- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨНДӨР ХУРДНЫ ӨРГӨН ЗУРВАСЫН СҮЛЖЭЭ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 145 дугаар
тогтоолын хавсралт
ӨНДӨР ХУРДНЫ ӨРГӨН ЗУРВАСЫН СҮЛЖЭЭ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Нэгдсэн Үндэстний Байгууллага (UN)-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) нь Мянганы хөгжлийн зорилт (MDG) болон Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн дээд хэмжээний уулзалт (WSIS)-аас гаргасан зорилтыг амжилттай биелүүлэхэд гол хөдөлгүүр хэрэгсэл нь өндөр хурдны өргөн зурвасын мэдээллийн сүлжээ гэж үзэн 2010 онд өргөн зурвасын хороог (Broadband Commission) байгуулсан. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, үйлчилгээний хамрах хүрээ, хурд, улс орнуудын техник, технологи болон сүлжээний онцлог зэргээс хамаарч өргөн зурвасын хүртээмжийг (broadband access) улс орон бүр ялгаатайгаар тодорхойлдог.
Манай орны хувьд шинэ нэгдмэл технологи, интернэт протоколд суурилсан үйлчилгээний төрөл нэмэгдэж, түүнийг даган өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний дэд бүтцийн хэрэгцээ шаардлага нэмэгдэх юм. Харилцаа холбооны үндсэн сүлжээний цаашдын ашиглалт, чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд хандсан түгээх сүлжээг бий болгох, үндсэн сүлжээнд холбогдоогүй нутаг дэвсгэрийг сүлжээнд холбох, түүгээр дамжуулах үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр аливаа улс орны эдийн засгийн үр өгөөж өсдөг нь олон улсын байгууллагуудын судалгаагаар батлагдсан байна.
Өнөөдөр манай оронд ялангуяа орон нутагт өндөр хурд шаардсан зарим технологи хараахан нэвтрээгүй, шинэ технологи, стандартын шилжилт хийгдээгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд технологийн шинэчлэлт хийгдэхэд одоогийн сүлжээний чадамж нь хангалтгүй байгаа юм.
Иймд өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг байгуулах, өргөтгөх, ашиглах, эзэмших, хөгжүүлэхэд хууль эрх зүй, бодлого зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх, цаашид хийх арга хэмжээг нарийвчлан тодорхойлсон үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын 5.3.4-т "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн бодлогод газар, сансрын хосолсон өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ, интернэтийн дамжлага гарц 2-ыг бий болгоно, орон нутагт утасгүй холбооны системийг эрчимтэй хөгжүүлж, 2015 он гэхэд газар нутгийн 50 хүртэл хувийг зөвхөн газрын суурь сүлжээний тусламжтайгаар хамруулах" гэж, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.25-т "Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно" гэж заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
Энэхүү хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. "Өргөн зурвас" (Broadband) гэж өндөр хурдтай интернэтийн байнгын холболтод (always on) суурилсан гурвалсан үйлчилгээ, энэхүү үйлчилгээг дамжуулах өндөр чадамжтай сүлжээ бүхий технологийн нэгдлийг хэлнэ.
2.2. "Гурвалсан үйлчилгээ" (Triple play) гэж дуу, дүрс, өгөгдөл (интернэт, телевиз, телефон)-ийг нэг өргөн зурвасаар дамжуулахыг хэлнэ.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг өргөтгөн, өртөг багатай, олон төрөлт цогц үйлчилгээг төрийн байгууллага, аж ахуйн нэгж болон нийт айл өрхөд хүртээмжтэй, чанартай хүргэснээр улс орны эдийн засгийн өсөлт, хүн амын амьдралын түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
3.2. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
3.2.1. өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг хөгжүүлэх хууль эрх зүй, бодлого зохицуулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх;
3.2.2. хот, суурин газарт одоогийн ашиглаж байгаа өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний чадамж, чанарыг дээшлүүлэх, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх;
3.2.3. орон нутгийн хэрэглэгчдэд хандсан дэд бүтцийг бий болгох, сүлжээнд холбогдоогүй нутаг дэвсгэрт өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ, үйлчилгээг хүргэх;
3.2.4. өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний хэрэглээ, агуулгыг нэмэгдүүлэх;
3.2.5. технологийн нэгдэн нийлэлт, шинэ дэвшилтэт технологийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, үндэсний дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь үндсэн зарчмыг баримтална:
4.1. Өндөр хурдны өргөн зурвасын үндсэн сүлжээг байгуулах үйл ажиллагааг төрөөс дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх.
4.2. Өргөн зурвасын үйлчилгээний зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих.
4.3. Гадаад орны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг ашиглах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих.
4.4. Алслагдсан дүүрэг, орон нутагт шинээр эхэлж байгаа болон үйлчилгээгээ өргөтгөж байгаа үйлчилгээ эрхлэгчдэд зохих хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, ялангуяа үйлчилгээ хүргэх арилжааны нөхцөл нь эдийн засгийн үр ашиггүй байгаа тохиолдолд дамжуулах сүлжээний алдагдлыг бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (БНҮҮС)-гаас нөхөх нөхцөлийг бүрдүүлэх.
4.5. Орон нутгийн иргэдэд зориулсан нийтийн хэрэглээний орчинг бий болгох.
4.6. Үндсэн сүлжээний ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх.
4.7. Олон улсын тодорхой нэг шугам сүлжээнээс хамааралтай байх нөхцөлийг багасгах.
4.8. Мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн салбар хоорондын уялдааг хангах.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний бодлогын хэрэгжилтийг хангах хууль эрх зүй, бодлого зохицуулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1. мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг байгуулах, өргөтгөх, ашиглах, шинэ технологи нэвтрүүлэх талаар баримтлах бодлого боловсруулж зохих журмын дагуу батлуулах;
5.1.2. харилцаа холбооны сүлжээг үр ашигтай, тэгш эрхтэйгээр ашиглуулах, салбарт өрсөлдөөн бий болгох, түүнчлэн үр ашигтай шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгож, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бодлого зохицуулалтын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд шинэчлэх;
5.1.3. хүн амын орлогын түвшинтэй уялдуулан өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээний төлбөрт зохицуулалт хийх;
5.1.4. харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох асуудлын бодлого зохицуулалтад хяналт-шинжилгээ хийж, санал зөвлөмж гаргах, тусгай зөвшөөрлийн (unified license) нэгдсэн тогтолцоонд шилжих суурь судалгаа хийх, энэ талаар олон улсын туршлага судлах, шаардлагатай тохиолдолд холбогдох дүрэм журмыг шинэчлэн батлуулах;
5.1.5. төрийн өмчийн үндсэн сүлжээнд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг дэмжих, үндсэн сүлжээг өргөтгөхөд зориулан авсан зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
5.1.6. өндөр хурдны өргөн зурвасын үндсэн сүлжээ болон түгээх сүлжээний зохицуулалтын журам, нөхцөл шаардлагыг тодорхойлох (хот, хөдөөд);
5.1.7. интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ, үйлчилгээний чанарын үзүүлэлтийг шинэчлэн тогтоох, хяналтын тогтолцоог бүрдүүлэх;
5.1.8. хот төлөвлөлт болон барилгажилтын үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох, ашиглах, техникийн норм норматив, стандартыг тогтоож мөрдүүлэх;
5.1.9. интернэтэд суурилсан өгөгдөл, мэдээллийн трафикийг нэмэгдүүлэх болон дотоодын харилцан холболтыг дэмжих бодлого зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх;
5.1.10. радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи бодлого боловсруулах, радио давтамжийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, санал зөвлөмж гаргах, хөдөлгөөнт болон утасгүй өргөн зурвасын шинэ технологи, үйлчилгээнд зориулж давтамжийг чөлөөлөх, дахин хуваарилалт хийх.
5.2. Хот, суурин газарт одоогийн ашиглаж байгаа өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний чадамж, чанарыг дээшлүүлэх, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.2.1. Улаанбаатар хотын гол болон салбар сувагчлалыг засварлах, өргөтгөх;
5.2.2. эрүүл мэнд, боловсролын байгууллагын сүлжээний хурдыг зохих түвшинд хүргэж чанарыг сайжруулах, сүлжээний өргөтгөл хийх шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх;
5.2.3. томоохон суурин газар (уурхай, хилийн боомт, чөлөөт бүс гэх мэт) хамарсан өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах, цогц удирдлага, хяналтын систем хөгжүүлэх;
5.2.4. хот, суурин газрын томоохон барилга байгууламж, орон сууцны хороололд өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулахад шилэн кабелийн технологийг түлхүү нэвтрүүлэх (FTTH, FTTB, FTTC гэх мэт);
5.2.5. Улаанбаатар хотын гэр хороолол, алслагдсан дүүргийн түгээх сүлжээнд утасгүй болон хөдөлгөөнт технологийг түлхүү нэвтрүүлэх (WiFi, WiMAX, 3G, 4G гэх мэт ), хувийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц байгуулахыг дэмжих, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээнд тусгах;
5.2.6. олон нийтийн үйлчилгээний газарт утасгүй интернэтийн орчинг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
5.2.7. өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдсон барилга байгууламж, орон сууцны хороололд сертификат олгох ажлыг нэвтрүүлэн, сургалт сурталчилгаа явуулах.
5.3. Орон нутгийн хэрэглэгчдэд хандсан дэд бүтцийг бий болгох, сүлжээнд холбогдоогүй нутаг дэвсгэрт өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ, үйлчилгээг хүргэх гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1. аймгийн төв болон сумдад IP/MPLS технологид суурилсан өндөр хурдны сүлжээ байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх;
5.3.2. аймгийн төв болон Замын-Үүдийг холбосон DWDM технологид суурилсан өндөр хурдны өргөн зурвасын дамжуулах сүлжээ байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх;
5.3.3. шилэн кабелийн үндсэн сүлжээнд холбогдоогүй сумдад сүлжээний өргөтгөл хийх;
5.3.4. шилэн кабелийн сүлжээнд холбогдсон сумдад түгээх сүлжээг байгуулах, төрийн байгууллага, сургууль, эмнэлгийг өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ, үйлчилгээгээр хангах, туршилтын төсөл хэрэгжүүлэх;
5.3.5. орон нутагт утасгүй болон хөдөлгөөнт өргөн зурвасын технологийг түлхүү хөгжүүлэхэд (WiFi, WiMAX, 3G, 4G гэх мэт) хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээнд тусгах;
5.3.6. алслагдсан орон нутагт өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ хүргэх үр дүнтэй технологийн шийдлийг тодорхойлж холбогдох төсөл хэрэгжүүлэх;
5.3.7. орон нутагт интернэт протоколд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх, гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх.
5.4. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний хэрэглээ, агуулгыг нэмэгдүүлэх дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.4.1. төрийн болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагын цахим хэрэглээг нэмэгдүүлэх, түүгээр дамжуулан иргэдэд өргөн зурвасын сүлжээнд суурилсан цахим үйлчилгээг түргэн шуурхай хүргэх тогтолцоог бүрдүүлэх;
5.4.2. иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сургалт сурталчилгаа зохион байгуулах;
5.4.3. аймаг, сумын захиргааны байгууллагад цахим засаглалын хэрэглээг нэмэгдүүлэх;
5.4.4. төрийн байгууллагын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг бодитойгоор үе шаттай нэмэгдүүлэх;
5.4.5. өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг ашиглан интернэт протоколд суурилсан өргөн нэвтрүүлэг хийх боломжийг нээх, өргөн нэвтрүүлгийн монгол контентын багтаамжийг нэмэгдүүлэх;
5.4.6. монгол контентыг нэмэгдүүлэх, контентыг Монголын нөхцөл байдалд тохируулан нутагшуулах, бизнес эрхлэгчдийн энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, төрөөс зохих дэмжлэг үзүүлэх;
5.4.7. интернэтэд суурилсан өгөгдөл, мэдээллийн дотоод трафикийг нэмэгдүүлэх болон дотоодын харилцан холболтыг дэмжих, бизнесийн орчинг бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх;
5.4.8. үндэсний порталыг хөгжүүлэх, гадаад болон дотоодын вэбийг дотоодын сервер дээр байршуулахыг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмжийг "Үндэсний дата төв"-д суурилуулах.
5.5. Технологийн нэгдэн нийлэлт, шинэ дэвшилтэт технологийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, үндэсний дунд хугацааны стратеги, төлөвлөгөөг боловсруулах тавдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.5.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа, үнэ тариф, үйлчилгээ, хамрах хүрээ, сүлжээ төлөвлөлтийн нөхцөл байдлын талаархи судалгааг тогтмол хийж, үнэлэлт өгөх;
5.5.2. интернэтийн гадаад болон дотоод урсгалын түгээлт, хэрэглээнд шинжилгээ хийх, үндэсний хэмжээнд трафик менежментийн судалгааны ажлыг тогтмол хийж, санал зөвлөмж боловсруулах;
5.5.3. төрийн өмчийн үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд холбогдох тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх, судалгаан дээр үндэслэн интернэт протоколд суурилсан дараа үеийн сүлжээний бүтцийн төлөвлөлт боловсруулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх;
5.5.4. интернэтийн олон улсын транзит урсгалыг олон гарцаар дамжин өнгөрүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
5.5.5. өндөр хурдны өргөн зурвасын сүлжээгээр дамжуулан тэргүүлэх салбарыг хөгжүүлэх, үндэсний хөгжлийн стратегитэй уялдуулах судалгааны ажлыг гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх;
5.5.6. өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх утасгүй, үүрэн болон хөдөлгөөнт холбооны шинэ технологийн шийдлийг дэмжих бодлогын чиглэл, шилжилтийн стратеги төлөвлөлт боловсруулж, нэвтрүүлэх арга хэмжээ авах;
5.5.7. интернэт протоколын хувилбар-4 (IPv4)-өөс дараа үеийн интернэт протоколын хувилбар-6 (IPv6)-д шилжих стратеги төлөвлөлт боловсруулах, зөөлөн дэд бүтэц бий болгох.
Зургаа. Хөтөлбөрийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх
хугацаа, хүрэх үр дүн, санхүүжилт
6.1. Хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.
6.2. Хөтөлбөрийг 2011-2015 онд хэрэгжүүлнэ.
6.3. Хөтөлбөрийн зорилтыг ханган хэрэгжүүлсний үр дүнд 2015 онд дараахь түвшинд хүрсэн байна:
6.3.1. Монгол Улсад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг байгуулах, ашиглах, хөгжүүлэх хууль эрх зүй, бодлого зохицуулалт, бизнесийн таатай орчин бүрдэнэ;
6.3.2. Монгол Улсын өргөн зурвасын хөгжлийн түвшин нь (хурд, үнэ, хүн амын хэрэглээ) дэлхийн дундаж буюу түүнээс дээш байна;
6.3.3. хот, суурин газрын төрийн болон эрүүл мэнд, боловсролын байгууллагын 90-ээс доошгүй хувь нь өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдсон байна;
6.3.4. нийт айл өрхийн 50-иас доошгүй хувь нь гурвалсан үйлчилгээг хамгийн боломжит доод үнээр ашиглах боломжоор хангагдсан байна;
6.3.5. алслагдсан хороолол, суурингийн нийт айл өрхийн 40-өөс дээш хувь нь утасгүй өргөн зурвасын үйлчилгээ авах боломжоор хангагдсан байна.
6.4. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
6.4.1. улсын төсвийн хөрөнгө;
6.4.2. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
6.4.3. гадаадын зээл, тусламж;
6.4.4. бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө;
6.4.5. бусад.
Долоо. Удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж зохицуулна.
7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаад хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын байгууллага, гадаадын мэргэжилтний зөвлөлгөө авч, үнэлгээ дүгнэлт хийнэ.
7.3. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.
---оОо---

Текст томруулах
A
A
A