- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
УИХ-ын 1997 оны 32 дугаар тогтоолын хавсралт
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөл /цаашид "өмсгөл" гэх/ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат биш, бие даасан байдлын бэлэгдэл, Үндсэн хуулийн цэцийн нэр төр, ёс зүйн болон Цэцийн хуралдааны төр ёсны хүндэтгэлийн илэрхийлэл мөн.
2.Гишүүний өмсгөл нь Монгол төрийн уламжлалт өнгө, хослолын онцлог, дэлхийн улс орны Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааны өмсгөлийн нийтлэг жишигт үндэслэн, монгол үндэсний хувцасны шинжийг тусгасан хүрэн өнгөтэй байна.
З.Гишүүний өмсгөл нь сул чөлөөтэй хэлбэртэй, босоо захтай, энгэр нь уулзсан, хүрэн өнгийн торгомсог эдээр хийсэн зангидмал гурван товчтой, зах, энгэр, барта, ханцуйны ирмэгүүд хар өнгийн торгомсог эдээр эмжсэн дотортой байна.
4.Гишүүний өмсгөлийн хоёр мөрний оёдлын энгэр талд нугалаас гаргаж хувцсыг өргөн чөлөөтэй болгохын хамт ханцуй нь үзүүр рүүгээ өргөн /трапец/ хэлбэртэй байна.
5.Гишүүний өмсгөлийн бүрэлдэхүүн хэсэг нь малгай юм. Малгайн их бие хүрэн өнгөтэй байх бөгөөд орой дээрээ ижил өнгийн сампинтай, ар шилээ хүртэл эргэн тойрон дэрэвгэр хар өнгийн эргүүлэгтэй, ардаа хос улаан залаатай байна.
6.Өмсгөлийн загварын зургийг хавсаргав.
1.Гишүүний өмсгөлийг зөвхөн Цэцийн хуралдааны үед өмсөнө.
2.Гишүүн өмсгөлдөө гүн хүндэтгэлтэй хандаж, цэвэр үзэмжтэй байлгаж хэрэглэнэ.
3.Гишүүний өмсгөлийн эдэлгээний хугацаа дуусаагүй байхад үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд түүний эдэлгээний элэгдлийг хассан үнийг буруутай этгээдээр төлүүлнэ.
Текст томруулах
A
A
A