон нийттэй хамтран ажиллах орчинг шинээр бүрдүүлсэн нь цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааны ач холбогдол, хэрэгцээний талаар ойлголт бий болоход чухал хувь нэмэр оруулсан байна.
Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Америкийн Нэгдсэн Улсын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд, алслагдсан, хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дөрвөн хороонд "Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагаа" туршилтын төслийг хэрэгжүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтмол үйл ажиллагаатай "Иргэний зөвлөл" бий болж, тухайн газруудад гэмт хэргийн гаралт 6-28 хувиар буурсан үр дүн гарсан.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй, шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөр чухал ач холбогдолтой юм.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны чадавхийг сайжруулах, энэ үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
3.1. Байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
3.2. Гэмт хэрэг, зөрчлийг үл тэвчих нийгмийн ухамсрыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх;
3.3. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үйл ажиллагаанд олон нийт, иргэдийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх;
3.4. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх;
3.5. Нийгэмд түгээмэл гарч байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд сурталчлах нээлттэй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх.
Дөрөв. Хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн
4.1. Хөтөлбөрийн 3.1 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны ач холбогдлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, мэдээ мэдээллийг түгээх;
4.1.2. олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны түншлэлийг засаг захиргааны анхан шатны нэгжид бий болгох, орон нутгийнхаа онцлогт тохируулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн сайн дурын бүлэг байгуулахыг хөхиүлэн дэмжих;
4.1.3. сургалтын гарын авлага боловсруулан түгээх, шаталсан болон зорилтот бүлэгт чиглэсэн олон хэлбэрт сургалт зохион байгуулах.
Хүрэх үр дүн:
-иргэдийн амар тайван амьдрах аюулгүй орчин бүрдэж, байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны түвшин дээшилсэн байна;
-байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нөхцөл, шалтгааныг арилгах хамтын оролцоо хангагдсан байна.
4.2. Хөтөлбөрийн 3.2 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. цагдаагийн байгууллагын туслалцаа, дэмжлэгтэйгээр иргэд, иргэдийн сайн дурын бүлгүүд оршин суугаа нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
4.2.2. орон нутгийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн байнгын үйл ажиллагаатай эрх зүйн сурталчилгааны танхимыг засаг захиргааны анхан шатны нэгжид байгуулах;
4.2.3. иргэдийн дунд болон орон нутагт түгээмэл гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, маргаантай асуудлуудыг тухайн орон нутгийн түвшинд хэрхэн шийдвэрлэж байгаа талаархи сайн туршлага, санаачилгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
4.2.4. хүрээлэн буй орчны эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
4.2.5. хууль бусаар мод бэлтгэх, хулгайн ан хийх явдлыг таслан зогсоох, зөрчлийн тухай мэдээ мэдээллийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх.
Хүрэх үр дүн:
-гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч, далд хэлбэртэй үйлдэгддэг, илрүүлэлт удаашралттай гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайжирсан байна;
-гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн ухамсар төлөвшиж, хууль, эрх зүйн мэдлэг дээшилсэн байна.
4.3. Хөтөлбөрийн 3.3 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэн, иргэдийн сайн дурын бүлгийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах;
4.3.2. иргэдийн хооронд гарч байгаа маргаантай асуудлыг шийдвэрлэхэд туслах, зөвлөгөө өгөх ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах;
4.3.3. оршин суугаа нутаг дэвсгэртээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэний оролцоог хангах арга, механизмыг турших.
Хүрэх үр дүн:
-иргэдийн хамтач байдал идэвхжиж, өөрсдийн амьдарч буй орчинд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаантай тэмцэх ажил эрчимжсэн байна;
-засаг захиргааны анхан шатны нэгжид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чадавхи бүхий иргэдийн бүлгүүд бий болж, улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх сайн туршлага түгээгдсэн байна.
4.4. Хөтөлбөрийн 3.4 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил үүргийг боловсронгуй болгох;
4.4.2. гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх;
4.4.3. олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдрийг бий болгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах.
Хүрэх үр дүн:
-олон нийт-цагдаагийн хоорондын итгэлцэл бэхжиж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ойртсон байна;
-төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг нэвтрүүлж иргэдэд тайлагнах чадавхи бүрдсэн байна;
-олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөртэй болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг олон нийтэд сурталчлан таниулах ажил тогтмолжсон байна.
4.5. Хөтөлбөрийн 3.5 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1. үр дүнд хүрсэн туршлагыг судалж бусад газарт нэвтрүүлэх;
4.5.2. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд сурталчлах мэдээллийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
4.5.3. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдээллийг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн урсгалыг оновчтой болгох.
Хүрэх үр дүн:
-гэмт хэрэг, зөрчлийн үүсэж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлон дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэрэгслийг боловсруулж иргэдэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулсан байна;
-байгууллага, иргэдийн хооронд гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийн солилцоо сайжирч, нэгдсэн мэдээллийн сантай болсноор түүний ашиглалт сайжирсан байна.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, ажлын явц, үр дүнд хяналт тавих ажлыг бодлогын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар хариуцан зохион байгуулна. "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны түншлэл"-ийн хүрээнд байгуулсан "Түншлэлийн гэрээ"-ний биелэлтийг дүгнэх, дүрэм, журам боловсруулах, улсын хэмжээнд идэвх санаачилгатай ажилласан иргэдийн сайн дурын бүлгүүдийг жилийн эцэст үнэлж дүгнэх, урамшуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар удирдан зохион байгуулна.
5.2. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гүйцэтгэнэ. Засаг захиргааны анхан шатны нэгжид олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг зохион байгуулахад сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжлэг үзүүлэн ажиллана.
5.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Хөтөлбөрийн биелэлтийг хангах арга хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ахлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, үр дүнгийн тайланг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүлж байна.
5.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны цагдаагийн алба нь иргэдийн сайн дурын бүлгүүдийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
5.5. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны түншлэл"-д дэмжлэг үзүүлж, харъяа нутаг дэвсгэртээ иргэдийн сайн дурын бүлгүүдтэй хамтран ажиллана.
5.6. Сум, хорооны Засаг дарга нь олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны талаархи мэдээллийг иргэдэд хүргэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, амар тайван байдлыг сахин хамгаалах иргэдийн бүлгүүдийн санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажиллана.
5.7. Иргэдийн сайн дурын бүлгүүд нь Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.
Зургаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
6.1. Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2011-2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
6.1.1. нэгдүгээр үе шат (2011-2012 он): Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны ач холбогдлыг сурталчлах арга зүйг боловсруулах, чадавхийг бүрдүүлэх, орон нутагт туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулна.
6.1.2. хоёрдугаар үе шат (2013-2016 он): Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг хийж, шаардлагатай гэж үзвэл хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулна. Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн эцсийн үр дүнг тооцож, үнэлэлт, дүгнэлт өгнө.
6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтэд дараахь эх үүсвэрийг ашиглана:
6.2.1. жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө;
6.2.2. олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
6.2.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандивын хөрөнгө;
6.2.4. бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ
7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, дүгнэх, боловсронгуй болгох ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран гүйцэтгэнэ.
7.2. Аймаг, нийслэлд хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс хамтран гүйцэтгэнэ.
7.3. Хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт:
7.3.1. гэмт хэрэг, зөрчлийн бууралт;
7.3.2. засаг захиргааны анхан шатны нэгжид хамтын оролцоотой "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны түншлэл"-ийн гэрээ байгуулсан байдал;
7.3.3. далд хэлбэртэй явагддаг, илрүүлэлт удаашралттай гэмт хэрэг, зөрчил буурсан хувь;
7.3.4. иргэдийн бүтээлч санаачилгаар хийсэн үйл ажиллагааны тоо;
7.3.5. иргэд амьдарч байгаа орчноо "аюулгүй" гэж үнэлсэн байдал;
7.3.6. учирч болзошгүй тохиолдолд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаархи иргэдийн ойлголт, мэдлэгийн түвшин;
7.3.7. тухайн орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа зохион байгуулсан байдал;
7.3.8. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулсан байдал;
7.3.9. зорилтот бүлэгт тулгуурласан үйл ажиллагаа явуулсан байдал.
7.4. Хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайлан, мэдээг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон цагдаагийн анхан шатны нэгжид улирлаар гаргаж өгнө. Цагдаагийн ерөнхий газар ажлын тайлан, мэдээг хагас, бүтэн жилээр нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлнэ.
-----оОо-----

Текст томруулах
A
A
A