- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Улсын Их Хурлын 2001 оны 74 дүгээр тогтоолын хавсралт
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах баталгаа мөн.
3. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн гишүүний төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
Төрийн алба хаасан хугацаа
/жилээр/
|
Төрийн алба хаасан хугацааны
нэмэгдлийг хэмжээ /хувиар/
|
5-10
|
5
|
11-15
|
10
|
16-20
|
15
|
21-25
|
20
|
26 ба түүнээс дээш
|
25
|
4. Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:
1/ төрийн албанд ажилласан;
2/ төрийн алба хаах хугацаандаа мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторантурт суралцсан;
3/ төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан албан тушаал эрхэлж байсан.
5. Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Цэцийн орон тооны гишүүний албан тушаалын цалингаас бодож олгоно.
6. Төрийн алба хаасан хугацааг Үндсэн хуулийн цэцийн ажлын алба тодорхойлж, гишүүнд олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг Үндсэн хуулийн цэцийн даргын тушаалаар тогтооно.
7. Төрийн алба хаасан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр байна.
8. Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн нь төрийн алба хашиж байгаа бол энэхүү нэмэгдлийг давхардуулан олгохгүй.
-------оОо--------
Текст томруулах
A
A
A