A

A

A

Бүлэг: 1979

                                                                               Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 189   дүгээр

                                                                               тогтоолын   хавсралт


                                                              ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД АЛБАН  АЖЛЫН      

                                                                        ОНЦГОЙ  НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ


1. Хорих байгууллагын албан хаагчдад төрийн тусгай алба хааж байх хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг хорих байгууллагын албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:

Албан ажлын онцгой нөхцөлийн                         нэмэгдэл олгох алба
Нэмэгдлийн  хэмжээ (үндсэн цалингийн хувиар)
1
Гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги,    цагдан хорих 461 дүгээр анги, эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги
      20
2
Баривчлах байр, жирийн дэглэмтэй хорих анги, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги, аймгууд дахь цагдан хорих байр
      15
3
Бусад алба
      10

3. Хорих байгууллагын албан хаагчдад олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.

4. Хорих байгууллагын албан хаагчдийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд олгохгүй.


                                                                              -----оОо-----