- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ, МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ,
МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
(Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь харгалзан мөнгөн урамшил болон нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Нэмэгдэл болон мөнгөн урамшлыг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгоно. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага энэхүү журмын дагуу нэмэгдэл, мөнгөн урамшил олгож болно.
1.3.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл, мөнгөн урамшилд шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусган батлуулж байна.
1.4.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д орсон ажил, албан тушаалыг хашиж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
1.5.Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно.
1.6.Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд сар бүр олгоно. /ЗГ-ын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 275 дугаар тогтоолоор нэмсэн./
Хоёр.Мөнгөн урамшил олгоход баримтлах шалгуур үзүүлэлт, үнэлгээ, аргачлал
2.1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгохдоо энэхүү журмын 2.2-т заасан шалгуур үзүүлэлтийг баримтлан ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, тухайн жилийн төсөвт уг урамшилд зориулан батлагдсан хөрөнгийн дүнд багтаан энэхүү журмын 2.8, 2.10-т заасан шийдвэрийг үндэслэн олгоно.
2.2.Мөнгөн урамшил олгоход дараахь шалгуур үзүүлэлтийг баримтлана:
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
2.3.Эрүүл мэндийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам, энэхүү журмын 2.2-т заасан шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалыг эрүүл мэнд болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
2.4.Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг "А", "В" гэж үнэлж, улирал бүр дүгнэнэ.
2.5.Ажлын үр дүнгийн үнэлгээнээс хамааран дараахь хувь хэмжээгээр сар бүр мөнгөн урамшлыг тооцно:
|
|
|
|
|
|
|
|
|
2.6.Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшил олгохгүй.
2.7.Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана.
2.8.Эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гаргана.
2.9.Мөнгөн урамшлыг тухайн улирлын дараа сарын 15-ны дотор олгоно.
2.10.Эрүүл мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана.
--------оОо-------
Текст томруулах
A
A
A