- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ӨРХ БҮРТ ШУУДАН” ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 126 дугаар
тогтоолын хавсралт
"ӨРХ БҮРТ ШУУДАН" ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсад шуудангийн үндсэн сүлжээг бий болгох, үндсэн сүлжээний дамжуулах чадварыг сайжруулж, сүлжээгээр дамжих уламжлалт үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж мэдээллийн технологид тулгуурласан шинэ нэр төрлийн үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, найдвартай хүргэх боломжийг бий болгоход энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
Шуудангийн тухай хуулийн 7.1.2-т шуудангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэхээр заасан бөгөөд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.25-д "Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно" гэсэн зорилтыг дэвшүүлсэн.
Монгол Улсын шуудангийн салбарын хөгжлийг гадаад орны жишигт хүргэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хаягийн хүргэлтийг нэмэгдүүлэх, зип кодыг хаягийн системтэй уялдуулах, шуудангийн үндсэн сүлжээг бий болгон оновчтой зохион байгуулах, шуудангийн үндсэн сүлжээгээр дамжуулан төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний найдвартай, шуурхай байдлыг хангах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
3.1.1. шуудангаар үйлчлэгч байгууллага, төрийн болон нутгийн удирдлагын бүх шатны байгууллага, иргэд, олон нийтийн идэвх, оролцоог сайжруулах;
3.1.2. төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах;
3.1.3. мэргэжлийн боловсон хүчний хангамжийг сайжруулан тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх;
3.1.4. хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дүгнэх хариуцлагын тогтолцоо бий болгох.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа,
хүрэх үр дүн
Хөтөлбөрийн үндсэн зорилгыг биелүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
4.1. Нэгдүгээр зорилт: Шуудангийн салбарт шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, үндсэн сүлжээг бий болгох чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.
4.2. Хоёрдугаар зорилт: Шуудангийн үндсэн сүлжээг бий болгох, ашиглалт, дамжуулах чадварыг өргөтгөн сайжруулах.
4.3. Гуравдугаар зорилт: Шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологид тулгуурласан шинэ нэр төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх.
4.4. Дөрөвдүгээр зорилт: Шуудангийн хаягжуулалтыг зип кодтой уялдуулан сайжруулах, өрх бүрийг шуудангийн хайрцгаар хангах, шуудангийн үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх.
4.5. Тавдугаар зорилт: Шуудангийн маркийн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлж, филателийн үйлчилгээг өргөжүүлэх.
4.6. Зургадугаар зорилт: Салбарын хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх.
Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.7. Шуудангийн салбарт шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, үндсэн сүлжээг бий болгох чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.7.1. шуудангийн салбарт гарч байгаа шинэ техник технологи, олон улсын чиг хандлага, шуудангийн сүлжээний оновчтой, өртөг бага зарцуулах хувилбар бүхий технологийг судалж үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;
4.7.2. Дэлхийн шуудан холбооны болон Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооны байгууллагын Үндсэн дүрэмд өөрчлөлт орсон нэмэлт протоколыг зохих журмын дагуу баталгаажуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
4.7.3. улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн журмыг Дэлхийн шуудан холбооны конвенцитой уялдуулан хэрэгжүүлэх;
4.7.4. Дэлхийн шуудан холбооны болон олон улсын санхүүгийн байгууллага, гадаад орнуудаас хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах;
4.7.5. шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, энэ талаар гадаадын зөвлөх мэргэжилтэн, мэргэжлийн судалгааны багийн зөвлөмж авах;
4.7.6. шуудангийн илгээмжийг ялган боловсруулах, хүргэх, тээвэрлэхэд оролцогч талуудад зориулан Дэлхийн шуудан холбоо болон бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан аюулгүй ажиллагааны зөвлөмж гаргах;
4.7.7. бүх нийтийн үйлчилгээг давуу эрхийн бүстэй уялдуулан шинэчлэн тодорхойлох.
4.8. Шуудангийн үндсэн сүлжээг бий болгох, ашиглалт, дамжуулах чадварыг өргөтгөн сайжруулах хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.8.1. шуудангийн үндсэн сүлжээний өнөөгийн байдал, бүтэц, зохион байгуулалтыг судлан боловсронгуй болгож, дамжуулах, нэвтрүүлэх чадавхийг нь тодорхойлох;
4.8.2. шуудангийн үндсэн сүлжээг бий болгох, техник технологийн шинэчлэлт хийх, үндсэн сүлжээний автопаркийг шинэчлэх, агаарын тээврээр хүргэх боломжтой алслагдсан орон нутагт шуудангийн үйлчилгээг онгоцоор хүргэх;
4.8.3. хот хоорондын болон орон нутгийн шуудангийн хүргэлтийг бүсчилсэн тогтолцоонд шилжүүлэн зохион байгуулах хувилбарыг боловсруулан хэрэгжүүлэх, шуудан солилцооны бүсийн төв байгуулах;
4.8.4. сүлжээний явцуу дамжлага, давхардлыг арилган, дамжуулах, нэвтрүүлэх чадавхийг дээшлүүлж, шууданг долоо хоногт аймгийн төвд 2-оос доошгүй, сум, багт 1-ээс доошгүй удаа хүргэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
4.8.5. сүлжээгээр дамжих ачаа тээвэр, ложистик үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөн сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг тээвэрлэн хүргэх.
4.9. Шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологид тулгуурласан шинэ нэр төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.9.1. хэвлэлийн электрон хүргэлт, электрон худалдаа, үйлчилгээний систем бий болгох;
4.9.2. гибрид шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэх;
4.9.3. цахим шуудангийн хайрцгийн үйлчилгээг нэвтрүүлэх;
4.9.4. шуудангийн бүртгэл, тооцоо, үйлчилгээний ажлын байрыг хэвлэх төхөөрөмж, компьютер болон бусад шаардлагатай техник хэрэгслээр хангах;
4.9.5. шуудангийн үйлчилгээний лангууг тодорхой үе шаттайгаар компьютержүүлж, ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, үндсэн сүлжээнд холбох;
4.9.6. "Бөөний худалдааны сүлжээ"-нд түшиглэн өргөн хэрэглээний барааны цахим худалдааг хөгжүүлэх замаар алслагдсан орон нутгийн иргэдийг өргөн хэрэглээний бараагаар хангах үйлчилгээг нэвтрүүлэх.
4.10. Шуудангийн хаягжуулалтыг зип кодтой уялдуулан сайжруулах, өрх бүрийг шуудангийн хайрцгаар хангах, шуудангийн үйлчилгээний хэрэглээг нь нэмэгдүүлэх дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.10.1. өрх бүрийг шуудангийн хайрцгаар хангах төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.10.2. шинээр ашиглалтад орж байгаа нийтийн болон хувийн орон сууцанд шуудангийн хайрцаг байрлуулах;
4.10.3. зип кодод суурилсан цахим шуудангийн хайрцаг төсөл боловсруулан хэрэгжүүлэх, цахим шуудангийн сан бүрдүүлэх талаар санал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
4.10.4. томоохон супермаркет, шатахуун түгээх станц, хороодод шуудангийн хайрцаг байрлуулах;
4.10.5. зип кодтой уялдуулан албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хашаа, байшингийн нэр, дугаарыг нэг загварын хаягтай болгох, хотын гудамж, талбайг хаягжуулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах.
4.11. Шуудангийн маркийн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлж, филателийн үйлчилгээг өргөжүүлэх тавдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.11.1. маркийн сэдэв сонголт, борлуулалтын үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх талаар олон улсын туршлагаас судалж, нэвтрүүлэх;
4.11.2. улсын фондын маркийн нөхөн хангалтыг сайжруулах;
4.11.3. шуудангийн жижиг хэрэглэгдэхүүний /дугтуй, богц, хайрцаг, ил захидал/ үйлдвэрийг байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
4.11.4. тарифын маркийн хэрэглээ, нөөцийг судалж, шуудангаар үйлчлэгч байгууллагын маркийн хэрэглээг нэмэгдүүлэх;
4.11.5. цахим маркийн хэрэглээг бий болгож, маркийг интернетээр борлуулахад дэмжлэг үзүүлэх.
4.12. Салбарын хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зургадугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.12.1. шуудангийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ хангалтад дүн шинжилгээ хийж, шуудангийн ажил мэргэжлийг давхар болон дангаар эзэмших боломжоор нь ангилан сургаж бэлтгэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах;
4.12.2. мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад, дотоодын их, дээд, тусгай мэргэжлийн сургуульд бэлтгэх;
4.12.3. шуудангийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,санхүүжилт,
хэрэгжүүлэх хугацаа
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, түншлэлийг өргөжүүлэх, оролцогч байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих, хэрэгжилтийн явцыг жил бүр Засгийн газарт тайлагнах асуудлыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар хариуцна.
5.2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын хандивлагч байгууллага гадаад орон болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгийг авч ажиллана.
5.3. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
5.3.1. хувийн хөрөнгө оруулалт;
5.3.2. төсвийн хөрөнгө;
5.3.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламж;
5.3.4. бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө;
5.3.5. бусад эх үүсвэр.
5.4. Хөтөлбөрийг 2010-2020 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
5.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг нэгтгэн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийн үнэлгээ өгч олон нийтэд мэдээлэх, сурталчлах чиг үүргийг шуудан, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
----оОо---

Текст томруулах
A
A
A