- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 217 дугаар
тогтоолын хавсралт
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ДЭЛХИЙН
ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд инженер, технологийн чиглэлээр бакалаврын шатны сургалтад суралцуулахад энэхүү журмыг баримтална.
1.2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (цаашид "яам" гэнэ) нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн тухайн жилд гадаад орны их сургуулиудад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр инженер, технологийн чиглэлээр суралцуулах мэргэжлийн чиглэл, суралцах хүний тоог тогтоож, жил бүрийн 2 дугаар сард багтаан яамны вэб хуудсаар нийтэд зарлана.
1.3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог байгууллагуудын нэг болох Томсон Ройтерсийн инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг сургуулиудын зэрэглэлийн эхний 50-д багтсан сургуулийн нэрсийг яамны вэб хуудсанд байршуулна.
Хоёр. Суралцагчид тавигдах шаардлага
2.1. Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн, эсхүл боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын иргэн дараахь шаардлагыг хангасан нөхцөлд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрхтэй:
2.1.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан буюу 1, 2 дугаар курст 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа иргэн энэ журмын 1.3-т заасан их сургуульд тогтоосон мэргэжлийн чиглэлээр үндсэн ангид суралцах эрх авсан байх;
2.1.2. энэ журмын 1.3-т заасан их сургуульд яамнаас тогтоосон мэргэжлийн чиглэлээр үндсэн ангид хувийн зардлаар суралцаж байх.
2.2. Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах эрх авсан буюу суралцаж байгаа бол энэ тэтгэлэгт хамрагдахгүй.
Гурав. Бүртгэх, шийдвэр гаргах
3.1 Суралцагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлж яаманд бүртгүүлнэ:
3.1.1. өргөдөл (яамнаас гаргасан маягтын дагуу);
3.1.2. их сургуулийн үндсэн ангид суралцах эрх олгосон тухайн сургуулийн албан ёсны захидлын эх хувь болон хуулбар (Тайлбар: Элссэн сургуулиасаа сургалтын төлбөрийн болон бусад хөнгөлөлтийг авах нөхцөл хангасан бол түүнийг баталгаажуулсан байна);
3.1.3. их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон түүний хуулбар, суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалтын эх хувь;
3.1.4. бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын эх хувь болон түүний хуулбар;
3.1.5. эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
3.2. Журмын шаардлагыг бүрэн хангасан иргэнийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах тухай шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
3.3. Сургалтын төрийн сан нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дагуу суралцагчтай гэрээ байгуулна. Гэрээнд суралцах мэргэжлийн чиглэл, сургалтын хугацаа, төлбөр зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Суралцагчийн сурлагын дүн, тухайн сургуулийн дүрэмд заасан болзол, шаардлагыг ханган суралцаж байгаа талаархи сургуулийн тодорхойлолтыг үндэслэн хичээлийн жил бүрийн төгсгөлд гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэнэ.
3.4. Суралцагч нь сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийн дагуу эх орондоо эргэн ирж, 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байна.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Өргөдөл гаргагч нь энэ журамд заасан шаардлагыг хангаагүй, бичиг баримтаа дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн бол Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулахгүй.
4.2. Энэ журмыг хэрэгжүүлэх явцад гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
---оОо---

Текст томруулах
A
A
A