- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- “ЭНХИЙН ТӨЛӨӨ “ МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ШАГНАХ ЖУРАМ
"ЭНХИЙН ТӨЛӨӨ " МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ШАГНАХ ЖУРАМ
Нэг."Энхийн төлөө" медалийн тодорхойлолт
1."Энхийн төлөө" медалийн үндсэн хэсэг нь алтан шар өнгийн 1 мм хүрээ бүхий 4 см-ийн голчтой бор шаргал өнгөтэй, дугуй хэлбэртэй байна. Медалийн төв хэсэг нь 2 см-ийн голч бүхий дэлхийн бөмбөрцгийг Евро-Азийн талаас нь товойлгон дүрсэлсэн, түүнийг тойрсон 3 см-ийн голч бүхий 1 мм-ийн өргөн алтан шар хүрээ байна.
2.Дэлхийн бөмбөрцгийн дээд хэсэгт алтан шар өнгөөр товойлгон дүрсэлсэн соёмботой байна.
3.Бамбайн доод хэсэгт хоёр хүрээний хооронд "Энхийн төлөө" гэсэн үгийг шар өнгөөр кирилл монгол үсгээр товойлгож бичсэн байна.
4.Медалийн зүүлтийн хэсэг нь 30х25 мм-ийн хэмжээтэй, 2.5 мм-ийн өргөн алтан шар өнгийн хүрээтэй, хөх цэнхэр өнгийн суурьтай, гурвалжин хэлбэртэй байх бөгөөд дундаа 2.5 мм-ийн өргөн хоёр эгнээ шар зураастай байна.
5.Медалийг зүүлттэй нь алтан шар өнгийн гархиар холбоно, зүүлтийн ар талд хувцсанд тогтоох зүүтэй байна.
Хоёр: Энхийн төлөө" медалийн бэлгэдлийн тайлбар
1."Энхийн төлөө" медалийн үндсэн суурь нь Монгол цэргийн уламжлалт эртний бамбайн хэлбэрийг дүрсэлсэн, уг бамбай нь халдах дайсан, хар санааг халхлан хамгаалах гэсэн утгыг илэрхийлнэ.
2.Бамбайн төв хэсэгт дэлхийн бөмбөрцгийг байрлуулсан нь дэлхий ертөнцийг энхийн үйлсээр хамгаална гэсэн утгыг тодорхойлно.
3.Бамбайн дээд хэсэгт төрийн алтан соёмбо тэмдгийг байрлуулсан нь Монгол төрийн цэрэг гэсэн утгыг агуулна.
4.Бамбайн доод хэсэгт "Энхийн төлөө" гэж алтан шар өнгөөр кирилл монгол үсгээр товойлгон бичсэн нь дэлхий ертөнцийн энх амгалан сайн сайхны төлөө тэмцэгч гэсэн утгатай үг болно.
5.Медалийн зүүлтийн гурвалжин хэлбэр нь өнө мөнхөд тогтвортой байх гэсэн утгыг илэрхийлнэ.
6.Зүүлтийн гурвалжны өнгө нь цэлмэг хөх тэнгэрийг, хоёр хос шар зураас нь одоо ба ирээдүйг бэлгэдсэн байна.
Гурав: "Энхийн төлөө" медалиар шагнах журам.
1."Энхийн төлөө" медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-ыг үндэслэн НҮБ-ын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан гадаадын болон Монгол Улсын иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно.
2."Энхийг төлөө" медалиар шагнуулах тухай тодорхойлолтыг зохих журмын дагуу эрх бүхий байгууллага батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.Шагнагдах хүмүүсийн материалыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A