A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР,АРХАНГАЙ,ДУНДГОВЬ,ТӨВ, ДОРНОД,СҮХБААТАР,ХЭНТИЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ АЙМГУУДАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
                                                                                                             Монгол Улсын  Засгийн газрын 2011 оны 163 дугаар
                                           тогтоолын хавсралт
 
ӨВӨРХАНГАЙ,  БАЯНХОНГОР,  АРХАНГАЙ,  ДУНДГОВЬ,   ТӨВ,  ДОРНОД,
СҮХБААТАР,  ХЭНТИЙ,  БУЛГАН,  ХӨВСГӨЛ АЙМГУУДАД ХЭРЭГЖҮҮЛЭХ
   ЗАРИМ  АРГА  ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Авах арга хэмжээ
Хэрэгжүүлэх хугацаа /оноор/
Хариуцах байгууллага
 
                                           Нэг. Архангай аймаг
1
"Шинэ хороолол"  байгуулах ажлын хүрээнд 2012-2016 онд жил бүр 60 айлын орон сууц  барихад  шаардагдах дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний зардлын эх үүсвэрийг улсын төсөвт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх
 
 
2012-2016
 
ЗТБХБЯ
2
МУБИС-ийн харьяа Багшийн сургуулийн багш, ажилчдыг зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох асуудлыг судалж шийдвэрлэх
 
2011-2012
БСШУЯ
3
Багшийн сургуулийн оюутны дотуур байрны  асуудлыг судалж шийдвэрлэх
2012
БСШУЯ, СЯ
                                           Хоёр. Хөвсгөл аймаг
1
Гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлэх криминалистикийн автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх
 
2012-2013
 
ХЗДХЯ, СЯ
2
Аймгийн онцгой байдлын хэлтэст усан дор ажиллах тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 250.0 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
 
2013
ОБЕГ
3
Хатгал тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
2011-2012
ЗТБХБЯ
 
4
Хатгал тосгоныг шилэн кабельд холбох хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
2011-2013
МШХХТГ
 
5
Хатгал тосгоны соёлын төвийг шинээр барих хөрөнгийг 2012 оны төсвийн төсөлд тусгах асуудлыг судалж шийдвэрлэх
2012
БСШУЯ, СЯ
6
Хатгал тосгоны дунд сургуулийн урлагийн заалыг зөөж барихад шаардагдах 12.0 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
 
2012
БСШУЯ
7
Хатгал тосгоны дунд сургуулийн биеийн тамирын заалыг шинээр барих буюу засварлах асуудлыг судалж шийдвэрлэх
2012
БСШУЯ, СЯ
8
 
Хатгал тосгоны дунд сургуульд дижитал номын сан байгуулах асуудлыг шийдвэрлэх
2012
БСШУЯ
 
                                           Гурав. Сүхбаатар аймаг
1
2.6 км үерийн суваг барих хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх
2012
ЗТБХБЯ
                                           Дөрөв. Өвөрхангай аймаг
1
Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, банкны барьцаатай холбоотой асуудлыг судалж шийдвэрлэх
2011
ХХААХҮЯ
 
2
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг томографийн тоног төхөөрөмжтэй болгох асуудлыг шийдвэрлэх
2012
ЭМЯ
 
3
Өлзийт сумын хүн эмнэлгийн автомашиныг шинэчлэх, Хархорин сумын хүн эмнэлгийг эхо, рентгений аппаратаар хангах асуудлыг шийдвэрлэх
 
2011-2012
ЭМЯ
 
4
Элсэнтасархайгаас Хархорин сум чиглэлийн автозамыг шинэчлэн засварлах ажлыг шийдвэрлэх
2012-2013
ЗТБХБЯ
 
5
2010 онд ажил нь эхэлсэн Хархорин сумын инженерийн шугам, сүлжээний ажлыг  дуусгах арга хэмжээ авах
2011-2012
ЗТБХБЯ
 
6
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрууд болон Хархорин хотын орчмоос олдсон олдворуудыг Хархорин сумын музейд шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх
2011-2012
 
БСШУЯ
 
                                            Тав. Хэнтий аймаг
1
Өндөрхаан-Норовлин-Ульхан-Дадалын чиглэлийн хатуу хучилттай замын зураг төсөл хийх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх
2011-2012
ЗТБХБЯ
 
2
Их эзэн богд Чингис хааны өлгий нутгийг аялал жуулчлалын томоохон төв болгож, цогцолбор байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2012-2015
БОАЖЯ
                                            Зургаа. Дорнод аймаг
1
Аймгийн Засаг даргын Тамгын газрын байр барих хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх
2011-2012
ЗГХЭГ, СЯ
2
Чойбалсан хотоос хилийн Хавиргын боомт хүртэлх 140 км хатуу хучилттай замыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагтай хамтарсан хөрөнгө оруулалтаар барих ажлын хүрээнд Чойбалсан хотоос  Чойбалсан сум хүртэлх 50 км хатуу хучилттай зам барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
2012
ЗТБХБЯ
 
3
Хавирга, Баянхошуу, Ульхан  боомтоор нэвтрэх жуулчдад Хөлөнбуйр  хотод  виз олгох асуудлыг судлан шийдвэрлэх
2012-2013
ГХЯ
 
4
1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 2011 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах
2011
БСШУЯ, СЯ
5
Аймгийн төвд шинээр ашиглалтад орох хөгжимт, жүжгийн театрын тайзны гэрэлтүүлэг, дуу авианы тоноглол, үзэгчдийн сандал зэрэг тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 600.0  сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
2012
БСШУЯ
 
6
Адуунчулууны нүүрсний уурхайн ашиглалтын талбайн хил хязгаарыг тогтоох
2011 оны II  улиралд
ЭБЭХЯ
 
7
Мянганы замын хөндлөн гол тэнхлэгт тавигдаж байгаа замыг Чойбалсан хотоос баруун тийш угтуулан барих асуудлыг шийдвэрлэх
2011
ЗТБХБЯ
 
                                             Долоо. Өмнөговь аймаг
1.
Батмөнх Даян хааны нэрэмжит талбай байгуулахад шаардлагатай байгаа 250.0 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх
2012
БСШУЯ, СЯ
                                            Найм. Баянхонгор аймаг
1
Номундалай цогцолбор сургуулийн хичээлийн байрны их засварт шаардагдах 150.0 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх
2011-2012
 
БСШУЯ
 
2
Соого-Сейко сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж 12 жилийн сургалттай сургууль болгоход шаардагдах 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
 
2012
БСШУЯ
 
3
Баянхонгор хотод шинэ суурьшлын бүс бий болгох ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл хийлгэх 85.0 сая төгрөгийн  хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
2011-2012
ЗТБХБЯ, СЯ
                                           Ес. Булган аймаг
1
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 10 махны үйлдвэрийн нэгийг Булган аймгийн төвд барих асуудлыг судалж шийдвэрлэх
2012-2013
ХХААХҮЯ
 
2
 
Аймгийн төвд өвс тэжээл, хүнсний нөөцийн газар байгуулах 4.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
2012-2014
ОБЕГ
3
Хутаг-Өндөр суманд сургуулийн өргөтгөлийн барилга шинээр барихад шаардагдах 250.0 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх
 
2012
БСШУЯ
 
                                           Арав. Төв аймаг
1
Төвийн бүсийн тулгуур төв-Зуунмод хотын дулааны станцад техник, технологийн шинэчлэл хийхэд шаардагдах 5.0 тэрбум төгрөгийн  хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх
 
2011-2012
ЭБЭХЯ
 
2
Улаанбаатар-Зуунмод чиглэлийн хатуу хучилттай замыг шинэчлэн засварлах  асуудлыг шийдвэрлэх
2012
ЗТБХБЯ
 
 
----оОо---