- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2011 оны 345 дугаар
тогтоолын хавсралт
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД АЖЛЫН
ҮР ДҮНГИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь гаалийн улсын байцаагчийн ажлыг дүгнэн, ажлын үр дүнгийн шагнал олгох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Гаалийн улсын байцаагчийн ажлын үр дүнг сар тутам дүгнэж, шагналыг улиралд нэг удаа олгоно.
1.3. Ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн гаалийн улсын байцаагчийн улирлын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна.
1.4. Гаалийн улсын байцаагчийн ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь гаалийн улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна.
Хоёр. Шалгуур үзүүлэлт
2.1. Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгоход дор дурдсаныг харгалзана:
2.1.1. улирлын ажлын үр дүнгийн гэрээний биелэлт, хариуцсан ажлаа гүйцэтгэх чадвар, мэргэшлийн түвшин нь өссөн байдал;
2.1.2. гаалийн хяналт, бүрдүүлэлтийн ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд гаргасан санаачилга, үр дүн;
2.1.3. гаалийн улсын байцагчийн ёс зүй, харьцааны соёл, үйлчлүүлэгчийн зүгээс өгсөн үнэлгээ;
2.1.4. гаалийн хууль тогтоомжийг сурталчлах, зөвлөгөө өгөх, гаалийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн;
2.1.5. гаалийн улсын байцаагчийн гүйцэтгэх чадварын өсөлт, дээд байгууллагын шийдвэр болон удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хангасан байдал, үр дүн.
2.2. Ажлын үр дүнгийн шагналыг олгохдоо энэ журмын 2.1-д заасан шалгуур үзүүлэлтийн биелэлтийг үндэслэх бөгөөд шалгуур үзүүлэлт дүгнэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар батална.
Гурав. Бусад зүйл
3.1. Сахилгын шийтгэл хүлээсэн гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа хүртэл ажлын үр дүнгийн шагнал олгохгүй.
---оОо---
Текст томруулах
A
A
A