A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР ЭРҮҮЛ-ВАКЦИН ХЭРЭГЛЭДЭГҮЙ БҮС,ХЯНАЛТЫН БҮС,ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР ТАЙВАН-ВАКЦИН ХЭРЭГЛЭДЭГ БҮС ТОГТООХ,УГ БҮСҮҮДЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАЯВУУЛАХ ЖУРАМ” /ЗГ-ын 2016 оны 240-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

                                                                                                    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 247 дугаар
                                                                                                   тогтоолын хавсралт 




"ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР ЭРҮҮЛ-ВАКЦИН ХЭРЭГЛЭДЭГҮЙ БҮС,ХЯНАЛТЫН БҮС

,ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР ТАЙВАН-ВАКЦИН ХЭРЭГЛЭДЭГ БҮС ТОГТООХ, УГ БҮСҮҮДЭД

МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ"

/ЗГ-ын 2016 оны 240-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс, хяналтын бүс, шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс, хяналтын бүс, шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүсийг тогтоохдоо Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (цаашид "ДМАЭМБ" гэх)-аас баталсан "Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн код"-ын 8.5-д заасныг удирдлага болгоно.

1.3. Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан бүсэд шүлхий өвчин гарсан тохиолдолд Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоолоор баталсан "Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам"-ыг баримтлан ажиллана.

1.4. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсанаар ойлгоно:

1.4.1. "ариутгал, халдваргүйжүүлэлт" гэж мал, амьтан, тэдгээрийн тоног хэрэгсэл, хашаа, хороо болон хүн, эд юмаар шүлхий өвчний үүсгэгч дамжин тархахаас сэргийлэхэд чиглэсэн иж бүрэн арга хэмжээг;

1.4.2. "шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс" гэж шүлхий өвчний байнгын тандалт, шинжилгээ хийгддэг, вакцин таригдаагүй, эрүүл мал бүхий нутаг дэвсгэрийг;

1.4.3. "хяналтын бүс" гэж шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй болон шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүсүүдтэй хил залгаа орших эрүүл мал бүхий вакцин хэрэглэдэггүй завсрын нутаг дэвсгэрийг;

1.4.4. "шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүс" гэж өмнө нь шүлхий өвчний голомттой болон шүлхий өвчин гарсны улмаас өвчлөмтгий мал сүргийг жил бүр вакцин хэрэглэж дархлаажуулалтад хамруулдаг, мал эмнэлэг, хорио цээрийн иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлдэг мал бүхий нутаг дэвсгэрийг.



Хоёр. Бүс болон хяналтын цэг тогтоох



2.1. Бүс (цаашид "бүс" гэх)-ийг дараахь байдлаар ангилна:

2.1.1. шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс;
2.1.2. хяналтын бүс;
2.1.3. шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүс.

2.2. Энэхүү журмын 2.1.2, 2.1.3-т заасан бүсээс мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг 2.1.1-д заасан бүсэд нэвтрүүлэхээс сэргийлэх зорилгоор улсын болон орон нутгийн чанартай төв замд хорио цээр, хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг (цаашид "хяналтын цэг" гэх)-ийг байгуулна.

2.3. Бүсийн зааг болон хяналтын цэг байгуулах газрыг шүлхий өвчний гаралт, эрсдэл, тархалтын нөхцөл байдал, зорилтот болон тандан судалгаа, лабораторийн шинжилгээний дүн, ДМАЭМБ-ын шинжээчийн дүгнэлт, зөвлөмж, малын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хяналт, шалгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн байнгын болон хөдөлгөөнт цэгийг харъяа нутаг дэвсгэртээ байгуулж болно.



Гурав. Бүсийн болон хяналтын цэгийн мал эмнэлэг,
хорио цээрийн арга хэмжээ



3.1. Шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүсэд дараахь мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.1.1. хяналтын бүсээр болон улсын хилээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл, өвс тэжээл, зорчигч, тээврийн хэрэгслээр халдвар дамжих, нутгийн гүнд тархахаас урьдчилан сэргийлсэн мал эмнэлэг, хорио цээрийн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3.1.2. тухайн бүсээс эргэн нэвтрүүлэхгүй байх нөхцөлтэйгээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналтын дор нэвтрүүлэх;

3.1.3. хяналтын болон шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүсээс мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, өвс, тэжээлийн тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох;

3.1.4. үржлийн болон бусад зориулалтын мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор оруулахыг хориглох.

3.2. Хяналтын бүсэд дараахь мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.2.1. шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүсээс хяналтын бүсээр дамжин шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүсэд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх мал эмнэлэг, хорио цээрийн иж бүрэн арга хэмжээ авах;

3.2.2. хяналтын бүсээс шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс рүү чиглэсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг бүрэн хориглох.

3.3. Шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүсэд дараахь мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.3.1. бусад бүсийг халдвараас хамгаалах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн мал эмнэлэг, хорио цээрийн иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.3.2. шүлхий өвчний голомттой, эрсдэлтэй малыг уг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, дархлааны хүчдэлийг тогтоох зорилтот шинжилгээ хийж эрсдэлийг үнэлж дүгнэлт гаргах;

3.3.3. зэрлэг ан, амьтдын шилжилт хөдөлгөөн, өвчлөлтийн байдалд байнгын судалгаа, тандалт хийж шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх.

3.4. Хяналтын цэгт дараахь мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.4.1. энэхүү журмын 3.1.3-т заасан нөхцөлийг хангахад хяналт тавих;

3.4.2. хяналтын болон шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүсээс шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс рүү мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, өвс, тэжээлийн тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, таслан зогсоох арга хэмжээ авах;

3.4.3. шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүсээс гарсан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эргэн нэвтрүүлэхгүй байх;

3.4.4. шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх.



Дөрөв. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны
байгууллагын бүрэн эрх


4.1. Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. энэхүү журмыг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, шүлхий өвчний голомтыг устгах, тэмцэх, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж, хэрэгсэл, эм, бэлдмэл болон мэргэжлийн боловсон хүчин, мэргэжил, арга зүйн удирдлагаар орон нутгийг хангах;

4.1.2. энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан бүсүүдийн мал, амьтны тоог гаргаж, жил бүр тандан шинжилгээ хийх зардлыг төлөвлөж санхүүжилтийг шийдвэрлүүлэх;

4.1.3. мал, амьтны шилжилт хөдөлгөөн, өвчлөлтийн байдалд байнгын судалгаа, тандалт хийж шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх;

4.1.4. бүсийн зааг болон хяналтын цэгийн байршлыг шинэчлэн тогтоох саналыг мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.

4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.2.1. мал, амьтны шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хөрөнгө, хүн, хүч гарган мал эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

4.2.2. жил бүр мал, амьтанд шүлхий өвчний тандалт, зорилтот шинжилгээ захиалгаар гүйцэтгүүлэн дүнг мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

4.2.3. хяналтын цэгт малын эмч, замын цагдаа, улсын байцаагч, ариутгагч нарыг томилон ажиллуулах;

4.2.4. хяналтын цэгийн үйл ажиллагааны зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

4.2.5. шаардлагатай тохиолдолд хяналтын цэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах;

4.2.6. шүлхий өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, хүн амын дунд байнгын мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах.

4.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн хэрэгжүүлэгч байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.3.1. малын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тухайн жилд тогтоосон хуваарийн дагуу харъяа нутаг дэвсгэртээ шүлхий өвчний тандалт, зорилтот шинжилгээ, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах;

4.3.2. тандалт, шинжилгээгээр халдвартай, сэжигтэй нь тогтоогдсон мал, амьтан, нянгаар бохирлогдсон бүтээгдэхүүн, түүхий эдийг устгах саналыг тухайн шатны Засаг даргад уламжлах;

4.3.3. мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналтын цэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийг ДМАЭМБ-ын зөвлөмжид нийцүүлэн гаргасан шүлхий өвчинтэй тэмцэх тухай журам, зааврын дагуу хийж, акт үйлдэх.

4.4. Мэргэжлийн хяналтын байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.4.1. шүлхийн голомтыг устгах, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон зорчигч, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, заавар, журмын дагуу хяналт тавих;

4.4.2. мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

4.4.3. үзлэг, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг саатуулж, тухайн шатны Засаг дарга болон мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн шаардлагатай арга хэмжээ авах;

4.4.4. мал, амьтан нядлах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, савлах, тээвэрлэхэд хяналт тавих;

4.4.5. хяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тухай ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх.

4.5. Иргэн, хуулийн этгээд дараахь үүрэгтэй:

4.5.1. мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд малын эрүүл мэнд, гарал үүсэл, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ авсан байх;

4.5.2. хяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх;

4.5.3. мал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагааг сайжруулах;

4.5.4. малын эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх тарилга, тандан шинжилгээ, вакцинжуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд малаа бүрэн хамруулах.



Тав. Хариуцлага



5.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна. 


    

                                                                                        ---оОо---