- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АГНУУР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Монголт Улсын Засгийн газрын 2011оны 291 дүгээр
тогтоолын хавсралт
АГНУУР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН
БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Агнуурын амьтны тархац нутаг, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоох, тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө болон агнуурын амьтны санг хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэл боловсруулах болон агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага (цаашид "мэргэжлийн байгууллага" гэх)-ын эрх, үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. "Агнуур зохион байгуулалт" гэж агнуурын амьтны тархац нутаг, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоож, түүний үндсэн дээр тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг;
1.2.2. "Захиалагч" гэж хариуцаж байгаа газар нутагтаа агнуур зохион байгуулалт хийлгэхээр захиалга өгсөн, ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, тогтвортой ашиглах талаар батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үйл ажиллагаандаа хэрэглэх аймаг, сумын Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийг хэлнэ.
1.3. Аймаг, сум нь нутаг дэвсгэртээ, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл нь тус тусын эзэмшиж байгаа газар нутагтаа агнуур зохион байгуулалт хийлгэнэ.
1.4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг Ан агнуурын тухай хуулийн 3.3-т заасны дагуу энэ журмын 2.4-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.
1.5. Аймаг, сумын Засаг дарга нь агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тодорхой агнуурын бүс нутгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлж болно.
Хоёр. Агнуур зохион байгуулалтын төрөл
2.1. Агнуур зохион байгуулалтыг дараахь төрөлд ангилна:
2.1.1. ерөнхий агнуур зохион байгуулалт;
2.1.2 нарийвчилсан агнуур зохион байгуулалт.
2.2. Ерөнхий агнуур зохион байгуулалтыг аймгийн нутаг дэвсгэрт хийх бөгөөд ан амьтны тархац нутаг, биологийн болон агнуурын нөөц, агнуурын амьтны нас, хүйсний бүтэц, нөхөн үржлийн чадавхийг судалсны үндсэн дээр агнуурын бүс нутгийн хилийн зааг, хэмжээг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулна.
2.3. Нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг сум, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн хариуцан хамгаалж байгаа газар нутагт хийнэ. Агнуурын бүс нутаг дахь ашиглаж болох агнуурын амьтны төрөл, тоо хэмжээг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулна.
2.4. Ан агнуурын тухай хуулийн 31.3.2-т заасны дагуу энэхүү журмын 2.2-т заасан аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
2.5. Энэхүү журмын 2.3-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлагдсан ерөнхий агнуур менежментийн төлөвлөгөөг үндэслэн аймгийн Засаг дарга батална.
Гурав. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын
бүрэн эрх, хийж гүйцэтгэх ажлын дараалал
3.1. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага нь Ан агнуурын тухай хуулийн 121.3-т заасан эрх, үүргээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1. ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, сумын хэмжээнд тогтоох санал, үндэслэл боловсруулах;
3.1.2. агнуур зохион байгуулалтын ажил гүйцэтгэхэд шаардагдах мэдээ, баримтыг холбогдох мэдээллийн сангаас зохих журмын дагуу авч ашиглах;
3.1.3. өөрийн гүйцэтгэсэн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, ан амьтны тархац, нэмэлт судалгааны дүнг гаргаж өгөх;
3.1.4. батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, технологийн горим, техникийн шаардлага зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
3.1.5. агнуур зохион байгуулалтын ажилд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хэрэглээний хангамж, ажлын чанарыг сайжруулах арга хэмжээ авах;
3.1.6. агнуурын нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох саналаа аймаг, сумын Засаг даргад уламжлах.
3.2. Агнуур зохион байгуулалтын ажлыг дараахь үе шаттайгаар явуулна:
3.2.1. бэлтгэл ажил хангах;
3.2.2. хээрийн хайгуул судалгаа хийх;
3.2.3. хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах;
3.2.4. агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын
менежментийн төлөвлөгөөний төслийг хүлээлгэн өгөх.
3.3. Бэлтгэл хангах ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.3.1. агнуур зохион байгуулалт хийх газрын төлөв байдал, эзэмшил, ашиглалттай холбогдсон мэдээлэл цуглуулах, өмнөх агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, зураглалтай танилцах, агнуур зохион байгуулалтын ажилд шаардагдах техник хэрэгслийг бэлтгэж газрын зурагт шаардлагатай тэмдэглэгээ (гол, нуур, зам, агнуурын бүс нутгийн хил, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн байршил, малын төрөл, тоо, эрүүл мэнд, өвчний байдал, геологийн хайгуулын болон ашиглалтын талбай, агнуурын санд нөлөөлж болох бусад хүчин зүйлсийн байршил г.м) оруулах;
3.3.2. агнуур зохион байгуулалт хийлгэх тухай захиалагчийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажлын хуваарь, хугацааг нарийвчлан гаргах;
3.3.3. ерөнхий агнуур зохион байгуулалтын ажилд 1:100.000-гаас 1:1.000.000 масштабтай байр зүйн зураг, нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажилд 1:100.000 масштабтай байр зүйн зураг, 1:60.000-гаас багагүй нарийвчлалтай сансрын зураг ашиглах;
3.3.4. ерөнхий агнуур зохион байгуулалтын ажил хийх тохиолдолд нийт талбайн 50-иас доошгүй хувьд, нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажил хийх тохиолдолд 80-аас доошгүй хувьд нь сорилын талбайг сонгож авах;
3.3.5. агнуур зохион байгуулалт хийлгэх гэж байгаа захиалагчтай гэрээ байгуулах.
3.4. Хээрийн хайгуул судалгаа хийх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.4.1. хээрийн хайгуул судалгааны үед мөрдөгдөх заавар, аргачлал, маягт, бусад баримт бичгийг бүрдүүлэх;
3.4.2. агнуурын бүс нутаг дахь ан амьтны зүйлийн бүрдэл, агнуурын үндсэн зүйлийн биологийн болон агнуурын нөөц, нөхөн үржлийн чадавхи, нас, хүйсний бүтэц, байршил, тархац нутаг, ашиглах тоо хэмжээг тогтоох;
3.4.3. ан амьтны агнуурын нөөцийг тогтооход тохиромжтой хугацааг сонгох;
3.4.4. агнуурын бүс нутгийн үнэлгээ хийхдээ айл өрх, малын байршил, бэлчээр, идэш тэжээлийн нөөц, ургамал, нэгж талбай дахь ургамлын масс, идэш тэжээлийн өрсөлдөгч, дайсагнагч зүйлүүдийн элбэгшлийн байдал, агнуурын бүс нутгийн агнуурын амьтны санд нөлөөлж байгаа хүчин зүйлийг үнэлэх;
3.4.5. орон нутгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, иргэдээс ан амьтны байршил, нөөцөд нөлөөлөх хүчин зүйл, шилжилт хөдөлгөөн, ашиглалтын талаар мэдээ авах;
3.4.6. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийг чанд мөрдөх.
3.5. Хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.5.1. хээрийн хайгуул судалгааны явцад цуглуулсан мэдээ, мэдээллийг боловсруулан нэгтгэх. Энэ үйл ажиллагаанд дараахь аргачлалыг ашиглана:
-агнуурын амьтны тархац нутгийн талбайг тогтоохдоо газар зүйн мэдээллийн программ хангамж, тэдгээрийн холбогдох өргөтгөлүүдийг ашиглах;
-агнуурын хөхтөн амьтны эзэмшил нутгийг тогтоохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн арга зүй, тооцооны программыг уламжлалт аргатай зөв хослуулан үндэсний хэмжээнд нутагшуулах, хэрэглэх (агнуурын хөхтөн амьтны эзэмшил нутаг гэдэг нь тархац нутгийнхаа хүрээнд харьцангуй тогтвортой байршдаг газар нутгийг ойлгоно);
-агнуурын амьтны биологийн нөөц болон агнуурын бүс нутгийг үнэлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаас гадна эрдэм шинжилгээний байгууллагаар батлагдсан бусад арга зүйг ашиглах;
-боловсруулалтад тусгай программ ашиглаж байгаа бол статистик тооцооны болон газар зүйн мэдээллийн программ хангамжуудтай харилцан зохицсон, мэдээг чөлөөтэй хөрвүүлэх боломжтой байх;
-амьтны зүйлүүдийн нас, хүйсийг тодорхойлохдоо өнгө зүс, биеийн болон эврийн хэлбэр зэрэг шинжүүдийг ашиглах.
3.5.2. агнуур зохион байгуулалтын талаар оролцогч талуудын төсөөлөл бүхий хэлэлцүүлэг зохион байгуулах. Энэ ажлын хүрээнд дараахь асуудлыг хэлэлцсэн байна:
-агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхтэй холбогдсон арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэлбэр, агнуурын амьтны тархацын болон нягтшилын зураг, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл;
-агнуур зохион байгуулалттай холбоотой захиалагч, мэргэжлийн байгууллага болон бусад байгууллага, иргэдийн санал, хүсэлтийг хэлэлцэн тэмдэглэл хөтөлсөн байна.
3.6. Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг захиалагчдад хүлээлгэн өгөх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
3.6.1. ерөнхий агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг захиалагч болох аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөх;
3.6.2. агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг захиалагчдад буюу сумын Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад хүлээлгэн өгөх.
---оОо---

Текст томруулах
A
A
A