A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Үндэсний их баяр наадмын хорооны)

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ний "Гишүүд:" гэсэн хэсгийн "Төв аймгийн Засаг дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;" гэснийг "Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;" гэж "Гадаад харилцааны дэд сайд, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;" гэснийг "Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;" гэж, "Соёл, урлагийн хорооны дарга, Урлаг, соёлын салбар хорооны дарга" гэснийг "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын салбар хорооны дарга;" гэж, "Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэснийг "Төв аймгийн Засаг дарга;" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД