- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2011-2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 159 дүгээр
тогтоолын хавсралт
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН
ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2011-2014 ОНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Хийж гүйцэтгэх ажил
|
Хариуцах байгууллага
|
Хэрэгжүүлэх хугацаа
|
1
|
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт II Протоколд нэгдэн орох
|
ГХЯ
|
2011
|
2
|
Иргэдийнхээ эрхийг бүрэн хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах, техникийн туслалцаа авах
|
ГХЯ
|
2011-2014
|
3
|
Ямар ч хүнийг хүчээр алга болгохоос хамгаалах тухай олон улсын Конвенцийг соёрхон батлуулах арга хэмжээ авах
|
ХЗДХЯ
|
2011-2013
|
4
|
Цаазаар авах ялын тухай заалтыг үндэсний хууль тогтоомжоос хасуулах арга хэмжээ авах
|
ХЗДХЯ
|
2011-2012
|
5
|
Цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн талаархи мэдээллийг ар гэрийнхэнд нь өгөх зорилгоор төрийн нууцад хамааруулан 1990 оноос хойшхи хугацаанд оногдуулсан цаазаар авах ялын тоо баримтыг нийтэд ил болгох
|
ХЗДХЯ, ҮАБЗ-ийн Ажлын алба
|
2011-2012
|
6
|
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон батлуулах арга хэмжээ авах
|
ХЗДХЯ
|
2011-2012
|
7
|
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Конвенцид нийцүүлэн бие махбодийн шийтгэлийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, түүнийг устгах талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулах
|
ХЗДХЯ
|
2011-2012
|
8
|
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох хөтөлбөрийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дунд хэрэгжүүлж, ийм хэрэг үйлдэгчид ял завшихаас сэргийлэх мөрдөн шалгах механизм бий болгох
|
ХЗДХЯ
|
2011-2014
|
9
|
Эрүүдэн шүүхийн эсрэг Тусгай илтгэгчээс өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2012
|
10
|
Хүний эрх зөрчих явдлыг хуулийн гадна үлдээхгүйн зорилгоор Эрүүгийн хуулийн 44.1-ийг хасах буюу өөрчлөх, мөн Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолтыг Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн тодорхойлолтод нийцүүлэх арга хэмжээ авах
|
ХЗДХЯ
|
2011-2012
|
11
|
Үндэсний хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх, олон улсын стандарт, хэм хэмжээг үр дүнтэй хэрэглэх зорилгоор шүүгчид болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2014
|
12
|
Гэрч, хохирогч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэний оролцоог баталгаажуулах, хэвлэн нийтлэгчдийн хараат бус байдал, нийтийн эрх ашгийг хөндсөн хэрэг, маргаанд оролцох иргэдийн эрхийг хангах арга хэмжээ авах
|
ХЗДХЯ
|
2011-2014
|
13
|
Хүн худалдаалах далд гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах, хүний наймааны эсрэг хууль гаргах, түүнчлэн түүнд хяналт тавих үндэсний хэмжээний механизм бий болгох
|
ХЗДХЯ
|
2011-2012
|
14
|
Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр, Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг өргөн оролцуулах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2014
|
15
|
Гадаадын иргэдийн эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ханган хамгаалах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2014
|
16
|
Хүмүүсийг ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалах асуудлаархи Тусгай илтгэгчтэй хамтран ажиллах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2012
|
17
|
Хүчийг зохистой байдлаар хэрэглэх тухай сургалтад цагдаагийн албан хаагчдыг заавал хамруулах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2012
|
18
|
Хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бүх хүмүүсийг хамгаалах тухай НҮБ-ын Зарчим, Хоригдлуудтай харьцах наад захын жишгийн тухай НҮБ-ын стандартыг хэрэгжүүлэх замаар хорих байгууллагуудын нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2014
|
19
|
Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын Конвенцид тусгагдсан хувь хүний гомдлыг хянан шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх боломжийг судлах
|
ХЗДХЯ,
УЕПГ,
ХЭҮК
|
2011-2012
|
20
|
Эрүүгийн хуульд үзэн ядах гэмт хэргийн талаар тусгуулах, улмаар ийм гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах арга хэмжээ авах
|
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2012
|
21
|
Хүүхдийн эрхийн Конвенцид дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах, бие махбодийн шийтгэлийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, түүнийг устгахад чиглэсэн хууль тогтоомж батлуулах, 18 нас хүрээгүй хүүхдээр аюултай ажил хийлгэхээс сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас туслалцаа авах боломжийг эрэлхийлэх
|
НХХЯ,
ШСАА
|
2011-2012
|
22
|
Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үндэсний механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх
|
НХХЯ,
ШСАА
|
2011-2014
|
23
|
Ирэх 10 жилд хэрэгжүүлэх Хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах
|
НХХЯ,
ШСАА
|
2011-2012
|
24
|
"Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр"-ийг бүрэн хэрэгжүүлэх
|
НХХЯ,
ХЗДХЯ,
ГХЯ,
СЯ,
ЭМЯ,
БСШУЯ
|
2011-2014
|
25
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
|
НХХЯ
|
2011-2012
|
26
|
Ядуурлыг (ялангуяа хотын зах болон орон нутагт) арилгах стратегийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах
|
НХХЯ,
ҮХШХ
|
2011-2014
|
27
|
Ядуурлыг арилгах, ажилгүйдлийг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийн эрхийг хамгаалах асуудалд түлхүү анхаарах
|
НХХЯ
|
2011-2014
|
28
|
Нийгмийн эмзэг бүлгийн, тэдгээрээс ялангуяа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
НХХЯ
|
2011-2014
|
29
|
Хугацаа хожимдуулсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаархи ээлжит илтгэлийг нөхөн хүргүүлэх
|
НХХЯ
|
2011
|
30
|
Эмэгтэйчүүд, охидтой зүй бусаар харьцах, тэднийг алагчлахтай тэмцэх талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг ханган, үндэсний хууль тогтоомжийг олон улсын баримт бичгүүдэд нийцүүлэх чиглэлээр арга хэмжээ авах
|
НХХЯ,
ХЗДХЯ
|
2011-2012
|
31
|
Эмэгтэйчүүдэд адил тэгш боломж олгоход чиглэсэн бодлого боловсруулах, тэгш хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулах
|
НХХЯ
|
2011-2014
|
32
|
Ажлын гүйцэтгэлд нь тохирсон цалин хөлс өгөх явдлыг хангах талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлыг судлан, холбогдох арга хэмжээ авах
|
НХХЯ
|
2011-2014
|
33
|
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажиллах
|
НХХЯ
|
2011-2014
|
34
|
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад шаардлагатай арга хэмжээ авах, энэ чиглэлээр олон улсын хэмжээнд хамтран ажиллах
|
БОАЖЯ,
УЕПГ
|
2011-2014
|
35
|
Хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр нөлөөг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлын талаар олон нийтэд мэдээлэл түгээх, энэ талаар мэдлэг олгох
|
БОАЖЯ,
УЕПГ
|
2011-2014
|
36
|
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй, ялангуяа эрүүл ахуйн тогтолцооны талаархи тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн Үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах
|
БОАЖЯ
|
2011-2014
|
37
|
Ерөнхий боловсролын хөтөлбөрийг аль болох анги танхимын сургалтаар олгох боломжийг нэмэгдүүлэх
|
БСШУЯ
|
2011-2014
|
38
|
Сургууль завсардах (ялангуяа хөвгүүд) явдлын эсрэг шаардлагатай арга хэмжээ авах
|
БСШУЯ
|
2011-2014
|
39
|
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тусгах талаар идэвхтэй ажиллах
|
БСШУЯ
|
2011-2012
|
40
|
Эрүүдэн шүүсэн этгээдүүд ял завшихаас урьдчилан сэргийлэх
|
УЕПГ,
ХЗДХЯ
|
2011-2014
|
41
|
Бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаагаар алагчлахыг хатуу хориглосон хууль тогтоомж боловсруулан, хэрэгжилтийг хангах
|
НХХЯ,
ХЗДХЯ,
УЕПГ
|
2011-2014
|
42
|
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг устгах талаар хүчин чармайлт гаргах, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх, мөн хэргийн хохирогчдыг хамгаалах, нийгэмшүүлэх, нөхөн олговор олгоход анхаарах
|
ХЗДХЯ,
НХХЯ,
УЕПГ
|
2011-2014
|
43
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүд, охидыг нийгэмшүүлэх үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэх, Палермогийн Протоколын хэрэгжилтийг хангах зорилгыг харгалзан Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу "Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр"-ийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, энэ чиглэлээрх олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчид ял завших явдлаас сэргийлэх чиглэлийн хууль сахиулах болон шүүх тогтолцоог бэхжүүлэх
|
ХЗДХЯ,
НХХЯ,
УЕПГ
|
2011-2014
|
44
|
Авлигын гэмт хэргийг Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд хамааруулах асуудлыг хязгаарлаж, үйл ажиллагаа, шийдвэрийг ил тод болгох
|
ХЗДХЯ,
АТГ,
ҮАБЗ-ийн
Ажлын алба
|
2011-2012
|
45
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролын сургалтын хөтөлбөрт хамруулах орчин нөхцөлийг аажмаар бүрдүүлэх
|
БСШУЯ
|
2011-2013
|
46
|
Эхчүүдийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх
|
ЭМЯ,
НХХЯ
|
2011-2014
|
47
|
ХДХВ/ДОХ болон аливаа бусад байдлаар алагчлах явдлыг хориглох, устгах, түүнээс урьдчилан сэргийлэх, ийм хэрэг үйлдэгчдийг шийтгэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шуурхай, үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
ЭМЯ,
НХХЯ
|
2011-2014
|
48
|
Хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд хүчин чармайлт гаргах
|
ХХААХҮЯ
|
2011-2014
|
49
|
Үндэсний боловсролын болон эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
|
БСШУЯ,
ЭМЯ
|
2011-2014
|
50
|
Иргэдийн сурч боловсрох болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх
|
БСШУЯ,
ЭМЯ
|
2011-2014
|
51
|
Хоол тэжээлийн хомсдол, сүрьеэ өвчний эсрэг авах арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх
|
ХХААХҮЯ,
ЭМЯ
|
2011-2014
|
52
|
Хүний эрхийн боловсрол, мэдээллийг олон нийтэд түгээх замаар "ЛГБТ" хүмүүсийг алагчлах үзлийг арилгах, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах
|
НХХЯ, БСШУЯ,
УБЕГ
|
2011-2014
|
53
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, тэдгээрийн эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг үргэлжлүүлэн бүрдүүлэх
|
НХХЯ,
БСШУЯ,
СЕХ
|
2011-2012
|
54
|
Нийт хүн ам, ялангуяа гэр хороололд оршин сууж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх, боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, ундны усны аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйг бүрдүүлэх, мөн орон сууцжуулах чиглэлээр хүчин чармайлт гаргах
|
ЭМЯ,
БСШУЯ,
БОАЖЯ,
ЗТБХБЯ
|
2011-2014
|
55
|
Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүд болон Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах
|
Бүх яамд
|
2011-2014
|
56
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хөхиүлэн дэмжих, сэтгэл зүйн болон дэд бүтцийн орчинг бүрдүүлж, тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалахад холбогдох бүх байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх
|
Бүх яамд
|
2011-2012
|
57
|
Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц хариуцсан байгууллагуудад холбогдох илтгэлийг цаг тухайд нь хүргүүлж байхад онцгой анхаарах
|
Бүх яамд
|
2011-2014
|
58
|
Шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн болон хувийн салбар дахь алагчлах явдалтай тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
|
Бүх яамд
|
2011-2014
|
59
|
Омог, отгоор амьдардаг хүмүүст зохих хамгаалалт үзүүлэх
|
Бүх яамд
|
2011-2014
|
60
|
Цагдаагийн албан хаагчдын үйлдсэн хүчирхийллийн хэргийг хараат бусаар мөрдөн шалгах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах албыг бэхжүүлэх
|
УЕПГ
|
2011-2012
|
61
|
Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд "А" үнэлгээтэйгээр магадлан итгэмжлэгдсэн Хүний эрхийн үндэсний комиссын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх
|
ХЭҮК
|
2011-2014
|
62
|
Хүнийг итгэл үнэмшлээр нь эвлэлдэн нэгдэж, зохих бүртгэлд хамрагдах эрхийг үл алагчлах байдлаар хангах
|
УБЕГ
|
2011-2014
|
---оОо---
Текст томруулах
A
A
A