- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 350 дугаар
тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн эрх, үүрэг, түүний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх) нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах үүрэг бүхий нийгмийн зөвшилцөлийн байгууллага мөн.
Хоёр. Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг
2.1. Үндэсний зөвлөл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28.8-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.1.1. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллах хүч гадаадад гаргах хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавихад төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх;
2.1.2 хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
2.1.3. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, иргэд, төрийн бус байгууллагын оролцоог идэвхжүүлэх;
2.1.4. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол, сургалтын, нийгмийн даатгалын зэрэг үндэсний бусад зөвлөл, мэргэжлийн холбоодын ажилтай уялдуулах;
2.1.5. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахад нь туслалцаа үзүүлэх;
2.1.6. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон гадаад орны холбогдох байгууллагатай хамтран ажиллах.
Гурав. Үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт
3.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи (бүрэлдэхүүний 75-аас доошгүй хувь) нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно. Хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүд зөвшилцөн гаргаж зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.2. Үндэсний зөвлөлийн шийдвэрийг аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөл, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны бүх шатны байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй.
3.3. Үндэсний зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга зарлан хуралдуулах бөгөөд шаардлагатай үед аль нэг талын санаачилгаар ээлжит бус хуралдааныг хийж болно.
3.4. Үндэсний зөвлөлийн хуралдаанаас эрх, үүргийнхээ хүрээнд санал дүгнэлт, зөвлөмж, тогтоол гаргах бөгөөд хуралдааны явцыг тэмдэглэлд тусгаж баталгаажуулна.
3.5. Үндэсний зөвлөл нь аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөлийг байгуулж түүний үйл ажиллагааны дүрмийг баталж мөрдүүлнэ.
3.6. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж Төрийн санд харилцах данстай байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
3.7. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ. Үндэсний зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан ажилтан байна.
---оОо---

Текст томруулах
A
A
A