- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХАНГАЛТЫН ЖИШИГ НОРМАТИВ
Засгийн газрын 2011 оны 153 дугаар
тогтоолын хавсралт
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ,
ҮЙЛЧИЛГЭЭ, ХАНГАЛТЫН ЖИШИГ НОРМАТИВ
Цагдаагийн байгууллага, алба хаагчаас иргэдэд чанартай, жигд, хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, алба хаагчийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай нөхцөлийг бий болгоход энэхүү жишиг нормативын зорилго оршино.
Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээ, хангалтад дараахь жишиг нормативыг мөрдөнө:
Нэг. Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны жишиг норматив
№ |
Бүтэц, зохион байгуулалт |
Жишиг норматив |
1 |
Дүүргийн цагдаагийн хэлтэс |
-100000 хүртэл хүн ам тутамд |
2 |
Дүүргийн цагдаагийн хэлтсийн харъяа цагдаагийн тасаг |
-50000 хүн ам тутамд |
3 |
Аймгийн цагдаагийн газар |
-70000-аас дээш хүн ам тутамд -Газар нутгийн хэмжээ, дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, зам, тээвэр, худалдаа зэрэг салбар хөгжсөн газарт |
4 |
Аймгийн цагдаагийн хэлтэс |
-70000 хүртэл хүн ам тутамд |
5 |
Сум, сум дундын цагдаагийн хэлтэс |
-25000-аас доошгүй хүн ам тутамд -Газар нутгийн хэмжээ, дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, зам, тээвэр, худалдаа зэрэг салбар хөгжсөн газарт |
6 |
Сум, сум дундын цагдаагийн тасаг |
-8000-аас доошгүй хүн ам тутамд |
7 |
Сум дахь цагдаагийн хэсэг |
-5000-аас доошгүй хүн ам тутамд |
8 |
Хэсгийн төлөөлөгч, цагдаа |
-Сум болон төмөр замын зангилаа бүрт |
9 |
Эрүүгийн төлөөлөгч, цагдаа |
-Нийслэлийн хороо бүрт |
10 |
Хэсгийн байцаагч |
-4000 хүн ам тутамд |
11 | Хүүхдийн байцаагч (Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор нэмсэн) | 8000 хүүхэд тутамд |
12 |
Хэв журмын эргүүл |
-Нийслэлд 15000 хүн ам тутамд хоёроос доошгүй -Аймгийн төвд 5000 хүн ам тутамд нэгээс доошгүй -Эргүүлийн нэг чиглэлд хоёр алба хаагч үүрэг гүйцэтгэнэ |
13 |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий алба хаагч |
-350 тээврийн хэрэгсэл тутамд нэгээс доошгүй |
14 |
Орон нутаг дахь замын хэвтээ, босоо тэнхлэгийн дагуухь цагдаагийн хяналтын цэг |
-150 км тутамд нэгээс доошгүй байх -Xяналтын цэг тутамд хоёроос доошгүй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ |
15 |
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах шууд үүрэг бүхий алба хаагч |
-Нийт орон тоонд эзлэх хувь 75-аас доошгүй
|
16 |
Цагдаагийн алба хаагчдын нийт орон тоонд эмэгтэй алба хаагчдын эзлэх хувь |
-20 хувиас хэтрэхгүй байх
|
17 | Хотын цагдаагийн газар (ЗГ-ын 2014 оны 115 дугаар тогтоолоор нэмсэн) | -500000-аас доошгүй хүн амтай хотод |
(Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор 11-15 дахь заалтын дугаарлалтыг 12-16 гэж өөрчилсөн. Засгийн газрын 2024 оны 34 дүгээр тогтоолоор 16 дахь заалтын дугаарлалтыг 17 гэж өөрчилсөн)
Хоёр. Цагдаагийн байгууллагын автомашины хангалт, гүйлтийн жишиг норматив
№ |
Ажил, үйлчилгээ |
Жишиг норматив |
1 |
Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн шуурхай албанд |
-Хоёроос доошгүй автомашин байх -Нэг автомашины хоногийн гүйлтийн норм 180 км-ээс доошгүй байх |
2 |
Шүүхийн хуяглан хүргэх ажиллагаанд |
-Аймагт нэгээс, нийслэлд 5-аас доошгүй автомашин байх -Нэг автомашины хоногийн гүйлтийн норм аймагт 100, нийслэлд 180 км-ээс доошгүй байх |
3 |
Баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх ажиллагаанд |
-Аймагт нэгээс, дүүрэгт хоёроос доошгүй автомашин байх -Нэг автомашины хоногийн гүйлтийн норм аймагт 100, дүүрэгт 180 км-ээс доошгүй байх |
4 |
Хөдөлгөөнт эргүүлд |
-Нийслэл, Дархан-Уул, Орхон аймагт 15000 хүн ам тутамд нэгээс доошгүй автомашин байх -Аймгийн төвд 5000 хүн ам тутамд нэгээс доошгүй автомашин байх -Хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу хяналтын цэгт нэгээс доошгүй автомашин байх -2500 тээврийн хэрэгсэл тутамд нэгээс доошгүй автомашин байх -Нэг автомашины хоногийн гүйлтийн норм 180 км-ээс доошгүй байх |
5 |
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албанд |
-10 алба хаагч тутамд нэгээс доошгүй автомашин байх -Нэг автомашины хоногийн гүйлтийн норм 120 км-ээс доошгүй байх |
6 |
Сум дахь цагдаагийн алба хаагчид |
-Нэгээс доошгүй автомашин байх -Нэг автомашины хоногийн гүйлтийн норм 50-80 км байх
|
Текст томруулах
A
A
A