A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИД АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2020 оны 191 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тсоцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2011 оны 344 дүгээр
тогтоолын хавсралт



ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИД АЖЛЫН ҮР
ДҮНГИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

(Засгийн газрын 2020 оны 191 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг.Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү журмын зорилго нь татварын улсын байцаагчийн ажлыг дүгнэн, ажлын үр дүнгийн шагнал олгох харилцааг зохицуулахад оршино.

1.2. Татварын улсын байцаагчийн ажлын үр дүнг сар тутам дүгнэж, шагнал олгож болно.

1.3. Сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна.

1.4. Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна.

Хоёр. Үр дүнгийн шагнал олгох


2.1. Ажлын үр дүнгийн шагналыг олгохдоо татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийн биелэлтийг үндэслэнэ.

2.2. Татварын улсын байцаагчийн ажил, үүргийн биелэлтийг дүгнэх журмыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батална.

2.3. Татварын улсын байцаагчийн үр дүнгийн шагналыг олгохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг үндэслэн дүгнэж, тухайн байгууллагын даргын шийдвэрээр сар бүр олгоно.

 

Гурав. Бусад зүйл


3.1. Сахилгын шийтгэл хүлээсэн татварын улсын байцаагчид сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа хүртэл ажлын үр дүнгийн шагнал олгохгүй.


                                                                             ----оОо----