- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШ, ХҮНСНИЙ ЗАРИМ БАРАА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШ, ХҮНСНИЙ ЗАРИМ БАРАА,
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байна. Энэ нь төгрөг, валютын ханш болон автобензин, дизелийн түлшний үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх шалтгааны нэг болж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэж заасныг үндэслэн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс хамааран үнэ бүрдэх нөхцөлийг хангаж, бизнесийн орчныг эрүүлжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
2.1. Хөтөлбөрийн зорилго нь автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг хязгаарлах, хүн амын худалдан авах чадварыг үнийн хэт өсөлтөөс хамгаалах, өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг хангах нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжүүлэхэд оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ
3.1. Нэгдүгээр зорилт. Иргэдийн амьжиргааны баталгааг үнийн өсөлтийн эрсдлээс хамгаалах зорилгоор төгрөг валютын ханшийг тогтворжуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох.
3.1.1. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.1.1.1. Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэх асуудал:
3.1.1.1.1. автобензин, дизелийн түлш, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан 2012 оны батлагдсан төсвийг хэтрүүлэхгүй байх, тэвчиж болох зарим зардлыг хэмнэх чиглэлээр төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллагын удирдлагад үүрэг өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.1.1.2. үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа бага орлоготой өрх, нийгмийн эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
3.1.1.1.3. бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ бүрдэлт, түүнийг зохицуулахтай холбоотой хууль тогтоомж, шийдвэрийг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;
3.1.1.1.4. орон сууц, барилгын материалын үнийн зохиомол өсөлтөд хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэж, бодит үнийг тогтоон нийтэд мэдээлэх.
3.1.1.2. Засгийн газраас Монголбанктай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.1.1.2.1. төгрөг, валютын ханш болон үнийн өсөлт, зээлийн хүү, хугацааг зохицуулах талаар Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллах, үр дүнг нийтэд мэдээлэх;
3.1.1.2.2. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
3.1.1.2.3. гадаад валют болон төгрөгийн ханшны гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд зохицуулалт хийж байх;
3.1.1.2.4. үйлдвэр, үйлчилгээний салбарын онцлогийг харгалзан хөрөнгө оруулалтын урт хугацааны зээлийн эх үүсвэр болон зээл олгох хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах;
3.1.1.2.5. валютын эрэлтийг дотоодод хязгаарлах зорилгоор төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох, тэргүүлэх чиглэл, салбарыг харгалзан гадаад худалдааны гол түншүүдтэй төлбөр тооцоог тухайн улсын валют болон төгрөгийн своп ашиглан хийх талаар холбогдох талуудад санал тавьж, хэлэлцээ хийлгэж байх;
3.1.1.2.6. Санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагыг оролцуулан валютын арилжаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд шалгалт хийх.
3.1.1.3. Сангийн яамнаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.1.1.3.1. төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг өрхийн орлого болон ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэх;
3.1.1.3.2. үнийг тогтвортой байлгах зорилгоор төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ, үр өгөөжийг улирал тутам тооцон нийтэд мэдээлж байх;
3.1.1.3.3. Засгийн газрын худалдан авах ажиллагааг зах зээлийн үнэ бага байгаа нөхцөлд ашиглах механизмыг бүрдүүлэх арга хэмжээ авах.
3.1.1.4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.1.1.4.1. Үнийн өсөлтийн шалтгааныг судлан шалгаж, үнийг хэт өсгөсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлэх;
3.1.1.4.2. Бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг тогтмол хийж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, ханшны бүрдэл, ашгийн харьцааг зөв баримталж байгаа эсэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавих, үр дүнг нийтэд мэдээлж байх.
3.2. Хоёрдугаар зорилт. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлгах бодлогыг хэрэгжүүлэх.
3.2.1. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.2.1.1. газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компанийн автобензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллага, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодтой хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэх арга хэмжээ авах;
3.2.1.2. цаашид рубль, төгрөгийн свопыг ашиглах талаар хэлэлцээг үргэлжлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах валютыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад худалдаж байх, валютын ханшны бууралттай уялдуулан автобензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнийг бууруулж байх арга хэмжээ авах;
3.2.1.3. газрын тосны салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих асуудлыг судалж санал боловсруулах;
3.2.1.4. автобензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнийн өсөлтийг бууруулах зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх саналыг судлах.
3.2.1.5. газрын тосны бүтээгдэхүүний хангамжид доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах:
3.2.1.5.1. улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хөрөнгийг судалж шийдвэрлэх.
3.2.1.6. газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлгах зорилгоор гадаадын бусад орноос импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ хийж, гэрээ байгуулах арга хэмжээ авах;
3.2.1.7. газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санал тавьсан аж ахуйн нэгж, байгууллагын материалыг хянаж, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох.
3.3. Гуравдугаар зорилт. Мах, импортын хүнсний зарим нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэлээр аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
3.3.1. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.3.1.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.3.1.1.1. 2012 оны хавар, зуны хэрэгцээнд зориулж нөөцөлсөн махыг тодорхой хуваарийн дагуу худалдаалах ажлыг зохион байгуулах, махны хадгалалт, борлуулалтад хэрэглэгч, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хяналт тавьж нийтэд мэдээлж байх;
3.3.1.1.2. махны нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн нэр, гэрээний нөхцөл, нөөцөлсөн махны хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж иргэд, олон нийтээс хяналт тавих таатай орчинг бүрдүүлэх;
3.3.1.1.3. нийслэлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах, махны өргөтгөсөн худалдааг сард нэгээс доошгүй удаа дүүрэг бүрт зохион байгуулах;
3.3.1.1.4. импортоос хараат цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт, үнийн байдалд судалгаа хийж, хяналт тавьж ажиллах;
3.3.1.1.5. үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хүнс, улаан буудай, гурил үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон арилжааны банкны удирдлагатай уулзалт, ярилцлагыг тогтмол зохион байгуулж, хамтран хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааг төлөвлөн, түүний хэрэгжилтийг дүгнэж ажиллах.
3.3.1.2. газар тариалангийн үйлдвэрлэл, түүний дотор төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэлийг урьдчилан хангах чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах;
3.3.1.3. хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн үр дүнг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
3.3.1.4. ургамлын тос, загас, загасан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл, дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
3.3.1.5. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.3.1.5.1. 2012 оны хавар, зуны хэрэгцээнд зориулж томоохон хот, суурин газар мах нөөцлөх, нөөцөлсөн махыг тодорхой хуваарийн дагуу худалдаалах ажлыг зохион байгуулах, махны хадгалалт, борлуулалтад хэрэглэгч, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хяналт тавьж нийтэд мэдээлж байх;
3.3.1.5.2. махны өргөтгөсөн худалдааг сард 1 удаа аймгийн төвд зохион байгуулах;
3.3.1.5.3. гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт, үнийн байдалд судалгаа хийж, хяналт тавьж ажиллах;
3.3.1.5.4. нөөцийн маханд олгох урамшууллыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж зохицуулж байх.
3.3.1.6. мэргэжлийн хяналтын болон хил, гааль, цагдаагийн болон тагнуулын байгууллагаас ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.3.1.6.1. махыг улсын хилээр хууль бусаар экспортлох явдалтай хатуу тэмцэх, хяналт шалгалтыг өндөржүүлэх.
3.4. Дөрөвдүгээр зорилт. Бараа, үйлчилгээний үнэ, тарифын өсөлтийн судалгаа, урьдчилан тандалт хийж, олон нийтэд шуурхай мэдээлэх.
3.4.1. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.4.1.1. хэрэглэгчийн гар дээр очиж байгаа 1 кг мах, гурил, 1 ширхэг талх болон өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртгийн тооцоог үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн байгууллагын оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байх;
3.4.1.2. Үндэсний татварын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүр дээр гарч байгаа үнийн өсөлтийг судлах ажлыг сар бүр хийж, үр дүнг нийтэд мэдээлж байх;
3.4.1.3. нийтийн тээврийн үнийг судалж үнэ өсөх шалтгааныг тогтоож нийтэд мэдээлж байх;
3.4.1.4. үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг тогтворжуулах чиглэлээр яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас явуулж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнг нийтэд тогтмол мэдээлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ.
4.2. Зөвлөл нь дор дурдсан ажил, үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
4.2.2. үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллах;
4.2.3. Зөвлөл нь сар бүр хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно;
4.2.4. Зөвлөлийн үйл ажиллагааг Зөвлөлөөс баталсан дүрмээр зохицуулна.
4.3. Хөтөлбөрт заасан үйл ажиллагааг тухайн ажлыг эрхэлсэн сайд хариуцан хэрэгжүүлнэ.
4.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
4.4.1. улсын болон орон нутгийн төсөв;
4.4.2. олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
4.4.3. компанийн хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгө.
Тав. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
5.2. хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт;
5.3. бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтын хувь;
5.4. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ бүрийн хэрэгжилтийн байдал, түүнд өгсөн үнэлгээ.
---оОо---

Текст томруулах
A
A
A