- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1993 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1993 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1993 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Төрөөс мөнгөний бодлогын талаар дараахь чиглэлийг баримтална:
- эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг гүнзгийрүүлэх, эдийн засгийг тогтворжуулах шаардлагад нийцүүлэн мөнгөний нийлүүлэлтийг эдийн засгийн бодит өсөлтийн үзүүлэлттэй уялдуулах, үнийн өсөлтийг бууруулахад чиглүүлэн мөнгөний эргэлтийг түргэтгэх, шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргаж хэрэглээ хангах;
Засгийн газрын төсвийн алдагдлыг дотоодын банкны зээлээр оны дундуур санхүүжүүлж оны эцэст зээлийн өргүй байлгах;
Гүйлгээнд нэмж гаргах мөнгөний хэмжээг нийт мөнгөний цэвэр өсөлтийн 25 хувиас хэтрүүлэхгүйгээр бэлэн мөнгөний гүйлгээг зохицуулах
Арилжааны банкнаас олгох зээл нь эргэж төлөгдөх баталгаатай, эдийн засгийн илүү үр ашигтай арга хэмжээнд зориулагдаж байх, зээлжүүлэх объектын төрөл, хэлбэрийг өргөжүүлэхэд чиглүүлж, Засгийн газрын захиалгатай зарим томоохон объектын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг арилжааны банкуудын хооронд өрсөлдүүлэх замаар сонголт хийлгэх, зээлийн тусгай сан байгуулж хамтран зээлжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх;
Эдийн засгийн бүтцийг өөрчлөх, хувийн секторыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зээл, хүүгийн бодлогыг чиглүүлэх, хаврын тариалалт, ургац хураалт, мал, мах бэлтгэл зэрэг хөдөө аж ахуйн цаг үеийн ажлыг санхүүжүүлэхэд зориулан Монголбанкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хүүг хөнгөлөлттэй тогтоох;
Банкнаас төгрөгийн хадгаламжид төлөх ба олгох зээлийн хүүг эерэг түвшинд хүргэж, банкин дахь хадгаламжийн хөрөнгийн худалдан авах чадварыг хамгаалах замаар банкны системд итгэх итгэлийг бэхжүүлэх;
төлбөр тооцоо, банкны бүртгэл, мэдээллийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
валютын зах зээлийгхөгжүүлэх үндсэн дээр төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханшны хөвөх системд шилжих;
улсын валютын нөөцийг сэргээж 20-иос доошгүй сая ам.долларт хүргэх, үнэт зүйл, эрдэнэсийн сангийн нөөцийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулан зохих журмын дагуу батлуулж хэрэгжүүлэх ажил зохион байгуулах, Монголбанкны гадаад активыг 10.0 сая хүртэл ам.доллараар нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хувь нийлүүлэгчээс арилжааны банкинд хувь нийлүүлсэн хөрөнгийг хувьчлах хөтөлбөр боловсруулж Улсын ИхХуралд танилцуулж, зохих журмын дагуу хэрэгжүүлэх;
Засгийн газраас Олон улсын валютын сантай байгуулсан "Эдийн засгийг тогтворжуулаххөтөлбөр"-ийн биелэлтийг гаргаж, улмаар "Эдийн засгийн бүтцийг тохируулан өөрчлөх төсөл"-ийн хүрээнд мөнгөний бодлогын чанартай арга хэмжээ авч холбогдох үзүүлэлтийг харилцан тохиролцож хэрэгжүүлэх;
Арилжааны банкнаас олгох нийт зээлийн 15-аас доошгүй хувийг эдийн засгийн бүтцийг сайжруулах,үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхявдлыг дэмжих чиглэлээр хийгдэххөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулах.
Текст томруулах
A
A
A