- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 38 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
Тайлбар: Улсын байцаагчийн үнэмлэх босоо хэлбэртэй, 2 нүүр байна. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, салбарын ерөнхий байцаагч улаан өнгийн, бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагчийн үнэмлэх хөх өнгийн, улсын байцаагчийн үнэмлэх ногоон өнгийн, хуулиар эрх олгосон байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үнэмлэх саарал өнгийн хавтастай, хавтасны гадна талд тусгайлан хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын бэлгэдэлтэй байна. Бэлгэдэлийн дээд талд "Мэргэжлийн хяналт", доод талд "Улсын ерөнхий байцаагч", "Салбарын улсын ерөнхий байцаагч", "Бүсийн улсын ахлах байцаагч", "Улсын ахлах байцаагч", "Улсын байцаагч" гэсэн үгийг алтан шармалаар бичнэ. Үнэмлэхийн суурь нь цэнхэр тэнгэрийн өнгө, үргэлжилсэн хас хээ байх бөгөөд хяналтын чиглэл, байгууллагын нэртэй хэсэг хөх өнгийн дэвсгэртэй байна.
------оОо------
Текст томруулах
A
A
A