A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                        Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 64 дүгээр
                                                                                                       захирамжийн хавсралт 

                                                                  ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ

                                                                         Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний хороо (цаашид "Хороо" гэх)-ны үндсэн зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж, шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд оршино.
1.2. Хороо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.3. Хорооны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Хорооны хуралдаанаар хэлэлцэн батална. Үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
1.4. Хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

                                                                        Хоёр. Хорооны удирдлага, зохион байгуулалт

2.1. Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.1.1.Хороог төлөөлөх;
2.1.2. Хорооны хуралдааныг товлон хэлэлцэх асуудлыг баталж, Хорооны хуралдааныг даргалах;
2.1.3. Хорооны гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;
2.1.4. хууль тогтоомжид заасан болон шаардлагатай гэж үзсэн асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцэн Засгийн газар, Улсын Их Хуралд тавьж шийдвэрлүүлэх, танилцуулах.
2.2. Хорооны даргын эзгүйд түүний бүрэн эрхийг Хорооны дэд дарга хэрэгжүүлнэ.
2.3. Хорооны гишүүн нь хариуцсан салбарын хүрээн дэх орон сууц, түүний дэд бүтцийг барьж байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг зохицуулж, ажлын үр дүнг Хороонд тайлагнана.
2.4. Хороо нь орон сууц барих асуудлыг төлөвлөх, хөгжүүлэх болон түүнтэй холбоотой тулгамдсан асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг, төслийн баг ажиллуулж, дүгнэлт гаргуулж болно.

                                                   Гурав. Хорооны ажиллах журам

3.1. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.2. Хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
3.2.1. орон сууцны талаар Засгийн газраас баримтлах ерөнхий стратегийн төсөл, салбарын хөгжлийн хөтөлбөр, төслүүд;
3.2.2. орон сууц, түүний дэд бүтцийн хөгжлийн төсөл, арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжлүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх санал, үндэслэл;
3.2.3. орон сууц, түүний дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хөрөнгө оруулалт, татвар, зээлийн бодлогоор дэмжих санал;
3.2.4. орон сууц хөгжүүлэх санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын хэрэгжилтийн явц, байдал;
3.2.5. орон сууцны талаар баримтлах бодлого, зохицуулалтын асуудалд өгөх санал, дүгнэлт;
3.2.6. нийслэлийн болон орон нутгийн орон сууцжуулах төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн явц, байдлын талаархи санал, дүгнэлт;
3.2.7. олон улсын байгууллага, гадаад орны зээл тусламжаар улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа орон сууц болон түүний дэд бүтцийн төсөл, арга хэмжээний үр дүн, тэдгээрийг уялдуулан зохицуулах талаархи санал дүгнэлт;
3.2.8. орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах талаархи санал, дүгнэлт;
3.2.9. Хорооноос жил, хагас жилд гүйцэтгэсэн ажлын тайланг;
3.2.10. Хорооноос байгуулсан ажлын хэсэг, төслийн багийн гүйцэтгэсэн ажлын тайлан, үнэлгээ, санал.
3.3. Хорооны хуралдааны шийдвэрийн биелэлтэд тухайн асуудлыг хариуцсан Хорооны гишүүн хяналт тавьж ажиллана. Хорооны ажлын гүйцэтгэлийн ерөнхий хяналтыг Хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга нар хэрэгжүүлнэ.
3.4. Хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.
3.5. Хорооны тогтоолд Хорооны дарга, тухайн асуудал хариуцсан Хорооны гишүүн, хуралдааны тэмдэглэлд Хорооны дарга, түүний эзгүйд Хорооны дэд дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.6. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн буюу зөрсөн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
3.7. Хорооны дарга шаардлагатай үед хуралдаан зарлан хуралдуулна.
3.8. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хорооны нарийн бичгийн дарга бэлтгэнэ. Нарийн бичгийн дарга нь асуудлыг хүлээн авч хянан, хуралд оруулах саналаа Хорооны дарга, дэд дарга нарт танилцуулна.
3.9. Хорооны даргаас зөвшөөрсний дагуу нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудлын танилцуулга, холбогдох бусад материалыг хурал эхлэхээс ажлын З өдрийн өмнө Хорооны гишүүдэд тараасан байна.
3.10. Хорооны хуралдаанд холбогдох албан тушаалтнаас гадна шаардлагатай бол аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагын төлөөлөгчийг байлцуулж тэдний санал, дүгнэлтийг сонсож болно.


                                                                                             ---о0о---