A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 85 дугаар
                                                                                                 тогтоолын хавсралт


                                                      ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН
                                                    АЖИЛТАНД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН
                                                                        НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд төрийн тусгай алба хааж байх хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг ажилтны албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:

Албан тушаалын нэр
Нэмэгдлийн хэмжээ (үндсэн цалингийн хувиар)
2.1
Шинжээч эмч, криминалистик, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, туслах ажилтан
20
2.2
Эдийн засгийн шинжилгээний шинжээч, галт зэвсэг, гар мөрний сангийн ажилтан, санч, оператор, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч, шуурхай албаны жолооч, жижүүр
15
2.3
Захиргаа, санхүү, аж ахуйн ажилтан болон бусад албан хаагчид
10

3. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байх хугацаанд олгохгүй.





                                                                                     ---оОо---