A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 347 дугаар  
                                                     тогтоолын хавсралт
 
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ СТРАТЕГИ (2012-2015 ОН) ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Эх үүсвэр
Хугацаа
Хариуцах
байгууллага
Нэг. Удирдлага, санхүүжилтийг бэхжүүлэх
Зорилт 1. Эрх зүйн орчинг хүүхэд хамгааллын чиглэлээр боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлнэ
Хүрэх үр дүн: Хүүхдийн эрхэд тулгуурласан хууль, эрх зүйн  орчин бүрдэнэ
1.1
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, шийдвэрлүүлэх
Улсын төсөв
2012-2014
НХХЯ, ХТГ, ХЗДХЯ 
1.2
Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Иргэний бүртгэлийн тухай болон бусад холбогдох хуулиудад хүүхэд хамгааллын асуудлыг нарийвчлан тусгах санал боловсруулах
Улсын төсөв
2012-2015
ХЗДХЯ, НХХЯ, ХТГ
1.3
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах
Улсын төсөв
2013-2015
ХЗДХЯ, НХХЯ, ХТГ
1.4
Насанд хүрээгүй хүний эрхийг хамгаалах цогц бодлого боловсруулах, насанд хүрээгүй хүнийг шүүх, байцаах үйл ажиллагаанд шилдэг туршлагыг нэвтрүүлэх
Улсын төсөв
2012-2014
ХТГ, ХЗДХЯ, ХЭҮК
1.5
Хүүхдийн эсрэг бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг бүрэн хориглож, энэ талаар холбогдох мэргэжилтэн болон олон нийт мэдээлэл өгөх үүргийг тодорхой тусгасан эрх зүйн орчин бүрдүүлэх
Улсын төсөв
2012-2013
ХТГ, ХЗДХЯ, ХЭҮК
1.6
Хүүхэд хамгааллын нэр томъёо, ойлголтыг нэгтгэсэн тайлбар гаргаж, олон нийтэд сурталчлах 
Улсын төсөв
2012-2014
ХТГ, НХХЯ, ХЗДХЯ
Зорилт 2. Удирдлага, санхүүжилтийг хангах бүтэц, тогтолцоог хангана
Хүрэх үр дүн:  Удирдлага, санхүүжилтийн зөв  тогтолцоо, менежмент төлөвшинө
2.1
Хүүхэд хамгааллын асуудлаар зөвшилцөх салбар дундын зохицуулалтыг сайжруулахад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үүргийг нэмэгдүүлэх
Улсын төсөв
 
2012-2015
ХТҮЗ, ХТГ, НҮБХС
2.2
Бүх шатны Засаг дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга нарт зориулсан хүүхдийн эрх хамгааллын сургалтын модуль гаргаж тэдгээрийг оновчтой хэлбэрээр хамруулах
Улс, орон нутгийн төсөв
2012-2014
ХТҮЗ, ХТГ,  аймаг, нийслэлийн Засаг дарга
2.3
УИХ дахь хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын бүлгийн дэмжлэгээр хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчинг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх
Улсын төсөв
2012-2015
УИХ-ын Тамгын газар, ХТГ, ХТҮЗ
2.4
Хүүхдийн асуудал хариуцсан байгууллагын хүүхэд хамгааллын нэгжийг  бэхжүүлж, холбогдох статистик мэдээлэл, судалгаанд түшиглэн тогтмол тайлан илтгэлийг олон нийтэд түгээх 
Улс, орон нутгийн  төсөв
2012-2013
ХТГ, ХТҮЗ, ҮСХ, аймаг, нийслэлийн Засаг дарга
2.5
Орон нутагт олон нийтэд түшиглэсэн цогц үйлчилгээний  хэлбэрийг дэмжин хөгжүүлэх 
Улс, орон нутгийн  төсөв
2012-2015
ХТГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОУБ
2.6
Хүүхэд хамгааллын асуудлаархи зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж,  байгууллагууд хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх   
Улс, орон нутгийн төсөв
2012-2015
яам, ХТГ,  аймаг, нийслэлийн Засаг дарга
2.7
Орон нутагт ажиллаж байгаа хүүхдийн элчид олгох урамшууллын асуудлыг шийдвэрлэж, улмаар баг, хороонд хүүхдийн элч ажиллуулах боломжийг нэмэгдүүлэх
Улс, орон нутгийн  төсөв
2012-2015
ХТГ, ХЭҮК
Зорилт 3. Байгууллагуудын хүлээх үүрэг, оролцоонд тулгуурлан хүүхэдтэй ажилладаг багш, мэргэжилтэн, ажилтны ёс зүйн  хариуцлагыг дээшлүүлнэ
Хүрэх үр дүн: Байгууллага, мэргэжилтний зүгээс хүүхэд хамгааллын асуудалд хандах хандлага сайжирсан байна
3.1
Хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн захиргааны байгууллагын хүлээх үүргийг хянан үзэж, ажлын уялдааг хангах  арга хэмжээ авах
Улсын төсөв
2012-2014
            ХТГ
3.2
Нийт байгууллагад дагаж мөрдөх хүүхэд хамгааллын бодлого,  жишиг дүрмийг гаргаж, хэрэгжилтийг дэмжин ажиллах   
Бизнесийн байгууллагын дэмжлэг
2012-2015
ХТГ, ТББ
3.3
Хүүхэд хамгааллын үйлчилгээнд заавал ажиллах сэтгэл зүйч, сэтгэл засалч, согог зүйч зэрэг мэргэшсэн ажилтанд олгох цалин, урамшууллын асуудлыг судалж шийдвэрлүүлэх
Улсын төсөв
2012
ХТГ, ХХҮГ,ЦЕГ
3.4
Хүүхэдтэй ажилладаг багш, мэргэжилтэн, ажилтны ёс зүйн дүрэм, дагаж мөрдөх журмыг боловсруулж мөрдүүлэх
Улсын төсөв
2012-2013
ХТГ, ТАЗ, ТББ
3.5
Хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээнд хамаарах мэдээллийн зохих нууцлалыг хангах
Дотоод нөөц
2013
ХТГ, ЦЕГ, яамд
Хоёр. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалтыг бэхжүүлэх
Зорилт 4. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, үйлчилгээг хөгжүүлнэ
Хүрэх үр дүн: Урьдчилан сэргийлэх үйлчилгээний төрөл баяжин, арга зүй төлөвшсөн байна
4.1
Хүүхдийг зодож шийтгэдэг эцэг, эх, асран хамгаалагчдын дадал, зан үйлийг өөрчлөн хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх сурталчилгааг нэгдсэн арга зүйгээр дэмжин хэрэгжүүлэх
ОУБ-ын хөгжлийн хөтөлбөр, тусламж
2012-2014
ХТГ, ТББ
4.2
Хүүхэд бүрийг дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх олон нийтийн мэдлэг ухамсрыг нэмэгдүүлэх
Улс, орон нутгийн төсөв, бусад
2012-2015
ХТГ, МАОЭНХ,  аймаг, нийслэлийн Засаг дарга
4.3
Эрсдэлээс өөрийгөө, найз нөхдөө хамгаалах мэдлэг, чадварыг олгох хүүхдэд зориулсан сургалт, сурталчилгааг боловсролын олон талт хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх  
Улс, орон нутгийн  төсөв
2012-2014
ХТГ, БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
4.4
Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийн суурь хэрэгцээг хангах, эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга хэлбэрийг боловсронгуй болгох
Улсын төсөв
2012-2015
ХТГ, ХТҮЗ
4.5
Сум, хороо, дүүрэгт  хүүхдийн зуслан, сувилал, соёл урлаг, биеийн тамир, спортын үйлчилгээг хөгжүүлэх
Орон нутгийн төсөв
2012
аймаг, нийслэлийн Засаг дарга
4.6
Нийтийн эзэмшлийн газарт амралт, чөлөөт цагийн таатай орчин бүхий талбай, парк байгуулан тохижуулах, түүний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах
Улс, орон нутгийн төсөв
2013-2014
аймаг, нийслэлийн Засаг дарга
4.7
Хүүхдийн амралт, чөлөөт цагт зориулан арга хэмжээ зохион байгуулах, олон нийтийн оролцоо, санаачилгыг дэмжих
Орон нутгийн төсөв
2012-2015
аймаг, нийслэлийн Засаг дарга
4.8
Онцгой байдлын үед хүүхдийг аврах, хамгаалах аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулж бэлтгэх
Улсын төсөв
2012-2015
ХТГ, ОБЕГ,
аймаг, нийслэлийн Засаг дарга
Зорилт  5.    Нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлнэ
Хүрэх үр дүн: Хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн байна
5.1
Сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөх, үйлчлэх төвийг дэмжих, нэмэгдүүлэх
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012-2015
ЭМЯ, НХХЯ, ХТГ, ОУБ
5.2
Хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, хэвшсэн сөрөг зан үйлийг өөрчлөх сургалтын хөтөлбөр, арга зүй боловсруулах, хэрэгжүүлэх
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012-2013
ХТГ, ТББ
5.3
Хүүхдэд гэм хор учруулсан иргэн, албан тушаалтныг  ойлголт хандлага өөрчлөх сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамруулах ажлыг  турших
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012-2015
ХТГ, НЭМХ, ХЗҮХ, аймаг, нийслэлийн Засаг дарга
5.4
Хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, стандарт, удирдамж боловсруулж мөрдүүлэх
Улсын төсөв, хөгжлийн тусламж 
2012-2015
НХХЯ,  ХТГ, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга
Зорилт 6. Шуурхай  тусламж, үйлчилгээг хөгжүүлнэ
Хүрэх үр дүн: Шуурхай, найдвартай үйлчилгээ авах боломжтой болсон байна
6.1
Бусдын буруутай үйл ажиллагаанаас амь нас, эрүүл мэндэд нь  аюул  учирсан хүүхдэд үзүүлэх эмнэлэг түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлэх
Улс, орон нутгийн  төсөв, бусад
2012-2015
ХТГ, НЭМХ, аймаг, нийслэлийн Засаг дарга
6.2
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах  дүрэм, журмыг шинэчлэх
Улсын төсөв
2012-2015
ХТГ, ЦЕГ, ХХҮГ, аймаг, нийслэлийн Засаг дарга
6.3
Хүүхэд хамгааллын тусламжийн утасны дуудлагыг үнэ төлбөргүй болгож, үйлчилгээг өргөжүүлэх
Улс, орон нутгийн  төсөв, хөгжлийн тусламж
2013-2014
ХТГ, ЦЕГ,
аймаг, нийслэлийн Засаг дарга
6.4
Хүүхэд хамгааллын цогц, шуурхай үйлчилгээг сум, дүүрэгт бий болгож, төрийн бус болон хувийн хэвшлийн мэргэшсэн байгууллагыг татан оролцуулах
Улсын төсөв, хөгжлийн тусламж 
2012-2015
аймаг, нийслэлийн Засаг дарга, ХТГ
Зорилт 7. Үйлчилгээний зохицуулалт, мэргэжилтний чадавхийг  сайжруулна
Хүрэх үр дүн: Тусламж, үйлчилгээний дүрэм журам тодорхой болсон байна
7.1
Хүүхэд хамгааллын үйлчилгээний албан хэргийн бүрдүүлэлтийг сайжруулж, бүртгэл хөтлөх маягт, удирдамж, үйлчилгээний заавар,   зөвлөмжийг боловсруулж, бүх нэгжид  мөрдүүлэх
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012
ХТГ, ХТҮЗ, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга
7.2
Хүүхдийн эрхийн бодит судалгаа, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлаар хариу арга хэмжээ төлөвлөх чадавхийг нэмэгдүүлэх 
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2014-2015
ХТГ, ҮСХ, аймаг, нийслэлийн Засаг дарга
7.3
Хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх сургалт  тогтмол явуулах
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012-2013
ХТГ, ТАЗ
7.4
Анхан шатны нэгжийн мэргэжилтнүүдийг хүүхдийн нэгбүрчилсэн (кейс) үйлчилгээний удирдамж, арга зүйгээр тогтмол хангах
Улсын төсөв, хөгжлийн тусламж 
2013-2015
ХТГ, аймаг, нийслэлийн Засаг дарга
7.5
Хүүхдэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлэх
Улсын төсөв, хөгжлийн тусламж 
2012-2014
ХТГ, ТББ, ХТҮЗ
Гурав. Оролцоог хангаж, түншлэлийг бэхжүүлэх
Зорилт 8. Хүүхэд, хүүхдийн хамт олонд оролцох боломж олгоно
Хүрэх үр дүн: Хүүхэд оролцоог хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдсэн байна
8.1
Хүүхэд, хүүхдийн хамт олны санал бодлыг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх, саналыг нь шийдвэртээ тусгах олон нийтийн санаачилгыг дэмжих, урамшуулах
Улс, орон нутгийн  төсөв, хөгжлийн тусламж
2012-2014
ХТГ, ХЭҮК, ХОБҮС, аймаг, нийслэлийн ХТХ, ХОНЗ
8.2
Хууль сахиулах байгууллагад хүүхэд бодит байдлыг үнэн зөв мэдээлэх, ярих таатай нөхцөлөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012-2015
ХТГ, ХЭҮК, МӨХ,
ЦЕГ, ШШГЕГ
8.3
Хүүхдийн оролцоог дэмжих цуврал сургалтын хөтөлбөрт иргэд, олон нийтийг хамруулах хөдөлгөөн өрнүүлж, дүгнэн идэвхжүүлэх
Хөгжлийн тусламж
2012-2014
ХТГ, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга
8.4
Хүүхэд, хүүхдийн хамт олны байгууллага, хөдөлгөөнийг хөгжүүлэх  сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
Хөгжлийн тусламж
2012-2014
ХТГ, БСШУЯ, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга
8.5
Асран хамгаалах, харгалзах газар байгаа хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, өргөдөл, гомдол гаргах нөхцөл байдалд хөндлөнгийн хяналт тавих дүрэм, журмыг  шинэчлэх
Хөгжлийн тусламж
2012
ХТГ, ХЭҮК,       аймаг, нийслэлийн хүүхдийн элч нар
8.6
Хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг нийгэмд сонсгох мэдээллийн нээлттэй төвийг тогтмол ажиллах боломж бүрдүүлэх  
Улсын төсөв
2012-2015
ХТГ,  аймаг, нийслэлийн Засаг дарга
Зорилт 9. Хүүхэд хамгааллын асуудлаар онол, арга зүй, судалгаа-шинжилгээний чадавхийг хөгжүүлнэ
Хүрэх үр дүн: Хүүхэд хамгааллын асуудлаар мэдрэмж, чадавхи бэхжинэ
9.1
Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавар, магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт хүүхэд хамгааллын сэдвээр хичээл оруулах, цагийг нь нэмэгдүүлэх, оюутны дадлага, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012-2015
ХТГ, БСШУЯ, БХ, ТББ
9.2
Хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшүүлэх, гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн холбоодын оролцоог  нэмэгдүүлэх
Хөгжлийн тусламж
2012-2015
БСШУЯ, ХТГ, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга
9.3
Хүүхэд хамгааллын асуудлаар мэргэжилтэн, судлаачийг бэлтгэх, судалгаа шинжилгээ, онол, арга зүйн ном, сурах бичиг, гарын авлага гаргах ажлыг өргөжүүлэх
Хөгжлийн тусламж
2012-2015
ХТГ, ШУА, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга
Зорилт 10.  Хүүхэд хамгааллын төлөө оролцоо, түншлэлийг хөгжүүлнэ
Хүрэх үр дүн: Хариуцлагатай оролцоо нэмэгдэж, үүргийн давхардал багасна
10.1
Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад иргэд, олон нийт, бизнесийн байгууллагатай түншлэлээ өргөжүүлж, оновчтой хэлбэрийг сонгон  хамтран ажиллах
Улс, орон нутгийн төсөв, бусад
2012
ХТГ, аймаг, нийслэлийн Засаг дарга
10.2
Хүүхдийг хамгаалах үндэсний чадавхийг сайжруулахад олон улсын байгууллагын дэмжлэг авч, эерэг үр дүнг бэхжүүлэх үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх
Хөгжлийн тусламж
2012-2014
ХТГ, ОУБ, аймаг, нийслэлийн ЗДТГ
10.3
Хүүхэд хамгааллын үйлчилгээнд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжин, хяналтын тогтолцоог бий болгох  
Хөгжлийн тусламж, бусад
2013-2015
ХТГ, ТББ, аймаг, нийслэлийн Засаг дарга
10.4
Халамж, асрамжийн төвүүдэд хүүхдийг гэр бүл, гэр бүлтэй дүйцэх орчинд асран хамгаалах  бодлогын дагуу хөгжүүлж, гэр бүлийг дэмжих, зөвлөгөө өгөх үйлчилгээний арга зүйг түгээх
Улсын төсөв, хөгжлийн тусламж 
2012-2015
ХТГ, ХХҮГ, аймаг, нийслэлийн ЗДТГ
10.5
Хүүхэд хамгааллын үйлчилгээний хүрээнд хамтрагч талууд гэрээ байгуулан ажиллаж, хүүхдийн аж байдалд гарсан эерэг өөрчлөлтийг шалгуур болгон гэрээг дүгнэж байх 
Хөгжлийн тусламж, төсөв
2012-2013
ХТГ,  аймаг,  нийслэлийн ЗДТГ
Зорилт 11. Хэвлэл, мэдээллээр дамжуулан нөлөөлөх үйл ажиллагааг  дэмжинэ
Хүрэх үр дүн: Олон нийтийн хандлага сайжирсан байна
11.1
Хэвлэл, мэдээллийн байгууллагын дэмжлэгээр хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган хамгаалах сурталчилгааг тогтмол явуулах
Улсын төсөв, хөгжлийн тусламж
2012-2014
ХТГ, МХХ
11.2
Хэвлэл, мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн дунд хүүхэд хамгааллын асуудлаар мэргэших сонирхлыг дэмжих
Хөгжлийн тусламж
2012-2014
ХТГ, МТХ, аймаг, нийслэлийн ЗДТГ
11.3
Хүүхдэд ээлтэй хэвлэл, мэдээллийн бодлого, хөтөлбөртэй байгууллага, мэргэжилтнийг дэмжин урамшуулах
Улс, орон нутгийн төсөв, бусад
2012-2014
ХТГ, МХХ, МТХ
11.4
Хүүхэд хамгааллын асуудлаархи тодорхой тохиолдолд тулгуурлан олон нийтийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл сурталчилгааг хэвлэл, мэдээллээр дамжуулан зохион байгуулах
Улс, орон нутгийн  төсөв, хөгжлийн тусламж
2012-2013
ХТГ, МХХ, аймаг, нийслэлийн ЗДТГ
 
                                                                                                ----оОо---