A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                                     Монгол  Улсын  Засгийн газрын 2012 оны  51 үгээр
                                                                                                                     тогтоолын хавсралт
 
                ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖИЙГ
               ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэрэгжүүлэх арга хэмжээ
Хугацаа
Хариуцах  яам, газар
Хамтран хэрэгжүүлэх
яам, газар
Эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр:
1
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
2012-2013
ХХААХҮЯ, ХЗДХЯ
ЖДҮГ
2
Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
2012-2013
ХХААХҮЯ
ЖДҮГ, МХҮНХ
3
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас  жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг чөлөөлөх тухай хуулиудын үйлчлэх хугацааг 2016 он хүртэл сунгах тухай хуулийн төсөл боловсруулах
2012 оны I, II  улиралд
ХХААХҮЯ, СЯ
ГЕГ, ЖДҮГ
4
Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая хүртэл төгрөг болгох, салбарын онцлогоор ялгавартай татвар тогтоох, татвараас чөлөөлөх эсхүл бага татвар тогтоох саналуудыг судалж, төсөл боловсруулах
2012 оны I улиралд
СЯ, ХХААХҮЯ
ЖДҮГ, ТЕГ, МАОЭНХ
5
Дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн, импортоор авч байгаа мод, модон материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, эсхүл бага татвар тогтоох саналыг судлах
2012-2014
СЯ, ХХААХҮЯ
ТЕГ, ЖДҮГ
6
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 3-5 жилийн хугацаагаар чөлөөлөх, 50 сая хүртэлх төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнд ялгавартай, тогтмол татвар ногдуулах саналыг судлан төсөл боловсруулах
2012 оны I улиралд
СЯ, ХХААХҮЯ
ЖДҮГ,  ТЕГ, МАОЭНХ
7
Жижиг, дунд, бичил, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулан жил бүр 150.0 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг судлан санал боловсруулах
2012-2016
СЯ, ХХААХҮЯ, ХЗДХЯ
ЖДҮГ, МАОЭНХ
8
Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг дэмжих, арьс шир, мал, сүү бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж, санал боловсруулах
2012 оны I, II улиралд
СЯ, ХХААХҮЯ
ЖДҮГ, АШҮХ
9
Ажлын байр шинээр бий болгосон, хадгалсан аж ахуйн нэгж, ажил олгогчдод дэмжлэг үзүүлэх, бүсийн нэмэгдэл олгох саналыг судлах
2012-2016
СЯ, ХХААХҮЯ, НХХЯ
ЖДҮГ, МАОЭНХ
 10
Боловсруулах үйлдвэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсдын ажлын норм, норматив, үнэлгээг боловсруулж, тэдэнд урамшуулал, эсхүл бүсийн нэмэгдэл олгох саналыг судалж, холбогдох баримт бичгийн төсөл боловсруулах
2012-2016
СЯ, ХХААХҮЯ, НХХЯ
ЖДҮГ, МАОЭНХ
 11
Алслагдсан бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд цахилгаан, дулаан, тээврийн зардлын нөхөн төлбөр олгох саналыг судлах
2012-2014
СЯ, ЭБЭХЯ, ХХААХҮЯ, ЗТБХЯ
ҮХШХ, ЖДҮГ
 
12
Олон улсын хэмжээний мэргэжлийн уралдаан, тэмцээн, үзэсгэлэн яармагт амжилт үзүүлсэн ажилтныг урамшуулах эрх зүйн орчин бий болгох саналыг судлах
2012 оны I улиралд
 
СЯ, ХХААХҮЯ
 
ЖДҮГ
 
13
Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зориулалтаар импортоор авч байгаа үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хасалт хийх саналыг судлах
2012-2013
СЯ, ХЗДХЯ,  ХХААХҮЯ
МАОЭНХ, МОНХ, ОНХ
 
14
Дотооддоо үйлдвэрлэж байгаа зарим бараа, бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах зорилгоор импортын татварыг нэмэгдүүлэх, зарим бараанд тарифын болон тарифын бус зохицуулалт хийх зэрэг саналыг судлах
2012-2014
СЯ, ХХААХҮЯ
ЖДҮГ, ТЕГ, ГЕГ
 15
Бичил болон өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг судлах
2012-2013
СЯ,  НХХЯ, ХХААХҮЯ, ХЗДХЯ 
МАОЭНХ
  16
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр улс төрийн намуудтай санамж бичиг байгуулан ажиллах
2012
Холбогдох сайд нар
ХХААХҮЯ, ЖДҮГ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр:
17
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, байгаль орчны хамгаалал хоёр үе шаттай  Япон Улсын төслийн зээлийн тодорхой хувийг өрхийн хөгжлийг дэмжихэд чиглүүлэх
2012-2013
СЯ
ХХААХҮЯ
18
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, тухайлбал уул уурхай, томоохон төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ, баримт бичигт дотоодоос бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх талаар тусгаж байх
2012-2016
Холбогдох яамд
ЖДҮГ, АНЗДТГ
19
"Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авах, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт мэдээлэх
2012-2016
Холбогдох яамд
ЖДҮГ, АНЗДТГ,
20
Хөдөөг хоршоолох аян өрнүүлэх санаачлагыг улсын хэмжээнд зохион байгуулж, хоршоодыг хөрөнгө оруулалт, санхүү зээл, татварын бодлогоор дэмжих, сургалт зохион байгуулах
2012-2016
ХХААХҮЯ, НХХЯ, БСШУЯ
ЖДҮГ, ХЭДС, АНЗДТГ,
мэргэжлийн холбоод
21
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ажлын нэгдсэн байраар хангах, тэдгээрт шаардлагатай дэд бүтцийн шинэтгэл, өргөтгөл хийх, ажлын байрны нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах, түрээсийн байрны төлбөрийн жишиг тариф тогтоох, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах
2012-2016
Холбогдох яамд
ЖДҮГ,   АНЗДТГ
22
Төрийн байгууллагуудын давхардсан хяналт шалгалтыг оновчтой болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх
2012-2016
Холбогдох яамд, МХЕГ
АНЗДТГ,  ТЕГ, ГЕГ
23
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй эко-бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих асуудлыг судалж, санал боловсруулах
2012-2016
ХХААХҮЯ, БОАЖЯ, СЯ
АНЗДТГ,  ТЕГ, ГЕГ
24
Үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах
2012-2016
БСШУЯ, ХХААХҮЯ НХХЯ
Их, дээд сургууль, МБСГ, мэргэжлийн холбоод
25
Тариалангийн сүрэл, ойн хаягдлыг боловсруулж импорт орлох шахмал хавтангийн үйлдвэрийг улсын төсвийн санхүүжилтээр урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр байгуулахад дэмжлэг үзүүлэх
2012
ХХААХҮЯ, СЯ,
ЗТБХЯ, ҮХШХ
ЖДҮГ, ЖДҮХС
26
Сурагчийн дүрэмт хувцас, цүнх, ширээ, сандлыг үндэсний үйлдвэрлэлээр бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах, энэ зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, төсөл хэрэгжүүлэх
2012-2013
БСШУЯ, ХХААХҮЯ, СЯ
Мэргэжлийн холбоод
27
Жижиг, дунд үйлдвэрлэл, ажлын байр болон орлого нэмэгдүүлэх чиглэлийн Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
2012-2013
ХХААХҮЯ, БОАЖЯ, НХХЯ
Мэргэжлийн холбоод

 
       ---оОо---