A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2001 оны 20 дугаар тогтоолын хавсралт


"МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН" ЦОЛ ХҮРТЭЭХ ДҮРЭМ
1."Монгол Улсын гавьяат малчин" цолыг мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн онцгой, тогтвортой амжилт гаргасан хувийн аж ахуй эрхэлж байгаа болон мал бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн малчинд хүртээнэ.
2."Монгол Улсын гавьяат малчин" цол хүртээлгэхээр нэр дэвших малчин нь мал сүргийн тоо толгойг төлөөр нь өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малын арчилгаа, маллагааны ажилд уламжлалт болон шинэ арга барил нэвтрүүлэн, түүнээ залуу малчдад зааж сургадаг, төсөвт оруулах татвар, хураамжийг хуульд заасан хугацаанд бүрэн төлдөг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, байгаль хамгаалах зэрэг салбарыг ивээн тэтгэх, нутаг орноо хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг, нэр хүнд сайтай иргэн байвал зохино.
3."Монгол Улсын гавьяат малчин" цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж хүртээнэ.