- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 235 дугаар
тогтоолын хавсралт
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ БАЙГУУЛАХ
БЭЛТГЭЛ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах яам,
агентлаг
|
1.
|
Дараахь хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх:
-Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай
|
2011 оны IV улирал
|
СЯ,
ХХААХҮЯ,
ХЗДХЯ,
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)
|
2.
|
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
|
2011 оны
III, IV улирал
|
ХХААХҮЯ
|
3.
|
Бололцоотой аймаг, сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбож, биржийн цахим арилжаа явуулах нөхцөлийг төв, орон нутагт бий болгох
|
2011-2012
он
|
МШХХТГ
|
4.
|
Биржийн программ хангамжийг шинээр боловсруулах, эсхүл гадаадын биржийн программ хангамжийг хэрэглэх ажлыг судлан шийдвэрлэх
|
2011-2012
он
|
ХХААХҮЯ, МШХХТГ
|
5.
|
Биржийн дүрэм, хяналт тавих журмын төслийг боловсруулж батлах
|
2012 оны II улирал
|
ХХААХҮЯ, СЗХ
|
6.
|
Биржийн арилжаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр дараахь баримт бичгийн төслийг боловсруулж батлах:
-Арилжааны журам
-Төлбөр, тооцооны журам
-Барааг хадгалах, тээвэрлэх журам
-Бараа, түүхий эдийг коджуулах журам
-Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт
-Бусад
|
2011-2012
он
|
ХХААХҮЯ, СЯ, ЗТБХБЯ,
СЗХ, МХЕГ, ГЕГ, СХЗГ, холбогдох мэргэжлийн холбоод
|
7.
|
Биржийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж төгссөн болон суралцаж байгаа монгол иргэдийн судалгааг гаргаж, бирж байгуулахад шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авах
|
2011-2012 он
|
ГХЯ,
БСШУЯ,
ХХААХҮЯ
|
8.
|
Биржийн удирдлагын баг, зарим мэргэжлийн хүнийг гадаадад сургах, гадаадын адил төстэй биржид дадлага хийлгэх
|
2011-2012 он
|
ХХААХҮЯ, ГХЯ,
БСШУЯ, СЗХ,
Хувийн хэвшил
|
9.
|
"Биржийн менежмент, худалдаа" хичээлийн хөтөлбөр боловсруулж, холбогдох их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгах
|
2011 оны 9 дүгээр сарын 1-нээс
|
БСШУЯ,
ХХААХҮЯ,
СЗХ
|
10
|
Биржийн арилжаанд оролцогч (брокер, хоршоо)-дыг сургах сургагч багш нарыг бэлтгэх, биржийн хяналт, зохицуулалт хариуцсан ажилтнуудыг сургаж бэлтгэх
|
2011-2012
он
|
ХХААХҮЯ,
СЗХ
|
11
|
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг сургах сургагч малчин-багш бэлтгэх
|
2011-2012
он
|
ХХААХҮЯ, МШХХТГ, мэргэжлийн холбоод
|
12
|
Бараа, түүхий эдийн болон агуулах, тээврийн стандартыг хянаж шаардлагатай бол зарим стандартыг шинэчлэх, олон улсын стандартыг нутагшуулах
|
2011 оны III,IV улирал
|
СХЗГ,
ХХААХҮЯ,
МХЕГ
|
13
|
Бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт хийх байр, талбай, хадгалах агуулах болон тээврийн хэрэгсэл, лабораторийн судалгаа гаргаж, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр авах арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлж бэлэн байдлыг хангах
|
2011-2012
он
|
ХХААХҮЯ, ЗТБХБЯ, Авто тээврийн газар, СХЗГ, МХЕГ,
аймаг, сумын Засаг дарга
|
14
|
Биржийн арилжаанд оролцох биржийн арилжааны зуучлагч (брокер), хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн загвар хоршоог сумдад байгуулж чадавхижуулах, загвар хоршооны туршлагыг улсын хэмжээнд дэлгэрүүлэн сурталчлах
|
2011-2012
он
|
ХХААХҮЯ,
аймаг, сумын Засаг дарга
|
15
|
Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс болон сумдын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийг бэхжүүлэх, тэдгээрт ажиллагсдыг сургах, мэргэшүүлэх
|
2011-2012
он
|
ХХААХҮЯ,
МХЕГ, СХЗГ,
аймаг, сумын Засаг дарга
|
16
|
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, биржийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах
|
2011-2012
он
|
МҮОНРТ,
аймаг, сумын Засаг дарга
|
-------оОо------
Текст томруулах
A
A
A